Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0541

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: ******* дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.*******,

Хариуцагч: ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.,

Маргааны төрөл: ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.т дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Н.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. ******* дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.*******ээс ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.т холбогдуулан “******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.т дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан байна.
  2. ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах байцаагч Б. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр П.аас гаргасан мэдээллийг бүртгэлийн ******* дугаартай бүртгэн, мөн өдрийн  дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн П.ыг “Иргэний бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх, -8.3-т заасан гадаад пасспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ цэвэр гамтай эзэмших, хадгалах, заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
  3. Иргэн Н. нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийтгэлийн хуудастай танилцан, Төрийн сангийн ******* тоот дансанд торгуулийн 30,000 төгрөг (гучин мянган төгрөг)-ийг төлсөн байна.
  4. Дээрх бүртгэлийн УБХ-******* дугаартай материалыг ******* дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.******* хянаад прокурорын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр дүгнэлтийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
  5. ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ээс гаргасан дүгнэлтийг хүлээн авч хянаад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  6. ******* дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Эрх бүхий албан тушаалтан Б. нь “Үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” тэмдэглэлдээ “... иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх бүртгэлийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх, -8.3-т заасан гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ цэвэр гамтай эзэмших, хадгалах, заалтыг зөрчсөн” зөрчлийг үйлдсэн зөрчлийг өөрөө илчилж ирсэн” гэж,

“Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэлдээ “улсын бүртгэлийн тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй гээгдүүлсэн үрэгдүүлсэн гэмтээсэн” гэх зөрчилтэй танилцаж гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэглэл үйлджээ.

Дээрх тэмдэглэлүүдийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогч П.т 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийтгэлийн ******* дугаартай хуудсаар Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх хэмэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Засгийн газрын 2018 оны *******дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 2.7.1-д иргэн “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” үүрэгтэй гэж, дүрмийн 3.4-т “Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус журамласан.

Дээрх дүрмийн заалтаас үзэхэд, иргэний үнэмлэхийг ашиглаж байгаа иргэн биш, харин хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын иргэний үнэмлэхийг хариуцаж байгаа этгээд гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тогтоожээ.

Иймд иргэн өөрийн иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйг Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан иргэн П.ыг Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.т дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

7. ******* дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрх бүхий албан тушаалтан дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ “******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Б. нь иргэн П******* овогтой т иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн гэх үндэслэлээр зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсан. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалыг прокуророос шалгалтын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянадаг. Энэ шалгалтын хүрээнд улсын байцаагч Б.ийн шалгасан иргэн П.т холбогдох хэргийг шалган шийдвэрлэсэн материалтай танилцахад үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл гэсэн 2 нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байсан. Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх, -8.3-д заасан гадаад пасспорт, улсын бүртгэлийн гэрчилгээ цэвэр гамтай эзэмших, хадгалах заалтыг зөрчсөн гэж тэмдэглэлд тусгасан байна.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэлдээ улсын бүртгэлийн тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн зөрчилтэй танилцаж гэж дурдсан байсан. 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.т Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэлийн оногдуулж шийдвэрлэсэн. Иргэн П. нь тогтоосон хугацаанд иргэний бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн эсэхийн аль нь болохыг нь тогтоогоохгүйгээр Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан.

Тус заалтад улсын бүртгэлийн талаар тогтоосон журмыг зөрчсөн үйлдэл үйлдсэн бол зөрчилд тооцохоор хуульчилсан байдаг. Иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан Засгийн газрын *******дугаар тогтоолоор батлагдсан Иргэний үнэмлэхийн дүрэм, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам” зэрэг эрх зүйн актуудаас бүрдэнэ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд иргэний үнэмлэхийг анх удаа шинээр авах, солиулах, дахин авах харилцааг хуульчилж өгсөн. Засгийн газрын 2018 оны *******дугаар тогтоолоор иргэний үнэмлэхийн дүрмийг баталсан. Уг дүрмийн 3.6-д иргэний үнэмлэх олгох, эзэмших, хадгалахтай холбогдон гарсан гомдлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан.

Мөн Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д нь иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэж иргэнд үүрэгжүүлсэн. Уг журмын 3.4-д хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж журамласан.

Иргэний эрх зүйн чадамжгүй болох нь шүүхээр тогтоогдсон, албан ёсны асран хамгаалагч, асрамжийн байгууллагад амьдарч байгаа иргэнийг асрамжалж байгаа байгууллагын захиргаа, баривчлах шийтгэл, хорих ял эдэлж байгаа иргэний ял шийтгэлийг эдлүүлж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албадан эмчилгээ хийлгэж байгаа бол эмчилж байгаа байгууллагын захиргаа нь хариуцахаар журамлаж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэний улсын бүртгэлийн тогтоосон журмыг зөрчсөн зөрчил нь  Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/207 тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэлийн хөтлөх журмын зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч байна.

“Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.8-д Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн бол иргэний үнэмлэхийг дахин олгоход тухайн иргэний өргөдөл, эсхүл 18 насанд хүрээгүй хүний тухайд эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгчийн өргөдөл, мэдээллийн сангийн мэдээлэл, иргэний үнэмлэхийг цахим мэдээллийн санд хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэнэ гэж иргэний үнэмлэхийг дахин олгох харилцааг зохицуулсан байдаг. Дээрх иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомжуудаар иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийг дахин олгох журмыг зөрчсөн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх заалтад хамаарахгүй. Иймд Зөрчил шалган шийдэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын байцаагч Б.ийн гаргасан иргэн П.т оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн.” гэжээ.

8. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “П******* овогтой нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх бүртгэлийн УБХ-******* дугаартай зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, холбогдогч П.т 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсын зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

“Монгол улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм”-ийг хуулийн нэгдсэн сайтад бүртгээлснээр нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзэн Монгол улсын засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******тоот тогтоолын хавсралтаар баталсан “Монгол улсын иргэний үнэмлэх бүртгэлийн дүрэм”-ийн 2.7.1-д Иргэн Иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй” гэх заалтыг иргэд иргэний үнэмлэхээ хадгалах эзэмших үүрэгтэй гэснийг төсөөтэй байдлаар хэрэглэн аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4-д зааснаар хүнийг 30 нэгж буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байна” гэжээ.

9. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгч Б. миний бие П******* овогтой т иргэний үнэмлэхийг үрдүүлсэн гэх ******* дугаарт бүртгэл бүхий зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаржуулсан журмаар явуулж, холбогдогч П.т 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулсан.

Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийг хуулийн нэгдсэн сайтад бүртгүүлснээр нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******дугаар тоот тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах үүрэгтэй гэсэн заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэн миний бие болон аймаг, нийслэлийн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Зөрчил, шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4-д зааснаар 30 нэгж буюу 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4.”Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны *******дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийн 2.6.”Иргэний үнэмлэхийг тухайн иргэн өөрөө эзэмшинэ.”, 2.7.”Иргэн иргэний үнэмлэх эзэмшихэд дараахь үүрэг хүлээнэ: 2.7.1.иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах;” гэж заажээ.
  2. Иргэн П. иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн талаар мэдээлэл гаргасны дагуу үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3.”Амаар шууд, эсхүл харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна.” гэж заасантай нийцсэн байна.
  3. Дээр дурдсан дүрмийн заалтаас үзвэл иргэн иргэний үнэмлэхээ өөрөө эзэмших ба иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь дүрэмд заасан цэвэр гамтай эзэмших үүргээ зөрчсөн зөрчил болох ба холбогдогч П. иргэний үнэмлэхээ гээгдүүлсэнийг “Иргэний бүртгэлийн дүрэм”-ийн 2.7.1-д заасан иргэний үнэмлэх эзэмших, хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчөөгүй байна.
  4. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтад заасан иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэх зөрчилд “Иргэний бүртгэлийн дүрэм”-д заасан иргэний үүргээ биелүүлээгүй зөрчил хамаарах юм.
  5. Харин “Иргэний бүртгэлийн дүрэм”-ийн 3.4.”Хадгалж байгаа иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, түүний хүчинтэй байдлыг алдагдуулсан энэ дүрмийн 2.8-2.12-т заасан иргэн, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн заалт нь иргэний үүргээ биелүүлээгүй иргэнийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба бусдын иргэний үнэмлэхийг хадгалж байгаа иргэнд мөн шийтгэл хүлээлгэх талаарх нарийвчилсан зохицуулалт байна.
  6. Иймд ******* дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.*******ээс ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.т холбогдуулан гаргасан “******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.т дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан ******* дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.*******ээс ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.т холбогдуулан гаргасан “******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч Б.ийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн П.т дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН