Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 144/ШШ2024/00147

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар .............. овогт ..............ийн ..........., ............ овогт ............ийн ............... нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар ........... оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин .............ыг эх..............гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ...................төрсөн охин .............ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг .............с гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг нэхэмжлэгч ...............д даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг ..............д, энэ үүргээ биелүүлэх болон хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг эх ................д тус тус мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа, газар худалдан авсан үнэ болох 5.000.000 төгрөгөөс гэр бүлийн хоёр гишүүнд ногдох хэсгээр 3.333.332 төгрөг, автомашин зарсан үнэ болох 30.000.000 төгрөгөөс гэр бүлийн хоёр гишүүнд ногдох хэсгээр 20.000.000 төгрөг, автомашины түрээсийн орлогод гэр бүлийн хоёр гишүүнд ногдох хэсгээр 24.288.152 төгрөг, нийт 47.621.484 төгрөгийг хариуцагч ............ гаргуулж, нэхэмжлэгч .............олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 60.378.516 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ..............с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628.150 (70.200+557.950) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...............эс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ................нд олгосугай.

 

8. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            ..........................