Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 133/ШШ2024/00308

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын ***-ыг  төлөөлж, Говь-Алтай аймгийн ***-ын  газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***д оршин суух, ***ын ***эд холбогдох,

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,819,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шилжүүлэн хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,819,298 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын ***-ыг  төлөөлж, Говь-Алтай аймгийн ***-ын  газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн иргэн ***-ийн  цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах шийдвэр гарсан байна. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй гэж заажээ. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна гэж хуульчилсан байна. Гэтэл иргэн ***   нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөөс 3,819,298 /гурван сая найман зуун арван есөн мянга хоёр зуун ерэн найман/ төгрөгийг төлөөгүй буюу үлдэгдэлтэй байна. Монгол улсын батлан хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Батлан хамгаалах үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад оршино хэмээн заасан. Аймгийн цэргийн штабаас ирүүлсэн хүсэлтийн хавсралтад дурдсан иргэн ***   нь цэргийн албаны мөнгөн төлбөрөө төлөөгүй үйлдэл нь үндсэн хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөн төлбөр төлөгдөөгүй нь төр нийтийн ашиг сонирхлыг хөндөж байх тул ***-ын  тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана гэж заасны дагуу тус аймгийн ***-ын  газраас нэхэмжлэл гаргав. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Говь-Алтай аймгийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийн говь багийн иргэн ***  ээс цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 3,819,298 (гурван сая найман зуун арван есөн мянга хоёр зуун ерэн найман) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100050000983 (Говь-Алтай аймгийн цэргийн дүйцүүлэх албаны данс)-нд төвлөрүүлэх, ***-ын  нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөхөөр хуульчилсан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус аймгийн ***-ын  газраас цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөө төлөөгүй иргэн ***  эд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9.61 дугаартай албан бичигт ***  ийг цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн талаар дурдсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохыг үүгээр мэдэгдье. Нотлох баримтыг хавсралтаар хүргүүлэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын ***-ыг  төлөөлөн Говь-Алтай аймгийн ***-ын  газрын гаргасан нэхэмжлэлтэй, ***  эд холбогдох цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 3,819,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Учир нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ***-ын  газар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүнжидмаагийн шүүхэд ирүүлсэн ... Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9.61 дугаартай албан бичигт ***  ийг цэргийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн талаар дурдсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохыг үүгээр мэдэгдье... гэх хүсэлтээр нотлогдож байна.

3. Говь-Алтай аймгийн ***-ын  газар нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/460 дугаартай албан бичгээр иргэн ***  ээс цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг гаргуулж төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ***-ын  байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгчээр тус ***-ын  газрын ахлах прокурор ***г оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов. *** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын ***-ыг  төлөөлөн Говь-Алтай аймгийн ***-ын  газрын гаргасан нэхэмжлэлтэй, ***ын ***эд холбогдох цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 3,819,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ