| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/04961/И |
| Дугаар | 101/ШШ2024/04404 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/04404
| 2024 09 25 | 101/ШШ2024/04404 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ......-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......-д холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2016 оны 05 сарын 24-ний өдөр Гэрэгэ констракшн ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу, мөн 2023 оны 03-р сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 182/ШШ2023/00916 дугаар бүхий шийдвэрээр*******,*******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байршилтай, нийт 85,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгч болсон юм. Энэхүү байранд******* нь 2018 оны 08-р сараас хойш амьдран сууж байгаа бөгөөд 2023 оны 11-р сараас эхлэн байр чөлөөлөхийг сануулан шаардлага тавьсаар ирсэн. Гэтэл******* нь сүүлийн үед уг байрнаас гарахгүй хэмээн элдвээр доромжлон ална тална хэмээн заналхийлэн танхайрч харьцах болсон. Миний бие*******ий амьдралд тохиолдоод байсан орон байрны асуудлыг сүүлийн 10-аад жил шийдвэрлэж, тусалж дэмжиж ямар нэгэн төлбөр авч байгаагүй. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-р зүйлд заасны дагуу өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу №001184686 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхий гэрчилгээ бүхий /,*******,*******,******* тоот хаягт байршилтай, нийт 85,1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг*******ий хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү... гэв.
Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайнтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байр*******т байсан байхад Сүхбаатар дүүрэгт өмчлөгч мөн гэсэн шийдвэр гаргуулсан байна. Энэ нь бүгд уялдаа холбоотой байгаа. Анхны эх үүсвэр нь Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын гудамжнаас эхэлсэн энэ газрыг 10 жилийн өмнө Наран өөрөө авчаад гэр бүлтэй болохоор нь байр өгнө гэж өөрөө хэлсэн. Тийм байж эргээд Баянзүрх дүүргийн 8-р хороо, Баянзүрх хотхоны 107-р байрны 115 тоот байрыг өгчхөөд хөөн хэлэлцэх дуусаад эхлэнгүүт эргүүлээд шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргаад эхэлчхэж байгаа. Өнөөдөр Гэрэгэ констракшин ХХК, Цэнд, Голомт банкны маргаан тасраагүй. Ахиад цаана нь 10 гаруй хүн үүнтэй холбоотой байж байгаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр дээр гомдол гаргана. 2016 онд Билгүүнийг зайран болох үед нь энэ байрыг бэлэглэж байсан. Тэр үед би өөрөө гэрчээр сууж байсан. Би өөрөө Билгүүнээгийн хадам нь Наран өөр дээрээ гэрчилгээгээ авчхаад хөөж эхэлсэн гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 2-11-р тал.
Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 23-37, 52-53-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* хариуцагч*******д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал хашаа байшингаар сольсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Баянзүрх дүүрэг,,*********************,*******ны******* тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* мөн болох нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдэж олгогдсон 001184686 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-2/
Нэхэмжлэгч **************,,*********************,*******ны******* тоот 3 өрөө орон сууцыг 2016 оны 05 сарын 24-ний өдөр Гэрэгэ констракшн ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, улмаар шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, орон сууц захиалгын гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 916 тоот шийдвэр зэргээр тогтоогдож байна./хх-2-6, 8-10/
Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Баянгол дүүрэгт өмчилдөг байсан хашаа, байшингаар сольсон гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдах, худалдан авах гэрээ болон арилжааны гэрээг бичгээр байгуулж, хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох хуулийн зохицуулалттай ба*******ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн******* нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж заасны дагуу бүртгэлийн байгууллагад хандаагүй, түүнчлэн уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоосон баримт байхгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан Голомт банкны нэхэмжлэлтэй Гэрэгэ констракшн ХХК, Д.Цэнд, Ус Амин Эрдэнэ ТББ, Х.Эрдэнэбулган, Н.Батгэрэл, О.Соёл-Эрдэнэ нарт холбогдох иргэний хэргийн шийдвэр, магадлал, УДШ-д гаргасан гомдол нь энэ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт болох, улмаар******* уг хэргийн оролцогч болох баримтгүй байх тул хэрэгт хамааралтай гэж дүгнэх боломжгүй.
Нэхэмжлэгч буюу маргаан бүхий байрны өмчлөгч ******* уг орон сууцанд хариуцагч*******ийг 2018 оноос амьдрахыг зөвшөөрсөн, 2023 оны 11 сараас чөлөөлж өгөхийг шаардсан боловч******* чөлөөлж өгөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* орон сууцны гэрчилгээгээ авснаас хойш байр суллаж өгөхийг шаардсан,******* гэр бүлийн хамт амьдардаг, манай хүргэн гэж тайлбарласан болно.
Нэхэмжлэгчийн шаардснаар хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөөгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн,*******,,*********************,*******ны******* тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч*******ий хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Хариуцагч тал 2024.05.31-ний өдөр шүүхэд ирж эрх, үүрэгтэй танилцсан байх ба эрх, үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн байгааг дурдав.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн*******,,*********************,*******ны******* тоот 85.1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч*******ий хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ