| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2024/00220/И |
| Дугаар | 144/ШШ2024/00187 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 144/ШШ2024/00187
2024 11 11 144/ШШ2024/00187
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ............... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ө..................ийн хүсэлттэй,
...................г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ................. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ..................ХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............гаргасан тайлбартаа:
Зээлдэгч ................ нь Х..................... тооцооны төвөөс 2021 оны 08 сарын 19-ний өдөр ................тоот Зээлийн гэрээ, ................. тоот Барьцааны гэрээ байгуулан 38.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан сар бүр зээлийн хүүгийн төлбөрт 1.505.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлийг авсан.
Зээлдэгч ................ нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 26.621.975,83 төгрөг, зээлийн хүү 6.574.034,08 төгрөг, нийт 33.196.009,91 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч .................... нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол шуудан компаниар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 443 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Хариуцагч ............... зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг харьяаллын дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нь тус нэхэмжлэл дурдсан Ч..................... тоот хаяг дээрээ бүртгэлгүй тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан.
Иймд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэв.
Хүсэлт гаргагчаас: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын зардал төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, зээл төлөх мэдэгдэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/13215 дугаартай захирамжийн хуулбар, онлайн цалингийн зээлийн эрх үүссэн баримт, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 3, 4-5, 6, 7-9, 10-12, 13-14, 15-16, 17, 18, 19-20, 21 дэх тал/
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч................ХК нь ...............эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч хүсэлтийнхээ үндэслэлээ: “...Хариуцагч ................. зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг харьяаллын дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нь тус нэхэмжлэл дурдсан Ч................... тоот хаяг дээрээ бүртгэлгүй тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан. Иймд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна” гэж тодорхойлсон.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ................. нь нэхэмжлэлд дурдсан У.....................тоот хаягт оршин суудаггүй, оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/13215 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул С.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. /хавтас хэргийн 18 дахь тал/
..........овогт ...................нь 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, ......................... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй,..............дугаарын утастай, ............... дугаарын регистртэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..............овогт ................ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ............. эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч /“.............. ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., утас: ............./-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын Цагдаагийн тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ..................