Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/04427

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 101/ШШ2024/04427

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .........-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........,

Хариуцагч: .......... нарт холбогдох,

2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 5,227,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, хариуцагч ....... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

Зохигчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч ...... эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...БЗД-ийн 31-р хорооны иргэн ******* нь БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-т 2021 оны 10-р сараас эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан боловч БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн 1 23 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолыг үндэслэн 2023 оны 12-р сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р 5.2-д заасны дагуу БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 03-р сарын 29-ны өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 04 сарын 04-ний өдөр гардан авсан. Ажил олгогч БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-ын 2024 оны -ыын 27-ны өдрийн 4 тоот албан бичгээр одоогийн байдлаар нэг ч ажилтан албан хаагчгүй үйл ажиллагаа явадахгүй, 2023 оны 10-р сарын 10-ны өдрөөр бүрэн зогсоосон, БЗД-ийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн 72-р тогтоолын дагуу татан буугдаж байгаа тухай болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тухайгаа БЗД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд мэдэгдсэн. Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарч, заавал биелэгдэх учраас татан буугдаж байгаа БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаагүй бөгөөд харин, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуудийн 77-р зүйлийн 1-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн зүйлиийн 2 дахь хэсэг Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал дараах бүрэн эрхтэй-ийн 4-д Орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж заасан болон мөн хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хуульчилсны дагуу хариуцагчаар БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-ын татан буулгах тогтоол гаргасан БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгасан БЗД-ийн Засаг дарга нарыг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12-р сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарьш цалингийн дундажаар тооцож, уг байгууллагад нийтдээ 2 жил 2 сар ажилласан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д зааснаар 2 сараар тэтгэмжийг нэхэмжилсэн болно.

 

Нэр

Ажилд орсон

Ажлаас гарсан

Ажилласан хугацаа

Нэхэмжлэх дүн

 

*******

2021.10 сар

2023.12.22

2 жил 2 сар

2,613,700*2=5,227,400

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.8-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар-4 ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан *******ийн 2022 оны 12-р сараас 2023 оны 10-р сарыг дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1.2-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,227,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч БЗД-ийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй байна. БЗД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 09 сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчит нийтлэг үйлчилгээний газрыг 2011 оны 10 сарын 17-ны өдрөөс эхлэн байгуулж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу дүүргийн Засаг даргаас 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 01 а/1629 тоот албан бичгээр Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр хавсралтын хамтөргөн барьсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.12 дахь заалтад орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.2.4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06-р сарын 21-ний өдрийн ээлжит арван хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3,4 ОНӨААТҮГ- ыг татан буулгах тухай 72 дугаар тогтоолыг баталсан.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах үндэслэлээр хариуцагч байх үндэслэлгүй байна. Үүнд:

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3,4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталсан байдаг. Тус дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Засаг даргын санал болгосноор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрыг үүсгэн байгуулах, татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Газрын даргыг дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө, 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дүүргийн Засаг дарга тогтооно, 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Газрын захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд Засаг даргын өмнө ажпаа хариуцан тайлагнана" гэж тус тус заасан.

Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт Газрын үйл ажиллагааг урт хугацааны болон жилээр төлөвлөн ажиллаж, биелэлтийг дүүргийн Засаг даргын өмнө тайлагнаж ажиллана гэж газрын эрх, үүрэгт тусгаж өгсөн ба 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газарт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг хүргүүлнэ, 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт дүүргийн Засаг даргатай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Өмчийн асуудал эрхэлсэн газарт хүргүүлнэ гэж тус тус заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр ажилтанд олгох тухай заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллагыг, ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж заажээ. Нийтлэг үйлчилгээний газар-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн Засаг даргатай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд Газрын захирал нь төсвийн шууд захирагч байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар уг харилцаанд оролцогч ажил олгогч нь Нийтлэг үйлчилгээний газар-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох субъект нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биш байх тул тус нэхэмжпэлийн шаардлагад холбогдох хариуцагч биш байна.

 

Нийтлэг үйлчилгээний газар-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсөвт байгууллага бөгөөд Нийтлэг үйлчилгээний газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу орлого, зарлага, санхүүгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Газрын хийсэн ажпын тайлан, хорооны Засаг даргын гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан гүйцэтгэлийн хувиар санхүүжилтийг тухай бүр олгодог байсан.

Нийтлэг үйлчилгээний газар-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд буюу татан буугдахаас өмнөх хугацаанд төлөөгүй нь тухайн газрын буруутай үйлдлээс үүдэлтэй байна.

Тус байгууллагын санхүүжилт, аливаа зардал нь тухайн төсвийн жилд зарцуулах дүүргийн хот тохижуулах зардлын төсөвт сууж, төсвийг жил бүр тогтоолоор батлан, харьяа байгууллагад төсөв зарцуулах эрхийг олгосон тул ахин олгох боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,227,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Билгүүн шүүхэд тайлбар гаргаагүй.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-13-р тал.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 18, 24-31, 42-57-р тал.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 16 тоот хурлын тэмдэглэл тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй. /хх-12-13/

 

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 16 тоот хурлын тэмдэглэлийг хариуцагч нар биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хүлээн авч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан байх тул шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******,******* нарт холбогдуулан 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын дуусталх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 5,227,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ажил олгогч биш,*******-ын захирал хариуцах хуультай гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар гаргаагүй.

 

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг татан буулгахаар шийдвэрлэж тогтоол гаргасан байх ба уг тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг татан буулгах ажлыг зохион байгуулах комисст даалгаж, хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичигт даалгаж шийдвэрлэсэн болох нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаар тогтоол, хавсралтаар тогтоогдож байна. /хх-56-57/

 

Дээрх 72 дугаартай тогтоолд Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг үргэлжлүүлж, татан буулгахыг заасан тул Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг******* 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зогсоож, холбогдох санхүүжилт, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхгүй, харилцах дансууд нь идэвхгүй болсон, үүнтэй холбоотой нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, Баянзүрх дүүргийн*******-ын захирлын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн Б/102 тоот тушаал,*******-ын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4 тоот албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-8-11, 56-57/

 

Нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-ын дарга, нягтлан бодогч нар нь тухайн байгууллагад ажиллаж байсан нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгоогүй, ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх ба хариуцагч нар энэ талаар маргаагүй.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлээр Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эдлэх бүрэн эрхийг зохицуулсан байх ба 77-р зүйлийн 77.4-т орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж,

78 дугаар зүйлээр Орон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан байх ба 78 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж тус тус заажээ.

 

Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 3.6, 3.7-д ...Засаг дарга нь тус газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хариуцах, Газрын дарга нь Засаг даргатай гэрээ байгуулж, ажлаа тайлагнахаар... заасан байна. /хх-45-52/

 

Нийтлэг үйлчилгээний газар дөрөв ОНӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гарсантай холбоотой татан буулгах ажлыг зохион байгуулж ажилласан комисс,*******-ын захиралтай гэрээ байгуулж, хяналт тавих эрх бүхий этгээд болох******* нар нь ажилтан *******ийн 2022 оны 12 сараас 2023 оны 10 сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, тэтгэмж олгох асуудлыг хууль, дүрэм журамд нийцүүлэн шийдвэрлээгүй, үүнд 72 тоот тогтоолд дурдсан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга хяналтаа тавьж ажиллаагүйгээс ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь*******-ын өмчлөгч,******* нь*******-ын үйл ажиллагаа, санхүүг удирдан зохион байгуулах эрх, үүрэгтэй байх ба хариуцагч нарын эрх үүрэг хоорондоо уялдаа холбоотой байхаар хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг*******,******* нар хамтарч хариуцах үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга*******-ын санхүүгийн тайланд аудит оруулж дүгнэлт гаргуулсан баримтгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын захирал хариуцах үүрэгтэй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга,*******, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг эрх бүхий этгээдүүд*******-ын санхүүгийн тайланд аудит оруулах замаар холбогдох албан тушаалтныг хууль зөрчсөн эсэх талаар шалгуулах эрх нь нээлттэй байгааг дурдав.

 

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ажил олгогч нь ажилтны цалин хөлс, өөрийн цалингийн сангаас хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заажээ.

 

Баянзүрх дүүргийн******* ажилтан *******ийн цалинг 2022 оны 12 сард 1,884,762 төгрөг, 2023 оны 01 сард 2,628,636 төгрөг, 2023 оны 02 сард 2,774,412 төгрөг, 2023 оны 03 сард 2,628,636 төгрөг, 2023 оны 04 сард 2,600,000 төгрөг, 2023 оны 05 сард 2,617,826 төгрөг, 2023 оны 06 сард 2,924,608 төгрөг, 2023 оны 07 сард 3,348,824 төгрөг, 2023 оны 08 сард 2,569,348 төгрөг, 2023 оны 09 сард 2,693,571 төгрөг, 2023 оны 10 сард 2,578,182 төгрөг гэж тус тус тодорхойлж, нийгмийн даатгалын цахим санд тайлагнасан боловч ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгаа болох нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх тул хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын байгууллагад нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно,

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг авах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ******* Баянзүрх дүүргийн*******-т 2021 оны 10 сараас 2023 оны 10 сарыг дуустал 25 сар буюу 2 жил 1 сар ажилласан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар 2 сарын тэтгэмж шаардах эрхтэй байна.

 

*******ийн 2023 оны 08 сарын цалинг 2,569,348 төгрөг, 2023 оны 09 сарын цалинг 2,693,571 төгрөг, 2023 оны 10 сарын цалинг 2,578,182 төгрөг гэж тус тус тодорхойлж, ажил олгогчоос нийгмийн даатгалын цахим санд тайлагнасан байх тул нийт 7,841,101 төгрөгийг сүүлийн 3 сард хувааж, 2 сараар үржүүлэхэд 5,227,400 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, бичилт хийлгэх шаардлагад 70,200 төгрөг, 5,227,400 төгрөг гаргуулах шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид 98,588 төгрөг, нийт 168,788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 82 дугаар зүйлийн 82.1.2, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******,******* нарт нэхэмжлэгч *******ийн Баянзүрх дүүргийн*******-аас олгосон олговол зохих цалин болох 2022 оны 12 сард 1,884,762 төгрөг, 2023 оны 01 сард 2,628,636 төгрөг, 2023 оны 02 сард 2,774,412 төгрөг, 2023 оны 03 сард 2,628,636 төгрөг, 2023 оны 04 сард 2,600,000 төгрөг, 2023 оны 05 сард 2,617,826 төгрөг, 2023 оны 06 сард 2,924,608 төгрөг, 2023 оны 07 сард 3,348,824 төгрөг, 2023 оны 08 сард 2,569,348 төгрөг, 2023 оны 09 сард 2,693,571 төгрөг, 2023 оны 10 сард 2,578,182 төгрөгөөс тус тус нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын байгууллагад нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх-ийг даалгаж, хариуцагч*******,******* нараас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 5,227,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 168,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 168,788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ