Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
Хэргийн индекс | 144/2024/00081/И |
Дугаар | 144/ШШ2024/00084 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 144/ШШ2024/00084
2024 05 22 144/ШШ2024/00084
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ............... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ................. гэх газар оршин суух, ............овогт .............../-ын хүсэлттэй,
..................хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ..............., гуравдагч этгээд ..............., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар................ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч.............шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
.......... миний бие 1990 оноос эхлэн Д..............сумын харьяат ...............ханилан сууж одоог хүртэл хамт амьдарсаар байна.
Хамт амьдрах хугацаанд 1993 онд охин .........., 1995 онд охин ............., 2000 онд хүү ............... нар мэндэлсэн. Бид албан ёсоор 2002 онд гэрлэлтээ батлуулж гэрчилгээ авсан боловч гэрлэлт сүүлд бүртгэгдсэн гэж малчнаар тэтгэвэрт гарч чадахгүй байгаа учир шүүхэд хандсан.
Иймд намайг ............. 1990 оны 11 дүгээр сараас 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд ............... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 1990 онд танилцаж гэр бүл болон 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин ................., 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр охин ............, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү ............. нар мэндэлсэн. Бид 1990 оноос хойш Ө................ багийн нутагт мал маллаж амьдарч байгаа. Бид 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Миний эхнэр ................ бид хоёр 1990 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл Өм..................суманд мал маллаж амьдарч байгаа нь үнэн болно гэв.
Хүсэлт гаргагч ................нь: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, З.Түмэнчимэгийн төрсний бүртгэлийн лавлагаа,................иргэний үнэмлэхийн лавлагаа, ............. төрсний бүртгэлийн лавлагаа, ..............төрсний бүртгэлийн лавлагаа, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаартай лавлагаа, архивын лавлагаа, малын А дансны бүртгэлийн хуулбар, Мандах сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанаас 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр олгосон “Аваргын үнэмлэх”” зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хавтас хэргийн 2, 3, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35-39, 40 дэх тал/
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр: Шүүхээс ............ гуравдагч этгээдээр татан оролцуулж, гэрчээр .................... нарыг асууж, тэмдэглэл үйлдсэн болно. /хавтас хэргийн 24, 25 дахь тал/
Хүсэлт гаргагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч .......... нь ...............хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...Бид албан ёсоор 2002 онд гэрлэлтээ батлуулж гэрчилгээ авсан боловч гэрлэлт сүүлд бүртгэгдсэн гэж малчнаар тэтгэвэрт гарч чадахгүй байгаа учир шүүхэд хандсан” гэж тодорхойлсон.
Хүсэлт гаргагч ........... нь гуравдагч этгээд................. 1990 оны 11 дүгээр сард танилцаж, гэр бүл болсон, гэрлэлтээ 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн, хамтран амьдрах хугацаанд 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин ....... 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр охин ........., 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү ......... нар төрсөн, тэд одоог хүртэл хамтран амьдарч байгаа болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2000 оны хүн амын тооллогын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03-07/3263 дугаартай “.......... 1995 онд төрсөн эмэгтэй,..........1974 онд төрсөн эмэгтэй, З.Түмэнчимэг 1993 онд төрсөн эмэгтэй, ........ 1967 онд төрсөн эрэгтэй” гэх лавлагаа, гэрч ............н өгсөн “............... нар нь 1990 онд анх танилцаж, гэр бүл болсон. 1990 онд гэр бүл болсноос нь хойш би Дорноговь аймгийн Мандах сумын 2-р багт хөдөө тэр хоёртой жил гаран хамт амьдарч байсан. Түүнээс хойш 1993 онд том охин ............., 1995 онд охин ..........., 2000 онд хүү Гантогтох нар төрсөн” гэх мэдүүлэг, гэрч ............ өгсөн “................нар нь 1990 онд анх танилцаж, гэр бүл болсон. Түүнээс хойш 3 хүүхэдтэй болж одоог хүртэл хамт амьдарч байгаа. Анх гэр бүл болоод Д...............суманд мал маллан амьдардаг байсан. Тухайн үед манайх ............. сумын 2-р баг Их ус гэх газар саахалт айл байсан” гэх мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч .............ыг ..............той 1990 оны 11 дүгээр сараас 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр /гэрлэлт бүртгүүлсэн өдөр хүртэл/ хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг сэргээн тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ...............овогт ...............ын ...............ыг Т.......... овогт Ц...............ын ..............той 1990 оны 11 дүгээр сараас 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН