| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0016/э/ |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Хохирогч:С.Эрдэнэсүрэн,
Шүүгдэгч: нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.П холбогдох 18280000000002 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутагт орших Бор хошууны ус гэх худгийн хажууд С.Э хутгалж биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”...12 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэсүрэнтэй уулзсан. Дүүгийндээ очсон үйлдлийг мэдээд тэрнээс хойш үйл явдлыг санахгүй байгаа. 12 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэсүрэн намайг дуудсан. Тэгээд ийм хэрэг хийснээ мэдсэн.
Хохирогч С.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай найз аймгаас 20 км-т хүнсэнд явсан. Хүнс авч байгаа Дашнамжил айлд аваад яахав, усан дээр очиж авъя гэсэн. Худаг дээр ийм зүйл болсон. Хэвтэх боломж байгаагүй учраас 20 гаруй хоног эмнэлгээр явсан. аас эмчилгээний мөнгө хот явах зардал гаргуулна. 650.000 төгрөг өгсөн. Хот явах зардал, эмчилгээний мөнгө нэхэмжилж байна.
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 12 сарын 08-ны өдөр манай найз Энхтайван манай гэрт байсан юм. Найз Энхтайваны найз нь Дашнамжил гэдэг залуу Энхтайваныг тэмээ хүнсэнд яваад ирье гэсэн. Тэгээд манай гэрээс Энхтайваныг авч явах гээд ирэхэд нь би хамт явъя гээд машинд нь суусан. Тэгээд аймгаас гараад зүүн тийшээ Ханхонгор сумын нутаг аймгаас зүүн тийш 20 гаруй км-т Бор хошууны ус гэдэг газар очсон. Тэгэхэд хүнсэнд авах тэмээ нь усанд орж байсан. Тэгсэн Дашнамжил тэмээгээ хөдөө газар авах гэж байгаад хажуу айлд очиж хэлээд тэмээгээ гаргая хүмүүс юу гэж бодох ч юм билээ гээд хажууд нь байх Хаш гэдэг айлд очиж тэмээ гаргах гэж байгаагаа хэлсэн. Би тэр үед нь айлын хүмүүстэй юм яриад байж байхад хамт явсан нөгөө хэд худагруу очоод тэмээ усалж байя гэж хэлсэн. Тэгээд манай машинтай хэд яваад өгсөн. Би тэнд байж байхад Пүрэвжав худаг явна гэхээр нь би хамт явъя гээд хамт худаг явсан. Тэгээд худгийн хажууд очиход жолооч Дашнамжил ээжийнхээ хамтаар тэмээ услаад зогсож байсан. Машинд Энхтайван сууж байхаар нь би машинд ороод суухад Пүрэвжав машины зөв талын хаалгаар урд ороод суусан. Би тэнд суугаад удаагүй бууж тэмээ услая гээд машинаас буугаад ирэхэд Пүрэвжав бас машинаас буусан. Тэгсэн Пүрэвжав араас нудрах шиг болохоор нь чи намайг цохьсон уу гээд харсан чинь хутга барьчихсан дахиад шаана гэж хэлээд надруу дайрахаар нь би гарнаас нь бариад ноцолдож байхад Энхтайван гарнаас нь хутгийг нь салгаж авсан юм. Тэгсэн Пүрэвжав машины цаад талаар эргээд орсон. Тэгсэн машины урд байсан заазуурыг аваад гараад ирсэн юм. Тэгээд Энхтайван бид хоёр зууралдаж байж заазуурыг нь салгаж авсан юм. Тэгээд би худаг ороод Дашнамжилд Пүрэвжав намайг хутгалчихлаа гээд өмдөө тайлаад харуулсан. Тэгэхэд Пүрэвжав явах гэж байхад нь Дашнамжил, Пүрэвжав дээр очоод чи хүн хутгалсан байна гэж хэлсэн. Тэгсэн Пүрэвжав яваад өгсөн. Тэгээд нөгөө хэд түргэн дуудах уу яах уу гэж байхад цус нь гайгүй тогтоод эхлэхээр нь би гайгүй юм байна гээд тэмээ хүнсээ гаргасан юм. Тэгээд орой нь гэртээ ирэхэд эхнэр түргэн дуудая гэсэн. Тэгэхээр нь би гайгүй байх гээд өнгөрсөн юм. Тэгсэн тэр шөнөөс эхлээд өвдөөд хөхрөөд эхэлсэн. Тэгээд нэг дэх өдөр нь эмнэлэг орж боолт хийлгэсэн юм. Бид хоёр хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Урьд нь ч муудалцаж үзээгүй. Ямар нэгэн өс хонзонтой асуудал байхгүй баймаар юм. Зүүн гуяны ар талын дээд хэсэгт 1 удаа хутгалуулж гэмтсэн. Эмчийн хэлж байгаагаар бол шөрмөс тасарсан байж магадгүй. Мөн мэдрэлээ шалгуул гэж хэлж байгаа Өмнөговь аймагт мэдрэл шалгах боломжгүй гэсэн. Х.П дүү охин нь манай ахтай сууж байгаад салсан. Салаад 5-6 жил болж байгаа байх өөр холбоо байхгүй. Намайг хутгалсан хутга Дашнамжилын хутга байсан байхаа тэмээ хүнс хийх гэж авч явсан хутга байсан. Би тэр хутгийг тэмээ хүнсээ хийчихээд юмыг яаж мэдэх вэ гээд тэр хутгийг нь авсан. Эмчийн хэлж байгаагаар бол миний хөл хатаж ч магадгүй гэж хэлсэн. Мөн мэдрэлд хүрсэн бол суугаач болж магадгүй гэж хэлсэн. Тийм учраас гомдолтой байна. Надад эмчилгээний зардалд хэрэглэ гэж 650.000 /зургаан зуун тавин мянган төгрөг/ өгсөн байгаа. Тэрийг нь хэрэглээд дууссан. Одоо Улаанбаатар хот явж эмчлүүлмээр байна энэ үед гарах зардлуудыг нэхэмжилмээр байна. Одоогоор гаргаж ирээд нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Хүрмэн сумаас аймагт ирээд найз Дашнамжилтай уулзахад маргааш тэмээ хүнсэнд яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд маргааш нь би найз Эрдэнэсүрэнгийн гэрт нь байж байхад Дашнамжил залгаад явах уу гэсэн. Тэгээд тэмээ хүнсэнд явлаа гэхэд Эрдэнэсүрэн хамт явъя гэсэн. Тэгээд Дашнамжилын ээж Жавзан би Эрдэнэсүрэн, Дашнамжил бид 4 хөдөө явсан. Тэгээд тэмээ хүнс авах газраа ирээд тэмээ усалж байгаад тэмээ нухах гэж байгаагаа айлд хэлье гээд тэнд байдаг Хаш гэдэг айлд очсон. Тэнд Эрдэнэсүрэн үлдсэн бид 3 худаг ороод тэмээ услаад байж байхад Эрдэнэсүрэн нэг танихгүй хүнтэй хамт мотоциклиор сундлаад хүрээд ирсэн. Тэгээд Эрдэнэсүрэн бид хоёр машинд сууж байхад нөгөө Эрдэнэсүрэнг сундалж ирсэн. Хүн зөв талын хаалгаар машинд ороод ирсэн. Тэгээд юм ярьж сууж байгаад нөгөө хүн Эрдэнэсүрэнг машинаас бууя гэсэн. Тэгээд тэр хоёр машинаас буугаад гадаа байж байгаад Эрдэнэсүрэн хаалга онгойлгоод энэ намайг хутгаар хутгалчихлаа гэхээр нь би буугаад очсон чинь нөгөө танихгүй хүн хутга барьчихсан байхаар нь хутгийг нь булааж аваад шалавчин доор хийгээд эргээд гараад очиход нөгөө хүн заазуур барьчихсан Эрдэнэсүрэнрүү дайрч байсан. Тэгэхээр нь би бас заазуурыг нь булааж авсан юм. Тэгээд нөгөө ах яваад өгсөн юм. Хэрүүл маргаан огт болоогүй. Зүгээр машинд сууж байгаад л тэр хүн Эрдэнэсүрэнг гараад ир гэсэн. Тэгсэн л хутгалчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай найз Энхтайван 2017 оны 12 дугаар сарын 07-ны орой хөдөөнөөс ирсэн. Би тэмээ хүнс авах байсан болохоор найзыгаа хамт яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд маргааш өдөр нь Энхтайваныг хүнсэндээ явах уу гэхэд явъя би Эрдэнэсүрэнгийн гэрт байна гэж хэлэхээр нь би Эрдэнэсүрэнгийн гэрээс Энхтайваныг очиж авахад Энхтайван, Эрдэнэсүрэн нар хамт явна гэсэн би ээжтэй хамт явж байсан юм. Тэгээд Энхтайван, Эрдэнэсүрэн бид 4 хамт хүнсэнд явсан юм. Тэмээ авах айлын худаг дээр очиход хүнсэнд авах тэмээ худаг дээр байсан. Тэгээд тэмээгээ нухах гэж байгаад айлд очиж хэлээд тэмээгээ нухая гээд Хаш гэдэг айлд очиж усан дээр байгаа өөрийн тэмээгээ хүнсэнд авлаа гэдгээ хэлсэн. Тэгчихээд би Ээж, Энхтайван бид гурав худаг ороод тэмээгээ услаад байж байхад Эрдэнэсүрэн худаг дээр Пүүжээ гэдэг хүнтэй сундлаад хүрээд ирсэн юм. Тэр хоёр ирчихээд машинд сууцгааж байгаад нэг харахад нөгөө хэд хутга, заазуур болчихсон байдалтай байсан. Тэгээд нэг их юм болоогүй тэр Пүүжээ нь яваад өгсөн. Тэгсэн Эрдэнэсүрэн худаг дээр ирээд энэ Пүүжээ намайг хутгалчихлаа гээд өмдөө тайлж үзүүлсэн. Тэгэхэд Эрдэнэсүрэнгийн зүүн гуянд хутгалсан шарх үүссэн байсан. Тэгээд бид хэд тэмээгээ усалчихаад идшээ хийсэн. Тэгээд орой нь аймагт ирсэн. Муудалцсан талаар бол мэдээгүй тэр гурав машинд суугаад байсан юм. Тэгж байгаад нэг харахад хутга, заазуур болоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Ханхонгор сумын Өгөөмөр багийн Бор хошууны ус гэдэг газар өөрийн төрсөн дүү Хашбархасынд байхад манай дүү Хашбархас намайг яваад Ханхонгор сум ороод эхнэр Лхагвасүрэнг аваад ир гэсэн. Тэгээд би сум яваад Лхагвасүрэнг аваад буцахдаа дэлгүүр орж 0.75 граммын Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад явсан. Тэгээд хөдөө гэрт ирээд нөгөө архиа дүү Хашбархастай хамт задалж уусан. Манай дүү ч нэг их уугаагүй би нөгөө архины талыг нь ганцаараа уучихаад байж байхад Эрдэнэсүрэн манайд ирсэн. Тэгээд Эрдэнэсүрэнг ирснийг санаж байгаа. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Их согтсон байна лээ. Маргааш гэртээ сэрэхэд манай дүүгийн эхнэр Лхагвасүрэн өчигдөр худаг дээр юу болсон юм бэ Эрдэнэсүрэн таниар хутгалуулсан гээд хашигачаад байсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал Эрдэнэсүрэн хөдөө гэрийн дугаар руу залгаад надтай яръя гэсэн. Тэгээд ярихад ирж уулзахгүй бол болохгүй нь хөл болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс мотоцикльтой хүн гуйгаад Эрдэнэсүрэнгийн гэрт ирсэн. Тэгэхэд эмнэлэгт үзүүлсэн гээд хөлөө боолгосон байсан. Тэгээд Эрдэнэсүрэн та намайг өчигдөр хутгалсан. Та эмчилгээний мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд би мөнгө өгөхөөр тохироод тэднийхээс явсан юм. Эрдэнэсүрэнгийн ах манай хүргэн байсан юм. Одоо бол салсан юм. Тэгээд таньдаг юм бусдаар ямар нэгэн холбоо байхгүй. Би тухайн үед согтсон байсан болохоор мэдэхгүй байна. Өс хонзон байхгүй. Яагаад хутгалсан эсэхээ мэдэхгүй байна. Өөрийгөө гайхаж байгаа. 3үүн хөлийн цавьны хэсэгт нь 1 удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулсан. Эрдэнэсүрэн надаас 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ нэхэмжилсэн байгаа үүнээс 650.000 /зургаан зуун тавин мянган төгрөг/ өгсөн байгаа бусдыг нь удаахгүй өгнө. Гомдол, санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.12.19-ний өдрийн №16 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: С.Эр биед зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 18-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 35-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонхор сумын Өгөөмөр багийн нутаг Бор хошууны ус гэх худгийн хажууд С.Эрдэнэсүрэнг хутгалж биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.12.19-ний өдрийн №16 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: С.Эрдэнэсүрэнгийн биед зүүн гуяны хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 18-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Хохирогч С.Э нь эмчилгээний зардалд нийт 650.000 төгрөг авсан болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч С.Эрдэнэсүрэн нь “цаашид гаргах эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг шүүх хуралдаанд гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь
хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА