| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00308/И |
| Дугаар | 133/ШШ2024/00315 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 133/ШШ2024/00315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Төв аймгийн *** сумын 0 тоотод оршин суух, *** овогтой ***гийн ***ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** , гэрч *** , *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овогтой ***-ийн *** миний бие 1966 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Одоо 57 настай. 1989.10.30-1989.02.28 *** сумын сургуулийн лаборантаар ажилласан. 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл *** сумын цэцэрлэгийн багш, 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сургуулийн байрын багш, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Худалдаа бэлтгэлийн ангид, 2000 оны 08 дугаар сараас 2004 оны 11 дүгээр сар хүртэл *** сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 2000-2004 онд ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлснөөр бичилт хийгдсэн боловч цахим лавлагаа байхгүй байна аймгийн архивт хадгалагдаж байгаа баримтаас гарч ирсэнгүй. Тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг хавсаргав. Архивын лавлагаа дээр зөрчилтэй гарсан тул шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлагатай болсон тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгож өгнө үү гэжээ.
2000-2004 онд ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон тул уг хугацааг тогтоолгохгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн *** сумын дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дугаартай Байрын хүмүүжүүлэгч, слесарь, бэлтгэгч авах тухай тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын дунд сургуулийн захирлын 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай *** гийн тухай гэх тушаалын хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/Б дугаартай Ажилд түр томилох тухай захирамжийн архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн I/Б дугаартай Ажилд түр томилох, ажлаас чөлөөлөх тухай захирамжийн архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргаас ***ийн ***д 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон 109995 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***ийн *** нь 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд лаборантоор, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэрэг, архивын эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.
Гэвч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ ...2000-2004 онд ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон тул уг хугацааг тогтоолгохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй гэж заасантай нийцэж байна.
3. Хүсэлт гаргагч *** нь 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд лаборантаар, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэрэг, архивын эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 109995 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд *** сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 тоот тушаалаар мөн өдрөөс *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар авч ажиллуулсан, *** сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот тушаалаар мөн өдрөөс худалдагчийн ажлаас чөлөөлсөн, 6-7 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн *** сумын дунд сургуулийн захирлын 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот тушаалаар мөн өдрөөс лаборантаар авч ажиллуулсан, *** сумын дунд сургуулийн захирлын 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот тушаалаар 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллах болсон тул лаборантаас чөлөөлсөн, 8-9 дүгээр хуудсанд Говь-Алтай аймгийн *** сумын дунд сургуулийн захирлын 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07 тоот тушаалаар мөн өдрөөс намын үүрийн товчооны шийдвэрээр цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар авч ажиллуулсан, Говь-Алтай аймгийн *** сумын дунд сургуулий 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот тушаалаар мөн өдрөөс сургуульд суралцах болсон учир цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээс чөлөөлсөн, 10-11 дүгээр хуудсанд сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 тоот тушаалаар мөн өдрөөс байрын хүмүүжүүлэгч багшаар авч ажиллуулсан, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот тушаалаар мөн өдрөөс орон тоогоор ажлаас чөлөөлсөн, 12-13 дугаар хуудсанд сумын АДХГЗ-ны 1990 оны Б/02 дугаар тушаалаар 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *** сумын захиргаанд бичээчээр авч ажиллуулсан, сумын ЗДТГ-ын 1992 оны Б/05 дугаар захирамжаар 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан байгаагаар,
-Говь-Алтай аймгийн *** сумын дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 дугаартай байрын хүмүүжүүлэгчээр *** г 09 дүгээр сарын 01-ээс түр хугацаагаар ажиллуулсан Байрын хүмүүжүүлэгч, слесарь, бэлтгэгч авах тухай тушаалын архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын дунд сургуулийн захирлын 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай *** г байрын хүмүүжүүлэгч дутуу байсан, өндөр насны тэтгэвэртэй ахмад багш *** ахуй амьдралд нь туслах зорилгоор байрын хүмүүжүүлэгчээр түр авч ажиллуулж байв, *** г 07-р сарын нэгэн хүртэл байрын хүмүүжүүлэгчээр ажиллуулсан *** гийн тухай гэх тушаалын хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/Б дугаартай Н.Самбанүрдэвийг 1991 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн чөлөөлж, захиргааны бичээч, бичиг хэрэг, архивын эрхлэгчээр *** овогтой ***г түр хугацаагаар томилсон Ажилд түр томилох тухай захирамжийн архивын хуулбар,
-Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн I/Б дугаартай сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны бичээч, бичиг хэргийн эрхлэгч *** жирэмсний амралт авах болсон тул бичээч, бичиг хэргийн эрхлэгчээс чөлөөлсөн Ажилд түр томилох, ажлаас чөлөөлөх тухай захирамжийн архивын хуулбар,
Гэрч *** гийн ...Би 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн *** сумын 8-н жилийн дунд сургуульд орос хэлийн багшаар очиж байсан. 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *** сумын сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилогдож байсан. Томилогдсоны дараа физик химийн лаборант гээд орон тоон дээр 1984 оны 10 дугаар сард *** ажиллаж байсан. 1984 онд би хичээлийн эрхлэгч болоод 1 сар л болж байсан учир сайн санаж байна. Дараа нь байрын багшаар ажиллаж байсан гэх, гэрч *** ын ...Би 1985 онд 8 дугаар анги төгсөөд 1986 онд хүний оронд түр хугацаагаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгэхэд *** багшаар ажиллаж байсан. 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сар хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, 1984 оны багш нарын хамт гэх тайлбартай гэрэл зураг, 1986 он цэцэрлэгийн хамт олон гэх тайлбартай гэрэл зураг, 1992 оны Худалдаа бэлтгэлийн ангийн хамт олон гэх тайлбартай гэрэл зураг зэргээр тус тус тогтоогдож байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтэрт 4-7 дугаар хуудсанд бичигдсэн 1984 оныг засварласан байгаа боловч уг дэвтрийн бусад бичилтүүд, гэрч *** гийн мэдүүлэг зэргийг буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж дээрх дэвтэр дээрх бичилтийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Мөн хөдөлмөрийн дэвтрийн 12-13 дугаар хуудсанд сумын АДХГЗ-ны 1990 оны Б/02 дугаар тушаалаар 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *** сумын захиргаанд бичээчээр авч ажиллуулсан, сумын ЗДТГ-ын 1992 оны Б/05 дугаар захирамжаар 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн бичилтүүд хийгдсэн байгаа боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/Б дугаартай Ажилд түр томилох тухай захирамжийн архивын хуулбар, Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн I/Б дугаартай Ажилд түр томилох, ажлаас чөлөөлөх тухай захирамжийн архивын хуулбаруудыг нотлох баримтаар үнэлж, хүсэлт гаргагч нь 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлтээс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Иймд *** овогтой ***-ийн *** г 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд лаборантоор, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэрэг, архивын эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овогтой ***-ийн *** г 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд лаборантоор, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэрэг, архивын эрхлэгчээр, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ