Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 144/ШШ2024/00040

 

 

 

 

 

 

 

 

  2024             03                  18                                                   144/ШШ2024/00040                                

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч .................. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ..................байрлах, “..............” ХХК /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө................байрлах, “Г................к” ХХК /РД:..................../-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг, алдангид 9.562.500 төгрөг, нийт 60.562.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г...............” ХХК-ийн 17.150.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Л.............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., хариуцагч “...............” ХХК-ийн захирал .............., хариуцагчийн өмгөөлөгч ............... /цахимаар/, гэрч ............., ............., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар .............э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “...............” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Л.............” ХХК нь “Говь генетек” ХХК-ийн хүсэлт, захиалгын дагуу 2022.12.01-ний өдөр “Лабораторын урвалж оношлуур ханган нийлүүлэх гэрээ” байгуулсан ба гэрээгээр “............” ХХК нь 80 хайрцаг буюу 8000 ширхэг оношлуурыг нэг хайрцгийг 1,450,000.00 төгрөгөөр нийлүүлэх, “Говь генетек” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, үнийг төлөх эрх үүргийг харилцан хүлээсэн.

Манай тал захиалсан барааг 2022.12.28-ны өдөр “............” ХХК-д бүрэн нийлүүлсэн ба “Г...........” ХХК нь эхний 3000 оношлуурын үнийг хөнгөлөлтгүй үнээр бүрэн төлсөн, үлдэгдэл 5000 ширхэг оношлуурыг үндсэн үнээс 6 хувиар хөнгөлж нийлүүлэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 17,150,000.00 төгрөгийг төлсөн, түүнээс хойш нэмж төлбөр төлөөгүй байна.

5000 ширхэг оношлуурын 6 хувийн хөнгөлөлттэй үнээр төлөх нийт үнэ 68,150,000.00 төгрөг үүнээс урьдчилгаа төлбөрт 17,150,000.00 төгрөг төлсөн ба үлдэгдэл 51,000,000.00 төгрөг байна.

Гэрээ байгуулах хэлцлийн явцад манай зүгээс “Г...........” ХХК-д "... захиалсан оношлуурын тоо их байна, оношлуурыг хэрэглэж амжих эсэх, оношлуурын хүчинтэй хугацаа богино...” талаар мэдэгдэхэд “Говь генетек” ХХК нь "... оны өмнө хуучин захисан оношлуураа авъя, оны дараа шинэ оношлуур захиалъя...” гэдэг хариуг өгч энэхүү захиалгын дагуу талуудын хооронд оношлуур нийлүүлэх гэрээ байгуулагдаж, манай компани оношлуурыг гэрээнд заасан тоо хэмжээ, стандартад нийцүүлэн нийлүүлсэн.

Гэтэл “Г............” ХХК нь 2023.01.04-ний өдөр манайд урьдчилан мэдэгдэлгүйгээр, манайтай харилцан зөвшилцөлгүйгээр манай нийлүүлсэн 50 хайрцаг оношлуурыг ....................байрлах манай компанийн агуулахад аваачиж буулгасан байсан. Буулгахын өмнө бидэнтэй ямар нэг байдлаар холбогдож асуудлыг ярилцаагүй ба буулгасны дараа урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн үнийг манайхаас нэхэмжлэх болсон. Манай компанийн зүгээс талуудын хооронд үүссэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх саналыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй болно. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба оношлуур нийлүүлэх харилцаа гэрээний зохицуулалтын дагуу хэрэгжих учиртай. Иргэний харилцаа нь шударга, эрх тэгш, эрх, үүргийг шударгаар хэрэгжүүлэх зарчимд үндэслэдэг. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани захиалсан барааг нийлүүлсэн, “Г..............” ХХК төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:

1. Нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 51,000,000.00 төгрөг,

2. Гэрээний 4.1,2-д заасан алданги 9,562,500.00 төгрөг,

Нийт 60,562,500.00 төгрөгийг “Г.............” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Л...........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулаад хэлцэл явагдсан. Энэхүү хэлцлийн дагуу талууд лабораторийн оношлуур нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад “Л..........” компаниас гэрээний дагуу “Г.........” компаниас захиалсан бараа бүтээгдэхүүнийг 12 дугаар сарын 28-ны өдөр нийлүүлж “Говь Генетик” компанид хүргүүлсэн. “Г...........” компаниас тухайн гэрээний урьдчилгаа төлбөр 17.150.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу хийгдсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ зохицуулсан байгаа. Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний журамд заасны дагуу гэрээ байгуулагдсан, үүнийхээ дагуу мөнгөө нэхэмжилж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг задлах юм бол нийт гэрээний үнийн дүн 68.150.000 төгрөг болж байгаа. Үүнээс “Г...........” компанийн төлсөн 17.150.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 51.000.000 төгрөг үлдэж байгаа. Үүн дээр талуудын хооронд байгуулсан гэрээний гэрээнд заасан хугацаа хэтэрсэн 0,05%-ийн алдангийг тооцно гээд гэрээнд заасан байгаа. Талуудын хооронд байгуулсан лабораторийн оношлуур ханган нийлүүлэх гэрээний 1.5.2-т үлдэгдэл 50% барааг хүлээж авснаас хойш 2-3 хоногт нийлүүлэгчийн Худалдаа хөгжлийн 404215228 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх хугацаанд барааг хүлээн авснаас хойш 2-3 хоног гэж заасан байгаа. “Л.............” компани барааг 2022 оны 12 сарын 28-ны өдөр “Г...........” компанид хүргүүлсэн. Алдангийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж тооцсон. Жилд 365 хоног байдаг гэж тооцоод, 2023 онд бүхэлдээ ороод, нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 10 хүртэл 10 хоног, өмнөх 2023 оны бүтэн 365 хоног алданги болж байгаа. 51.000.000 төгрөгөөс 0,05% нь өдөрт төлөх нь 25.500 төгрөг, 25.500 төгрөгийг 370 хоног буюу хэтэрсэн хугацааны хоногт үржүүлэхээр 9.562.500 төгрөг болж байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүн нэхэмжлэлд дурдсанчлан “Л............” компани “Говь генетик” компаниас 60.562.500 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Сөрөг нэхэмжлэлд дараахь тайлбарыг гаргая. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр барааг манайх руу хүргүүлж, авчирсан. Бид нар авангуутаа 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу шинэ жилийн баярын өдөр дуусаад барааг чинь авахгүй гээд буцаагаад өгсөн гэж ярьж байгаа. Авахгүй гээд буцаагаад өгсөн. Бид нар нэгэнт авахгүй гээд буцаагаад өгсөн юм чинь 17.100.000 төгрөг буюу урьдчилж төлсөн мөнгөө буцаагаад авъя гэдэг асуудал яриад байгаа юм. Талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлцэлтэй холбоотой үүрэгтэй холбоотой юу ч яригдахгүй байна. 2  аж ахуйн нэгж хоорондоо гэрээ байгуулж байгаа. “Говь генетик” гэдэг компани өөрсдөө “............” компанийг хайж олоод танайх лабораторийн оношлуур оруулж ирдэг компани юм байна. Манайх танайд шаардлага хангасан оношлуур оруулж ирж захиалъя, танайх нийлүүлээч ээ, боломжтой юу гэдэг саналыг тавьсан. Энэ саналын дагуу “Л...........” компани захиалгын дагуу манайх оношлуурыг нийлүүлье, ийм оношлуур байгаа, бид барааныхаа саналыг явуулъя гээд “Лайф Троник” компаниас “Говь генетик” компани руу мэйлээр явуулсан. Цахим хаяг руу явуулахдаа оны өмнө явах юм бол ийм хугацаатай ийм оношлуурууд байна. Оны дараа захиалъя гэвэл ийм байж байна. Та нарын захиалсан байгаа оношлуур богино хугацаатай байгаа шүү, та нар энийгээ авах юм уу, эсвэл өөр шинэ оношлуур захиалах юм уу, яг алийг захиалах юм бэ гээд тухайн оношлууруудын төрлүүдийг хугацаатай нь санал явуулсан. Гэтэл “Го..........” компаниас оны өмнө шинэ ондоо багтаагаад хуучин захиалсан оношлуураа авъя. Оны дараагаас оношлуур дуусгаад шинэ оношлуураар захиалга явуулъя, хамтран ажиллая гэдэг хариу саналыг хүргүүлсэн. Саналыг хүргүүлсний дагуу “Л............” компанийн ажилчин саналыг хүлээж авлаа гээд гэрээгээ явуулсан. Гэрээг хуульд заасан журмын дагуу “Говь генетик” компани гарын үсэг зураад явуулсан. Үүний дагуу гэрээ хийгдсэн. Компанийн хуульч нар сууж байгаа учраас би заавал гэрээ байгуулсанд тооцох хэлцэл хүчин төгөлдөр бус байх ч гэдэг ч юм уу, Иргэний хуульд заасан зохицуулсан журмыг дурдаад хэрэггүй байх. Талуудын хооронд байгуулсан гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ. Иргэний хуулийн 243-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Сөрөг нэхэмжлэлийн татгалзал нь үндэслэлгүй байгаад байгаа.

“Ла........” компани бараагаа явуулсан. Бид нар 28-нд барааг хүлээж аваад 01 сарын 03-нд хүлээж авахгүй гээд буцаагаад өгсөн гэдэг асуудал яригдаж байгаа. Ямар шалтгаанаар барааг буцааж байгаа юм бэ гэхээр маш ойлгомжтой байгаа. Хавтаст хэргийн 08 дугаар хуудсанд байгаа 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот дугаартай албан бичгээр “.........к” компанид хандсан албан бичиг байна. Үүн дээр буцаалт хийх тухай гээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, .................дахь суурьшлын бүсийн нүүрс тээврийн жолооч нараас ПГУ шинжилгээ авахаа больсноос үүдэн манай компанийн үйл ажиллагаа зогсож байна. Иймд 12 сарын 28-нд авсан Allplex Master assay sars cov-2-10, Allplex Master assay sars cov 2, /Flua flub/ RSV assay-40, нийт 50 хайрцгийг буцааж байна. Мөн танай байгууллага руу урвалжийн төлбөрөөс шилжүүлсэн 17.150.000 төгрөгийг манай Хаан банкны тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэдэг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Барааг буцаасан шалтгаан үүн дээр харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар болон Өмнөговь аймгийн Цагаан хадны шуурхай штабын шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд жолооч нараас шинжилгээ авахаа больсон. Нэгэнт шинжилгээ авахаа больсон учраас эдний компани хэрэглэхээ больчихож байгаа юм байна. Цагаан хад дээр шинжилгээ авахаа больчихлоо, танайхаас авсан бараа буцаагаад өгчихье гээд аваачаад өгсөн асуудал байгаа. Зүгээр л аваачаад өгсөн.

Захиалагчдаас бараагаа захиалж, нийлүүлэгчид нь захиалсан барааг түүний хүссэн стандарт чанарын дагуу нийлүүлээд нийлүүлсэн бараагаа хүлээж авах ёстой нийтлэг зохицуулалт нь түүнээс биш манайх хэрэглэхээ больчихлоо, май гээд буцаагаад явуулчихдаг асуудал болсон байгаа. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах гэдэг үндэслэл хуульд заасан журамтай, журмуудыг Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахтай холбоотой заалтууд нь Иргэний хуулийн 221, 227, 225-д тодорхой журамласан байгаа. “Говь генетик” компанийн татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй, татгалзаад байгаа юм уу, гэрээг цуцлах гээд байгаа юм уу, ямар учраас гэдэг нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэл бичигдээгүй байгаа. Танай барааг хүлээгээд авсан, хүлээгээд авсан чинь бид нар буцаагаад өгчихлөө гэдэг л тайлбар өгсөн.

Сөрөг нэхэмжлэлд тодорхой худал мэдээлэл яваад байна лээ. Танайх хугацаа хэтэрсэн бараа материал хүргүүлсэн, нийлүүлсэн, чанарын шаардлага хангаагүй гээд байгаа юм. Хэрэв чанарын, эд хөрөнгийн доголдлын асуудал яригдаж байгаа бол өөр зохицуулалт яригдана. Эд хөрөнгийн доголдолтой холбогдолтой гомдлын шаардлага гаргаагүй, зөвхөн хэрэглэх шаардлагагүй болсон учраас буцаалаа гэдэг асуудал байгаа. “Г...............аардлагын үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй юм. Талуудын хооронд гэрээ хийх, хэлцэлтэй холбоотой мэйлээр харилцан, хүсэл зоригийн саналууд явагдсан. Эдгээр бүгд “Лайф Троник” компани болон “Говь генетик”  талуудын хооронд хууль зүйн факт, иргэний эрх зүйн харилцааны үүсээд гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний дагуу “..............” компани үүргээ бүрэн биелүүлсэн, үүрэг дуусгавар болсон, захиалсан барааг нийлүүлсэн. Харин ..............” компани тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. “............” компанийн зүгээс тодорхой хугацаанд ................” компанийг хараад танайх төлбөрөө төлөөч ээ гэдэг асуудлыг тавьж байсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа учраас уг гэрээг цуцлах асуудал яригдаад, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага миний түрүүн дурдсанчлан нийт төлбөрийн үлдэгдэл 51.000.000 төгрөг, 370 хоногийн алдангид 9.562.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хууль зүйн хүчин төгөлдөр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Хариуцагч “Г............” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани "..............к" ХХК нь Лабораторын урвалж оношлуур ханган нийлүүлдэг үйл ажиллагаа явуулдаг болохоор нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон гэрээ байгуулахаар ярилцсан. Үүний дагуу мэйлээр гэрээний төсөл ирсний дагуу танай компани гэрээтэй танилцаж, тамгаа онлайнаар дараад явуулсан боловч "Л............." ХХК-иас гэрээг баталгаажуулаагүй.

Үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5000 ширхэг оношлуурыг авчирч өгсөн. Гэвч тухайн ирүүлсэн оношлуурын хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй оношлуурууд байсан. Үүнийг тухайн үед нь авчирсан хүнд нь хэлж, улмаар 5 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Шинэ жилийн амралт дуусч, ажил эхэлсэн эхний өдөр буцааж хүлээлгэж өгсөн.

Тус оношлууруудыг буцааж хүлээлгэж өгөхдөө манай компани эмч Даваахүү овогтой Хонгорзул, Лхагвасүрэн овогтой Амарбаясгалан байлцаж хүлээлгэж өгсөн бөгөөд ".........." ХХК-иас агуулахын нярав, ажилтнууд бүгд байлцаж тоолж хүлээж авсан байдаг. Гэтэл тус компанийн нэхэмжлэлд . байрлах компанийн агуулахад нь аваачаад буулгацан байсан, буулга.....................хын өмнө ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй холбоо бариагүй мэтээр худал, ташаа үндэслэл дурдаж нэхэмжлэл гаргасан байна.

Гялс төв нь шинжилгээ авдаг, эмнэлгийн байгууллага учраас хэн дуртай нь "..............." ХХК-ийн хариуцдаг агуулахад нэвтэрч оношлуурыг оруулаад тавих боломжгүй болох нь хэн ч ойлгомжтой бөгөөд эмийн агуулахад нэвтрэхэд тусгай кодоор, хариуцсан ажилтнаас зөвшөөрөл авч байж нэвтэрдэг бөгөөд "Л. ХХК-ийн аж..............илчид байлцаж хүлээж авсан байхад мэдэгдээгүй мэтээр мэдэн будилж байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргажээ гэдэг нь үүнээс харагдана. 

Манай компанийн зүгээс нэгэнт оношлуурыг авчирч өгснөөс хойш 5 хоногийн дотор буцаагаад өгсөн бөгөөд 1 ширхэг оношлуурыг аваагүй атлаа "............." ХХК-ийн нэхэмжилж байгаа 51,000,000 төгрөг, алданги 9,562,500 төгрөгийг төлөх үндэслэлгүй, ИХ-ийн 205 дугаар зүйлтэй нийцэлгүй байна.

Нэг ч ширхэг оношлуур аваагүй атлаа, "............." ХХК нь буцаагаад оношлуураа авсан атлаа манай компаниас 5000 ширхэг оношлуурын мөнгө нэхэх хуульд заасан үндэслэл байхгүй бөгөөд харин манай компани өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа 17,150,000 төгрөгөө нэхэмжлэх эрх зүйн үндэслэлтэй.

Компанийн зүгээс 17,150,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүний дагуу ч компани руу удаа дараа холбогдож утсаар ярьж, очиж уулзаж байсан.

"................." ХХК-ийн захирал нь мөнгө орж ирэхээр 17,150,000 төгрөгийг шилжүүлье гэдэг байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй, улмаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан нь ИХ-ийн зарчим, зүйл заалт бүртээ нийцэхгүй, өмнө төлбөрийг төлчих нь гэдэг тайлбараасаа буцсан байдлаар шүүхэд ханджээ.

Иймд "............." ХХК-иас 17,150,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г.............” ХХК-ийн Захирал ............... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх Master assay 5 гений оношлуурыг анх өөр компаниасаа авдаг байсан. Бид хуучин байсан эмчээ солиод шинэ бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулаад, үнэ дээрээ үнэ дамжуулахгүйгээр ханган нийлүүлдэг компаниудтай харьцаад, бүх оношлуур дагалдах хэрэгслүүдээ хамгийн хямдхан боломжтой компаниудаас авдаг болсон. Хамгийн эхлээд 08 сараас хойш” .................к” компаниас 3.000 оношлуур авсан байдаг. Дараагаар 3 гений, 5 гений гээд би тайлбар хэлье гэж бодож байна. Би өөрөө ковидын, цар тахлын хүнд хэцүү үед хүнийх их эмч мэргэжилтэй болохоор энэ компанийг удирдаач ээ гэж 2021 оны 12 дугаар сард томилсон байгаа. 3 гень, 5 гений ялгаа дээр Хятад дээр оношны зөрүү маш их гардаг. Тээвэрлэгч компаниуд манайхаас Master assay буюу 5 гений оношлуурыг маш их шаарддаг байсан. Урьд нь “................” компаниас бүтээгдэхүүнээ авдаг болоод ямар ч байсан хэрэгцээ их байгаа юм байна, хүмүүс их шаарддаг юм байна, компаниуд их хүсдэг юм байна, энэ компаниас аваад явъя гэж бодоод эднийтэй харьцаж эхэлсэн. Авч эхэлснээс хойш манайх судалгаагаа хийгээд 17.500-гаар өөр компаниас авдаг байснаа эдний компаниас 14.500-гаар нийлүүлэхээр зөрөөтэй байсан. Энэ компаниас манайд 6%-ийн урамшуулал үзүүлээд 13.630 төгрөгөөр нэг ширхэг оношлуурыг авдаг болсон. Оношлуурыг цаашид ашиглах боломжгүй болсон учир тухайн үед нийлүүлэгч компанид буцааж хүлээлгэн өгсөн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ..............шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“................” компанийн зүгээс “............” гэдэг компанид холбогдуулаад сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь “..............” гэдэг компаниас 17.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэдэг шаардлага гаргасан байгаа. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж “Л..............к” компаниас тодорхойлдог. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5.000 ширхэг оношлуурыг “.............” компанид “...........” гэдэг компаниас авчирсан байдаг. Авчирсныг бид худалдаж авахгүй гээд 04 хоногийн дараа 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 01 сарын 01-ний өдөр бүх нийтийн амралт болоод, 3-ны өдөр ажил оронгуут аваачиж өгсөн байгаа. Гэтэл “..............” гэдэг компаниас манай компанид холбогдуулаад нэхэмжлэл гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй, манай компанийн зүгээс өгсөн мөнгөө авъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид нар энэ мөнгөн дээр ямар нэгэн байдлаар алданги тооцоогүй. Бид нар энэ мөнгийг авъя гэж удаа дараа манай компанийн ........... захирал энэ компанийн захирлууд руу албан бичиг өгдөг, утсаар ярьдаг, очиж уулздаг. Танайд биет байдлаар оношлуур шилжээд очсон шүү дээ. Та нар өөрсдөө хүлээж аваад бусдад зарчихаад өнөөдөр манайд худалдсан юм шиг юм болгоод оношлуур ч байхгүй, мөнгө ч байхгүй, 17.150.000 төгрөгөө авъя гэдэг сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр гаргасан учраас 100% дэмжиж байна.

Үндсэн нэхэмжлэлд дараахь тайлбарыг хэлье. Иргэний хуулийн гол зарчим тухайн эд хөрөнгө хэний мэдэлд, хэний эзэмшилд, хэний өмчлөлд байна вэ гэдэг асуудал яригдана. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байх шиг байна. Энэ эд юмс хэний өмчлөлд, хэний эзэмшилд, хэний мэдэлд байна вэ гэхээр тухайн барааг нийлүүлсэн гээд байгаа “...........” компанийн мэдэлд байгаа. Өөрөөр хэлбэл 5.000 ширхэг оношлуур тэдний компанийн өөрсдийнх нь мэдэлд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Өөрсдийнхөө гаргасан тайлбараар ч нотлогдоно. Гэрчийн мэдүүлгээр ч нотлогдоно. Манай компанийн зүгээс хэдий хугацааны дотор оношлууруудыг захисан юм бэ гэж 1 дүгээрт, 2 дугаарт бид нар 04 хоногийн хугацаанд өөрийнхөө мэдэлд байлгасан байгаа. Оношлуурууд дотор нь магадгүй албан бичиг дээр бичсэн учраас эднийх ковидын шинжилгээ авахгүй болчихсон учраас оношлууруудыг буцаасан гэж юм яриад байна. Байсан оношлууруудаа нийлүүлж байгаа гэдэг юм яриад тэр оношлууруудынх заримынх нь хугацаа дууссан, зарим нь хугацаа нь дуусах дөхсөн байсан. Тийм учраас эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлчихээд түүнийгээ худалдсан. Эднийх гэрээнийхээ үүргийг биелүүлэх ёстой байдаг юм яриад байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгчийн ярьж байгаа тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн суурь зарчмыг аваад үзэх юм бол “..............” компани 5.000 ширхэг оношлуурыг өөрийнхөө мэдэлд байлгаж, захиран зарцуулах эрхээ эдэлж байж өөрсдөө магадгүй худалдан борлуулаад ашиг орлогоо олсон байж манай компанид юм өгсөн юм шиг нэхэмжлэл гаргаад байгаа. Бид нар юу гэж шаардсан гэхээр бид нарт мөнгөө өгчихөөч ээ 17.150.000 төгрөг манайх авъя, энэ чинь манайх танайд өгөх ёстой мөнгө шүү дээ гэдэг юмаа ярьсан. “Лайф троник” гэдэг компани манай компаниас авсан 17.150.000 төгрөгөө өгчихөөч ээ гээд удаа дараа шаардахад өгөхгүйн тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж, харин ч манайхаас өөрсдийнхөө өмчлөл мэдэлд байгаа оношлуурыг худалдаж авсан, манайд зарсан мэтээр нэхэмжлэл гаргаад байгаа нь эрх зүйн хувьд, иргэний хууль тогтоомжийн хэрэглээний хувьд ч гэсэн маш том алдаатай зүйл. Тийм учраас компанийн гаргаж байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл байхгүй гэдгийг хэлмээр байна. Иргэний хуулийн өмчлөлтэй байх зарчмууд 89 дүгээр зүйлд байгаа. Өмчлөгч гэж хэн хэнийг хэлэх юм, өмчлөх эрх яаж үүсдэг юм, оношлуурууд нь өнөөдрийн байдлаар эцсийн өмчлөгч нь хэн юм гэдэг нь хуульд зааснаас бодит болсон кэйстэй харьцуулаад үзэх юм бол тодорхой дурдагдсан байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд тухайн эд хөрөнгийг худалдаж авч байгаа тал тухайн эд хөрөнгийн мөнгийг төлнө. Худалдаж байгаа тал нь тухайн эд хөрөнгийг нийлүүлэх, худалдан авагчийн өмчлөлд нь шилжүүлж өгнө гэж тодорхой заасан. Өмчлөлд нь шилжүүлж өгөөгүй, буцаагаад өөрсдөө хүлээгээд авсан. Үүнийгээ яасан нь мэдэгдэхгүй байж бид нараас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах худалдан авах гэрээнийхээ үүргийг биелүүлээч гэж байгаа нь хуульд нийцэхг

Нэхэмжэгч “Л.............” ХХК-иас: “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 011222-135 дугаартай “Лабораторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх гэрээ”, “Л...........” ХХК-ийн харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, “........ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Буцаалт хийх тухай” мэдэгдэл, “Лайф троник” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/23-372 дугаартай албан тоот, “..........” ХХК-ийн захиалгын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 3, 4, 5, 6-7, 8, 10, 11, 12 дахь тал/,

                                                                                       

Хариуцагч ...........” ХХК-иас: “итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “..........ик” ХХК-ийн дүрэм, “........” ХХК-ийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 011222-135 дугаартай “Лабораторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх гэрээ” зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 22, 23, 28, 35, 43, 45-51, 52, 53-55 дахь тал/,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар “............к” ХХК-ийн [email protected] гэх хаягаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал ирсэн, явсан мэйлд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн болно. /хавтас хэргийн 64-66 дахь тал/

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “...........к” ХХК нь хариуцагч ............” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг, алдангид 9.562.500 төгрөг, нийт 60.562.500 төгрөг гаргуулах тухай,

 

Хариуцагч ..........” ХХК нь нэхэмжлэгч “...........” ХХК-д холбогдуулан 17.150.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэлээ.

 

1.“...........” ХХК болон “Говь генетек” ХХК нарын хооронд Лабораторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан болох нь “Лайф троник” ХХК-ийн [email protected] гэх хаягаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал ирсэн, явсан мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан “Говь генетик” ХХК-ийн захиалгын хуудас, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 011222-135 дугаартай “Лабораторийн урвалж оношлуур ханган нийлүүлэх гэрээ”-г зөвшөөрч захиалагч талыг төлөөлж “...........к” ХХК-ийн захирал гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулж, нийлүүлэгч “...........” ХХК руу илгээсэн майл, харилцсан зурвас, зохигчийн ““...........” ХХК-иас 5.000 ширхэг оношлуулыг 2022.12.28-ны өдөр “Говь генетек” ХХК-д нийлүүлсэн, “Г.......к” ХХК нь нийлүүлсэн 5.000 ширхэг оношлуурыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “.........” ХХК руу буцаан өгсөн” гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 64-83 дахь тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Лабораторийн урвалж оношлуур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талууд нийт 60.562.500 төгрөгийн үнэтэй “Master assay” нэртэй оношлуур 1.000 ширхэг, FluA/FluB assay оношлуур 4.000 ширхэг, нийт 5.000 ширхэг оношлуурыг “..........” ХХК-иас 2022.12.28-ны өдөр “.........” ХХК-д хүлээлгэн өгч, урьдчилгаанд 17.150.000 төгрөгийг авсан, “Говь генетик” ХХК нь 5.000 ширхэг оношлуурыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “..........” ХХК-д буцаан хүлээлгэн өгсөн тухайд талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч тал нь “...гэрээний үүргээ биелүүлж, захиалсан оношлуурыг нийлүүлсэн...оношлуурыг ашиглах боломжгүй гэж буцаан өгсөн асуудалд нийлүүлэгч тал буруугүй учир гэрээний дагуу нийлүүлсэн оношлуурын мөнгийг нэхэмжилнэ...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж

 

3. Худалдан авагч “..........” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай “БНХАУ-ын Засгийн газар, Өмнөговь аймгийн Цагаан хадны шуурхай штабын шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Цагаан хад дахь суурьшлын бүсийн нүүрс тээврийн жолооч нараас ПГУ шинжилгээ авахаа больсоноос үүдэн манай компанийн үйл ажиллагаа зогсож байна. Иймд 12 сарын 28-нд авсан Allplex master sars cov-2-10, Allplex master sars cov-2 /flua flub/RSV assay-40, нийт 50 хайрцагийг буцааж байна. Мөн танай байгууллага руу урвалжийн төлбөрөөс шилжүүлсэн 17.150.000 төгрөгийг манай ХААН банкны 5124057803 тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэх албан бичгийг худалдагч “............” ХХК-д хүргүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “...............” ХХК-ийн төлөөлөгч

...............“Говь генетик” ХХК-ийн албан бичиг, зохигчийн тайлбар, гэрч .............. нарын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 10 дахь тал/

 

Дээрхийг дүгнэж үзвэл худалдан авагч “............” ХХК нь гэрээнээс татгалзаж буй саналаа 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дугаартай албан бичгийг хүргүүлж илэрхийлсэн, үүнд худалдагч тал ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй, улмаар гэрээний татгалзлыг хүлээн авч, худалдсан 5.000 ширхэг оношлуурыг өөрийн эзэмшилд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буцаан авсан үйлдлээр илэрхийлэгдэж байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... “............” компанийн захирал .......... нь буцаасан оношлуур хугацаа дуусах арай болоогүй байсан учраас борлуулах гэж оролдсон юм шиг байгаа юм. Энэ компанийг хохироогоод яах вэ гэдэг байдлаар, даанч тэр нь борлогдоогүй...ингээд оношлуурын хугацаа дууссан учир устгалд оруулсан” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд өөрийн эзэмшилд шилжсэн оношлуураа захиран зарцуулах үйлдлийг гаргаж байсан гэж үзэхээр, “Говь генетик” ХХК-ийн буцаасан оношлуур нь устгалд орсон эсэх, худалдан борлуулагдсан эсэх нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан Лабораторийн урвалж оношлуур худалдах, худалдан авах гэрээнээс худалдан авагч тал болох “...........” ХХК нь татгалзсан байна гэж дүгнэж, талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК-иас 17.150.000 төгрөгийг гаргуулж хариуцагч “............” ХХК-д олгохоор, нэхэмжлэгч “........ троник” ХХК-ийн гаргасан хариуцагч “Г...........” ХХК-иас гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг, алдангид 9.562.500 төгрөг, нийт 60.562.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461.965 төгрөгийг, хариуцагч “Г..............к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243.700 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “............” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 243.700 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Г.............к” ХХК-д олгохоор, хариуцагчийн 2024.03.05-ны өдөр............ дугаартай дансанд тушаасан 243.700 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч ”............” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 144/ШЗ2024/00122 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШЗ2024/00233 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “...........” ХХК-иас 17.150.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Говь генетик” ХХК-д олгохоор, нэхэмжлэгч “........ ..” ХХК-ийн гаргасан хариуцагч ...........” ХХК-иас гэрээний үүрэгт 51.000.000 төгрөг, алдангид 9.562.500 төгрөг, нийт 60.562.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “.........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461.965 төгрөгийг, хариуцагч “...........” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243.700 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “..........” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 243.700 төгрөгийг гаргуулж, хариуцагч “..........” ХХК-д олгохоор, хариуцагчийн 2024.03.05-ны өдөр........... дугаартай дансанд тушаасан 243.700 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч ”............” ХХК-д олгосугай.

 

 3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 144/ШЗ2024/00122 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШЗ2024/00233 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              .................