Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 144/ШШ2024/00180

 

 

 

      

 

 

                 2024 оны       11 са     рын 06 өдөр

 

 

                                            144/ШШ2024/00180

                          

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, чингисийн өргөн чөлөө, -6, Стадион Оргил-1 тоотод байрлах, “ХААН банк” ХК /РД:****/-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Д.С нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, 4 тоотод оршин суух хаягтай, Энх овгийн Балданы Гантогтох /РД:ТЕ87032972/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“ХААН банк” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зээлдэгч Б.Г нь ХААН Банкны Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2021477083280 тоот зээлийн гэрээ, байгуулан 40,000,000 төгрөгийн цалингийн зээлийг зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн бизнес эхлүүлэх зориулалтаар зээлж авсан.

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 30,996,500.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,379,895.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,013,519.91 буюу нийт 40,389,916.50 /дөчин сая гурван зуун наян есөн мянга есөн зуун арван зургаа зууны тавь/ төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Гантогтох нь зээлээ төлөхгүй 736 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Б.Гантогтох нь зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаяг болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, 4 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу гаргаж байна.

ХААН банкны Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс зээлийн гэрээнд дурдсан болон зээлийн хувийн хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, 4 тоот хаягаар удаа дараа анхааруулах захидал болон зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нотлогдож байгаа юм.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Гантогтохыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж Цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү.’’ гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Д.Сүрэнхүү нь Б.Г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.          

“ХААН банк” ХК болон Б.Гх нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/202147083280 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба зээлдэгч Б.Г нь зээлийн гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй тул түүнийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Б.Гантогтох нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, 4 тоотод оршин суух хаягтай боловч уг хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Б.Г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэлээ.

 

Хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт, 1 дүгээр хэсэг, 4 тоотод оршин суух хаягтай, Э овгийн Б.Г /РД/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г /утас:/ мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.БАТМӨНХ