Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 09

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Г.Мөнхбат, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Ц,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Нармандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Иргэдийн төлөөлөгч: Б.Нарантуяа

Шүүгдэгч: С.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  С.Аад холбогдох 1728000000049 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

                                                          Тодорхойлох нь:

Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв, Дэнжийн 4-3 тоотод нөхөр С.Сын цээжин тус газар нь 1 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүгдэгч С.Аыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө талийгаач хөдөө явна гээд хүнтэй уулзах гээд явсан. Ирэхгүй болохоор нь 2 цагийн дараа залгасан чинь байж бай шараа тайлж байна гэсэн. Жоохон байж байгаад дахиад залгасан чинь удахгүй ирнэ гэсэн. Яасан чи шараа тайлах юм уу гэхээр нь үгүй би архи уухгүй гэсэн. Хөдөө явах гэж байж яах гэж архи уугаад байгаа юм гэж хэлсэн. Хүүхдээ аваад эргээд ирсэн чинь Батчимэг эгч, Олзвой ах хоёртой архи ууж байсан. Намайг орж очиход үг дуугүй гараад явсан. Яасан гэсэн чинь утсаа хаясан юм шиг байна гэсэн. Нэг архи аягалж өгсөн. Шартаж байгаа биздээ уучих гэсэн. Утасруу нь залгасан чинь эрэгтэй хүн аваад утсыг чинь хүргэж өгөх гээд явж байна гэсэн. Тэгэхээр нь би тосоод авъя гэж хэлсэн. Тэгээд утсыг нь авах гээд тосоод алхсан чинь манай талийгаач араас ирээд нөгөө 2 залуутай муудалцсан. Хардаад загнаад байхаар нь Сэргэлэн ахруу залгаад архи уугаад үгэнд орохгүй байна яах уу гэсэн чинь өөртэй нь яръя гэсэн. Тэгээд хөдөө явна гээд байхаар нь миний найз архи уучихсан байгаа юм чинь чи Олзвой ахтай сундлаад яв гэсэн. Би мотоциклийг чинь бариад явъя гэсэн. Дахиж гараад төв яваад алга болчихсон. Араас нь залгасан чинь дэлгүүрт байна гэсэн. Дэлгүүрт юу хийж байгаа юм гэсэн чинь замынхаа хүнсийг бэлдэж байна гэсэн. Нэг шил соёрхол авчихсан байсан. Гэрт Дэлгэрбаатар, Эрхэмбаатар, Батчимэг эгч бид нар байсан. Батчимэг эгч унд аягалаад байж байсан чинь Амгаланбаатар ах хөдөөнөөс эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Олзвой ахыг архи аваад ир гэсэн. Картаа өгөөд 0.75-тай Соёрхол аваад ир гэсэн. Олзвой ах Ерөөл авчирсан чинь наадхаа цааш нь тавьчих чи яваад 0.75 граммтай Соёрхол аваад ир би Ерөөл уучихмаар санагдаад байна уу гэсэн. Батчимэг эгч Эрхэмбаатар, Дэлгэрбаатар хоёрыг хөөгөөд явуулсан. Ганбаатар ахыг дагуулаад ороод ирсэн. Би дахиад архинд яваад 0.75-тай Соёрхол авчирч өгсөн. Надад мөнгө байгаа архинд чи яваад ир гэсэн. Тэрийгээ ууж дуусаад архи байхгүй яах уу гэсэн чинь Ерөөлөө гаргаж уусан. Гаднаас Дэлгэрбаатар гэдэг хүн орж ирсэн. Хоорондоо маргалдаад эхлэхээр нь яах гээд хүнтэй муудаад байгаа юм бэ? гэсэн чинь Дэлгэрбаатар гараад явсан. Тэгээд манай хүн араас нь гараад явсан. Би араас нь гарч очиход манай хүн зүүн тийш толгойгоо харуулаад хэвтсэн, хажууд нь хутга байсан. Тэр хутгыг аваад би дүрсэн. Нэг мэдэхэд л нөхрийнхөө цээжнээс хутга сугалаад авч байсан. Ээж дээрээ гүйж очоод би хүн хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. Буцаж гарч яваад хаана нь яасан юм бол гэж бодоод үзсэн чинь цээжин дээр нь хутгалсан нүх байсан. Уйлаад зогсож байхад цагдаа ирсэн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж, гэмшиж байна. Хадмуудаасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Намайг үнэхээр уучлаарай. Талийгаач намайг зодоод байхаар нь сайхан амьдрах юм бол амьдаръя, архи битгий ууж бай гэж хэлсэн. 5 дугаар сард очиж ямаагаа самналцаад аймагруу ирж охиноо хувцаслаад буцаад суманд очсон. 05 дугаар сарын 29-ний өдөр аймаг явж угаалга хийе гээд ирсэн. Хөдөө очиж намайг зодоод, засмалруу гараад унаа авч явахгүй байхаар нь цагдаа дуудчихаад, биеэ үзүүлээд байж байсан чинь сумруу очиж үзүүлээд найзтайгаа Дэлгэрхангайд очиж амьдрах уу гэхээр нь тэгье гээд, би Цогт-Овоо дээр очоод байж байсан. Хүлээн зөвшөөрч байна. Нөхрийнхөө амийг бүрэлгэсэндээ харамсаж байна. Өөрийгөө буруутгаж, өөрийгөө харааж байсан. Талийгаач нөхрийнхөө ах дүү хамаатнаас үнэн сэтгэлээсээ уучлал хүсч байна. Ахиж ийм хэрэгт холбогдохгүй төлөв төвшин байна. Амлан тангараглаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлж барагдуулна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Үнэхээр гэмшиж байна

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр С.А гарт амь насаа алдсанд их харамсаж байгаа. Хийж бүтээх залуу насандаа амь насаа алдсанд харамсаж байна. Миний дүү хөдөлмөрч тусч, хашаа хороо барьдаг, ахуй амьдралаа хөгжүүлж, гэрийнхнээ тэжээн тэтгэдэг хүн байсан. Эхнэртэйгээ муудалцсан зодсон асуудал байсан боловч өөрийнх нь догшин ааш авираас болдог байсан байх. С.А архи дарс хэрэглэдэг байсан. Хоорондын маргаан байсан байх. Оршуулгын зардал болон бусад зардал 3.000.000 гаруй төгрөг байсан. Хуулийн мэдлэг байхгүй учраас сүүлд нэхэмжилж гаргасан. Талийгаачийн ганц охин байдаг. Тэр охиныг бодоод хүнд ял шийтгэлээр явуулахыг хүсэхгүй байна. Эхтэйгээ байгдээ гэж бодож байна. Амь нас бүрэлгэсэн гэдэг дээр хэцүү л байдалтай байна.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би малаа услаад гэртээ ирэхэд манай эхнэр Ганчимэг надад хэлэхдээ сая С.С эхнэр С.А утсаар ярьсан. Тэгээд Сансарбаатар манай эгчийн гэрт өнгөрчихлөө одоо би яах юм бэ гээд утсаа тасалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.А гар утасруу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би талийгаач дүүгийнхээ гар утасруу залгахад мөн утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь С.А ах руу залгахад утсаа авсан. Тэгээд Сансарбаатар янз бүр болсон юм шиг байна чи мэдсэн үү гэхэд мэдээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яаж ийгээд мэдээтэх тэгээд хэл өг гэж хэлсэн. Тэгсэн нэг их удалгүй эргэж залгаад ээжрүү ярьлаа Сансарбаатар өнгөрчихсөн юм шиг байна. Миний найз сэтгэлээ тайван байлгаарай гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би эхнэрийн хамтаар Цогт-Овоо сумруу гарсан. Тэгж яваад 21 цаг өнгөрөөгөөд суман дээр ирэхэд хэсгийн төлөөлөгч хэргийн газрыг хамгаалаад байж байсан. Би эцэг эхээсээ 5-уулаа хүн байгаа юм. Талийгаач миний төрсөн дүү байсан. Яг ямар учраас нас барсныг сайн мэдэхгүй байна. Манай талийгаач дүүгийн эхнэр нь С.А гэдэг эмэгтэй байдаг. Тэр хоёр дундаасаа 2 охинтой байж байгаад 1 охиноо 4-н жилийн өмнө байхаа алдсан. Одоо 1 охинтой охин нь сургуульд орсон байх. Энэ хоёртой яг хамт байдаггүй болохоор сайн мэдэх юм алга. Ямар ч байсан энэ хавар л хоорондоо муудалцаад эхнэр нь зодуулаад цагдаа гэж яваад шүүхээс торгох ял аваад салсан гэж байсан юм. Тэгээд надад манай дүү ярихдаа эхнэрээсээ салсан танай хаяанд бууна гэж байсан юм.

          ...Талийгаач С.С нь миний төрсөн дүү байгаа юм. С.С нь багаасаа мал дээр өссөн. Өөр ямар нэг ажил төрөл хийж байгаагүй хүн байсан. Сургууль соёлоор нээх яваагүй. Бага боловсролтой. С.С нь 2005 онд цэргээс халагдаж ирж байсан. Тэгээд 2007 онд энэ С.Атай гэрлэж тусдаа гарч байсан байх гэж бодож байна. Ер нь бол манай гал голомтод байцгаасан хүмүүс байгаа юм. Би ерөнхийдөө цуг байж байгаагүй болохоор ямар харьцаатай байсан талаар мэдэхгүй байна. Уг нь их малтай байсан хоёр байгаа юм. Тэгээд 2009 оны зудаар хамаг малаа барчихсан байсан. Би тухайн үед нь Чойр нүүчихсэн байж байгаад ирж байсан. Тэгээд түүнээс хойш би мал хуй өгч малжуулж байсан. Түүнээс хойш хөрөнгө малаар дутагдах гачигдах зүйл байхгүй байсан. Өнгөрдөг хавраас би сарыг нь сайн мэдэхгүй байна. С.А, Сансарбаатар нар хоорондоо хэрэлдсэн зодолдсон талаар сонсож байсан. Тэгээд цагдаа хуулийн байгууллагаар шийдвэрлүүлсэн. Шүүхээс торгуулийн ял авсан гэж Сансарбаатар өөрөө надад ярьж байсан. Тэгээд торгуулийнхаа мөнгийг төлчихөөд хойноос чинь нүүгээд очно гэж хэлж байсан. Манайх Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байсан юм. Тэр шүүх цагдаа болсноос хойш бол эхнэрээсээ салсан гэж байсан. Ер нь тэрнээс хойш хамт байгаагүй тусдаа байсан байх. Тэгээд торгуулийнхаа мөнгийг төлчихөөд удаагүй 3-4 хоноод л ийм асуудал болсон байсан. С.С нь миний үгэнд сайн ордог байсан. Миний хажууд архи дарс уугаад байдаггүй. Миний дэргэд лав элдэв янзын зан ааш гаргаад байдаггүй хүн байгаа юм. Манай эцэг 1996 онд нас барсан. Ээж 2005 онд нас барсан. Би айлын том хүүхэд хэдэн дүү нартайгаа үлдэж байсан. Багадаа Сансарбаатар нь жигтэйхэн ааш зан сайтай хүүхэд байсан. Талийгаачийн эхнэр С.А зан аашийн талаар сайн мэдэхгүй байна. Гэр орноор нь орж гарахад лав элдэв янзын зан ааш гаргаад байдаггүй хүн байсан. Хашгирсан яриа хөөрөө сайтай хүн байгаа юм. Тэрийг нь харахаар цайлган сэтгэлтэй хүн юм болов уу гэж харагддаг байсан. Талийгаачийг мөн хадмаа зодсон гэх асуудал миний чихэнд мөн хүрч л байсан юм. С.А өөрөө хэлж байсан байх. Тэгээд би тухайн үед нь яаж тийм зүйл байж болдог юм. Дахиж ийм асуудал гаргаж болохгүй шүү гэж би талийгаачид хэлж л байсан. Би чухам тэр асуудал юунаас болоод болсон хэзээ болсон талаар нь мэдэхгүй байна. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна. Надаас нуудаг байсан байж магадгүй. Санал гомдлын хувьд гомдолтой байна. 10 гаруй жил хамт амьдарч байгаад нэг өдөр ийм болгочихсон байна гэдэгт гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл бол байхгүй байна. Нэг гэр бүл байсан. Дээр нь энэ хүнээс юугаа ч нэхэмжлэх билээ. Энэ хүн юу ч өгөх юм гэж л бодож байна. Ямар нэг мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43, 44-45-р хуудас/,

 

            Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 09 дүгээр сарын яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Өглөө эрт Эрхэмбаатар, талийгаач Сансарбаатар бид гурав 1 шил архи уугаад Эрдэнэчулуун гэдэг айлд сууж байхад Олзвой гэдэг хүн ирсэн. Тэгээд тэр архи ууж дуусаад Олзвойг талийгаач архинд явуулсан. Тэгсэн 1 шил 0,5 граммын Ерөөл архи аваад ирсэн. Түүнийг 4-үүлээ хувааж уусан. Тэгээд тэр талийгаач Сансарбаатар, Олзвой 2 яваад өгсөн. Тэгсэн би талийгаачийн утсыг аваад үлдсэн байсан. Тэгсэн намайг утас аваад гараад ир гэсэн. Тэгээд би Эрхэмбаатарын хамтаар гэрээс гараад доошоо уруудаж яваад нэг айлд очиж гар утсыг нь өгсөн. Тэгэхэд талийгаач Сансарбаатар, Олзвой, С.А, Батчимэг нар 1 шил архи уугаад дуусч байсан. Тэгээд Эрхэмбаатар бид хоёр ороод сууж байхад нэг их удалгүй талийгаач Сансарбаатар, Олзвой 2 гараад бензин тос авна гээд явсан. Тэгэхэд С.А ээж одоо хүрээд ирнэ эндээс гаръя гээд гараад урагшаа яваад Батчимэг гэх айлд очсон. Тэгээд тэнд очоод унд уугаад сууж байхад талийгаач Сансарбаатар, Олзвой 2 хүрээд ирсэн. Тэгээд өврөөсөө 1 шил Ерөөл архи гаргаж ирээд цааш нь тавиад бас нэг Соёрхол архи гаргаж ирээд задалсан. Тэрийг нь ууж дуусаад байж байхад Эрхэмбаатар бид хоёрыг хэн нэгэн нь одоо болно та хоёр яв гэсэн. Тэгэхээр нь гараад явж байгаад би эргээд нөгөө Ерөөл архийг уумаар санагдаад эргээд нөгөө гэрт очиход нөгөө Ерөөл архиа задлаад уугаад сууж байсан Надад нэг удаа хийж өгсөн. Тэр үед Олзвой гэдэг хүн надруу хандан чи юу хийж энүүгээр эргэлдээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би өмнөөс нь би чиний юмыг уугаагүй би чамаас гордиж ирээгүй гэж хэлсэн. Тэгтэл талийгаач Сансарбаатар, Олзвой бид хоёрыг та хоёр хоёулаа гэрээс гар гээд хаалгаар түлхэж гаргасан. Би чигээрээ яваад Эрдэнэчулууны гэрлүү явсан Олзвой шээгээд үлдсэн. Эрдэнэчулууны гэрт очоод хоол идэх гэсэн чинь уруул нэг эвгүй болчихсон байхаар нь үзсэн чинь уруул язарсан байсан. Намайг гэрээс талийгаач Сансарбаатар түлхэж гаргахад би юманд уруулаа цохьсон уу эсвэл талийгаач Сансарбаатар намайг цохьсон уу би тэр үеийг санахгүй байгаа юм. Тэгээд Эрдэнэчулууны гэрт байж байхад цагдаа Майдар ирээд аваад явсан. Тэгсэн хүн амины хэрэг гарсан талаар мэдсэн юм. Би архи нэлээд уугаад согтсон байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор 2017.11.08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би охинтойгоо найзынхаа гэрийг барилцахаар хөдөө 5-6 км-т очсон. ...Сансарбаатар залгаад хаана байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би найзындаа байна гэж хэлэлгүй гэртээ байна гээд худлаа хэлчихсэн. Тэгээд би за за өөр юмгүй гээд утсаа таслах гэсэн чинь чи хэнтэйгээ янхандах гээд яараад утсаа таслах гээд байгаа юм гэж уурласан. Тэгээд би найз охиноороо ерөөсөө сумруу хүргүүлье гээд суманд хүргүүлсэн. Тэгтэл талийгаач намайг суман дээр дөнгөж оччихоод байж байтал утсаар дахиж яриад одоо би чамайг овоохойтой чинь шатаана хаана байгаа болоод хүнтэй ярьж чадахгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу байгаа юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлээд утсаа тасалсан. ...Би аймаг явахгүй бол Сансар ирнэ гэж байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал 1 цагийн дараа манай нөхөр хүрээд ирсэн. Тэгээд би гэрт талийгаачийг орж ирэхэд нь мэндэлчихээд бие засахаар гараад явсан чинь араас хаачих гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би бие засах гэж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь за за гээд мотоцикльтойгоо хөдлөөд яваад өгсөн. Тэгээд бие засчихаад ирээд ээжээс Сансар хаашаа явна гэсэн бэ гэхэд Захиргаан дээгүүр жаахан ажилтай гэсэн гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр удалгүй хүрээд ирсэн. Тэгээд ирчихээд цуг явж хоолонд орох уу гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгсэн талийгаач охиноо аваад мөн манай эгчийн хүүхдийг аваад 3-уулаа хоолонд орохоор явсан. Тэгээд хоолонд орж байхдаа надруу залгаад чи хоол авахгүй юм уу гэж асуусан. Би хоол идэхгүй ээжид хоол авбал авчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд удаагүй талийгаач ээжид хоол аваад охинтой хүрээд ирсэн. ...Нокиа утсыг аваад өөрийнхөө өмнө нь явуулсан бүх мессежийг устгачихаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад хаачих гэж байгаа юм гэж асуутал Сансарбаатар хаачсан ч чамд ямар хамаатай юм би архи ууж ирчихээд овоохойтой чинь шатаана гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи дандаа ингэж байдаг гээд маргалдаад зогсож байтал Батчимэг эгчийн том хүү нь Төмөрмөнх ирээд мэндлээд зогсож байхад нь би гэрлүү ороод ээжид би нөгөөх чинь архи ууж ирээд янз бүр болно л гэж байна. Би айлд очиж хонолоо гэж хэлсэн. Тэгтэл гаднаас Төмөрмөнх орж ирээд Аагий чамайг Сансарбаатар гадаа дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би гарах гэсэн чинь салтганаад уулзах гээд гарах юм гэж уурласан. Тэгэхээр нь би бас ээжид уурлаад дандаа хорьж цагдаж байдаг юм гэж хэлээд уйлаад гараад явсан. Би гэрээс гараад баруун тийшээ алхаж байтал хойноос нөхөр давхиж ирээд яасан юм гэж асуусан. Тэгэхээр нь би өөрөө яв яв би гадуур жаахан алхаж байгаад ирээд унтчихна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай талийгаач нөхөр миний араар сундалчих хоёулаа агаарт гарч жаахан юм ярьж сууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би араар нь сундлаад хөдөө гарсан. Тэгээд би хөдөө гарчихаад нөхөртөө жаахан юм хэлсэн. 11 жил хамт амьдарсан. Чи дандаа намайг дарлаж зодож байдаг. Дандаа ална гэдэг одоо алахгүй юу гэж уйлаад хэлсэн. Тэгсэн чинь талийгаач одоо битгий ийм зүйл ярь хоёулаа архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлсэн чинь талийгаач уучихгүй юу сэтгэл санаа чинь сайхан болно ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрвээ архи уух юм бол бас л хэрүүл зодоон болно гэсэн чинь одоо тийм зүйл болохгүй гэж хэлсэн. Тэгээд талийгаач мотоциклийнхоо ганзаганаас нэг шил архи гаргаад хутга гаргаж ирээд мотоциклийнхоо нэг дохиог архи аягалж ууна гээд салгаж авсан. Тэгээд дохиогоо тайлж задалж авчихаад хэрвээ архи уухгүй гээд байх юм бол чамайг энд алчихаад явахад хэн ч мэдэхгүй ш дээ гээд хутгаа эргүүлээд сууж байсан. Тэгээд архиа задлаад дохионд аягалаад надад өгсөн. Тэгээд тэр архийг нь бид хоёр хувааж ууж дуусчихаад дахиж дэлгүүр ороод архи аваад хөдөө хээр гараад хувааж уусан. Тэгээд ийшээ айлд очиж хононо гээд сумын төвийн дэлгүүрээс архи аваад хөдөө айлруу явсан. Тэр айл нь сумын төвөөс баруун урагшаа 4-5 километрт байдаг юм. Тэгээд очсон чинь тэр Ганбаатарынх гэж айл нь эзгүй байсан. Тэгээд талийгаач өмнө нь би энд ирдэг байсан гээд гэрийнх цоожийг онгойлгож бид хоёр дотогш орсон. Тэгээд нөгөө архийг ууя гэхээр нь би уухгүй гэж гараад баахан бөөлжөөд гайгүй эрүүл болсон. Тэгээд нөгөө архийг манай нөхөр талыг нь шахуу асган барин уусан. Тэгээд ууж дуусчихаад намайг дарамтлаад зодох гээд байхаар нь би чи намайг зодохгүй гээ биздээ хэлсэн амандаа хүрэх юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд баруун орон дээр нь ор зассан. Тэгээд унтах гээд орон дээр гараад хувцас хунараа тайлчихаад байж байтал талийгаач намайг чи секс хийж чаддаггүй гээд дарамталсан. Тэгээд миний боовыг хөх гэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь миний баруун талын шанаа хавьруу хоёр цохьсон. Тэгээд толгойруу мөн хоёр цохьсон. Тэгээд үснээс зулгаагаад хөх гээд бэлэг эрхтэнээ хөхүүлсэн. Тэгээд би бэлэг эрхтэнийг нь хөхсөн. Тэгээд бид хоёр секс хийсэн. Тэгээд секс хийж байхдаа энэ муу секс хийж чаддагүй ш дээ гээд хоёр гуяны дотор талаас базаад байсан. Тэгж байгаад секс хийж дуусчихаад унтаад өгсөн. Унтахаас өмнө намайг орлуу түлхсэн. Тэгэхэд би модон орон дээр гараараа тулсан. Тэгэхэд миний сарвуу бага зэрэг шалбарсан байсан. Ийм л асуудал болсон. Ер нь архи уучихаараа л намайг цохиж зоддог байсан. Яагаад тэгдэг байсан талаар мэдэхгүй байна. Тэр өдөр бол боовоо хөх гээд хөхөхгүй гэсэн чинь ингээд секс хийж чаддагүй ш дээ гээд цохьсон. Тэгээд секс хийж байхдаа мөн л секс хийж чаддаггүй гээд гуя базаад байсан. Миний зүүн гуян дээр хоёр хөхөрчихсөн хөндүүр болсон байсан. Баруун гуян дээр мөн хоёр газарт хөхөрсөн хөндүүр болсон байсан. Мөн баруун шанаа бага зэрэг хавдсан байсан. Зүүн гар бага зэрэг шалбарсан байсан. Өөр гэмтэл гайгүй байсан. Нилээн согтуу байсан. Маргааш нь надад яасан жаахан хэтрүүлсэн үү зодсон уу гэж асууж байсан. Ийм болгочихсон л байна ш дээ гээд өмдөө шувтлаад гуяа үзүүлсэн. Тэгсэн чинь талийгаач аймар аймар болгочихсон байдгийг бодвол гайгүй байна гэж байсан. Өмнө нь намайг зоддог байсан. Намайг хамгийн анх 2007 оны 08-р сард морио барьж чадаагүйдээ болж уурлаад намайг уурганы хуйгаар зодож байсан. Тэр үед хоёр гуян дээр хөхрүүлж байсан. Тэгээд тэрнээс хойш сайн санахгүй байна. Ингэж байгаад 2012 оны 02-р сард модоор зодож байсан. Тэр үед шилэн хүзүүнээс хөлийн булчин хүртэл хөх эрээн болж байсан. Мөн баруун гарын чигчий хурууны нэг яс хугарч байсан. 2013 оны 10-р сард бас униар зодож байсан. Бас л нуруунаас хөлийн өсгий хүртэл хөх эрээн болж байсан. 2015 оны 10-р сард л байх бас л гупер утсаар зодож байсан. Нуруунаас өгзөг хүртэл хөх эрээн болтол зодож байсан. Тэгээд 2016 оны 03-р сард зодуулан нүүрэндээ гэмтэл авч байсан. Нүд хөхөрсөн байсан. Хамрын яс өвдөөд байдаг байсан. Тэгээд 2017 оны 03-р сарын 05-ны өдөр суран бүсээр зодуулж байсан. Заазуураар баруун, зүүн гарныхаа тохойн дээр зүсүүлж байсан. Мөн зүүн гарын бугуйн дээр мөн заазуураар зүссэн. Тэгээд бөгсөн биен дээр суран бүсний орсон ором гарсан байсан. Олон хоног халуурч байсан. Тэгээд 2017 оны 05-р сарын 29-ний өдөр нүүрлүү мөргөж хөхнөөс хазаж байсан. Үснээс их зулгааж байсан. 2017 онд зодуулсан 2 үйлдлийг цагдаад мэдэгдэж шалгуулж байсан. Бусдыг нь нуугаад хэлээгүй өнгөрөөсөн. Ер нь бол нууж хаагаад өнгөрдөг байсан. Талийгаач намайг хэрвээ цагдаад хэлвэл чамайг алаад хаячихна шүү гэдэг байсан. Тэгээд би айгаад хэлдэггүй байсан юм. Би тайван амьдарч байгаагүй. Би голдуухан тэр хүний дарамтанд амьдарч байсан. Архи уухаараа л зоддог байсан. Тэгээд би бүр тайван байхад нь яагаад ингээд намайг зодоод байдаг юм гэхэд яахав дээ уур хүрээд л зодохгүй юу гэдэг байсан. Тэгээд би эрх чөлөөтэй би тэгмээр ингэмээр байна гэж чөлөөтэй нөхөртэйгөө хэлэлцэж чаддаггүй байсан. Би бол ганц нэг өшиглөөд авахыг бол зодуулсанд тооцохгүй өнгөрөөдөг. Халууртлаа зодуулахыг л зодуулсанд тооцдог байсан. Голдуу хүнтэй хардаж л зоддог байсан. Би бас 2011 онд төрчихөөд байж байхдаа нэг зодуулж байсан юм. Тэгэхэд л яагаад зодсон мэдэхгүй байна. Эмнэлгээс гараад 7 хонож байхад согтуу ирсэн. Тэгээд миний хань согтуу байгаа юм уу охиных нь даавуу угаах усыг бэлдчихээд байж байлаа гэхэд нүцгэн гадаа цасан дээр чирч гаргаад зодож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

 

Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өглөө Цогт-Овоо сумын сумын төв дээр гэрээсээ гараад Эрдэнэчулууных гэж айлд очиж мотоциклийн хөтлөгч сураглахаар 09-10 цагийн үед ганцаараа явган алхаж очсон. Тэгсэн чинь Эрдэнэчулууны гэрт Эрдэнэчулуун байхгүй гэрт нь ээж нь болон талийгаач Сансарбаатар, Эрхэмбаатар, Дэлгэрбаатар нар 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Би тэр архинаас нь бас уусан. Намайг мөн дахин архинд явуулсан. Би нэг шил 0,5 литрийн Ерөөл архи авч ирсэн. Тэрийг мөн хувааж уусан. Тэгээд талийгаач Сансарбаатар хойшоо оторт мал туух хүн байхгүй та тууж өгөх үү хөлс мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Талийгаач Сансарбаатар одоо явна та хувцас хунараа сольчихоод мотоциклио аваад хадмынд хүрээд ирээрэй манай авгай бас хамт явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ очоод хувцас хунараа солиод эхнэртээ хэлчихээд мотоциклио унаад С.С хадмынд нь буюу Дэнжийн 5-р гудамжинд очсон. Намайг хадмынд нь очиход Сансарбаатар, эхнэр С.А нар л байсан өөр хүн байхгүй байсан. Тэгээд Сансарбаатар бид хоёр бинзен авахаар клонк ороод хоёулаа мотоциклийнхоо банкыг дүүргээд клонкоос буцаад хадмынд нь очихоор явсан. Тэгэхэд Сансарбаатар надаас түрүүлээд давхиад явсан. Би араас нь яваад хадмынд нь очсон чинь хүн байхгүй Сансарбаатар ирээгүй байсан. Тэгээд хартал С.С мотоцикль урд талынх нь айлын гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би урд талаар нь мотоцикльтойгоо тойроод урд гудамжинд нь байдаг Батчимэгийнд орсон. Тэгэхэд Сансарбаатар, Батчимэг хоёр 1 шил архи задлаад сууж байсан. Надад тэрнээсээ хийж өгөхөөр нь би бас уусан. Тэгээд архи уугаад би нилээн согтсон. Нэг мэдэхэд С.А, Эрхэмбаатар, Дэлгэрбаатар нар ирчихсэн архи уугаад байж байсан. Эрхэмбаатар, Дэлгэрбаатар нарыг С.А хөөгөөд явуулж байгаа байсан. Ямар учраас хөөж туусан талаар мэдэхгүй байна. Мөн тэгээд байж байхад Амгаланбаатар эхнэр хүүхэдтэйгээ ирсэн. Түүний дараа Ганбаатар мөн ирсэн. Би энэ үед согтсон байсан учраас орон гаран болчихсон байсан. Тэгсэн чинь яах гээд Сансарбаатар гэрээс гарсан талаар мэдэхгүй гараад явсан. Тэгэхэд Батчимэг надад архи аягалж өгсөн. Би түүнийг нь уучихаад бие засах гээд гарсан. Тэгсэн өмнөөс Сансарбаатар ирсэн. Тэгсэн чинь С.А Батчимэгийн гэр болон зүүн талын гэр хоёрын дундаас гарч ирсэн. Тэгээд тэр хоёр Батчимэгийн гэрийн үүднээс 1-2 орчим алхамын зайтай уулзалдсан. Би тэр хоёроос өмнөхөн мөн 1-2 алхамын зайтай зогсож байсан. Тэгтэл С.А баруун гартаа хутга барьчихсан далайгаад цээжин хавьд нь хутгалчихсан. Тэгэхэд Сансарбаатар доошоо сөхрөөд унасан. Тэгэхээр нь би шууд цаашаа яваад урдуур гараад Батчимэгийн урдуураа задгай хашаагүй юм зүүн хашааруу ороод хашаандаа байсан ах эгч хоёрт баруун хашаанд хүн хутгалчихлаа цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хоёр мотоциклио асаагаад хашаанаас гараад цагдаа дуудахаар явсан. Тэгэхээр нь би Батчимэгийн хашааны гаднаас харсан. Тэгэхэд Сансарбаатар гэрийн үүдэнд тэр хутгалуулсан газартаа хэвтэж байсан. Дэргэд нь С.А, Батчимэг хоёр С.С хоёр талд нь уйлаад сууж байсан. Тэгээд би дахиад нэг хартал тэр 2 гэрлүү орсон байх, алга болсон байсан. Би тэр газартаа суугаад байж байтал удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ирэхээр нь би шууд гэрлүүгээ явсан. С.А ямар учраас хутгалсан талаар мэдэхгүй байна. Архи уучихсан байсан учраас би ямар шалтгааны улмаас хутгалсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг харж байхад л С.А нь Сансарбаатарыг хутгалчихсан. Хутгалах үедээ ямар үг хэл ярьсан талаар мэдэхгүй байна. Юм хэлээгүй байх гэж бодож байна. Намайг гарч ирэхээс өмнө тэр хоёрын хооронд юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг гэрээс гараад ирэхэд л тэр хоёр өөд өөдөөсөө ирцгээсэн. Тэгээд шууд хутгалчихсан. Би архи уучихсан байсан. Батчимэг лав байсан. Намайг гарахаас өмнө архи аягалж өгсөн. Би сүүлийн 20 жил архи ууж байгаа. Долоо хоногт нэг удаа бол уучихдаг. Архи даахгүй дороо согтдог болсон. Миний ярьсан зүйлүүд үнэн. Би хутгалж байхыг нь яг харсан. Тэрийг бол би санаад байна. Би тэр хоёрын дундуур орох, яаж байгаа юм болиоч гэх мэт үйлдэл хийгээгүй. Намайг харахад шууд хутгалсан. Тэгээд намайг бас хутгалчих байх гэж айгаад би ямар нэг үйлдэл хийгээгүй. Шууд зүүн хашааны айлруу явсан. Эвхдэг тонгорог хутга л байх шиг байсан. Бариул нь улаан хүрэн өнгөтэй гэж харсан. Хэний хутгыг нь мэдэхгүй байна. Мөн хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Намайг харахад тэр хутгыг барьсан байсан. Цуг архи ууцгаасан болохоор тэр хоёрыг согтуу байсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед С.А ээж Нарандэжидийн хөргөгчинд хийсэн байсан сүүгээ авах гэж очсон. Тэгэхэд Нарандэжид эгчийнд С.А, нөхөр Сансарбаатар хоёр байж байсан. Тэгээд би сүүгээ авчихаад байж байтал С.А нөхрөөсөө шар тайлаад өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь нөхөр нь үгүй яах юм бэ одоо хөдөө явах гэж байхад гэсэн чинь үгүй шар тайлаад өгчих л дөө гэж хэлсэн. Тэгээд Сансарбаатар архинд явж ирсэн. Ирэхдээ Сансарбаатар 0,5 литрийн Соёрхол нэртэй архи аваад ирсэн. Тэгээд тэрийг задлаад байж байтал Олзвой мотоцикльтойгоо дээл хувцасаа өмсчихсөн явах уу гээд хүрээд ирсэн. Сансарбаатартай хамт хөдөө явах гэж байсан юм билээ. Тэгээд тэр авч ирсэн архийг Сансарбаатар, Олзвой, С.А бид дөрөв хувааж уусан. Тэгээд би унд чаналаа гэж хэлээд гараад явсан. С.А, Сансарбаатар, Олзвой нар үлдсэн. Намайг гэрээс гарахад Эрхэмбаатар, Мандал-Овоогийн гэх залуутай хамт зөрөөд орж байсан. Тэгээд би гэртээ очоод унд чанаад байж байтал Сансарбаатар эхлээд ороод ирсэн. Араас нь удаагүй С.А ороод ирсэн. Тэгээд мэнд усаа яриад байж байтал Эрхэмбаатар, Мандал-Овоогийн залуутай хамт бас ороод ирсэн. Тэгээд С.А Сансарбаатар хоёр 1 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи гаргаад ирсэн. Тэрийг задлаад удаагүй байхад Олзвой гаднаас мөн ороод ирсэн. Тэгээд би цайгаа чанаад бүгдэд нь аягалж өгсөн. Бүгдээрээ цай ууцгаасан. Тэгээд нөгөө архинаас бүгдээрээ хувааж уусан. Тэгж байгаад Эрхэмбаатар болон нөгөө Мандал-Овоогийн гэх залуу хоёрыг би яв гэртээ харь гэж хэлээд гаргаад явуулчихсан. Амгаланбаатартай Мандал-Овоогийн залуу муудалцах гээд байсан юм. Амгаланбаатар нь хэзээ манайд ирснийг санахгүй байна. Би урд хойно нь оруулаад байх шиг байна. Би тухайн үед бас их согтсон байсан. Зарим зүйлээ сайн санахгүй байна. Би санаж байгаа зүйлээ яръя. С.А нь нөхөр дээрээ очихгүй ээж дээрээ их удсан. Надаас С.А нь нөхөр дээрээ очвол дахиад зодох байхдаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гайгүй байлгүйдээ чи явахгүй юу гэж хэлж байсан юм. Тэгээд ер нь тэр өдөр Сансарбаатар эхнэр С.Аыгаа гэрлүүгээ авч явахаар ирсэн байсан юм. Эхлээд С.А нь явна гэж байгаад сүүлдээ хөдөө явахгүй гээд эхэлсэн. Тэрнээс болоод С.А, Сансарбаатар хоёр явна явахгүй гээд маргалдаад хамт гарсан. Тэгээд би аягаа угаачихаад гэрээс гарсан чинь гадаа гэрийн үүдэнд Сансарбаатар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би энэ яахаараа үүдэнд унтаж байдаг билээ гэж бодчихоод хажуугаар нь гараад баруун гэрлүү ороод Туяаг аваад гэрээс гараад ирсэн. Тэр үед хашааны урд Олзвой поошигны хажууд сууж байсан. Олзвой С.А Сансарбаатар 2-ын өмнө гарсан, дараа гарсан эсэхийг санахгүй байна. Туяа бид 2 С.С хажууд очоод үзэхэд С.С уруул нь цагаарсан, зүүн хөлөө жийсэн, баруун талын хөлөө жоохон нугалсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Тэр үед мөн С.А хаанаас ч юм гараад ирчихсэн, гартаа хутга барьчихсан зогсож байсан. Аль гартаа хутга барьсныг сайн анзаарч хараагүй. Би архи уучихсан байсан болохоор цагдаа ирэхээр нь гэрлүүгээ орсон. Би архи их уусан байсан болохоор тэгээд юу болсон талаар зарим зүйлийг сайн санаж, хэлж мэдэхгүй байна. Энэ хоёрыг хамт амьдраад хэдэн жил болж байгааг би мэдэхгүй байна. Ямар ч байсан дундаас нь 2 хүүхэд гарсан. Том охин нь 2012 онд морьноос унаад өнгөрчихсөн юм. Хамт байдаггүй болохоор гэр хоорондын харилцааны талаар сайн мэдэхгүй байна. Нөхөр нь зодож байсан хэрэлдэж байсан л гэдэг би нарийн мэдэхгүй байна. Би гадаа ямар ч дуу чимээ сонсоогүй. Тэр хоёр гарч яваад гадаа учиргүй хэрэлдээд зодолдоод ноцолдоод байсан гэхээр дуу чимээ сонсогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 08 цагийн үед найз Эрдэнэчулууныд очиход ээж нь ганцаараа байсан. Би Дэлгэрбаатартай хамт очсон. Тэгтэл араас талийгаач Сансарбаатар хөдөө архи ууж хоночихоод ирлээ гэж хэлээд ирсэн. Тэгээд ирчихээд шараа тайлъя гээд 1 шил архи аваад ир гээд Дэлгэрбаатарыг явуулсан. Тэгээд Дэлгэрбаатар нэг шил архи аваад ирсэн. Тэрнийг нь уугаад 3-уулаа байж байтал Олзвой хүрээд ирсэн. Тэгээд Олзвойг хөдөө хамт явъя чи мал туулцаад өгөөч гэж талийгаач хэлсэн. Тэгээд хөлсөнд нь нэг мал өгье гэж байсан. Тэгээд Олзвойг дахиж нэг шил архинд явуулсан. Тэгээд түүнийг нь Олзвой, Дэлгэрбаатар, талийгаач бид дөрөв хувааж уусан. Тэрийг дуусгачихаад Олзвойг сундлаад талийгаач бензин тосоо авъя гээд яваад өгсөн. Тэгээд явахад нь талийгаачийн гар утсыг Дэлгэрбаяр аваад үлдсэн байсан. Тэгээд бид хоёрыг Эрдэнэчулууныд байж байхад 1 цаг орчимын дараа талийгаач залгаад утас хадмынд аваад ир гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрбаатар бид хоёр утсыг нь өгөхөөр хадмынд нь очсон. Тэгэхэд хадмынд нь Батчимэг, Сансарбаатар, эхнэртэйгээ мөн Олзвой дөрөв байсан. Тэр хэд нэг шил архи уугаад дуусч байсан. Тэгээд талийгаач Сансарбаатар, Олзвой нар бензин авна гээд яваад өгсөн. Тэгээд Батчимэгийнд очихоор болоод Батчимэгийнд очсон. Тэнд байж байтал Олзвой, талийгаач хоёр хүрээд ирсэн. Тэр хоёр ирэхдээ 1 шил 0,5 литрийн архи авч ирсэн. Тэрийг нь хамт хувааж уусан. Тэгж байтал Амгаланбаатар эхнэртэйгээ ирсэн. Тэгээд Амгаланбаатар бас нийлж суусан. Тэгтэл Батчимэг та хоёр одоо болно яв гэж хэлээд Дэлгэрбаатар бид хоёрыг гаргасан. Тэгээд хаалгаа түгжээд тэд нар үлдсэн. Тэднийхээс наашаа гараад явж байтал Дэлгэрбаатар би Эрдэнэчулууныхаар орно гэж хэлээд буцаад явсан. Тэгсэн замаараа буцаад Батчимэгийнд очсон байсан. Гэхдээ би тэрийг сүүлд нь цагдаа дээр ирээд мэдсэн. Би ч гэртээ ирээд ороо засаад орондоо ороод хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Тэгтэл шөнө төлөөлөгч нэг цагдаатай ирсэн. Тэгээд Дэлгэрбаатарыг хаанаас олох вэ гэж асуусан. Би Дэлгэрбаатарыг Эрдэнэчулууныд байгаа байх гэж зааж өгсөн. Тэгээд цагдаатай хамт хүрээд очиход Дэлгэрбаатар хоол хийчихсэн хоол идэх гээд байж байсан. Тэгээд наашаа хэсэг дээр авч ирээд согтуурлыг шалгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

          Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө гэртээ эхнэр Баттуяа бид хоёр байсан. Тэгээд 13 цагийн үед Сансарбаатар ганцаараа манайд ороод ирсэн. Орж ирэхдээ жаахан халамцуухан байсан. Тэгээд намайг ганц шил архи уух уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд манай хашаанд гэрийн зүүн хойд талд байдаг Батчимэгийнд Сансарбаатартай хамт орсон. Тэгэхэд тэнд Батчимэг, Амгаланбаатар, Олзвой нар л байж байсан. Тэгээд тэд нар шинээр нэг шил архи гаргаад ирсэн. Тэгээд тэрийг нь хамт хувааж уусан. С.А намайг анх орж очиход байхгүй байсан. Сүүлд нь орж ирсэн байх. Тэгээд би тэр архинаас нь уугаад согтсон. Тэгээд би гараад гэртээ ороод тасраад унтаад өгсөн. Намайг гарахад талийгаач Сансарбаатар, С.А, Батчимэг, Амгаланбаатар, Олзвой нар үлдсэн. Тэгээд өглөө сэрсэн чинь эхнэр надад Сансарбаатар үхчихэж гэж хэлсэн. Би яасан талаар асуухад мэдэхгүй гэж байсан. Тэгээд энд дуудагдаад ирсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Би бол эрүүл анх орж очсон. Тэгэхэд тэд нар архи уух нь уучихсан гэхдээ тийм их согтуу байгаагүй. Тэгээд намайг ирснээс хойш 1 шил архи уусан. Би тэгээд их амархан согтдог учраас тэр архинаас нь уугаад тэгээд дороо тасраад гэрлүүгээ ороод унтаад өгсөн байсан. Янз бүрийн зодоон нүдээн болсон асуудал байхгүй. Суугаад 10 гаруй жил болсон. Гэр бүлийн харилцаа холбооны талаар надад мэдэх зүйл байхгүй. Сансарбаатар, С.А хоёр хөдөө байдаг болоод сайн мэдэхгүй байна. Ээж нь нөхөр нь зодсон шүүх цагдаа болсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,

         Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 07 цагийн үед боссон. Тэгээд босоод гэр орноо цэвэрлээд зээгийнхээ хичээл номыг нь давтуулсан. Тэгээд би 10 цагийн үед сумын төвд байдаг ахмадын өргөөн дээр ирж дасгал хийсэн. Би өдөр болгон ахмадын өргөөнд ирж дасгал хийдэг. Тэгээд 12 цагийн үед гэртээ очсон. Нөхөр Ганбаатар гэртээ ганцаараа байж л байсан. Тэгээд цай унд уучихаад 12 цаг 50 минутын үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн. Тэгээд гэртээ ирээд 13 цагийн үед Ганбаатар бид хоёр хэвтэж байгаад унтчихсан. Тэгтэл талийгаач Сансарбаатар 16 цагийн үед болов уу орж ирэхэд би сэрсэн. Тэгээд Сансарбаатар манай нөхөр Ганбаатарыг архи уух уу гэж хэлээд аваад гараад явсан. Тэгэхээр нь би гэртээ үлдээд босоод бие засчихаад буцаад гэртээ орсон. Намайг бие засаад гэртээ орох үед манай гэрийн зүүн хойд талд байх нөхрийн дүү Батчимэгийн гэрийн гадаа 2 мотоцикль зогсож байгаа харагдсан. Тэгээд би айл хунараар нээх ордоггүй учраас Батчимэгийнд огт ороогүй. Тэгтэл удаагүй Ганбаатар бараг мөлхөөд гэртээ ороод ирсэн. Их согтсон байсан. Ганбаатар маань архинд дуртай тэгсэн мөртлөө жаахан уугаад бараг үнэрийг нь аваад согтчихдог хүн байгаа юм. Тэгээд Ганбаатар орж ирээд гэрийн зүүн урд шалан дээр унтаад өгсөн. Тэгээд намайг сууж байтал Батчимэг Сансар үхчихлээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Батчимэгтэй цуг гараад очсон чинь Батчимэгийн гэрийн урд талд талийгаач Сансарбаатар нь дээшээ харсан байдалтай. Толгой нь ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байдалтай хөл нь өвдгөөрөө бага зэрэг нугаларсан байсан. Хоёр хажуу талд нэг нэг мотоцикль байсан. С.С хажууд С.А баруун гартаа хутга барьчихсан уйлаад зогсож байсан. Янз бүрийн зүйл яриагүй. Тэгээд Батчимэг бид хоёр дэргэд нь очиход Сансарбаатар огт хөдөлгөөнгүй дээшээ хараад хэвтэж байсан. Үхчихсэн юм уу гээд царай руу нь харахад царай нь цайчихсан байсан. Тэгтэл сумын төлөөлөгч ирсэн. Тэгсэн чинь С.А хутгаа төлөөлөгчрүу өгөх гэсэн чинь яагаад хутга барьчихсан байгаа юм хая гэж хэлсэн. Тэгсэн С.А хутгаа доош нь хаясан. Төлөөлөгч бид нарыг гэртээ ор гэж хэлсэн. Тэгээд гэртээ орсон. Өөр мэдэх зүйл байхгүй. С.А талийгаач С.С толгой дээр нь зүүн тийшээ хараад зогсож байсан. Мөн баруун гартаа эвхдэг хүрэн өнгийн бариултай хутга атгаад биеийнхээ урд хэсэгт урдаа барьчихсан уйлаад зогсож байсан. Бид хоёрыг яг дэргэд нь хүрч очиход цагдаа ирсэн. Тэгээд цагдаа С.Аыг хутгаа хая гэсэн чинь талийгаачийн толгойн хажууд доошоо хутгаа хаясан. Тэгээд цагдаа нар ирээд намайг гэртээ ор гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

         Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би хөдөө мал маллан амьдардаг. Тэгээд хөдөөнөөс эхнэртэйгээ 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед сумын төв дээр орж ирсэн. Ирээд сумын төв дээгүүр ажил төрлөө амжуулж явж байгаад буцахдаа эгчийнхээрээ ороод явъя гэж бодоод эгч Батчимэгийнд очсон. Тэгсэн чинь Батчимэг эгчийнд талийгаач Сансарбаатар, эхнэр С.А нь мөн Батчимэг эгч, Эрхэмбаатар, Олзвой, Дэлгэр гэж Мандал Овоогийн залуу зэрэг хүмүүс архи уусан бололтой халамцуухан байцгааж байсан. Тэгээд намайг ороод очтол талийгаач нэг шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи задалсан. 0,5 литр ч байсан байж магадгүй би тэрийг нь сайн ажиглаагүй юм байна. Тэрийг тэнд байсан бүх хүмүүс уусан. Тэрийг уучихаад байж байтал дахиад талийгаачийн өврөөс эхнэр С.А нь 0,5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаад ирсэн. Тэрийг нь тойруулаад хуваагаад уугаад сууж байтал Дэлгэр, Олзвой хоёр бие биерүүгээ ширүүн дугараад ирсэн. Тэгсэн чинь Батчимэг эгч яв гар гар гээд Эрхэмбаатар, тэр Дэлгэр хоёрыг явуулсан. Тэр хоёр гэрээс зүгээр гараад явсан. Тэгээд би тэр архийг ууж дуусаад гэрийн зүүн талд унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал нэг цагдаа хувцастай хүн дуудсан. Намайг гар нөгөө гэрт ороодох гэж хэлсэн. Тэгээд гарсан. Би гарахдаа ер ажиглаагүй. Бие засчихаад эргээд хартал хойд гэрийн үүдэнд хүн хэвтэж харагдсан. Би гарахдаа яагаад ажиглаагүйг мэдэхгүй байна. Согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд баруун гэрт буюу Ганбаатар ахынд орсон. Тэнд цагдаа миний согтуурлыг шалгаж үлээлгэсэн. Тэгэхэд 1,52 хувьтай гарсан. Тэгээд би унтаад өгсөн. Ганбаатарынд Ганбаатар ах эхнэртэйгээ болон Батчимэг нар байж байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад Батчимэг эгч Сансарбаатар үхчихсэн юм шиг байна. Бөөн цагдаа болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яачихсан юм гэж асуухад өмнөөс мэдэхгүй байна эхнэртэйгээ л гарсан тэгсэн чинь ийм зүйл болчихсон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

         Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017.09.27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрдэнэчулууныд хоночихоод тэднийд Эрхэмбаатартай хамт байж байсан. Тэгтэл талийгаач Сансарбаатар ирээд Эрдэнэчулуун Олзвой хоёрыг сурагласан. Олзвойг авч явж мал туулгах гэсэн юм гэж байсан. Тэгээд өчигдөр хөдөө хоночихоод ирлээ шартаж үхлээ гэсэн. Тэгж байснаа ерөөсөө шараа тайлнаа гээд намайг архинд явуулсан. Би нэг шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи аваад ирсэн. Тэгээд түүнийг нь задлаад Эрхэмбаатар, талийгаач Сансарбаатар бид гурав хувааж уусан. Тэгээд архийг талаас доогуур хиртэй болж байхад Олзвой 10 цагийн үед яваад ирсэн. Тэрийг дуусгачихаад Сансарбаатар Олзвойд хойшоо оторт явах гэсэн юм. Та 2 хоног мал туулцаад өгөөч, хөлсөнд нь мал өгье гэж хэлж байсан. Тэгсэн чинь Олзвой тэгье тэгье гэж хэлсэн. Тэгээд тохиролцоод байж байгаад Сансарбаатар 10 мянган төгрөг гаргаж ирээд дахиад нэг шил юм аваад ирээч гэж хэлээд Олзвойг явуулсан. Тэгээд Олзвой яваад 1 шил 0,5 литрийн Ерөөл архи авч ирсэн. Тэрийгээ 4-үүлээ хувааж уусан. Тэрийг дуусгачихаад Олзвойг сундлаад талийгаач бензин тосоо авъя гээд яваад өгсөн. Тэгээд явахад нь би талийгаачийн жи мобайлийн гар утсыг нь гуйж үлдээд яриад хоцорсон байсан юм. Тэгээд 1 цаг орчимын дараахан талийгаач эхнэрийнхээ утсаар яриад утас дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд Олзвойгийн зүүнтээ гараад ир би бараа хараад байж байя гэж хэлсэн. Тэгээд Эрхэмбаатар бид хоёр гар утсыг нь өгөхөөр Олзвойгийн гэрийн зүгрүү явж байтал талийгаачийн эхнэр нь яриад хаана байна гэж асуусан. Би явж байгаа газраа хэлсэн. Тэгсэн чинь би бараагаа харуулъя гэж хэлсэн. Тэгээд Дэнж хорооллын дэнж дээр байгаа харагдсан. Тэгээд явж очоод гэрт нь орсон чинь тэнд Сансарбаатар, эхнэртэйгээ мөн Батчимэг, Олзвой дөрөв байсан. Тэр хэд дундаа доороосоо хоёр хуруу хиртэй үлдсэн Соёрхол нэртэй архи тавьчихсан байж байсан. Тэгээд талийгаач Сансарбаатар, Олзвой тэр хоёр бензин тос авна гээд 2 мотоцикльтой явсан. Тэгээд С.А нь ээж хүрээд ирэх байх танайд очъё гээд Батчимэгийнд очихоор болоод Батчимэгийнд очсон. Тэгээд Батчимэг будаатай унд чанаж байсан. Тэгтэл төд удалгүй Олзвой, талийгаач хоёр хүрээд ирсэн. Тэр хоёр ирэхдээ 0,5 литрийн архи гаргаад ирсэн чинь талийгаачийн эхнэр нь 0.5-уудаа гэлүү Ерөөлүү гэж хэлээд голсон. Тэгсэн чинь талийгаач тэгвэл Соёрхолыг нь уух юм уу гээд Соёрхол нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд Эрхэмбаатар, Олзвой, Батчимэг, талийгаач, С.А бид нар хувааж уусан. Тэгтэл гаднаас Амгаланбаатар эхнэртэйгээ хөдөөнөес орж ирсэн. Тэгсэн чинь Батчимэг хажуугаар нь загинаад талийгаач бид хоёрыг одоо болно яв гэж хэлсэн. Тэгээд Эрхэмбаатар бид хоёр хөөгдөөд гарсан. Тэгээд бид хоёр жаахан алхаж явж байгаад архинд нь би хорогдоод ганцаараа буцаад явсан. Тэгээд намайг буцаад ороход Олзвой үүдэн хэсгээр нь унтаж байгаад босож байгаа бололтой босоод ирсэн. Ганбаатар ах нэмэгдээд ирчихсэн баруун хойгуур нь унтчихсан байсан. Талийгаач гэрийн баруун талд орон дээр сууж байсан. Наагуур нь Батчимэг эгч сууж байсан. Хойно нь талийгаачийн эхнэр нь сууж байсан. Амгаланбаатар зүүн орон дээр сууж байсан. Тэгээд тэд нар надад нэг хийж өгсөн. Би түүнийг нь уусан чинь Олзвой чи ер нь яах гэж дахин дахин ирээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь чиний юмыг уугаагүй шүү гэж үг сөрсөн. Тэгсэн чинь талийгаач босож ирээд Олзвой бид хоёрыг та хоёр хоёулаа гар гээд гэрээс түлхээд гаргасан. Түлхэж гаргахдаа миний уруулруу цохьсон уу би энд тэнд унан тусахдаа цохьсон уу мэдэхгүй байна. Уруул жаахан язарсан байсан. Тэгээд би яршиг энд ер нь байвал зодуулах юм байна гэж бодоод тэр чигтээ яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,

           Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үдээс хойш 17 цагийн үед хөдөө явах санаатай гэрээсээ гарах гээд байж байхад Олзвой гэдэг хүн орж ирээд цагдаа дуудаад өгөө гэхээр нь яасан юу болсон бэ гэхэд хажуу хашаанд хутга шөвөгний холбоотой асуудал үүсээд байна цагдаа дуудаад өгөөч гэхээр нь утас шөрмөсийг нь мэдэхгүй гэсэн ч замдаа хэлээд өгөө гэсэн. Тэгэхээр нь би хэлэх гээд явж байсан чинь манай хүү ажлынхаа гадаа зогсож байхаар нь болсон зүйлийн талаар цагдаад хэлээтэх би явах гээд яараад байна гэж хэлчээд хөдөө явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,

           Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн үед байхаа цагаа сайн санахгүй байна. Ажил дээрээ байж байхад ажлын гадаа аав ирэхээр нь гараад очиход манай баруун хашаанд хутганы хэрэг гарчих шиг боллоо. Цагдаад мэдэгд гэчээд явахаар нь би цагдаад мэдэгдсэн. Нэг сумынх болохоор танина. Хамаатан садангийн холбоо байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,

           Гэрч Н.Омөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Дэнжид хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлагаар очиход Цогт-Овоо сумын Найз багийн иргэн С.С нь үүдэнд дээл хувцастайгаа дээшээ харж хэвтсэн байдалтай царай нь цонхийж цайсан, цээжин биеийн урд хэсэгт зүүн дээд талын 2-3 дугаар хавирганы завсар 1.5 см орчим урттай. Гадагшаа бага зэрэг цус гарсан ил шархтай, зүрхний цохилт, амьсгал сонсогдохгүй захын болон гүрээний судас тэмтрэгдэхгүй, 2 нүдний хүүхэн хараа өргөссөн нас барсан байдалтай байсан. Тэгээд холбогдох хүмүүст мэдэгдсэн. Цээжин тус газар зүрхэн талдаа хурц ирмэгтэй зүйлээр 1.5 см орчим хэмжээтэй газар зүсэгдсэн болов уу гэмээр шархтай биед өөр ил харагдах шарх сорви ажиглагдаагүй. 4, 5 жилийн өмнө байхаа хугацааг нь сайн санахгүй байна. Бөөр нуруу нь өвдөж ямар ч байсан нэг удаа хэвтэн эмчлүүлж байсан. Хоорондоо их л муудалцаж маргадаг байсан. С.А 5-6 жилийн өмнө өгзөг хонго нь хөх няц болж хавдсан. Сансарбаатарт банзаар зодууллаа гэж ирж үзүүлж байсан. Мөн С.А ээж Нарандэжид нь одоогоос 3 жилийн өмнө болов уу С.А, Сансарбаатар хоёр зодолдоод салгах гээд дундуур нь орж хүргэн Сансарбаатарт гэрийн униар цохиулж гараа хугалуулчихлаа гэж эмчилгээ хийлгэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,

          Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...1996 онд Цогт-Овоо суманд 1-р ангид С.Атай хамт нэг ангид элсэн орж байсан. Тэр цагаас хойш хамт найзалж байгаа юм. Өөр ах хамаатан садангийн холбоо байхгүй. Хүүхэд байхдаа С.А нь нээлттэй сэргэлэн эерэг энергитэй охин байсан. Сүүлийн үед уулзахад жаахан гутранга үзэлтэй болчихсон байсан. Сэтгэл санаагаар уначихсан байсан. Архи уухаараа зан ааш нь өөр болчихсон хурц зан ааш гаргаж агсан тавих хандлагатай болчихсон. Бие нь их өвддөг. Зүрх бөөр нуруу өвддөг, өвдөхгүй зүйл байхгүй мэтээр ярьдаг болсон байсан. Би сүүлийн 4 жил Хятад улсад амьдарч байгаад ирсэн юм. Тэгээд уулзалдахад зан ааш нь их өөрчлөгдсөн байсан. С.А нь Сансарбаатартай 10-р анги төгсөөд гэр бүл болсон. Би Сансарбаатарыг нэг сумынх гэдэг утгаар нь бол мэднэ. Би гэр бүлийн дотор амьдралын талаар бол харж байгаагүй болохоор мэдэхгүй байна. С.А ярианаас л амьдралынх нь талаар сонсож байсан юм. Сансарбаатартай хамт амьдраад 9 жил болж байгаа байх гэж бодож байна. Дундаасаа 2 хүүхэдтэй байж байгаад 1 хүүхэд нь нас барчихсан. Одоо нэг охинтой хүн байгаа юм. Сансарбаатар нь С.Аыг зодож нүддэг байсан. Би зодуулчихсан хөх няц болчихсон байхыг нь 2017 оны 03-р сарын 08-нд харж байсан. Тэр зодоон нь хардалтаас болсон гэж С.А нь ярьдаг. Тэгээд би тухайн үед нь утсаар Сансарбаатартай ярьж юу болсон талаар асууж байсан. Тэгэхэд Сансарбаатар нь С.Аыг аймгийн төврүү яваад архи дарс уугаад хэд хоног алга болчихдог гэх мэтээр буруутгаж ярьж байсан. С.Ааас нь асуухаар Сансарбаатартай муудалцаад салахаар хэд хоногоор явчихсан байсан юм гэж хэлж байсан. Гэхдээ С.А нь Сансарбаатарыгаа надаас их өмөөрдөг. Миний бодлоор Сансарбаатарт их хайртай байсан байх. Намайг Сансарбаатарлуу ярина барина гэхээр битгий гээд өмөөрөөд яриулдаггүй байсан. Миний бодлоор Сансарбаатар надад таалагддаггүй. Хөдөөний бүдүүлэг, зэрлэг балмад эхнэрээ зоддог тийм л залуу байгаа юм. Өөр зан аашийн талаар тийм их сайн мэдэхгүй. Миний өмнөөс Сансарбаатар нь бол хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би Сансарбаатартай яриа дэлгэж сууж барьж үзээгүй. Уулзалдахаараа С.А талаар л ярьдаг байсан. С.Атай чи амьдарч чадах юм уу ер нь яах гэж байна гэх мэтээр хэлж асуудаг байсан. Харин Сансарбаатар нь өмнөөс танай найз чинь өөрөө тэгдэг байсан ингэдэг байсан гэж тайлбар хэлдэг байсан. Би С.А нөхөртөө алуулчих вий гэж айж байснаас нөхрөө алчихна гэж огт бодож байгаагүй гэдгийг хэлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/,

          Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай охин С.А нь нөхөр Сансарбаатарт 2017 оны 03-р сард зодуулсан байсан. Дараа нь мөн 2017 оны 05-р сард дахин зодуулсан байсан. Тэгээд охин С.А нь Сансарбаатарыг цагдаагийн газарт хэлж мэдэгдэн гомдол гаргасан. Тэр нь шалгагдаад Сансарбаатар нь шүүх хуралд ороод ял авсан гэсэн. Ямар ял авсан талаар мэдэхгүй байна. Үүнээс хойш С.А нь гэртээ очихгүй манайд охинтойгоо байж байсан. Охин ч 09-р сард сумын төв дээр сургуульд орсон байсан. Тэгээд С.А нь би ер нь нөхрөөсөө сална хэзээ ч эргэж очихгүй гэж ярьж байсан. Тэгээд ажил хийнэ гээд ажилд орох санаатай багийн Засаг даргад хүсэлт гаргачихсан байсан. Өөрөө мөн фэйс дээр ажлын зар байна уу гэж хайж байсан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр С.А нөхөр Сансарбаатар нь хөдөөнөөс ирсэн. Тэгээд удаагүй буцаад хөдөөгөө явлаа гээд манайд байсан өөрийнхөө дээл хувцасаа аваад гарсан. Тэгээд байж байтал оройхон С.А ээж би айлд хоночихоод ирье гэж хэлээд явсан. Тэр өдөр хаана хэнтэй хэнийд хоносон талаар бол би мэдээгүй. Маргааш өглөө нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед С.А гэртээ ганцаараа ирсэн. С.А ч гэртээ үлдсэн би зөрөөд ахмадын өргөө явахаар 10 цагийн үед гэрээсээ гарч явсан. Тэгээд би ахмадын өргөөнд очоод ахмадуудтай шагай харваад байж байтал С.А утсаар яриад ээж би хөдөө явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаашаа явах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь яг тийшээ ийшээ явлаа гэдгээ хэлэхгүй дуугүй байгаад байхаар нь би дахиад хөдөө гэж хаашаа явах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь Сансарбаатар намайг авч явах гээд байна. Дэлгэрхангай нүүх гэж байгаа юм байна хүнс авах гэсэн гэдэс гүзээ арилгаад өг гэж байна. Би явдаг юм билүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн мэддэг юм чи өөрөө мэдэхгүй юу, би 09-р сарын 30, 10-р сарын 01-нд тэмцээнтэй шүү тэгэхэд ирчихсэн байгаарай гэж хэлсэн. За гэж хэлж байсан. Тэгээд би ахмадын өргөөнд байж байгаад 13 цаг өнгөрөөгөөд 14 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд С.А охинтойгоо гэрт байж байсан. Тэгээд С.А явах гэж байгаа талаараа дахиад хэлсэн. Тэгэхээр нь би тэмцээнтэй явах гэж байгаа тухайгаа дахин хэлсэн. Охиныг харах хүнгүй болно шүү гэдгийг сануулан хэлсэн. Тэгсэн С.А би ирнэ ирнэ гэж хэлж байсан. С.А намайг ирэхэд гадагшаа гараад явсан. Тухайн үед би хаашаа явсан талаар мэдээгүй. Тэгээд 30-аад минут болсон байх Аринсувд буцаад ганцаараа ороод ирсэн. Буцаж орж ирчихээд жаахан сууж байснаа Сансарбаатар архи уугаад согтчихсон байна явдаг юм билүү байдаг юм билүү очоод зодох болов уу жаахан айгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би харин яадаг бол гайгүй байлгүй дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь С.А буцаад гараад явсан. Тэгээд уулзалдаагүй нилээн хугацаа өнгөрсөн. Тэгээд 16 цаг өнгөрөөд 17 цаг болж байсан байх. Тэгэхэд С.А гаднаас нилээн согтуухан баруун гартаа хутга барьчихсан “Би хүн алчихлаа” гэж хэлээд орж ирсэн. Тэгэхээр нь би итгээгүй өмнөөс нь ямар юмаа яриад солиороод байгаа юм бэ хэнийг алсан гээд байгаа юм гэсэн чинь С.А “Сансарбаатарыг би алчихлаа” гэж хэлсэн. Би тухайн үед хүүхдийн цамц оёод сууж байсан юм. С.А тэгж хэлчихээд буцаад гарахаар нь би араас нь дагаад гарсан. Тэгээд бид хоёр яваад манай хашаанаас зүүн урд талд ойрхон 70-80 орчим метрт байх С.А аавынх нь төрсөн дүү Батчимэг, Ганбаатар нарын хашаанд явж орсон. Тэгтэл Сансарбаатар Батчимэгиийн гэрийн гадаа үүдэнд дээшээ гэдэргээ хараад хэвтэж байсан. Ямар нэг хөдөлгөөн байгаагүй. Хажууд нь ямар нэг хүн байгаагүй. Би Сансарбаатарыг хэвтэж байхыг нь харчихаад шууд буцаад цагдаа дуудлаа гээд гараад явсан. С.А тэндээ үлдсэн. С.А тэр үед ямар байдалтай үлдсэн талаар анзаараагүй шууд л яваад өгсөн. Тэгээд цагдаа дуудахаар явж байтал Ганбаатарын эхнэр Баттуяа араас утсаар яриад энд сүйд болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яав яасан гэж асуусан чинь Сансарбаатар гадаа хэвтэж байна. Эмч цагдаа нар ирчихсэн Сансарбаатарыг үзэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудах гээд явж байсан юм. Цагдаа ирчихсэн юм бол би шууд яваад сургуулийн хүүхдээ авчихаад очъё гэж хэлээд сургуульруу явсан. Тэгээд хүүхдээ аваад гэрт хүргэж өгчихөөд буцаад Батчимэгийн хашааруу очсон. Тэгсэн чинь сумын их эмч Сансарбаатарыг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдээгүй. Гэрлүүгээ яваад хэргийн газар дээр дахиж ирээгүй. Намайг хүүхэд гэрт хүргэчихээд ирэхэд С.Аыг аваад явчихсан байсан. С.А нь 1988 оны 11-р сарын 23-ны өдөр Цогт-Овоо сумын хүн эмнэлэгт төрсөн. Миний 4 дэх хүүхэд байгаа юм. Би 6 хүүхэдтэй юм. С.А нь бага насаа эцэг эхийн гар дээр хөдөө өнгөрөөсөн. Тэгээд 8 настайдаа буюу 1996 онд Цогт-Овоо сумын сургуульд 1-р ангид элсэн орсон. Тэгээд 1-8-р анги хүртлээ сургуулийн дотуур байранд байсан. Манайх хөдөө байдаг байсан учраас сургуулийн дотуур байранд амьдарч байсан юм. 8-р ангиа төгсөөд 9-10-р анги төгсөх хүртлээ Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуульд суусан. Тэнд мөн бас сургуулийн дотуур байранд байсан. Тэгээд 10 -р анги төгсөөд Сансарбаатартай гэр бүл болоод тусдаа гарсан юм. Сургуульд явах хүүхэд байсныг Сансарбаатар нь битгий яв ханилан сууна гэж хэлээд аваад үлдсэн юм. Энэ хоёрын амьдрал эхэндээ гайгүй сайхан байсан. Тэгээд сүүлдээ С.Аыг байнгын зодож нүддэг байсан юм билээ. Манай хүүхэд л бид нараас нуугаад байдаг байсан юм билээ. Уг нь энэ хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том нь 6 настай байхдаа морин дээрээс унаад нас барчихсан юм. С.Аын ааш зангийн талаар болохоор гайгүй төлөв даруу янз бүрийн зан аашгүй л хүн байсан. С.А нь сургуулиа төгсөөд нөхөртэйгөө мал дээр байсан. Өөр янз бүрийн ажил төрөл хийж байгаагүй. Их л ууртай хүн шиг байгаа юм. Эрүүл байсан ч С.Аыг зодож байсан. Архи уусан ч зодож л байсан. Уг нь бол цайлган цагаан сэтгэлтэй залуу байгаа юм. С.А нь өөрөө өмөөрөөд хэрэггүй ээж битгий хэлээрэй гэдэг байсан юм. 2012 онд Сансарбаатар нь миний гарыг хуга цохиж байсан юм. Тэгээд би тухайн үед нь Цагдаад хандаад бас шүүхээр орж шийтгүүлж байсан юм. Ер нь архи уучихаараа янз бүрийн зан ааш гаргадаг. Архи уухгүй бол Сансарбаатараас сайн хүн байхгүй. Хачин цагаан сэтгэлтэй хүнд тусархуу хүн байсан. Би тийм ч утгаараа за энэ согтуугийн гайгаар уурын мунхагаар л тэгчихлээ гэж дандаа уучилж байсан юм. Тэгсэн чинь эцэсдээ харин ийм зүйл болдог юм байна. С.Аыг салаад манайд байж байх хооронд араас нь их дарамталж утсаар ярьдаг байсан. Би утсыг нь хүртэл аваад ярихад чамд хамаагүй битгий хуцаад бай муу гичий минь наад муу гичийгээс чинь болсон шүү гэх мэтээр хэлдэг байсан. Гэрийг чинь овоохойтой чинь шатаана шүү гэх мэт зүйл хүртэл хэлж дарамталдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/,

         Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Бага залуу байхдаа гэр бүл болсон 2 байгаа юм. Их л сайхан амьдарч байсан 2 шүү дээ. Анхандаа суусан үедээ сайхан харьцаатай байсан. Сүүлийн 2-3 жил л С.Аыг архи уугаад байна гэж ярьдаг байсан. Тэгээд тэр 2-н харьцааны хувьд үл ойлголцол гарч болохоо байгаад хэрүүл маргаантай байдаг байсан. Нэг удаа хүртэл талийгаачийг батлан даалтаар авч байсан. Аагийг /С.А/-ыг архи уугаад байхаар нь зодсон гэж ярьж байсан. Бас өнгөрдөг зун Аагийг нэлээн гэмтээж зодоод аймагт цагдаа дээр олон хоног байцаагдаж байсан. Би тухайн үед С.А, Сансарбаатар нарт хоорондоо хэл амтай амьдарч байхаар салсан нь дээр шүү иймэрхүү хэрүүл маргаантай байх нь аюултай шүү гэж хэлж байсан. Тэгээд байхад хэрүүл маргаантай амьдраад байсан. Олон янзын зан ааш гаргадаг байсан. Нэг бол зүгээр энгийн байна зарим үед уур уцаартай харагддаг байсан. Надтай бол зүгээр хэвийн харьцаж байсан. Үе үе хэрэглэдэг байсан. Уусан үедээ Аагийг зодчихоод байдаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,

        Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...С.А төлөв даруу зантай архи дарс ууддаггүй хүүхэд байсан. Хүний өмнөөс хэрэлдээд, зодолдоод, хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүүхэд л дээ. Хүнтэй зодоон зохион хийх нь битгий хэл Сансараас айгаад зугтаагаад байдаг байсан. Гайгүй л юм шиг байсан. Архи уухаараа агсан тавьдаг гэж сонсож байсан. Архи уусан үедээ түргэн ууртай, ширүүн зантай болчихдог хүн байх шиг байсан. Хамт байдаггүй байсан болохоор гаргадаг зан аашийг нь сайн мэдэхгүй. Ээжийг нэг бус удаа зодож гарыг нь хугалсан байсан. Ер нь бол суугаад нээх удаагүй байхдаа хэрүүл маргаантай болж эхэлсэн. Сансарбаатар нь архи уудаг, уусан үедээ Аагийг /С.А/ байнга зоддог байсан. Саяхандаа 2017 оны 3 дугаар сарын эхээр байхаа сайн санахгүй байна. Сансарбаатар намайг ингээд зодсон гээд С.А зодуулсан газраа үзүүлэхэд бүсэлхийнээс доошоо гуя, хонго хэсгүүдээр хөх няц, улаан эрээн болсон байсан. Мөн гар дээр нь хутгаар зүссэн гээд зүсэгдсэн байсан. Тэгээд би Сансарбаатарт чи яахаараа нэгнийгээ ингэж зоддын амьдарч чадахгүй бол салах хэрэгтэй гэж утсаар ярьж байсан. Өмнө нь ч гэсэн нүд ам нь хавдаж хөхөрсөн байхаар нь асуухад Сансар /Сансарбаатар/ намайг зодсон гэдэг байсан. Юунаас болоод ингээд байдаг юм бэ гэхээр болсон юм байхгүй архи уухаараа зодоод байхын гэдэг байсан. Утсаар яриад хаана байна байгаа газар чинь очиж ална шүү гэж загнаад байдаг гэж ярьдаг байсан. Сүүлийн үед С.А сэтгэл санаагаар их хямарсан. Сансараас сална гэдэг байсан. Ер нь бол Сансараас их айдаг байсан. Сансарбаатар эрүүл болохоороо дахин зодохгүй 2 лаа одоо сайхан амьдарч чадна гэж утсаар байн байн ярьж гуйдаг байсан гэж ярьж байсан. Тэгж гуйгаад байхаар нь салж чадахгүй байсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,

        Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Талийгаач ер нь бол ширүүн зан ааштай хүн байсан. С.Аыг талийгаачид зодуулаад надтай уулзаж байсныг мэднэ. Хоорондоо гайгүй харьцаатай юм шиг байдаг. Сүүлийн үед хоорондоо хэрүүл маргаантай байдаг болсон. Сансарбаатар нь архи дарс уусан болон уугаагүй үедээ уурлахаараа ширүүн зан гаргаж С.Аыг ална тална, та нар муусайн нарыг бүгдийг чинь ална, муу гуйлгачингууд гэх зэргээр харааж доромжилдог байсан. Нэг удаа суман дээр гэрт байж байхад Сансарбаатар архи уусан согтуу байхдаа С.Аыг зодох гэхээр нь би урдуур нь орж хамгаалахад муу алцайсан гичийнүүд минь та нарыг ална шүү гэж хэл амаар доромжилж хэрүүл маргаан болоод цагдаа дуудаж өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/,

          Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 09 дүгээр сарын 25-нд нөхөр С.Стай архи уусан. Мөн 2017.09.26-ны өдөр архи уухгүй гэхэд миний нөхөр С.С архи шахаж уулгасан. Тэгээд Сансарбаатар Мандал-Овоо сумын гэх нэг залуутай маргалдаад гэрээс гарсан. Тэр үед нь би 0.5 граммын Ерөөл архинаас 2 удаа хийж уугаад араас нь гарсан. Тэгэхэд гэрийн хаалганы зүүн урд талд Сансарбаатар байсан сууж байсан зогсож байсан эсэхийг нь санахгүй байна хажууд нь С.С хутга тэнийлгээтэй цус болчихсон байж байсан. Тэгэхээр нь би хутгийг нь газраас авсанаа санаж байгаа, тэгээд Сансарбаатарыг дүрсэн эсэхээ санахгүй байгаа нь ямар ч байсан С.С цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалаад хутгаа сугалж авч байснаа санаж байгаа юм. Тэгээд би ээжийн гэрлүү гүйж очоод ээжээ би хүн хутгалчихлаа гэж хэлчихээд буцаж гүйж ирээд би хүн алчихаагүй байгаа гэж бодоод эргэж ирээд С.С цээжийг үзэхэд Сансарбаатараас цус гараагүй байсан. С.С толгой баруун хойшоо харсан байдалтай. Их бие нь дээшээ хараад хэвтэж байсан юм. Тэгээд байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан юм. Бусад болсон үйл явдлуудыг гэрчийн мэдүүлэгт тодорхой өгсөн байгаа тэр мэдүүлэгт өөрчлөлт орох зүйл байхгүй. Сансарбаатар намайг хамт байхдаа болон хамт байхгүй үедээ утсаар байнга ална мөн танайхныг ална гэж занадаг байсан. Би аймаар их айдаг байсан. Би тухайн үед архи уусан байсан болохоор ийм хэрэг хийсэн гэж бодож байна. Согтуу байх нь согтуу байсан. Тэгэхдээ тэр үед хутга газраас авч байгаагаа санаж байна. Тэгээд дараа нь С.С цээжнээс хутга сугалаж авч байснаа тод санаж байна. Надаас гэрчээр мэдүүлэг авахдаа дарамт шахалт үзүүлсэн асуудал байхгүй. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Талийгаач бид хоёр гэр бүл болоод 11 жил болж байна. 2 хүүхэдтэй байсан том охин маань 2012 онд нас барсан. Манай нөхөр үе мөнхөд хүнтэй харддаг зоддог байсан. Секс хийж чадахгүй байна гэж зоддог байсан хамгийн сүүлд гэхэд 2017.03.05-нд зодуулсан. Мөн 2017.05.29-ний өдөр зодуулаад цагдаад хандаж байсан. Тэгээд шүүхээс торгох ял авсан юм. Энэ бүгдийгээ гэрчийн мэдүүлэгтээ өгсөн байгаа. Одоо миний сэтгэл санаа тавгүй байгаа учир мэдүүлгээ дараа өгье” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/

 

         2017.10.10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 1988 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Цогт-Овоо сумын эмнэлэгт төрсөн. Би бага насаа ээж аав ах эгчтэйгээ хөдөө мал дээр өнгөрүүлсэн. Би айлын 5 хүүхдийн 4 дэх хүүхэд нь байгаа юм. Доороо нэг дүүтэй. 1996.09.01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1г ангид элсэн орсон. Манай бага ангийн багш Бямбадэлгэр гэж байсан. 2000 онд Нацагдорж гэж багш авч байсан. Нацагдорж багш маань нас барсан. 8-р ангиа 2004 онд Одгэрэл багш төгсгөж байсан. Ахлах ангиа Ханхонгор суманд сурч 2006 онд төгссөн. 2006 онд би сургуульд байхдаа нөхөртэйгөө анх танилцаж байсан. Тэгээд сургууль төгсөхөд манай сургуулийн нийгмийн ажилтан Цэцэгдарьнаа гэж багш намайг Утга зохиол нийгмийн ухааны сургуулиас 2 урилга ирсэн. Нэгийг нь чи ав гэж байсан юм. Гэтэл сургууль төгссөн жил болох 2006 оны 8-р сард манай нөхөр Сансарбаатар намайг сургуульд яваад хэрэггүй  би чамайг сайхан амьдруулна гэж хэлээд гэррүүгээ авч явж байсан. Тэгээд 2007 оны 05-р сарын 17-ны өдөр  бид хоёрын дундаас анхны хүүхэд маань гарч байсан. Тэгээд 2007 оны 06-р сарын 18-ны өдөр хадам ах Цогтбаатар бэр гуйж намайг авч явж байсан. Тэгээд хүүхэд нөхрийн хамт хөдөө мал маллаж амьдарсан. Ингэж байгаад миний 2 дахь охин 2011.11.02-ны өдөр мэндэлсэн. Тэгээд 2012.07.03-ны өдөр  том охин Пүрэвсүрэн маань морьноос унаад нас барчихсан юм. Би өөр ажил төрөл хийгээгүй хөдөө л  байдаг байсан. Г.Төгөлдөр гээд 1-10-р ангидаа хамт сурч байсан найз нөхөд байдаг. Г.Төгөлдөр Цогт-Овоо суманд оршин суудаг. Хөдөө Цогт-Овоо суманд малчин Батмөнх гэж залуу байгаа. Нэг ангид сурч байсан. Баярмөнгөн гэж залуу бас байдаг. Баярмөнгөн мөн Цогт-Овоо суманд амьдардаг. Би Сансарбаатартай  зодоон хэрүүл болоогүй байх. Би бол зодоон хэрүүл маргаан болсон асуудлыг сайн санахгүй байна. Хэргээ бушуухан шийдвэрлүүлээд өөрт  оногдуулах ялаа хурдан эдлээд хурдан гарч ирэх бодолтой байна. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас/,

          2017.11.08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө миний талийгаач нөхөр Сансарбаатар хөдөө явна гэж байсан. Тэгээд хүнтэй уулзаад ирье гээд явсан. Тэгээд эргээд ирэхдээ нэлээд согтуу ирсэн. Тэгээд намайг шараа тайлж архи уух уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн тэгсэн чинь талийгаач нөхөр дэлгүүр орно гээд явсан. Би хүүхдээ авахаар сургууль явсан. Тэгээд би хүүхдээ аваад гэртээ ирэхэд талийгаач нөхөр Сансарбаатар гэрт ирчихсэн. Архи уугаад сууж байсан. Намайг гэрт орж ирэхэд талийгаач гэрээс гараад мотоциклио асаагаад баруун тийшээ яваад өгсөн. Ямар нэг зүйл хэлээгүй. Төд удалгүй эргээд давхиад ирсэн. Тэгээд гэрт орж ирээд нөгөө архиа надад аягалж өгсөн. Би уухгүй гээд буцаагаад өгөхөд наад архиа уучих уучих гээд шахаад миний гарлуу түлхээд байсан. Тэгэхээр нь би тэр хийж өгсөн архийг нь уучихсан. Тэгээд талийгаач гар утсаа алга болгочихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утас руу нь залгасан чинь нэг эрэгтэй хүн утсыг нь аваад өөдөөс танай нөхрийн чинь утсыг өгөх гээд аваад явж байна. Танайх хаана юм бэ Олзвойгийнхоос зүүн тийшээ явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өмнөөс чинь гараад очъё гэж хэлсэн. Тэгээд би гэрээс өмнөөс нь гараад утсаар яриад алхаж байсан чинь талийгаач Сансарбаатар нь араас чи хэнтэйгээ яриад байгаа юм бэ гээд элдэвээр хэлсэн. Тэгээд би чигтээ яваад 2 хүнээс нөхрийнхөө утсыг авсан. Тэр хоёр хүн нь Эрхэмбаатар болон Мандал-Овоо сумын залуу хоёр байсан. Тэгээд би утсаа аваад гэрлүү орох гэсэн чинь өөдөөс манай нөхөр гарч ирээд Эрхэмбаатартай зодолдоод байсан. Тэгээд би гэрлүү орсон чинь манай хадам ах Сэргэлэнбаатар залгасан. Тэгээд Сансарбаатарыг хүнтэй муудалцаад байна. Үгэнд орохгүй архи уугаад байх юм гэж хэлсэн. Тэгээд би Сансарбаатарыг ахтай нь утсаар яриулсан. Тэгээд бүгдээрээ буюу Сансарбаатар, Эрхэмбаатар, Мандал-Овоо сумын залуу нар гэрт орсон. Гэрт Батчимэг эгч, Олзвой ах архи уугаад байж байсан. Тэгээд бүгдээрээ нийлээд нөгөө архиа хувааж уусан. Тэгээд би талийгаач нөхөртөө хандаж хөдөө явах юм бол бензин тосоо ав би ээжид хөдөө яваад 2017.09.31-нд ирье гээд хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач нөхөр мотоциклио унаад бензин тосоо авахаар явсан. Нэлээд байж байгаад би нэгж захих гээд араас нь залгахад дэлгүүрт байна мөнгөний боломж байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад Батчимэг эгчийн 00-д очиж бие засчихаад гараад ирсэн чинь Батчимэг эгчийн гадаа С.С мотоцикль нь харагдсан. Тэгэхээр нь би Батчимэг эгчийн гэрлүү явж орсон. Тэгсэн чинь гэрт Батчимэг эгч, Мандал-Овоогийн залуу Эрхэмбаатар талийгаач Сансарбаатар нар байсан. Тэгээд намайг ороод очсон чинь наашаа энд суу гээд хажуудаа суулгасан. Тэгээд талийгаач Сансарбаатар өврөөсөө 0,5 литрийн Соёрхол нэртэй архи гаргаж ирээд үүнийг аягалчих гэж хэлсэн. Тэгээд би архийг нь аягалаад гэрт байсан бүх хүмүүст архийг нь аягалж өгсөн. Тэгээд байж байтал Олзвой ах араас ирсэн. Тэгээд Олзвой ахад мөн архи аягалж өгсөн. Түүний дараа талийгаач намайг бас архи уу гээд надад аягалж өгсөн. Би түүнийг нь мөн уусан. Тэгээд тэр архийг гэрт байсан хүмүүст тойруулж өгсөн. Батчимэг эгч тэр үед будаатай цай чанаад бүгд уусан. Тэгэхэд гаднаас манай аавын хамгийн бага дүү Амгаланбаатар хөдөөнөөс эхнэр хүүхэдтэйгээ хүрээд ирсэн. Тэгээд нөгөө архи арай дуусгаагүй байсан тул би Амгаланбаатар ахад мөн архи хийж өгсөн. Тэр архийг тэгээд удаагүй дууссан. Тэгсэн чинь Олзвой ахыг талийгаач архинд явуулсан. Олзвой ах яваад 0,5 литрийн Ерөөл нэртэй архи аваад ирсэн. Тэгсэн чинь талийгаач би Ерөөл уучихмаар харагдаад байна уу гээд намайг чи яваад 0.75 литрийн Соёрхол нэртэй архи аваад ир гэж хэлсэн. Тэгээд би яваад Соёрхол нэртэй 0.75 литрийн архи авч ирээд Амгаланбаатар ахад өгсөн. Түүнийг нь задлаад гэрт байсан хүмүүс бүгдээрээ хуваагаад уусан. Тэр архийг арай дуусаагүй байхад манай аавын бас нэг дүү Ганбаатар бас гэрт орж ирсэн. Тэгээд намайг талийгаач дахиж дэлгүүр явуулж дахин Соёрхол нэртэй архи авахуулсан. Тэрийгээ бүгдээрээ мөн хувааж уусан. Эхний миний авч ирсэн архийг ууж байхад билүү сүүлийнхийг ууж байхад Эрхэмбаатар, Мандал-Овоогийн залуу хоёр гарч явсан. Яагаад явсан талаар мэдэхгүй байна. Тэгээд миний сүүлд авч ирсэн Соёрхол нэртэй архийг уугаад Олзвой ах тасраад унтаад өгсөн. Бас Ганбаатар ах унтаад өгсөн. Тэгсэн чинь Амгаланбаатар ах алийн болгон хүнийг архийг уугаад байхав гээд Батчимэг эгчид мөнгө өгч архинд явуулсан. Тэгээд Батчимэг эгч архинд яваад тэр архийг нь Батчимэг, Амгаланбаатар, Сансарбаатар бид нар хувааж ууж дуусгасан. Тэгсэн чинь манай талийгаач нөхөр дахиад архинд яваад ир гэхээр нь би түрүүнд нь авсан байсан Ерөөл архийг нь гаргаж өгсөн. Тэрийг уух гээд байж байхад нөгөө Мандал-Овоогийн залуу ганцаараа буцаад ороод ирсэн. Тэгээд тэрэнд архи хийж өгсөн юм уу мэдэхгүй байж байгаад би бие засах гээд гарчихаад ороод ирсэн чинь нөгөө Мандал-Овоогийн залуу ам хамарнаас нь ус гарсан бололтой нүүр нь цус болсон байсан. Тэрийг хэн цохьсон талаар мэдэхгүй байна. Мандал-Овоогийн залуу манай талийгаач хоёр гараад явсан. Тэгэхээр нь би хойноос нь гараад очсон. Тэгсэн чинь манай талийгаач нөхрийн хажууд хутга нь дэлгээтэй дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь өөр хүн байгаагүй. Тэгээд би хутгыг нь авсан гэдгээ мэдэж байгаа тэгээд нэг мэдсэн чинь цээжин дээрээс нь зоогоотой байсан хутгыг би авсан. Тэрхэн үед яасан талаараа мэдэхгүй байна. Хөлнийх нь хажуугаар тойроод явж байснаа санаад байгаа юм. Тэгээд би тэр хашаанаас гараад ээж дээрээ очоод ээжээ би хүн хутгалчих шиг боллоо гэж очиж хэлсэн. Гэрт ээж манай охин хоёр л байсан. Тэр үед би хутгаа бариад явж байсан. Тэгээд би гэрээс гараад буцаад нөхөр дээрээ очсон. Тэгээд би нөхрийгөө дуудсан боловч дугарахгүй байсан. Тэгээд би хаана нь яачихлаа гээд цээжийг нь үзсэн чинь хутга шаачихсан нүх байсан. Цус гараагүй байсан. Тэгээд нөхрийгөө хөөе Сансараа гээд дуудаж байхад цагдаа ирсэн. Тэгээд цагдааг ирэхэд би хутгаа газар хаясан. Газар байсан хутгыг би авсан. Тэгэхээр бодвол би зоосон байх гэж бодож байна. Дэргэд бол манай нөхрөөс өөр хүн байгаагүй. Ойр орчимд ямар нэг хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Нөхрийгөө хутгалсаныг ч санахгүй байна. Бусдыг нь санаж байна. Би л хутгалсан байх. Анх би газар хэвтэж байсан хутгыг нь газраас авсан. Дараа нь би цээжнээс нь хутгаа сугалсан болохоор би хутгалсан байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-137-р хуудас/,

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017.10.05-ны өдрийн 9336 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “С.С 45 н/эр Цогт- Овоо сум 09.27” гэж хаягласан цусанд 3,5 промилл спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,5 промилл нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “С.А Цогт- Овоо сум 09.27”, “Д Цогт- Овоо сум 09.27”, “О Цогт-Овоо сум 09.27”, “Эрхэмбаатар Цогт-Овоо сум 09.27” гэж хаягласан цуснуудад спиртийн агууламж илрээгүй. /хх-ийн 86-87-р хуудас/,

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017.10.09-ний өдрийн 5141 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн шар, хөх оруулгатай цамц, судалтай цамцанд зүсэгдэлт тус бүр хурц иртэй, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Ханзралт, урагдалт, түлэгдэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. /хх-ийн 89-90-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.26-ны өдрийн 65 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: талийгаачийн биед цээжний зүүн талд цээжний  хөндий  рүү нэвтэрсэн үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальс /500мл/ цээжний  хөндийн /1500мл/ цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдсэний улмаас нас баржээ. /хх-ийн 116-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.01.05-ны өдрийн 01 дүгээр шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: шинжээч эмч Б.Ганшагайгийн гаргасан №65 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. С.Сын биед цээжний хөндийн зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтэрч үнхэлцэг болон зүрхийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. С.С нь зүрхний хутгалагдсан шарх гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдалт /500мл/ үүсч чихэлдэн зүрхний хурц дутагдлаар нас баржээ. С.Ст эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-21-р хуудас/,

Биет баримтын байршилын схем зураг /хх-ийн 22-23-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-28-р хуудас/,

Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 29-32-р хуудас/,

нарын согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35, 37-38, 39-р хуудас/,

Шүүгдэгч С.Аын согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэлд: ...С.Аыг 2017.09.26-ны өдрийн 18 цаг 18 минутанд шалгаж үзэхэд 1.54 хувийн согтолттой гарсныг тэмдэглэлийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн ба гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-р хуудас, 39-р хуудасны ар тал/,

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 115-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.27-ны өдрийн 19 тоот С.Аыг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 123-р хуудас/,

Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2012.09.27-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 183-189-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.11-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 189-192-р хуудас/,

3.095.034 төгрөгний хохирол нэхэмжилсэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв, Дэнжийн 4-3 тоотод нөхөр С.Сын цээжин тус газар нь 1 удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А нь нөхөр С.Сын амь насыг хутга хэрэглэн хохироосон болох нь:

Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ...Би энэ үед согтсон байсан учраас орон гаран болчихсон байсан. ...Тэгэхэд Батчимэг надад архи аягалж өгсөн. Би түүнийг нь уучихаад бие засах гээд гарсан. Тэгсэн өмнөөс Сансарбаатар ирсэн. Тэгсэн чинь С.А Батчимэгийн гэр болон зүүн талын гэр хоёрын дундаас гарч ирсэн. Тэгээд тэр хоёр Батчимэгийн гэрийн үүднээс 1-2 орчим алхамын зайтай уулзалдсан. Би тэр хоёроос өмнөхөн мөн 1-2 алхамын зайтай зогсож байсан. Тэгтэл С.А баруун гартаа хутга барьчихсан далайгаад цээжин хавьд нь хутгалчихсан. Тэгэхэд Сансарбаатар доошоо сөхрөөд унасан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...тэр өдөр Сансарбаатар эхнэр С.Аыгаа гэрлүүгээ авч явахаар ирсэн байсан юм. Эхлээд С.А нь явна гэж байгаад сүүлдээ хөдөө явахгүй гээд эхэлсэн. Тэрнээс болоод С.А, Сансарбаатар хоёр явна явахгүй гээд маргалдаад хамт гарсан. Тэгээд би аягаа угаачихаад гэрээс гарсан чинь гадаа гэрийн үүдэнд Сансарбаатар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би энэ яахаараа үүдэнд унтаж байдаг билээ гэж бодчихоод хажуугаар нь гараад баруун гэрлүү ороод Туяаг аваад гэрээс гараад ирсэн. Тэр үед хашааны урд Олзвой поошигны хажууд сууж байсан. Олзвой С.А Сансарбаатар 2-ын өмнө гарсан, дараа гарсан эсэхийг санахгүй байна. Туяа бид 2 С.С хажууд очоод үзэхэд С.С уруул нь цагаарсан, зүүн хөлөө жийсэн, баруун талын хөлөө жоохон нугалсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Тэр үед мөн С.А хаанаас ч юм гараад ирчихсэн, гартаа хутга барьчихсан зогсож байсан. Аль гартаа хутга барьсныг сайн анзаарч хараагүй. ...Би гадаа ямар ч дуу чимээ сонсоогүй. Тэр хоёр гарч яваад гадаа учиргүй хэрэлдээд зодолдоод ноцолдоод байсан гэхээр дуу чимээ сонсогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... Батчимэг Сансар үхчихлээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Батчимэгтэй цуг гараад очсон чинь Батчимэгийн гэрийн урд талд талийгаач Сансарбаатар нь дээшээ харсан байдалтай. Толгой нь ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байдалтай хөл нь өвдгөөрөө бага зэрэг нугаларсан байсан. Хоёр хажуу талд нэг нэг мотоцикль байсан. С.С хажууд С.А баруун гартаа хутга барьчихсан уйлаад зогсож байсан. Янз бүрийн зүйл яриагүй. Тэгээд Батчимэг бид хоёр дэргэд нь очиход Сансарбаатар огт хөдөлгөөнгүй дээшээ хараад хэвтэж байсан. Үхчихсэн юм уу гээд царай руу нь харахад царай нь цайчихсан байсан. Тэгтэл сумын төлөөлөгч ирсэн. Тэгсэн чинь С.А хутгаа төлөөлөгчрүу өгөх гэсэн чинь яагаад хутга барьчихсан байгаа юм хая гэж хэлсэн. Тэгсэн С.А хутгаа доош нь хаясан. ...С.А талийгаач С.С толгой дээр нь зүүн тийшээ хараад зогсож байсан. Мөн баруун гартаа эвхдэг хүрэн өнгийн бариултай хутга атгаад биеийнхээ урд хэсэгт урдаа барьчихсан уйлаад зогсож байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Дэнжид хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлагаар очиход Цогт-Овоо сумын Найз багийн иргэн С.С нь үүдэнд дээл хувцастайгаа дээшээ харж хэвтсэн байдалтай царай нь цонхийж цайсан, цээжин биеийн урд хэсэгт зүүн дээд талын 2-3 дугаар хавирганы завсар 1.5 см орчим урттай. Гадагшаа бага зэрэг цус гарсан ил шархтай, зүрхний цохилт, амьсгал сонсогдохгүй захын болон гүрээний судас тэмтрэгдэхгүй, 2 нүдний хүүхэн хараа өргөссөн нас барсан байдалтай байсан. Тэгээд холбогдох хүмүүст мэдэгдсэн. Цээжин тус газар зүрхэн талдаа хурц ирмэгтэй зүйлээр 1.5 см орчим хэмжээтэй газар зүсэгдсэн болов уу гэмээр шархтай биед өөр ил харагдах шарх сорви ажиглагдаагүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...16 цаг өнгөрөөд 17 цаг болж байсан байх. Тэгэхэд С.А гаднаас нилээн согтуухан баруун гартаа хутга барьчихсан “Би хүн алчихлаа” гэж хэлээд орж ирсэн. Тэгэхээр нь би итгээгүй өмнөөс нь ямар юмаа яриад солиороод байгаа юм бэ хэнийг алсан гээд байгаа юм гэсэн чинь С.А “Сансарбаатарыг би алчихлаа” гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/,

Шүүгдэгч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ”...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 09 дүгээр сарын 25-нд нөхөр С.Стай архи уусан. Мөн 2017.09.26-ны өдөр архи уухгүй гэхэд миний нөхөр С.С архи шахаж уулгасан. Тэгээд Сансарбаатар Мандал-Овоо сумын гэх нэг залуутай маргалдаад гэрээс гарсан. Тэр үед нь би 0.5 граммын Ерөөл архинаас 2 удаа хийж уугаад араас нь гарсан. Тэгэхэд гэрийн хаалганы зүүн урд талд Сансарбаатар байсан сууж байсан зогсож байсан эсэхийг нь санахгүй байна хажууд нь С.С хутга тэнийлгээтэй цус болчихсон байж байсан. Тэгэхээр нь би хутгийг нь газраас авсанаа санаж байгаа, тэгээд Сансарбаатарыг дүрсэн эсэхээ санахгүй байгаа нь ямар ч байсан С.С цээжний зүүн дээд хэсэгт нь хутгалаад хутгаа сугалж авч байснаа санаж байгаа юм. Тэгээд би ээжийн гэрлүү гүйж очоод ээжээ би хүн хутгалчихлаа гэж хэлчихээд буцаж гүйж ирээд би хүн алчихаагүй байгаа гэж бодоод эргэж ирээд С.С цээжийг үзэхэд Сансарбаатараас цус гараагүй байсан. С.С толгой баруун хойшоо харсан байдалтай. Их бие нь дээшээ хараад хэвтэж байсан юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017.10.09-ний өдрийн 5141 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн шар, хөх оруулгатай цамц, судалтай цамцанд зүсэгдэлт тус бүр хурц иртэй, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байна. ...Зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. /хх-ийн 89-90-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.26-ны өдрийн 65 тоот шинжээч эмч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: талийгаачийн биед цээжний зүүн талд цээжний  хөндий  рүү нэвтэрсэн үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальс /500мл/ цээжний  хөндийн /1500мл/ цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдсэний улмаас нас баржээ. /хх-ийн 116-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.01.05-ны өдрийн 01 тоот ахлах зэргийн шинжээч эмч С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Шинжээч эмч Б.Ганшагайгийн гаргасан №65 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. С.Сын биед цээжний хөндийн зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтэрч үнхэлцэг болон зүрхийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. С.С нь зүрхний хутгалагдсан шарх гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдалт /500мл/ үүсч чихэлдэн зүрхний хурц дутагдлаар нас баржээ. С.Ст эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй гэснээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь: Сүхбаатар овогтой С.Аыг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны 18 цаг 18 минутад шалгаж үзэхэд 1.54 хувийн согтолттой гарсныг тэмдэглэлийн явцыг гэрэл зургаар бэхжүүлж авав...гэх согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, фото зургаар бэхжүүлсэн байдал, шүүгдэгч С.Аын: 2017 оны 09 дүгээр сарын 25-нд нөхөр С.Стай архи уусан. Мөн 2017.09.26-ны өдөр архи уухгүй гэхэд миний нөхөр С.С архи шахаж уулгасан...гэх мэдүүлэг, хамт архи уусан талаараа мэдүүлсэн гэрч Ц.Батчимэг, Э.Эрхэмбаатар, Ц.Амгаланбаатар, М.Дэлгэрбаатар, Ц.Ганбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх дүгнэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 Учир нь шүүгдэгч С.А нь хутгыг зэвсэг болгон хэрэглэж, хүний эрүүл мэндэд халдсаны улмаас хохирогчийн биед цээжний зүүн талд цээжний  хөндий  рүү нэвтэрсэн үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур руу нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальс /500мл/ цээжний хөндийн /1500мл/ цус хуралдалт гэмтэл учирч, үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдсэний улмаас хохирогч нас барсан ба эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл хохирогчийн биед учирсан болох нь шинжээч нарын дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Түүнчлэн хохирогч С.С нь хутгалагдсан даруйдаа нас барсан болох нь гэрч Н.Олз, Ч.Олзвой, А.Баттуяа нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.Аын мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл учирсан нь шинжээч нарын дүгнэлтүүдээр тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.А нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хэсэг бүлгээрээ нийлж, удаан хугацаагаар үргэлжилсэн архидалт зохион байгуулж, архидан согтуурсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болсон байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

           С.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор 2017.11.08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ”...2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би охинтойгоо найзынхаа гэрийг барилцахаар хөдөө 5-6 км-т очсон. ...Сансарбаатар залгаад хаана байгаа талаар асуусан. Тэгэхээр нь би найзындаа байна гэж хэлэлгүй гэртээ байна гээд худлаа хэлчихсэн. Тэгээд би за за өөр юмгүй гээд утсаа таслах гэсэн чинь чи хэнтэйгээ янхандах гээд яараад утсаа таслах гээд байгаа юм гэж уурласан. Тэгээд би найз охиноороо ерөөсөө сумруу хүргүүлье гээд суманд хүргүүлсэн. Тэгтэл талийгаач намайг суман дээр дөнгөж оччихоод байж байтал утсаар дахиж яриад одоо би чамайг овоохойтой чинь шатаана хаана байгаа болоод хүнтэй ярьж чадахгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу байгаа юм уу гэж асуусан чинь үгүй гэж хэлээд утсаа тасалсан. ...Би аймаг явахгүй бол Сансар ирнэ гэж байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал 1 цагийн дараа манай нөхөр хүрээд ирсэн. Тэгээд би гэрт талийгаачийг орж ирэхэд нь мэндэлчихээд бие засахаар гараад явсан чинь араас хаачих гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би бие засах гэж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь за за гээд мотоцикльтойгоо хөдлөөд яваад өгсөн. ...Нокиа утсыг аваад өөрийнхөө өмнө нь явуулсан бүх мессежийг устгачихаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад хаачих гэж байгаа юм гэж асуутал Сансарбаатар хаачсан ч чамд ямар хамаатай юм би архи ууж ирчихээд овоохойтой чинь шатаана гэж хэлсэн. ...би араар нь сундлаад хөдөө гарсан. Тэгээд би хөдөө гарчихаад нөхөртөө жаахан юм хэлсэн. 11 жил хамт амьдарсан. Чи дандаа намайг дарлаж зодож байдаг. Дандаа ална гэдэг одоо алахгүй юу гэж уйлаад хэлсэн. Тэгсэн чинь талийгаач одоо битгий ийм зүйл ярь хоёулаа архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлсэн чинь талийгаач уучихгүй юу сэтгэл санаа чинь сайхан болно ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрвээ архи уух юм бол бас л хэрүүл зодоон болно гэсэн чинь одоо тийм зүйл болохгүй гэж хэлсэн. Тэгээд талийгаач мотоциклийнхоо ганзаганаас нэг шил архи гаргаад хутга гаргаж ирээд мотоциклийнхоо нэг дохиог архи аягалж ууна гээд салгаж авсан. Тэгээд дохиогоо тайлж задалж авчихаад хэрвээ архи уухгүй гээд байх юм бол чамайг энд алчихаад явахад хэн ч мэдэхгүй ш дээ гээд хутгаа эргүүлээд сууж байсан. Тэгээд архиа задлаад дохионд аягалаад надад өгсөн. Тэгээд тэр архийг нь бид хоёр хувааж ууж дуусчихаад дахиж дэлгүүр ороод архи аваад хөдөө хээр гараад хувааж уусан. Тэгээд ийшээ айлд очиж хононо гээд сумын төвийн дэлгүүрээс архи аваад хөдөө айлруу явсан. Тэр айл нь сумын төвөөс баруун урагшаа 4-5 километрт байдаг юм. Тэгээд очсон чинь тэр Ганбаатарынх гэж айл нь эзгүй байсан. Тэгээд талийгаач өмнө нь би энд ирдэг байсан гээд гэрийнх цоожийг онгойлгож бид хоёр дотогш орсон. Тэгээд нөгөө архийг ууя гэхээр нь би уухгүй гэж гараад баахан бөөлжөөд гайгүй эрүүл болсон. Тэгээд нөгөө архийг манай нөхөр талыг нь шахуу асган барин уусан. Тэгээд ууж дуусчихаад намайг дарамтлаад зодох гээд байхаар нь би чи намайг зодохгүй гээ биздээ хэлсэн амандаа хүрэх юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд баруун орон дээр нь ор зассан. Тэгээд унтах гээд орон дээр гараад хувцас хунараа тайлчихаад байж байтал талийгаач намайг чи секс хийж чаддаггүй гээд дарамталсан. Тэгээд миний боовыг хөх гэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь миний баруун талын шанаа хавьруу хоёр цохьсон. Тэгээд толгойруу мөн хоёр цохьсон. Тэгээд үснээс зулгаагаад хөх гээд бэлэг эрхтэнээ хөхүүлсэн. Тэгээд би бэлэг эрхтэнийг нь хөхсөн. Тэгээд бид хоёр секс хийсэн. Тэгээд секс хийж байхдаа энэ муу секс хийж чаддагүй ш дээ гээд хоёр гуяны дотор талаас базаад байсан. Тэгж байгаад секс хийж дуусчихаад унтаад өгсөн. Унтахаас өмнө намайг орлуу түлхсэн. Тэгэхэд би модон орон дээр гараараа тулсан. Тэгэхэд миний сарвуу бага зэрэг шалбарсан байсан. Ийм л асуудал болсон. Ер нь архи уучихаараа л намайг цохиж зоддог байсан. ...Тэр өдөр бол боовоо хөх гээд хөхөхгүй гэсэн чинь ингээд секс хийж чаддагүй ш дээ гээд цохьсон. Тэгээд секс хийж байхдаа мөн л секс хийж чаддаггүй гээд гуя базаад байсан. Миний зүүн гуян дээр хоёр хөхөрчихсөн хөндүүр болсон байсан. Баруун гуян дээр мөн хоёр газарт хөхөрсөн хөндүүр болсон байсан. Мөн баруун шанаа бага зэрэг хавдсан байсан. Зүүн гар бага зэрэг шалбарсан байсан. Нилээн согтуу байсан. Маргааш нь надад яасан жаахан хэтрүүлсэн үү зодсон уу гэж асууж байсан. Ийм болгочихсон л байна ш дээ гээд өмдөө шувтлаад гуяа үзүүлсэн. Тэгсэн чинь талийгаач аймар аймар болгочихсон байдгийг бодвол гайгүй байна гэж байсан. Өмнө нь намайг зоддог байсан. Намайг хамгийн анх 2007 оны 08-р сард морио барьж чадаагүйдээ болж уурлаад намайг уурганы хуйгаар зодож байсан. Тэр үед хоёр гуян дээр хөхрүүлж байсан. ...2012 оны 02-р сард модоор зодож байсан. Тэр үед шилэн хүзүүнээс хөлийн булчин хүртэл хөх эрээн болж байсан. Мөн баруун гарын чигчий хурууны нэг яс хугарч байсан. 2013 оны 10-р сард бас униар зодож байсан. Бас л нуруунаас хөлийн өсгий хүртэл хөх эрээн болж байсан. 2015 оны 10-р сард л байх бас л гупер утсаар зодож байсан. Нуруунаас өгзөг хүртэл хөх эрээн болтол зодож байсан. Тэгээд 2016 оны 03-р сард зодуулан нүүрэндээ гэмтэл авч байсан. Нүд хөхөрсөн байсан. Хамрын яс өвдөөд байдаг байсан. Тэгээд 2017 оны 03-р сарын 05-ны өдөр суран бүсээр зодуулж байсан. Заазуураар баруун, зүүн гарныхаа тохойн дээр зүсүүлж байсан. Мөн зүүн гарын бугуйн дээр мөн заазуураар зүссэн. Тэгээд бөгсөн биен дээр суран бүсний орсон ором гарсан байсан. Олон хоног халуурч байсан. Тэгээд 2017 оны 05-р сарын 29-ний өдөр нүүрлүү мөргөж хөхнөөс хазаж байсан. Үснээс их зулгааж байсан. 2017 онд зодуулсан 2 үйлдлийг цагдаад мэдэгдэж шалгуулж байсан. Бусдыг нь нуугаад хэлээгүй өнгөрөөсөн. Ер нь бол нууж хаагаад өнгөрдөг байсан. Талийгаач намайг хэрвээ цагдаад хэлвэл чамайг алаад хаячихна шүү гэдэг байсан. Тэгээд би айгаад хэлдэггүй байсан юм. Би тайван амьдарч байгаагүй. Би голдуухан тэр хүний дарамтанд амьдарч байсан. Архи уухаараа л зоддог байсан. Тэгээд би бүр тайван байхад нь яагаад ингээд намайг зодоод байдаг юм гэхэд яахав дээ уур хүрээд л зодохгүй юу гэдэг байсан. Тэгээд би эрх чөлөөтэй би тэгмээр ингэмээр байна гэж чөлөөтэй нөхөртэйгөө хэлэлцэж чаддаггүй байсан. Би бол ганц нэг өшиглөөд авахыг бол зодуулсанд тооцохгүй өнгөрөөдөг. Халууртлаа зодуулахыг л зодуулсанд тооцдог байсан. Голдуу хүнтэй хардаж л зоддог байсан. Би бас 2011 онд төрчихөөд байж байхдаа нэг зодуулж байсан юм. Тэгэхэд л яагаад зодсон мэдэхгүй байна. Эмнэлгээс гараад 7 хонож байхад согтуу ирсэн. Тэгээд миний хань согтуу байгаа юм уу охиных нь даавуу угаах усыг бэлдчихээд байж байлаа гэхэд нүцгэн гадаа цасан дээр чирч гаргаад зодож байсан” гэсэн нь: /хх-ийн 52-р хуудас/

           Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10-р сарын 02-ны өдрийн 466 тоот шинжээчийн: С.Аын биед тархины доргилт, баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн баруун гуяны цус хуралт, баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 94 тоот шийтгэх тогтоол,

          Гэрч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... С.А нь нөхөр дээрээ очихгүй ээж дээрээ их удсан. Надаас С.А нь нөхөр дээрээ очвол дахиад зодох байхдаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гайгүй байлгүйдээ чи явахгүй юу гэж хэлж байсан юм. Нөхөр нь зодож байсан хэрэлдэж байсан л гэдэг би нарийн мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг г /хх-ийн 59-60-р хуудас/,

         Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Манай охин С.А нь нөхөр Сансарбаатарт 2017 оны 03-р сард зодуулсан байсан. Дараа нь мөн 2017 оны 05-р сард дахин зодуулсан байсан. Тэгээд охин С.А нь Сансарбаатарыг цагдаагийн газарт хэлж мэдэгдэн гомдол гаргасан. Тэр нь шалгагдаад Сансарбаатар нь шүүх хуралд ороод ял авсан гэсэн. Ямар ял авсан талаар мэдэхгүй байна. Үүнээс хойш С.А нь гэртээ очихгүй манайд охинтойгоо байж байсан. Охин ч 09-р сард сумын төв дээр сургуульд орсон байсан. Тэгээд С.А нь би ер нь нөхрөөсөө сална хэзээ ч эргэж очихгүй гэж ярьж байсан. ...С.Аыг салаад манайд байж байх хооронд араас нь их дарамталж утсаар ярьдаг байсан. Би утсыг нь хүртэл аваад ярихад чамд хамаагүй битгий хуцаад бай муу гичий минь наад муу гичийгээс чинь болсон шүү гэх мэтээр хэлдэг байсан. Гэрийг чинь овоохойтой чинь шатаана шүү гэх мэт зүйл хүртэл хэлж дарамталдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р хуудас/,

Гэрч С.Умөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...өнгөрдөг зун Аагийг нэлээн гэмтээж зодоод аймагт цагдаа дээр олон хоног байцаагдаж байсан. Би тухайн үед С.А, Сансарбаатар нарт хоорондоо хэл амтай амьдарч байхаар салсан нь дээр шүү иймэрхүү хэрүүл маргаантай байх нь аюултай шүү гэж хэлж байсан. Тэгээд байхад хэрүүл маргаантай амьдраад байсан. Олон янзын зан ааш гаргадаг байсан. Нэг бол зүгээр энгийн байна зарим үед уур уцаартай харагддаг байсан. Надтай бол зүгээр хэвийн харьцаж байсан. Үе үе хэрэглэдэг байсан. Уусан үедээ Аагийг зодчихоод байдаг юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,

Гэрч А.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... Архи уусан үедээ түргэн ууртай, ширүүн зантай болчихдог хүн байх шиг байсан. Хамт байдаггүй байсан болохоор гаргадаг зан аашийг нь сайн мэдэхгүй. Ээжийг нэг бус удаа зодож гарыг нь хугалсан байсан. Ер нь бол суугаад нээх удаагүй байхдаа хэрүүл маргаантай болж эхэлсэн. Сансарбаатар нь архи уудаг, уусан үедээ Аагийг /С.А/ байнга зоддог байсан. Саяхандаа 2017 оны 3 дугаар сарын эхээр байхаа сайн санахгүй байна. Сансарбаатар намайг ингээд зодсон гээд С.А зодуулсан газраа үзүүлэхэд бүсэлхийнээс доошоо гуя, хонго хэсгүүдээр хөх няц, улаан эрээн болсон байсан. Мөн гар дээр нь хутгаар зүссэн гээд зүсэгдсэн байсан. Тэгээд би Сансарбаатарт чи яахаараа нэгнийгээ ингэж зоддын амьдарч чадахгүй бол салах хэрэгтэй гэж утсаар ярьж байсан. Өмнө нь ч гэсэн нүд ам нь хавдаж хөхөрсөн байхаар нь асуухад Сансар /Сансарбаатар/ намайг зодсон гэдэг байсан. Юунаас болоод ингээд байдаг юм бэ гэхээр болсон юм байхгүй архи уухаараа зодоод байхын гэдэг байсан. Утсаар яриад хаана байна байгаа газар чинь очиж ална шүү гэж загнаад байдаг гэж ярьдаг байсан. Сүүлийн үед С.А сэтгэл санаагаар их хямарсан. Сансараас сална гэдэг байсан. Ер нь бол Сансараас их айдаг байсан. Сансарбаатар эрүүл болохоороо дахин зодохгүй 2 лаа одоо сайхан амьдарч чадна гэж утсаар байн байн ярьж гуйдаг байсан гэж ярьж байсан. Тэгж гуйгаад байхаар нь салж чадахгүй байсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,

 Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”... Талийгаач ер нь бол ширүүн зан ааштай хүн байсан. С.Аыг талийгаачид зодуулаад надтай уулзаж байсныг мэднэ. Хоорондоо гайгүй харьцаатай юм шиг байдаг. Сүүлийн үед хоорондоо хэрүүл маргаантай байдаг болсон. Сансарбаатар нь архи дарс уусан болон уугаагүй үедээ уурлахаараа ширүүн зан гаргаж С.Аыг ална тална, та нар муусайн нарыг бүгдийг чинь ална, муу гуйлгачингууд гэх зэргээр харааж доромжилдог байсан. Нэг удаа суман дээр гэрт байж байхад Сансарбаатар архи уусан согтуу байхдаа С.Аыг зодох гэхээр нь би урдуур нь орж хамгаалахад муу алцайсан гичийнүүд минь та нарыг ална шүү гэж хэл амаар доромжилж хэрүүл маргаан болоод цагдаа дуудаж өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/ зэргээр давхар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудад үндэслэн хэрэг учрал болох үед буюу тухайн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нарын хооронд үл ойлголцол, хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй мэт боловч шүүгдэгч, хохирогч нар нь байнгын таарамжгүй харьцаатай байсан, нөхөр С.С нь гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж, С.Аын бие, эрүүл мэндэд удаа дараа халдаж зоддог байсан, улмаар  эхнэр С.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхээс түүнд торгох шийтгэл оногдуулж байсан байна.

Түүнчлэн энэ гэмт хэрэг гарахын өмнөх шөнө буюу 2017 оны 9-р сарын 25-наас 26-нд шилжих шөнө С.С нь эхнэр С.Аад бэлгийн хүчирхийлэл үзүүлж, хүч хэрэглэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах үйлдэл хийсэн болох нь С.Аын хохирогчоор өгсөн мэдүүлэг, бэлгийн хүчирхийлэл үйлдэх үедээ түүний биед баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн баруун гуяны цус хуралт, баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтэл учруулсан талаарх хохирогчийн мэдүүлгийг нотолсон шинжээчийн 466 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.  

Иймд хохирогчийн олон удаагийн хууль бус, зүй бус үйлдлүүд, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байнга өртдөг байсан зэрэг нь энэ гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон байгааг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.А нь хувийн байдлын хувьд ам бүл 3-уул, нөхөр, охины хамт мал маллан амьдардаг байсан, том охин нь 2012 онд 6 настай байхдаа мориноос унаж нас барсан ба түүний хувийн байдлын талаар эх Б.Нарандэжидийн гэрчээр өгсөн мэдүүлэгт:

 С.А нь 1988 оны 11-р сарын 23-ны өдөр Цогт-Овоо сумын хүн эмнэлэгт төрсөн. Миний 4 дэх хүүхэд байгаа юм. Би 6 хүүхэдтэй юм. С.А нь бага насаа эцэг эхийн гар дээр хөдөө өнгөрөөсөн. Тэгээд 8 настайдаа буюу 1996 онд Цогт-Овоо сумын сургуульд 1-р ангид элсэн орсон. Тэгээд 1-8-р анги хүртлээ сургуулийн дотуур байранд байсан. Манайх хөдөө байдаг байсан учраас сургуулийн дотуур байранд амьдарч байсан юм. 8-р ангиа төгсөөд 9-10-р анги төгсөх хүртлээ Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуульд суусан. Тэнд мөн бас сургуулийн дотуур байранд байсан. Тэгээд 10 -р анги төгсөөд Сансарбаатартай гэр бүл болоод тусдаа гарсан юм. Сургуульд явах хүүхэд байсныг Сансарбаатар нь битгий яв ханилан сууна гэж хэлээд аваад үлдсэн юм. Энэ хоёрын амьдрал эхэндээ гайгүй сайхан байсан. Тэгээд сүүлдээ С.Аыг байнгын зодож нүддэг байсан юм билээ. Манай хүүхэд л бид нараас нуугаад байдаг байсан юм билээ. Уг нь энэ хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том нь 6 настай байхдаа морин дээрээс унаад нас барчихсан юм. С.Аын ааш зангийн талаар болохоор гайгүй төлөв даруу янз бүрийн зан аашгүй л хүн байсан. С.А нь сургуулиа төгсөөд нөхөртэйгөө мал дээр байсан. Өөр янз бүрийн ажил төрөл хийж байгаагүй. Их л ууртай хүн шиг байгаа юм. Эрүүл байсан ч С.Аыг зодож байсан. Архи уусан ч зодож л байсан. ...С.А нь өөрөө өмөөрөөд хэрэггүй ээж битгий цагдаад хэлээрэй гэдэг байсан юм...гэснээр

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга Б.Баяраагийн 2017.10.27-ны өдрийн №1-156 дугаартай албан бичигт: Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 48/2297 албан тоотын дагуу Цогт-Овоо сумын хүүхэд гэр бүлийг хамгаалах хамтарсан баг ажиллаж талийгаач С.С, С.А нарын эд хөрөнгийг талийгаачийн эгч С.Уламбаярт, 5 ханатай гэр 1 ширхэг, төмөр пин 2 ширхэг, ява мотоцикль 1 ширхэгийг, мөн талийгаачийн төрсөн ах болох С.Цт, тэмээ 3 ширхэг, адуу 11 ширхэг, хонь 98 ширхэг, ямаа 250 ширхэг, нийт бог, бод нийлсэн 362 тоо толгой малыг тус тус хүлээлгэн өгч тэдний эзэмшил хамгаалтанд шилжүүлэн өгсөн болно. /хх-ийн 158-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын 2017.10.27-ны өдрийн а/80 дугаартай захирамжинд: Найз багийн харьяат 6 настай С.Болорсүрэнгийн харгалзан дэмжигчээр эмээ болох Банди овогтой Нарандэжидийг өөрийнх нь хүсэлтээр тогтоосугай. /хх-ийн 160-р хуудас/,

Шүүгдэгч С.Аын сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 162-179-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар түүний хувийн байдал тодорхойлогдож байна.  

Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хохирогч нас барсантай холбогдуулан оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал буюу гэм хор учруулсны төлбөрт  3.095.034 /гурван сая ерэн таван мянга гучин дөрөв/ төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц нэхэмжилснийг шүүгдэгч С.А 11 тооны адуугаар төлж барагдуулахаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, улмаар Б.Цогтбаатар нь гэм хорын төлбөрт 11 тооны адууг авснаар нэхэмжлэх төлбөр хохиролгүй талаар мэдүүлж, хохирол

төлбөрт тооцуулж буй 11 тооны адуу нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цын адуун сүрэгт байдаг тул  гэмт хорын төлбөр төлөгдсөн гэж үзэх боломжтой талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн ба шүүх шүүгдэгч С.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх дээр дурьдан буй шүүгдэгч С.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал,  гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигтай холбоотой төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч С.Аад оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан.

            Шүүгдэгч С.Аын 6 настай, 2011 оны 11-р сарын 02-ны өдөр төрсөн охин Сансарбаатар овогтой Болорсүрэн энэ гэмт хэргийн улмаас өнчирч үлдсэн, түүнийг өндөр настан Б.Нарандэжидийн асран хамгаалалтанд шилжүүлсэн байгаа байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С.Ц шүүх хуралдаанд мэдүүлсэн “Талийгаачийн ганц охин байдаг. Тэр охиныг бодоод хүнд ял шийтгэлээр явуулахыг хүсэхгүй байна. Эхтэйгээ байгдээ гэж бодож байна...гэсэн мэдүүлэг өгч байгааг шүүгдэгч С.Аад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бага насны буюу 6 настай охин Б.Болорсүрэнгийн эрхийг хамгаалж буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цын мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн “шүүгдэгч нь хэдийгээр өөрийн гэр бүлийн хүний амь насыг хохироосон боловч, энэ 2 хүний дундаас гарсан хүүхэд болох Болорсүрэн гээд охин байгаа. Энэ хүүхдийн ирээдүйн өсөж хүмүүжих нөхцөл байдал, боломжийг харж С.Аад төдий хэмжээний ял оногдуулах гэсэн санал байхгүй байна. Хүүхдийнхээ хүмүүжил боловсролд зарцуулах цаг их гараасай гэж бодож байна” гэх дүгнэлтийг үндэслэн энэхүү байдлыг нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцов.

         Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгчид оногдуулах  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх  дээр дурьдсан нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгч С.Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа хэдий ч Монгол улсын иргэнийхээ хувьд Үндсэн хуулиар олгогдсон ...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхээ эдлэх учиртай тул бага насны охин болон хорих ял эдэлж буй шүүгдэгчийн эд хөрөнгийг хамгаалах, хариуцуулах ажиллагааг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. 

Шүүгдэгч С.А, талийгаач С.С, охин С.Болорсүрэн нарын өмчлөлийн адуу 11, ямаа 250 толгой, хонь 98 толгой байдаг талаар багийн засаг дарга тодорхойлсон ба 11 тооны адууг С.Цын эзэмшилд шилжүүлсэн тул ямаа 250 толгой, хонь 98 толгой, нийт 348 толгой бог мал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цын хариулга маллагаанд, түүний хотонд байдаг талаар мэдүүлж, шүүгдэгч С.А нь түүний хариулга хамгаалалтанд малаа байлгахыг хүсч буй талаараа мэдүүлж байгааг үндэслэн С.А, охин С.Болорсүрэн нарын өмчлөлийн малыг маллаж, хамгаалах үүргийг С.Цт хүлээлгэж, түүнд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн засаг дарга болон Цогт-Овоо сумын Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийн 520.1.1 зааснаар талийгаач С.Сын төрсөн охин С.Б нь хууль ёсны өвлөгч тул эцэг С.Сын өв хөрөнгийг хууль ёсоор өвлөх эрхтэй этгээд байна.

Гэмт хэргийн улмаас бага насны охин эцэг, эхгүй үлдэж байгаа байдлыг харгалзан түүний хувийн хэрэгцээнд 348 толгой бог малын ашиг шимээс жил бүрийн хавар буюу ямааны ноолуур гарах үеэр 250 толгой ямаанаас гарах ноолуурын 50-иас доошгүй хувийг  буюу түүний үнийг эд хөрөнгийн өмчлөгч, бага насны охин С.Болорсүрэнд өгч, охин С.Болорсүрэн өөрийн өмчийг хувийн хэрэгцээндээ зарцуулах эрхийг нь бүрэн хангаж, охины хувийн хэрэглээг буюу хүнс, хоолны хэрэгцээг нь тогтмол хангаж байх үүргийг тус тус С.Цт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн ялтан С.А ялаа эдэлж дууссаны дараа 348 толгой бог малыг түүний үр төл, ашиг шим, хорогдол болон хамгаалалт, маллагааны хөлсийг тооцон С.А, түүний охин С.Болорсүрэн нарт буцаан олгох талаарх гэрээг Иргэний хуулийн дагуу С.Цтай байгуулахыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн засаг дарга болон Цогт-Овоо сумын Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэв.  

Багийн Засаг даргын тодорхойлолтод С.С, С.А нарыг 3 толгой тэмээтэй гэж тодорхойлсон байх боловч эдгээр тэмээ байхгүй талаар шүүгдэгч С.А мэдүүлсэн болно.

Талийгаач С.Сын өмчлөлийн таван ханатай гэр 1 ширхэг, төмөр пин 2 ширхэг байгаа болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон ба уг эд хөрөнгө нь С.Сын эцэг, эхээс өвлөгдөн ирсэн тул шүүгдэгч С.А нь эдгээр эд хөрөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цын эзэмшилд шилжүүлэн өгөхийг хүссэн, түүний ява маркийн мотоциклийг малын маллагаа, хариулганд хэрэглүүлэхээр С.Цт эзэмшүүлэхийг зөвшөөрч байх тул шүүх шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэв. 

Шүүгдэгч С.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг байх тул устгахаар, энгэр хэсэгтээ “эрдэнэс таван толгой” гэсэн бичигтэй цамц 1 ширхэг, фудволка 1 ширхэгийг цаашид ашиглаж болохгүй эд зүйл гэж үзэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Аад хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус

 удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Аыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аад 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аад оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч С.Аын цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ц нь шүүгдэгч С.Ааас оршуулгын зардал болон гэм хор учруулсны төлбөрт  3.095.034 /гурван сая ерэн таван мянга гучин дөрөв/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.А 11 тооны адуугаар төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.Аыг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдсугай.

          6. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийн 520.1.1 зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цын хамгаалалт, маллагаанд байгаа С.А, түүний охин Сансарбаатар овогтой Болорсүрэн нарын өмчлөлийн ямаа 250 толгой, хонь 98 толгой, нийт 348 толгой бог малыг маллаж, хамгаалах үүргийг С.Цт, түүнд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн засаг дарга болон Цогт-Овоо сумын Засаг даргад тус тус даалгасугай.

          7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийн 520.1.1 зааснаар талийгаач С.Сын төрсөн охин С.Болорсүрэнгийн хувийн хэрэгцээнд 348 толгой бог малын ашиг шимээс жил бүрийн хавар 50-иас доошгүй хувь хэмжээгээр зарцуулж байхыг С.Цт даалгаж, ялтан С.Аыг ялаа эдэлж дууссаны дараа 348 толгой бог малыг түүний үр төл, ашиг шим, хорогдол болон хамгаалалт, маллагааны хөлсийг тооцон С.А, түүний охин С.Б нарт буцаан олгох талаарх гэрээг С.Цтай байгуулахыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн засаг дарга болон Цогт-Овоо сумын Засаг даргад тус тус даалгасугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талийгаач С.Сын өмчлөлийн таван ханатай гэр 1 ширхэг, төмөр пин 2 ширхэг, ява маркийн мотоцикль 1 ширхэгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цын эзэмшилд шилжүүлсүгэй.

           9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэг, энгэр хэсэгтээ “эрдэнэс таван толгой” гэсэн бичигтэй цамц 1 ширхэг, фудволка 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.  

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Аад  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА

                                                         ШҮҮГЧИД                                           Г.МӨНХБАТ

                                                                                                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН