| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/02857/И |
| Дугаар | 101/ШШ2024/05027 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/05027
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баргууд овогт Баасангийн Энхсүлд /рд:УП12312057/, Баргууд овогт Баасангийн Энх-Амгалан /рд:УП15251810/ нарыг эх Ч.Оюунсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар,
Баргууд овогт Баасангийн Энх-Амгалан /рд:УП15251810/-г 11 нас хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,
Баргууд овогт Баасангийн Энхсүлд /рд:УП12312057/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Э.Баасангаар тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 12,710,000 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч Ч.Оюунсүрэн 7,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 5,710,000 төгрөгийг хариуцагч Э.Баасан нь 2024.11.01-нд 1,000,000 төгрөг, 2024.11.15-нд 1,710,000 төгрөг, 2025.01.01-нд 500,000 төгрөг, 2025.02.01-нд 500,000 төгрөг, 2025.03.01-нд 500,000 төгрөг, 2025.04.01-нд 500,000 төгрөг, 2025.05.01-нд 500,000 төгрөг, 2025.06.01-нд 500,000 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,861+58,310=464,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн асрамж тогтоолгох шардлагад 70,200 төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох 160,709 төгрөг, 5,710,000 төгрөгт холбогдох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,155 төгрөг, нийт 284,064 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2024/21542 захирамжаар гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээний хүрээнд хүүхдийн тэтгэлэг тогтоосон арга хэмжээг дуусгавар болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ