| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2024/00221/И |
| Дугаар | 144/ШШ2024/00186 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 144/ШШ2024/00186
2024 11 11 144/ШШ2024/00186
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ...........н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ө................к” ХК /РД:............/-ийн хүсэлттэй,
................ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч........... шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар .............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “...........к” ХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............гаргасан тайлбартаа:
Зээлдэгч ........... нь .............тооцооны төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ........... тоот Зээлийн гэрээ, ............ тоот Барьцааны гэрээ байгуулан 26.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан сар бүр зээлийн хүүгийн төлбөрт 1.077.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлийг авсан.
Зээлдэгч ............ нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Ар гэрийн асуудлаас үүдэн зээлийн хугацаа хэтрүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөл оруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу банк 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/202146956630-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөл оруулах гэрээ байгуулан 22.277.955,63 төгрөгийн цалингийн зээлийг 20 сарын хугацаанд эхний нэг сар хуримтлагдсан хүү 1.847.365,10 төгрөг, үлдэх 19 сарын хугацаанд сар бүр зээл хүүгийн төлбөрт 1.357.000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.
Зээлдэгч ................ нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 7.273.716,87 төгрөг, зээлийн хүү 1.665.283,08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26.949.55 төгрөг нийт 8.965.949,50 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч .............. нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол шуудан компаниар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 615 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Хариуцагч ........... зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нь тус нэхэмжлэлд дурдсан хаяг дээр бүртгэлгүй, тус хаягт амьдардаггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан. Иймд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэв.
Хүсэлт гаргагчаас: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын зардал төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, ............. иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл төлөх мэдэгдэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШЗ2024/01576 дугаартай захирамжийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 452 дугаартай тодорхойлолт, онлайн цалингийн зээлийн эрх үүссэн баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 3, 4, 6, 7-9, 10-12, 13-14, 15-16, 17-18, 19, 20, 21, 23, 24, 25-26, 27 дахь тал/
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “...........” ХК нь Ж.Насантогтохыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч хүсэлтийнхээ үндэслэлээ: “...Хариуцагч .............. зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нь тус нэхэмжлэлд дурдсан хаяг дээр бүртгэлгүй, тус хаягт амьдардаггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан. Иймд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна” гэж тодорхойлсон.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...............нь нэхэмжлэлд дурдагдсан ................ тоот хаягт оршин суудаггүй, оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШЗ2024/01576 дугаартай захирамжийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 452 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Ж...............г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. /хавтас хэргийн 23, 24 дэх тал/
............. овогт .....................нь ........ оны ....... дугаар сарын .........өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ................. тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй, .......... дугаарын утастай, ......... дугаарын регистртэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........ овогт Ж................ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ........... эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч /“...........к” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, утас: .........../-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын Цагдаагийн тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ................