| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/04532/И |
| Дугаар | 101/ШШ2024/04557 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2024/04557
| 2024о 10 с 07ө | Дугаар 101/ШШ2024/04557 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч .....-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......,
Хариуцагч: .......,
Хариуцагч: .....
Хариуцагч: .... нарт холбогдох,
******* 14,117,150 төгрөг,******* 2,015,000 төгрөг,******* 936,700 төгрөг,******* 2,980,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч*******,*******,*******, гэрч*******, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Зохигчдын болон хариуцагч ..... хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2016 оноос Солонгос улсыг зорьж ажил хөдөлмөр эрхлэн ирж очин нэлээн хэдэн жил болсон. Солонгост байх хугацаандаа дүү*******т мөнгө хэрэгтэй гэхэд нь зээлж байгаа шүү буцааж өгөөрэй гэж хэлэн мөнгө явуулдаг байсан. Нийт 13,523,400 төгрөг зээлдүүлснээс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Амаар болон мэсэнжрээр баталгаажуулан Солонгос улсаас шилжүүлж байсан. 96663379 утасныхаа мэсэнжэрт үзлэг хийлгэх хүсэлттэй байна.******* нь зээлсэн мөнгөө зүгээр өгөөгүй авна шүү гэхэд буцааж төлөөгүй.******* нь дансаар нь итгэж шилжүүлсэн 5,074,000 төгрөгийг*******д бэлнээр өгсөн гэж хэлсэн боловч******* нь Наранцэцэгээс 5,004,000 төгрөгийг дансаар болон бэлнээр аваагүй, шилжүүлсэн *******ээ нэхэмжил гэж хэлсэн. Бусад 8,449,400 төгрөгийг*******ийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн нь нотлогдоно. Хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн зардал болон хэвлэх хувилах үйлчилгээний зардлыг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа талаар дурдаагүй талаар******* нь зээлсэн мөнгөө өгөхүй гомдоож, миний бие маш их хохирч байгаа тул эрх зүйн мэдлэг дутмагаас болж өмгөөлөгч авч асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй байдалд намайг оруулсан тул хуулийн зөвлөгөө болон өмгөөллийн хөлсөө нэхэмжилж байна. Сошиал мэсэнжир хаягуудаар болон утсаар харьцаж баталгаажуулж өгдөг байсан учир шүүхэд, хэвлэн хувилж нотлох баримтуудыг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай төлбөрийн зардал тул нэхэмжилсэн. 2020 оны 8 дугаар сарын 5-нд 3,422,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 8-нд 1,652,000 төгрөг шилжүүлсэн. 5,074,000 төгрөгийг Ч. Наранцэцэгт шилжүүлсэн.
2015 оноос 2021 он хүртэл Ч. Наранцэцэгт мөнгө хэрэгтэй гэх болгонд мөнгө зээлдүүлж байсан. Эдгээр мөнгөн дүн нь 2015 оны 12 дугаар сарын 31-нд 50,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 30,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 25-нд 70,200 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 300,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 8-нд 50,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-нд 30,000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 27-нд 60,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 06-нд 100,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 09-нд 20,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-нд 100,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 04-нд 184,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-нд 50,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 03-нд 230,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-нд 252,000 төгрөг, 100,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 22-нд 104,800 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 29-нд 45,900 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 06-нд 1,130,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 28-нд 4,640,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 30-нд 460,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 07-нд 31,500 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 09-нд 381,000 төгрөг зэрэг зээлсэн мөнгө 8.449.400 төгрөг байна. .
Хоёрдугаарт өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, хууль зүйн зөвлөгөө 60.000 төгрөг, хэвлэх хувилах 33,750 төгрөг зэрэг нь 593,750 төгрөг байна. Нийт 14,117,150 төгрөгийг ******* гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч*******д 2012.08.23-нд 50,000 төгрөг, 2013.05.23-нд 500,000 төгрөг, 2019.02.03-нд 230,000 төгрөг, 2016 оны 8 сард 280,000 төгрөг, 2020.01.06-нд 50,000 төгрөг, 2020.01.30-нд 280,000 төгрөг, 2021.11.25-нд 250,000 төгрөг, 30,000 төгрөг, 130,000 төгрөг, 55,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 2020.11.23-нд 50,000 төгрөг, 2021.06.09-нд 50,000 төгрөг, нийт 2,015,000 төгрөгийг өгсөн тул гаргуулж өгнө үү.
Хариуцагч*******д 2015.08.26-нд 2,350,000 төгрөг, 2017.01 сард 260,000 төгрөг, 2018.07.22-нд 10,000 төгрөг, 2020.11.23-нд 50,000 төгрөг, 2020.12.22-нд 30,000 төгрөг, 2021.03.06-нд 100,000 төгрөг, 2021.06.09-нд 30,000 төгрөг, 2021.11.25-нд 150,000 төгрөг, нийт 2,980,000 төгрөгийг өгсөн тул гаргуулж өгнө үү.
Хариуцагч 2018.07.22-нд 10,000 төгрөг, 2019.03.04-нд 10,000 төгрөг, 2019.10.31-нд 305,000 төгрөг, 2020.12.29-нд 45,900 төгрөг, 2020.10.15-нд 107,800 төгрөг, 2020.05.20-нд 112,000 төгрөг, 2020.03.25-нд 66,000 төгрөг, 2020.11.23-нд 50,000 төгрөг, 2021.02.07-нд 30,000 төгрөг, 2021.06.09-нд 50,000 төгрөг, 2021.11.25-нд 150,000 төгрөг, нийт 936,700 төгрөгийг өгсөн тул гаргуулж өгнө үү.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаас 2,350,000 төгрөг буюу сургалтын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчтэй Солонгос улсад ажилласан. Миний цалин гэж ойролцоогоор 8 сая төгрөгийг нэхэмжлэгч өөрийн дансаар авч байсан. Дараа нь Монголд ирээд миний сургалтын төлбөрийг төлсөн, онгоцны тийзийн мөнгөө бас авсан гэсэн. 630,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний дансаар орсон мөнгөн дүн дээр өмнө 2 жил гаран шүүхээр яваад шүүхийн шийдвэр гараад манай эхнэр н.Өнөржавхлан төлчихсөн. Жолооны курсийн мөнгийг хүлээн зөвшөөрнө. 10 хэдэн жилийн өмнө гутал хувцас, сургалтын төлбөрийг бол мэдэхгүй байна. Манай аав ээж сургалтын төлбөрийг төлчихдөг байсан. 2019 оны визний мөнгийг мэдэхгүй. Би өөрөө визний материал мэдүүлж үзээгүй, яагаад гэвэл гадагшаа гарах сонирхолгүй хүн. Хүүхдийн хувцасны мөнгийг мөнгө 60,000 төгрөг 2021 оны 1 дүгээр сарын 06-нд авсан 50,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард 280,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй*******ийн дансаар орсон мөнгийг давхар нэхэж байна. 352,000 төгрөгөөс 60,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө... гэжээ.
Хариуцагч Г.Ганчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Миний бие*******ын нэхэмжилж байгаа 936,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна ... гэжээ.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дансны хуулгаар орж ирсэн мөнгө хүлээн зөвшөөрнө. Тэрийг нь манай ах төлсөн. 2020 оны 8 дугаар сарын 5-нд 3,422,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 08-нд 1,652,000 төгрөг нийт 5,074,000 төгрөг ээжийн эмчилгээнд өгсөн. Сая манай ахгээс*******т төлсөн. Ээжийн эмчилгээний зардал гэж шилжүүлсэн буцаагаад өгсөн. 2020 оны 11 дүгээр 23-нд 252,000 100,000 тухайн үед шинэ жил дөхөж байсан ах дүү нартаа өгөөрэй гээд өгсөн. н.Өнөржавхлан, н.Ганчимэг,*******,*******д,*******, Наранцэцэг буюу би өөртөө, Т.Анхбаяр зэрэгт тус тус 50,000 өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 29-нд 45,900 төгрөг н.Урантуул гэдэг хүний данснаас миний данс руу шилжүүлсэн. 2021 оны 2 дугаар сарын 7-нд 31,500 төгрөг орж ирсэн, 2021 оны 06 сарын 09-нд 381,000 төгрөг. 2015 оны 12 дугаар сарын 31-ны 30,000 орсон, зөвшөөрч байна. 50,000 төгрөг орсон хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 1 дугаар сарын 25-нд 70,200 төгрөг ороогүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 5 дугаар сард 300,000 төгрөг дансаар ороогүй, 2017 оны 06 дугаар сарын 08-нд 50,000 төгрөг дансанд ороогүй. 2017 оны 12 дугаар сарын 31-нд 30,000 төгрөг ороогүй. 2018 оны 12 дугаар сарын 27-нд 60,000 төгрөг дансанд орсон, зөвшөөрөхгүй буцаад 60,000 төгрөгийн зарлага гарсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 6-нд 100,000 төгрөг орсон. Үүнээс эгч 40,000 төгрөг шилжүүлсэн, 60,000 төгрөг нь надад үлдсэн. 2019 оны 2 дугаар сарын 03-нд 230,000 төгрөг дансанд орсон, 10,000 төгрөг, 100,000-ийг ээжид, 130,000 рүү шилжүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 4-нд 184,000 дансаар орсон, бэр эгч дархан бэр болсон гээд мөнгө хураасан. Бид нар мөнгөө нийлүүлээд домбо авч өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 4-нд 50,000 төгрөг орж ирсэн, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 08 дугаар сарын 09-нд 20,000 төгрөг дансаар орж ирсэн,д бэлэг гээд шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 28-нд 100,000 төгрөг орж ирсэн, ээждээ гэж орж ирсэн байна. 2020 оны 1 дүгээр сарын 6-нд 1,130,000 төгрөг н.Урантуул гэдэг данснаас орж ирсэн байна. 2020 оны 1 дүгээр сарын 19-нд 380,000-ийгд, 1 дүгээр сарын 21-нд 200,000 төгрөгийгд, 1 дүгээр сарын 22-нд ахын хүүхдийн данс руу 50,000 төгрөг, 1 дүгээр сарын 24-нд ахын хүүхдийн данс руу 50,000 төгрөг тус тус шилжүүлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 30-ндд 460,000 төгрөг орж ирсэн байна. Үүнээс 70,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 22-нд 104,800 төгрөг манай ахын эхнэр болох н.Урнаа бэр бэлэг гээд орж ирсэн байна. 2020 оны 12 дугаар сарын 28-нд 45,900 төгрөг санахгүй байна, миний данс руу хийгээд ломбардад тушаалгадаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 23-нд 252,000 төгрөг, 2021 оны 31,500 хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 6 сарын 381,000д 200,000, 50,000 төгрөг, 5131282713 н.Өнөржавхланд*******т 50,000 төгрөг тус тус өгсөн. Өмгөөлөгч авсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 1 дүгээр сарын 28-нд 4,640,000 төгрөг орж ирсэн 80,000 төгрөгийг ахын хүү болох Андбаатар данс руу, 2,500,000 төгрөгийггийн данс руу, 400,000 төгрөгийггийн данс руу, ахгийн хүү болох Анхбаярын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 2 дугаар сарын 21-нд Т.Анхбаяр дансанд 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-53, 65-68, 158-221, 242-246, 249-250, 2хх-1-16-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 74-94.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 95-97, 109-152, 2хх-29-31-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч******* хариуцагч*******т холбогдуулан бэлэглэсэн болон зээлсэн 13,523,400 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсан төлбөрт 60,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг, хэвлэх, хувилах үйлчилгээний төлбөрт 33,750 төгрөг, нийт 14,117,150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар*******, Г.Ганчимэг,******* нарыг татаж, ******* 14,117,150 төгрөг,******* 2,015,000 төгрөг,******* 936,700 төгрөг,******* 2,980,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан ба энэ шаардлагаа дэмжиж байна.
2б. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэд нь зээл, хэд нь бэлэг болохыг тодруулахад үнийн дүнг ялгаж тайлбарлаагүй.
3. Хариуцагч******* бэлэглэчихээд мөнгөө нэхсэн нь үндэслэлгүй, Солонгосоос миний дансаар дамжуулж ломбардын мөнгө төлж байсан, эх болон ах Төмөрхүүд шилжүүлсэн мөнгийг хариуцахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн заримыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Хариуцагч*******,******* нар зарим хэсгийг зөвшөөрч заримыг зөвшөөрөхгүй маргаж байна.
5. Хариуцагч Г.Ганчимэг нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийн шаардлага 936,700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч Г.Ганчимэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 936,700 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******ийн төрсөн эгч, хариуцагч*******, Г.Ганчимэг,******* нарын эхийнх нь төрсөн дүү болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч******* хариуцагч*******,******* нар хоорондын харилцаанаас үүдэлтэй бие биедээ гомдсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Ч.Наранбаяр нь Бүгд Найрамдах Солонгос Улсад 2016 оноос 2021 оны хооронд ирж очин ажиллаж байсан, гадаад улсад байх үедээ хариуцагч*******ийн данс уруу мөнгө шилжүүлж ах дүү нартаа өгч байсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
7. Зохигч хэн аль нэхэмжлэлд дурдсан мөнгүүдийн хэд нь зээл, хэд нь бэлэг болохыг тайлбарлаж чадахгүй боловч мөнгийг зээлээр болон бэлэглэлээр авч байсантай маргаагүй тул зохигчдын хооронд зээлийн болон бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, хугацаагүй олгосон зээлийг нэхэмжлэгч хэдийд ч шаардах эрхтэй, бэлэг хүлээн авагч нар бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар нэхэмжлэлийг шийдвэрлэв.
8. Хариуцагч*******гийн дансанд 2012.08.23-нд 50,000 төгрөг, 2013.05.23-нд 500,000 төгрөг, 2019.02.03-нд 230,000 төгрөг, 2016 оны 8 сард 280,000 төгрөг, 2020.01.06-нд 50,000 төгрөг, 2020.01.30-нд 280,000 төгрөг, 2021.11.25-нд 250,000 төгрөг, 30,000 төгрөг, 130,000 төгрөг, 55,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 20,000 төгрөг, 2020.11.23-нд 50,000 төгрөг, 2021.06.09-нд 50,000 төгрөг, нийт 2,015,000 төгрөгийг*******аас шилжүүлж өгсөн баримтгүй байна.
Хариуцагч******* дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс 2016 оны 8 сард 280,000 төгрөг, 2021.11.25-нд 60,000 төгрөг, 2020.01.06-нд 50,000 төгрөг, нийт 390,000 төгрөгийг бусдын болон*******ийн дансаар авсан, төлье гэж хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч******* 390,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцнэ гэж үзэв.
9. Хариуцагч*******гийн дансанд 2015.08.26-нд 2,350,000 төгрөг, 2017.01 сард 260,000 төгрөг, 2018.07.22-нд 10,000 төгрөг, 2020.11.23-нд 50,000 төгрөг, 2020.12.22-нд 30,000 төгрөг, 2021.03.06-нд 100,000 төгрөг, 2021.06.09-нд 30,000 төгрөг, 2021.11.25-нд 150,000 төгрөг, нийт 2,980,000 төгрөгийг*******аас шилжүүлж өгсөн баримтгүй байна.
2015.08.26-нд*******гийн сургалтын төлбөрт 2,350,000 төгрөгийг******* төлсөн талаарх баримтыг нэхэмжлэгч хэргийн 186-187-рт өгсөн хэдий ч уг баримтыг******* өөрийн мөнгөөр төлсөн, буцаан шаардах эрхтэйг нотолсон баримтгүй, байх тул гаргуулах боломжгүй.
Хариуцагч******* дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс 2017.01 сард 260,000 төгрөг, 2018.07.22-нд 10,000 төгрөг, 2020.11.23-нд 50,000 төгрөг, 2020.12.22-нд 30,000 төгрөг, 2021.03.06-нд 100,000 төгрөг, 2021.06.09-нд 30,000 төгрөг, 2021.11.25-нд 150,000 төгрөг, нийт 630,000 төгрөгийг бусдын болон*******ийн дансаар авсан, төлье гэж хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч******* 630,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцнэ гэж үзэв.
10.*******аас*******ийн Хаан банкны тоот дансанд 2015 оны 12 сарын 30-нд 30,000 төгрөг, 2015 оны 12 сарын 31-нд 50,000 төгрөг, 2019 оны 04 сарын 04-нд 50,000 төгрөг, 2020 оны 12 сарын 28-нд 45,900 төгрөг, 2021 оны 02 сарын 07-нд 31,500 төгрөг тус тус шилжин орсоныг хариуцагч******* төлөхийг зөвшөөрч байх тул гаргуулах нь зүйтэй.
2015 оны 12 сарын 31-нд 30,000 төгрөг, 2016 оны 01 сарын 25-нд 70,200 төгрөг, 2016 оны 05 сард 300,000 төгрөг, 2017 оны 06 сарын 08-нд 50,000 төгрөг 2017 оны 12 сарын 31-нд 30,000 төгрөг, 2020 оны 11 сарын 22-нд 104,800 төгрөг, 2021 оны 06 сарын 09-нд 381,000 төгрөг тус тус*******аас*******ийн дансанд шилжүүлж өгсөн нь хариуцагч*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* гаргуулахгүй.
2018 оны 10 сарын 27-нд 60,000 төгрөг*******аас*******ийн дансанд шилжүүлэн өгсөн нь хариуцагч*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ба хариуцагч******* Сургуулийн холбоонд төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. /хх-39/
2018 оны 11 сарын 06-нд 100,000 төгрөг*******аас*******ийн дансанд шилжүүлэн өгсөнөөс эгч*******т 40,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хариуцагч*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул үлдэх 60,000 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх-40/
2019 оны 02 сарын 03-нд 230,000 төгрөг*******ийн дансанд шилжиж орсон нь*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх боловч ...Урнаа... гэсэн утгатай орсон байх тул уг мөнгийг хариуцагч*******т хариуцуулах үндэслэлгүй ба хариуцагчийн ...бэр эгч дархан бэр болоод мөнгө нийлүүлж домбо авч өгсөн... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
2019 оны 03 сарын 04-нд 184,000 төгрөг*******аас*******ийн дансанд шилжүүлэн өгсөн нь хариуцагч*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ба хариуцагч*******ийн бэр эгч дархан бэр болсон, бэлэг болгож домбо авахад заруулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байх тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2019 оны 08 сарын 09-нд 20,000 төгрөг*******аас*******ийн дансанд шилжүүлэн өгсөн болох нь Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байх тул хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ба хариуцагч******* ...Төмөрхүүд бэлэглэсэн... гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. /хх-37/
2019 оны 12 сарын 28-нд 100,000 төгрөг*******аас*******ийн дансанд шилжүүлэн өгсөн нь хариуцагч*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх боловч ...ээждээ... утгатай орсон байх тул хариуцагч*******т хариуцуулах үндэслэлгүй. /хх-38/
2020 оны 01 сарын 06-нд 1,130,000 төгрөг, 2020.01.28-нд 4,640,000 төгрөг, 2020 оны 01 сарын 30-нд 460,000 төгрөг тус тус*******аас*******ийн дансанд шилжүүлэн өгсөн нь хариуцагч*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх боловч уг 3 гүйлгээ нь ...Төмөрхүүд гэсэн... утгатай орсон байх тул хариуцагч*******т хариуцуулах үндэслэлгүй. Зохигч хэн аль Төмөрхүү хөдөө байдаг гэж тайлбарлаж байх ба хариуцагч*******ийн ... Төмөрхүү ах хөдөө байдаг, миний дансаар дамжуулж Наранбаяр эгчээс мөнгө авдаг байсан, саяхан авсан мөнгөө буцаан төлсөн... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч хэрэв*******т зээлсэн бол ...зээлэв... гэсэн утгаар шилжүүлэх боломжтой байсан.
2020 оны 08 сарын 05-нд 3,422,000 төгрөг, 2020 оны 08 сарын 8-нд 1,652,000 нийт 5,074,000 төгрөгийг*******аас*******ийн дансанд ...Наранбаяраас гэсэн... утгатай шилжүүлэн өгсөн, хариуцагч******* 2020 оны 08 сарын 12-нд АТМ-ээс бэлнээр 5,000,000 төгрөг авсан болох нь хариуцагч*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч******* ... машин авах зориулалттай уг 5,000,000 төгрөгийг ээжид бэлнээр өгсөн.. гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
2020 оны 11 сарын 23-нд 252,000 төгрөг, 2020 оны 11 сарын 23-нд 100,000 төгрөг, нийт 352,000*******аас*******ийн дансанд шилжүүлэн өгсөнөөс эгч*******т 50,000 төгрөг, дүүд 50,000 төгрөг,т 50,000 төгрөг, Төрхүүд 50,000 төгрөг, Анхбаярт 50,000 төгрөг.... зэргээр нийт 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарласан нь хариуцагч*******ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул үлдэх 52,000 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
2022 оны 01 сарын 17-нд хариуцагч ******* нэхэмжлэгчид 400,000 төгрөг өгсөнтэй нэхэмжлэгч******* маргаагүй зөвшөөрч байна.
Дээр дурдсан тооцооллоос дүгнэвэл, хариуцагч******* 5,675,400 төгрөгийг*******аас авсан нь тогтоогдож байх тул 2022 оны 01 сарын 17-нд буцаан төлсөн 400,000 төгрөгийг хасаж, хариуцагч ******* 5,275,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******т олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулианд зааснаар хууль зүйн зөвлөгөө авах эрхтэй байх ба энэ эрхээ эдлэхэд зарцуулсан хууль зүйн зөвлөгөө авсан 60,000 төгрөг, өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг тус тус хариуцагч*******т хариуцуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхэд гаргасан зардал болох хэвлэх хувилах үйлчилгээний хөлс 33,750 төгрөгийг хариуцагч*******т хариуцуулахгүй.
Үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн хариуцагч нарт шилжүүлсэн мөнгөн дүн эргэлзээгүй тогтоогдоогүй бөгөөд дансны хуулга, хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэсэн ба шүүх гэрчээр, нарыг асуухаар шийдвэрлэсэн боловч зохигчид эдгээр хүмүүсийн хаягийг өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиилагаа хангалттай хугацаанд явагдсан, зохигч хэн аль, нарыг асуулгахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн болно.
11. Иймд хариуцагч ******* 5,275,400 төгрөгийг, хариуцагч******* 390,000 төгрөгийг, хариуцагч******* 630,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******т олгож, нэхэмжлэлээс*******т холбогдох 8,841,750 төгрөг, Ч.Энх-Амгаланд холбогдох 1,625,000 төгрөг, Ч.Төрхүүд холбогдох 2,350,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 340,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 5,275,400 төгрөгт ногдох, хариуцагч******* 390,000 төгрөгт ногдох, хариуцагч******* 630,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
12а. Хариуцагч Г.Ганчимэг нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул 936,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь заасныг баримтлан хариуцагч ....ээс 5,275,400 төгрөгийг, хариуцагч ...аас 390,000 төгрөгийг, хариуцагч******* 630,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******т олгож, нэхэмжлэлээс ....т холбогдох 8,841,750 төгрөг, ....д холбогдох 1,625,000 төгрөг,...-д холбогдох 2,350,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг заасныг баримтлан хариуцагч ... нэхэмжлэгч ....т 936,700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 340,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....гээс 99,356 төгрөгийг, хариуцагч ...гаас 12,350 төгрөгийг, хариуцагч ...гээс 19,550 төгрөгийг, хариуцагч ...гээс 27,031 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ