Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2024/0043/З |
Дугаар | 118/ШШ2024/0049 |
Огноо | 2024-07-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 118/ШШ2024/0049
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсролын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.******* нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй..." гэсэн утга бүхий зөрчлийн БШУГ-01 дүгээр материалыг хүлээн авч шалгаад, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зөрчилд холбогдогч Б.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар №******* дүгээр шийтгэлийн хуудсаар "100000" гэж шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч Б.*******ын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-00/02 дугаартай шалгалтын тэмдэглэл, улсын байцаагчийн албан шаардлага зэрэг бусад нотлох баримтуудаар ******* сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Б.******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй..." гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрх бүхий албан тушаалтан Д.******* 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №******* дүгээр шийтгэлийн хуудсаар холбогдогч ******* сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Б.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулж, "...нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл" оногдуулах ёстой байтал шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т... гэж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснааp бичээгүй буюу "100000” гэж буруу бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-т "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна", Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсролын хяналтын улсын байцаагч Д.*******гийн холбогдогч ******* сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Б.******* шийтгэл оногдуулсан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №******* дүгээр шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан "...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2... гэснийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 гэж, "100000" шийтгэл оногдуулсугай" гэснийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай..." гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсролын хяналтын улсын байцаагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.*******д шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй гэж прокуророос шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсролын хяналтын улсын байцаагч Д.*******гээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "...дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй..." гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.*******ыг 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.******* нь Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсролын хяналтын улсын байцаагч Д.*******гийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу "100000" гэж буруу бичсэн” хэмээн тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсролын хяналтын улсын байцаагч Д.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Зөрчилд холбогдогч ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "...дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй..." гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд төлж барагдуулсан тул байх тул прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч боловсролын хяналтын улсын байцаагч Д.*******гийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсролын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай” Завхан аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.******* дүгнэлтийг хариуцагч тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын боловсролын хяналтын улсын байцаагч Д.*******гээс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР