Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
Хэргийн индекс | 144/2024/00017/И |
Дугаар | 144/ШШ2024/00020 |
Огноо | 2024-02-20 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 144/ШШ2024/00020
|
|
|
2024 02 20 144/ШШ2024/00020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ................ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ................... хаягт оршин суух,............ овогт ...............-ын хүсэлттэй,
Цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ..........итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, гуравдагч этгээд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар .............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ............. шүүхэд гаргасан хүсэлтдээ:
............... багийн харьяат............ овогтой ...............нь 1900 онд төрсөн. 1981 онд нас барсан, эрэгтэй, төрсөн дүү ............ охин..........., .....................нарыг үрчлэн авч өсгөн өөрийн нэрээр овоглон амьдарч байсан. 1954 онд улс төрийн хэрэгт баривчлан хоригдсон ял эдэлж байсныг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 105 дугаар тогтоолоор цагаатгажээ.
Өргөмөл охин ............. /хэлцэл/, Гэлэгийн ............. нарт цагаатгалын нөхөн олговрын 41.000.000 /дөчин нэгэн сая төгрөг/ төгрөг олгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэл гаргагч ............нь 1936 онд төрсөн, одоо 88 настай, миний төрсөн ээж. Өндөр настай ээжийг маань бага байхаас нь хэлмэгдэгч ............. овоглож, сургуульд сурч байхдаа Зоригтын Зулзага гэж байсныг гэрчүүд нотолдог. Хэлмэгдэгч ............ үрчлэн авсан хүүхэд нь ........... нар болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон.
............ханилан сууж байсан.............нь нас барсан, төрсөн үр хүүхэд байхгүй, өргөж авсан ................ нарын өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг томилсон.
Иймд цагаатгалын нөхөх олговорт 41.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор .............шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ........... би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу .............. хүсэлттэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргаж байна.
1954 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай тогтоолоор...............нь 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 105 дугаартай тогтоолоор түүнийг хилс хэрэгт хэлмэгдэгч гэж хэргийг цагаатгасан байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40.000.000 төгрөг гэсэн хуулийн заалтуудыг тус тус хангаж байх тул тухайн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.
Хэлмэгдэгч .......... төрөл садангийн холбоо тогтоосон тогтоолоор түүний өргөмөл хүүхдүүд болох ........... нарт тухайн олговрыг олгох нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Хүсэлт гаргагч.............: “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, итгэмжлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа........... нас барсны бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 1956, 1947, 1944 оны хүн амын тооллогын лавлагаа, цагаатгалын нөхөн олговрын мөнгийг адил тэнцүү хувааж авах хэлцэл, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023.08.03-ны өдрийн 08/3105 дугаартай лавлагаа, цагаатгалын үнэмлэх, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023.10.26-ны өдрийн 144/ШШ2023/00207 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022.06.02-ны өдрийн 105 дугаартай тогтоол, Зууны мэдээ 2023.12.05-ны өдрийн №242 (7227) дугаартай сонин, итгэмжлэл, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2024.02.16-ны өдрийн 39 дугаартай албан бичиг,............. нас барсны лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15-20, 21-23, 24, 35, 37, 38, 39, 40 дэх тал/
Хүсэлт гаргагч болон прокурорын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч...........нь цагаатгалын нөхөх олговор гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Хилс хэрэгт хэлмэгдэгчийн тухайд:
...............харьяат Гэлэгийн Зоригтыг Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ялаар шийтгэжээ.
Г.Зоригтыг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 105 дугаартай тогтоолоор: “Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан” болох нь Тагнуулийн ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08/3105 дугаартай архивын лавлагаа, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 105 дугаартай тогтоол, цагаатгалын 17260 дугаартай үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 13, 14, 21-23 дахь тал/
Хоёр. Нөхөх олговрыг нэхэмжлэх эрхийн тухайд:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө”; 10.1.2-т “хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран”; 10.1.3-т “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд” нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхийн эрэмбийг тогтоосон.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч болох ........... нь 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, эхнэр Д.Сумъяа нь 1976 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нас барсан болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 7, 39, 40 дэх тал/
Хэлмэгдэгч.......... өргөмөл хүүхэд нь ...........овогт ............., ............... нар болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 144/ШШ2023/00207 дугаартай шийдвэрээр тогтоогдож байх ба тэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзлээ./хавтас хэргийн 15-20 дахь тал/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж заасан, хэлмэгдэгч Г.Зоригтыг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 105 дугаартай тогтоолоор цагаатгаж, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр №17260 дугаартай цагаатгалын үнэмлэх олгосон, хүсэлт гаргагч ............ нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хүсэлт гаргасан нөхөх олговрын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Гурав. Нөхөх олговор олгох талаар:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно”, 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг”-ийн нөхөх олговор олгохоор заажээ.
Хүсэлт гаргагч..............нөхөх олговор авч байгаагүй болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц авсан иргэдийн бүртгэлийг шүүн үзэхэд хэлмэгдэгч ................олон түүний эхнэр ............ нарт байр орон сууц болон байр орон сууц худалдан авахад зориулсан мөнгөн олговор олгосон баримт бүртгэгдээгүй байна. Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговор авч байгаагүй болно” гэх албан бичгээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 37 дахь тал/
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг Зууны мэдээ сонины 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №242, (7227) дугаарын 5 дахь талд хэвлүүлсэн байх ба жагсаалтын 1-т хэлмэгдэгч, түүний хүүхэд буюу хүсэлт гаргагч............ овог, нэр бичигдсэн байна. /хавтас хэргийн 24 дэх тал/
Хэлмэгдэгч............ өргөмөл хүүхэд болох.................. нар нь цагаатгалын нөхөх олговрыг адил тэнцүү хэмжээгээр хувааж авахаар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Цагаатгалын нөхөн олговрын мөнгийг адил тэнцүү хувааж авах хэлцэл”-ийг байгуулжээ. /хавтас хэргийн 12 дахь тал/
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг ................ /РД:КЙ36012560/, Мээрэн овогт С.................. нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэв.
Мөн төрийг төлөөлөн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцсон прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан болно.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Г.Зулзагад олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хэлмэгдэгч ............. нөхөх олговорт олгох 41,000,000 /дөчин нэгэн сая/ төгрөгийг улсын төсвөөс тооцож, ..........овогт ..........., ......... овогт С.............. нарт хувь тэнцүүлэн тус тус олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргагч...............буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ......................