Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
Хэргийн индекс | 144/2024/00087/И |
Дугаар | 144/ШШ2024/00141 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 144/ШШ2024/00141
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ........... овогт ..........н ..........,............... овогт .........ын ............ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар.......... оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин ............, .......... оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү ............, ..........оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин ........, ...........1 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин ........... нарыг эх ..........гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ................ нарыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг ...............оос гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг нэхэмжлэгч ............ даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг.............д, энэ үүргээ биелүүлэх болон хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг эх ...............д тус тус мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч .............. нь 28.766.954 төгрөг болон эд хогшил болох хөргөгч 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, шарах шүүгээ 1 ширхэг, 65 инчийн зурагт 1 ширхэг, буйдан 1 ширхэг, шкаф 2 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хөшиг 5 ширхэг, чүүл 3 ширхэг, авдар 3 ширхэг, 4 ширхэг сандал, 1 ширхэг ширээг нэхэмжлэгч ............... тус тус өгөхөөр, хариуцагч нь эд хогшилыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Улаанбаатар хот руу хүргүүлж нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталсугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ...........гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .............д тус тус олгосугай.
8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ....................