Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/04751

 

 

 

 

 

 

 

 

2024о 10 с 16ө

Дугаар 101/ШШ2024/04751

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Л.Золзаяа, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .....-д холбогдох,

 

Төрд учруулсан гэм хорын хохиролд 5,064,024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ханджамц, хариуцагч*******, иргэдийн төлөөлөгч Т.Ариунзул, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Цэдэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ханджамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан хуулийг үндэслэл болгон дараах чиглэлийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна. Ж.Нарантуяа нь******* даргаар ажиллаж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус төвийн бага эмч*******ийг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Иргэн******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00431 дүгээр шийдвэрээр*******ийг******* бага эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийгд даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагууөөс******* ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалд нийт 5,064,024 төгрөгийг тооцож олгосон байна.

*******өөс иргэн*******д хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай 04/1392 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч удаашралтай байна.

Иймд*******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 5,064,024 төгрөгийг /*******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд/ буруутай албан тушаалтан*******гаас гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын алба хашиж байх хугацаандаа тус төвийн бага эмч*******ийг 2023 оны 05 дугаар сарын 03-н -ны өдрийн Б/02 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан үндэслэл нь******* эмчлэх эрхийн зөвшөөрлийн дууссан байсан. Тухайн үед намайг ажиллах хугацаанд шүүхэд хандаагүй. Би 7 дугаар сарын 7-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх өргөдлөө өгөөд 9 дүгээр сарын 01-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд шүүхээс янз бүрийн байдлаар шүүх үйл ажиллагаанд оролцуулаагүй. Шүүх хуралдаанд оролцсон бол өөрийн гаргасан шийдвэрээ батлах байсан. Тухайн үед ажил хүлээж авсан н.Цэвээнжав эмч шүүхийн талаар мэдээллээр хангаагүй, намайг оролцуулах нөхцөлийг бүрдүүлээгүй. Шүүхийн шийдвэр гарсан өдөр ажилд авсан тушаал гаргасан. Шүүхэд оролцсон бол би өөрийн эрхийг хангах байсан. Миний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзээд төлбөрийг төлөхгүй гэж үзэж байна. Тушаал дээр хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1,80.1.4,80.1.6 дэх заалтууд, хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.6 дах заалтыг үндэслээд ажлаас чөлөөлсөн. Өнөөдөр намайг буруу шийдвэр гаргасан. Төрд учирсан хохирлыг гаргуулъя гэж яригдаж байна. *******тэй холбоотой ирсэн бичгийн дагуу Увс аймаг дах иргэний хэргийн шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдал гээд гомдол гаргасан. Гомдлыг шүүх хүлээж аваад 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хурлаар орсон боловч******* шүүхээр нэхэмжлэл гаргах үед******* ажлаас чөлөөлөгдсөн даргаар н.Цэвээнжав томилогдсон байх ба дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй байна. Иймд хүсэлт гаргагч******* нь зохигчоор оролцохгүй, намайг хариуцагч биш гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заалтад буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар гэж заасан байдаг боловч шүүх намайг буруутай гэж үзэхгүй байгаа учраас би дахиад ******* болон Хүний эрхийн комисс, Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан. Хүний эрхийн комиссын зүгээс шүүх үйл ажиллагаа явж байгаа тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн талд яригдсан байсан. Хариуцагч талаас нотлох баримтаар нэхэмжлэлийг үгүйсгэсэн зүйл яригдаагүй байна гэж шүүхийн шийдвэрийг уншаад ойлгосон. Шүүхийн шийдвэрт 6 зүйл гаргаж ирсэн байсан. 2 нь үнэн. Эхнэр нь элэгний хавдартай. Сумын засаг дарга манай ээжийн төрсөн эгчийн хүүхэд байдаг. Энэ бол ажилд орохоос өмнө ажлаа хийгээд явж байсан. Миний нэр төрд үндэслэлгүйгээр, баримтгүй халдаж, нам болон яс үндсээр хувь хүн талаас ажлаас халсан байдлаар бичсэн байна. Хариуцагч тал үгүйсгээгүй, магадгүй би энэ шүүх хуралдаанд өөрөө оролцсон бол батлах байсан. Би буруу шийдвэр гаргаагүй. Эмчлэх эрхийн лицэнз дууссан байсан учир ажлаас чөлөөлсөн. Эмч нар бүртгэдэг программ байдаг. 2022 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энд бүх эмч нар өөрийгөө бүртгээд ажилсан жилийн мэдээлэл, багц цагийн сургалт болон өөр бусад эмч нартай холбоотой сургалтад хамрагдсан талаар бүртгэдэг программ байгаа. Энэ программд манай бичиг хэргийн ажилтан хариуцаад нэгтгээд багц цагийн мэдээлэл үүсэж байгаа юм байна шүү, та сургалтдаа хамрагдаж багц цагаа бүртгүүлээрэй гэж хэлдэг. Бага эмч жилийн хугацаанд 3 цаг, их эмч нар 6 цагийн багцыг биелүүлж явдаг. Гэтэл******* программдаа бүртгүүлэхгүй байсан. Манайх энэ оны 12 дугаар сарын сүүлээр магадлан итгэмжлэлд оролцсон. Магадлан итгэмжлэл дээр маш олон шалгуур үзүүлэлтийг гаргаж өгсөн байдаг. Лицензээ хэдэн хүн сунгуулсан, хэдэн хүн багц сургалтад хамрагдсан талаар шалгуулж бүрдүүлж ордог. Тэр журмын дагуу эмчийнхээ лицензийг шалгаад үзэхэд ганц******* биш н.Лодоохүү гэдэг бага эмч дээр зөрчил гарсан. Байгууллага удирдаж байгаа хүн Монгол Улсын хуулийг сахиулж, зөрчлийг илрүүлж хариуцлага тооцох ёстой. Тэрнийхээ дагуу энэ 2 хүнийг чөлөөлөөд чөлөөлсний үндсэн дээр шалгалтдаа ороод тэнцээд буцаад ажиллах үндэслэл байдаг. Нөгөө хүн нь шалгалтдаа тэнцээд ороод ирсэн. Энэ хүн яагаад ингэснийг ойлгохгүй байна. Магадалантай холбоотой бүх бичиг баримтыг шалгаад үзэхэд лицензийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 28-нд дууссан байсан. 2022 оны 12 дугаар сард дууссан гэж худлаа хэлсэн... гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-20-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 28, 34, 45-46, 55-83-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******д холбогдуулан гэм хорын хохиролд 5,064,024 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Алтанхуяг эмчийн эмчлэх эрхийн хугацаа дууссан байсан, сунгуулахгүй байсан учраас ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ,

50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заажээ.

 

*******өөс дээрх хуулийн заалтын дагуу*******д 2024 оны 06 сарын 30-ны өдрийн 04/2509 дугаартай мэдэгдлээр төрд учирсан хохирол болох 5,064,024 төгрөгийг төлөх талаар мэдэгдсэн, улмаар хохирлыг төлөөгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч ******* шаардах эрхтэй байна.

 

Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга 2023.05.03-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 80.1.6 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3.3 дахь заалт, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1-ийн а, 3.1.3-ийн а, 2019 оны 09 сарын 04-ний өдрийн А/406 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 6 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дахь заалтын 5.2.25 дахь заалт, Эрүүл мэндийн төвийн Чанар багийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн хурлыг удирдлага болгон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2022 оны 12 сард дууссан, сунгалтаа хийлгээгүй гэх үндэслэлээр бага эмчээр ажиллаж байсан*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасанд Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 152/ШШ2023/00431 дугаартай шийдвэрээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож,*******ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрт 5,064,024 төгрөгийг хариуцагчөөс гаргуулахаар шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан шийдвэр, тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-3-14, 83/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийн дагуу*******ийг 2023 оны 10 сарын 23-ны өдөр ажилд нь эгүүлэн томилох тушаал гарсан, үндсэн цалинг 1,213,000 төгрөгөөр тогтоосон гэх тайлбартай хариуцагч маргаагүй.

 

Хариуцагч .Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.5.6-д мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, .хөдөлмөрийн гэрээний 5.2.25-д байгууллагын дотоод журам, хууль тогтоомжид зааснаар хөдөлмөрийн харилцааг зогсоох бусад ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасны дагуу чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

 

С.Алтанхуягийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг шүүх урьд шийдсэн тул нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэлт хийхгүй, нэхэмжлэгчийн гэм хорын хохирол нэхэмжилсэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн гэм буруугийн талаар болон хохирол учирсан эсэх, хохирлыг гаргуулах эсэх талаар дүгнэлт хийх хуулийн зохицуулалттай.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар ******* төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн зохицуулалттай.

 

Увс аймгийн Тарилан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч*******гийн эмч*******ийг ажлаас чөлөөлсөн үйлдлийг шууд санаатай гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин эмч******* эмчлэх эрхийн зөвшөөрлөө зохих журмын дагуу сунгуулаагүй, сунгуулах эрх, үүрэгтэй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгохгүйгээр ажлаас чөлөөлснийг шүүх хууль зөрчсөн гэж дүгнэсэн байх тул Эрүүл мэндийн төвийн эрхлэгч*******гийн үйлдлийг илтэд болгоомжгүй гэж үзэх үндэслэлтэй байх ба үүнтэй шалтгаант холбоотойгоор ажиллаагүй үеийн цалин олговор олгож, төрд хохирол учруулсан нь тогтоогдож байна.

 

Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс 5,064,024 төгрөгийг******* дансанд 431 тоот шийдвэрийн дагуу гэх утгатай шилжүүлсэн баримтгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .цалингийн картаар 5,124,659 төгрөгийг олгосон, бид шүүхийн шийдвэрт заасан 5,064,024 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн гэх тайлбарыг болон хэрэгт авагдсан******* эмчид 2023 оны 2023 оны 10, 11, 12, 2024 оны 1, 2, 3, 4 сард нийт 5,124,659 төгрөгийг цалингийн зөрүү утгаар олгосон баримтыг хариуцагч няцаагүй. /хх-81/

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасны дагуу эмч******* мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулаагүй нь тогтоогдсон, энэ үйлдэл нь ажлаас чөлөөлөх шийдвэр гарахад нөлөөлсөн, уг нөхцөл байдал нь гэм хорын хэмжээг багасгах хуулийн зохицуулалтад нийцэж байна гэж дүгнэн, хариуцагч*******гаас төрд учирсан хохиролын 50 хувь болох 2,517,012 төгрөгийг гаргуулж Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч төрд учруулсан хохирлын талаар баримтгүй гэсэн дүгнэлт гаргаж байна.

 

Шүүх хариуцагчийг болгоомжгүй үйлдлээр төрд хохирол учруулсан,******* эмчид цалингийн зөрүү утгатай шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн цалин олгосон баримттай гэж дүгнэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэж, дээрх байдлаар шийдвэрлэсэн болно.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, 2,517,012 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 55,222 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******гаас төрд учирсан хохиролд 2,517,012 /хоёр сая таван зуун арван долоон мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулж Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлээс 2,517,012 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 55,222 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ

 

 

  ШҮҮГЧ   Л.ЗОЛЗАЯА

 

 

  ШҮҮГЧ  Д.ЦЭРЭНДОЛГОР