| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/04416/И |
| Дугаар | 101/ШШ2024/04624 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2024/04624
| 2024 о 10 с 09ө | Дугаар 101/ШШ2024/04624 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, ....т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Шүүгчийн захирамжийг үндэслэн нэхэмжлэгч *******ы эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзах татгалзлын шатанд татгалзаагүй атлаа шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой татгалзах хүсэлт гаргасан. Шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой татгалзан гаргах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91-р зүйлд заагаагүй тул татгалзсан гэж үзэхгүй хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02715 дугаар шийдвэрээр *******аас 169.781.245 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн.Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. ******* миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн******* хаягт байрлах 79.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 320.141.405 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн******* Баянзүрх дүүргийнны тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 126.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгийн үнэлгээний тайланг надад 2024 оны 04 сарын 21 -ны өдөр танилцуулсан зэрэг нь төлбөр төлөгч миний эрхийг зөрчсөн эд хөрөнгийг маань үнэгүйдүүлж зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Мөн миний бие нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02715 дугаар шийдвэрээр нийт 169.781.245 төгрөгийг Голомт банканд төлөх ёстой байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний 2 үл хөдлөх хөрөнгийг хэт бага үнээр үнэлгээ хийж байгаа нь төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Эрхийн улсын бүртгэлийн******* хаягт байрлах 79.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 320.141.405 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн******* Баянзүрх дүүргийнны тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 126.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. *******ы гомдож буй зүйл нь байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний газраас гэрт ирээгүй. Манай байрны кв метр гэрчилгээ дээрх шиг байдаггүй. Үнэлгээний газраас гэрт ирж үнэлэх ёстой байсан. 39,5 метр кв гэдгийг зөвхөн шийдвэр гүйцэтгэгч бичсэн. Манайх байрыг өргөтгөгсөнөөр кв метр өөрчлөгдсөн. Орон сууц, гэрчилгээ, шүүхийн шийдвэрийн эд хөрөнгө хураах битүүмжлэх тогтоол дээрх кв метр өөрчлөгдсөн. Тэгэхээр дахин хэмжилт хийлгэх, дахин орон сууцыг үнэлүүлэх хүсэлтэй байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар 30-ны өдрийн 2715 шийдвэрээр *******аас 169,781,250 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр эхэлж *******д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа биелүүлэхийг шаардсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул *******ы үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 8-р хороо оюутны гудамж 10 гудамж тоот орон сууц, т байрлалтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан, талуудаас үнийн санал авахад үнийн санал өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-т заасны дагуу шинжээч томилуулсан. Шинжээч*******ыг 320,141,405 төгрөгөөр, 224,098,913 төгрөгөөр үнэлснийг тус тус талуудад танилцуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн2-т заасны дагуу төлбөр төлөгч *******д худалдан борлуулах нэг сарын хугацаа авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үнэлгээг биечлэн очиж байртай танилцаж хийгээгүй гэж байна. Энэ нь нотлох баримтын хүрээнд нотлогдож үгүйлэгдэж байгаа. Шинжээч очиж үзээд үнэлгээ дээр тухайн байрны дотор болон гадна зургийг хавтаст хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч байрыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэж байгаа бол дахин энэ байрыг өөр үнэлгээний газраар үнэлүүлээгүй байна. Үнийн санал авахад хэлээгүй, өөрөө шинжээч томилуулъя гэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр явагдаж байгаа тул *******ы үндэслэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү.
Шинжээчийн дүгнэлтэд 83.7 м.кв гэсэн байна. Байрыг хураахад очиж үзэхэд палкон байхгүй шууд орон сууц уруугаа нураагаад нийлүүлсэн байсан. Өнөөдрийн байдлаар энэ талаар нотлох баримт өгөөгүй байна. Шинжээч очиж үзсэн нь үнэлгээчний тайлангаас нотлогдож байна гэж үзэж байна... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Хавтаст хэргийн 3-56-р тал.
Хариуцагчаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: Хавтас хэргийн 75-189-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* хариуцагч*******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч*******т холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02715 дугаар шийдвэрээр хариуцагч *******аас 169,781,245.21 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банканд олгож, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох,,,,, дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц болон ,,,, тоотын 39.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-78-89/
Уг шийдвэрт хариуцагч тал давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүх хэргийг хянаад магадлал, шийдвэрийн тогтоох хэсэгт ...хариуцагч *******аас 162,716,725.76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,350,879.11 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч, нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 971,534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банканд олгох гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ы гомдлын заримыг хангаж шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны 2090 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 00469 тоот тогтоолоор тогтоогдож байна. /хх-90-100, /
Уг шийдвэрт 2022 оны 06 сарын 07-ны өдөр 14308 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу 01299 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-76-80/
Ийнхүү******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч *******ы өмчлөлийн дугаарт бүртгэлтэй,,,,,, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн,,,,, тоотын 39.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 11 сарын 15-ны өдөр битүүмжилсэн байна. /хх-104-107/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгүүдээ худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан боловч худалдан борлуулаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2024 оны 03 сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 3/86, 3/87 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч Н.Цолмонгэрэл, Б.Батзаяа нар гарын үсэг зурсан байна./хх-112,8/
Файн эстимэйт ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэлийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн,,,,, тоотын 39.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 126,000,000 төгрөгөөр, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Батзаяагийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр дугаарт бүртгэлтэй,,,,,, 2 өрөө орон сууцыг 320,141,405 төгрөгөөр тус тус үнэлжээ./хх-114-137, 143-165/
Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй үндэслэлээр хоёр дахь албадан дуудлага явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Нэхэмжлэгч тал ... үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Файн эстимэйт ХХК, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч өөр үнэлгээний компаниар үнэлүүлсэн баримтыг өгч няцаагаагүй.
Шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн,,,,, тоотын 39.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц 90,700,000 төгрөгөөр борлогдсон, анхны албадан дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй үндэслэлээр дугаарт бүртгэлтэй,,,,,, 2 өрөө орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...хөрөнгийг бодитоор очиж үзээгүй... гэж тайлбарлаж байх боловч үнэлгээний тайланд хөрөнгөтэй танилцсан талаар дурдсан байх тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Шүүхийн шийдвэрт,,,,, 2 өрөө орон сууц гэж дурдсан байх ба үнэлгээний тайланд 83.7 м.кв талбайтайгаар үнэлсэн нь шийдвэрт дурдсан талбайгаас их, нэхэмжлэгчийн хөрөнгийн талбайг багасгаж үнэлж, үнэгүйдүүлсэн гэж үзэхээргүй байх ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...палконы хэмжээг нэмж үнэлсэн... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч *******ы хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы хариуцагч*******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,0 дугаар зүйлийн0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/14491 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ