Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 144/ШШ2024/00052

 

 

 

 

 

 

 

 

  2024             04                  01                                                   144/ШШ2024/00052                                

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ............. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ө.................. байрлах, .................нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...............байрлах, Ө....................т холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... ............... /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “..............” ХХК-ийн Захирал ........... /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар............ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “............” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

................ төлбөр авагч ............ ХК болон төлбөр төлөгч ............. холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум Дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 144//ШШ2022/00091 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг үндэслэн хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэн дүгнэлт гаргуулсан байна.

Ө................ 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн № 01/182 дугаартай мэдэгдэлд “.................. өмчлөлийн .................т хаягт байрлах улсын бүртгэлийн............. дугаартай. 288 м.кв талбайтай хувийн сууц, ажлын байрны зориулалттай барилга. ......... дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 м.кв талбайтай өмчлөлийн газар. .......... гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 м.кв талбайтай өмчлөлийн газрыг 284,156.868 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна” гэснийг төлбөр авагч ............ХК-ийн Өмнөговь салбарын Ханбогд тооцооны төв нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан ба тухайн хөрөнгийг шинжээч хэт өндөрөөр үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн. Барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж, мөн хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө" гэж заасан боловч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсээс дээрх хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл /Хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлал/-ийн 7.1-т “Хөрөнгийн үнэлгээг хий.хэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө”, мөн хуулийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна” гэж заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч үнэлгээ хийж дүгнэлт гаргахдаа ямар арга, аргачлал хэрэглэж зах зээлийн үнээс хэт өндөр буюу 284.156.868 төгрөгөөр үнэлж, бодит байдалд нийцээгүй үнэлгээ, тайлан гаргасанд гомдолтой байна.

Мөн тус хөрөнгөд хэт өндөр үнэ тогтоосны улмаас дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой, шүүхийн шийдвэрийн дүнгээс илүү гарсан төлбөрийг төлбөр төлөгчид эргүүлэн өгөх нөхцөл байдлыг үүсгээд байна.

Иймд .............тоот хаягт байрлах. эрхийн улсын бүртгэлийн ..........дугаартай, 288 мкв хувийн сууц, ажлын байрны зориулалттай барилга, .......... дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 мкв талбайтай өмчлөлийн газар, ............дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 мкв талбайтай өмчлөлийн газрыг 284.156.868 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэлэх зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...........” ХК-ийн нэхэмжлэлтэй ............. холбогдох тус хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс ..............тоот хаягт байршилтай хувийн сууц, хувийн өмчлөлийн газрыг 284 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасны дагуу болон 55.3-д заасан хугацаанд манайд мэдэгдээгүй, мөн санал аваагүй, тэмдэглэл хөтлөөгүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаж байгаа.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд тухайн хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй, тодорхой, шударга байх, зорилготой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх гэсэн зарчмууд байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийг тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэсэн шаардлагыг зөрчсөн. Тэгээд өмнөх шүүх хурал дээр дурдсанчлан тухайн газар нь 2 давхар хувийн орон сууц, доороо хагас зоорийн давхартай байсан. Дээрээс нь барилга хийцийн хувьд стандартын биш, хувь хүмүүс өөрсдөө барьсан байсан гэх мэтчилэн коэффициентуудыг нь авч үзэхэд тухайн үнэлгээ маань тийм хэмжээнд үнэлэгдэхээргүй байсан тул “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөрөнгийн үнэлгээ санал аваагүй гээд байх юм. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5595/470 дугаартай албан бичгээр 150 сая төгрөгөөр үнэлэх саналтайгаар үнийн саналыг ирүүлсэн байна. Мөн төлбөр төлөгч талаас санал ирүүлснийг үндэслээд манайхаас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шинжээч томилсон.

Хугацаа хоцроосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, хугацаа хоцроосон гэдэг нь баримтаар тогтоогдож байна. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хаан банканд мэдэгдэх мэдэгдэл гарч, мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүргэсэн.

Хөрөнгийн үнэлгээний тайлан гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор мэдэгдэнэ гэсэн мэдэгдлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болж байгаа түүнийг баталгаажуулж тэмдэглэл үйлдээгүй. Түүнийг манайхаас хүлээн зөвшөөрч байгаа. Хөрөнгийг үнэлгээг эрх бүхий байгууллага тогтооно манайхаас хөрөнгийн үнэлгээ тогтоогооч гэсэн шинжээч томилсон тогтоол гарсан, үнэлгээ гаргасан байгууллага гаргасан үнэлгээний тайланг тайлбарлах байх гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “.........” ХХК-ийн Захирал Ч.............н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын хувьд уг үнэлгээг зохих хууль, стандарт, дүрэм журам, аргачлалын дагуу хийсэн болохоор үнэлгээгээ хамгаалж оролцоно. Энэ хуулиудыг бүгдийг нь баримталж ажилладаг. Бид нар тухайн барилгыг үнэлэхдээ Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад байх амины орон сууц, үйлчилгээ, үйлдвэр, цех гэснийг баримталж үнэлгээгээ гаргасан. Учир нь уг барилгын нэг давхарт нь банш бууз, хэрчсэн гурилын цех байгаад ашиглаж байсан үйл ажиллагаа явуулж байсан болохоор 2 дугаар хавсралтын жишиг үнэлгээг баримталсан.

Нэхэмжлэгч болохоор тухайн тушаалын 3 дугаар хавсралтыг баримтлах ёстой гээд байгаа. 3 дугаар хавсралтаар гадна зам талбай, бусад жижиг барилга тохижилтын ажлын нэгж, бусад хэсэг тооцогддог байгаа. Энэ дотроо жижиг барилга буюу банзан барилга, сэндвич, гудам хашаа, явган зам, автомашины зогсоол, хайлс хашлага зэрэг барилгууд ордог. Коэффициентын зөрүү үүн дээр гарч байгаа. Тиймээс 3 дугаар хавсралтыг хэрэглэх боломжгүй. Амины орон сууц, хүнсний үйлдвэр, цех гэдгээр нь авсан байгаа. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалын 2 дугаар хавсралтыг баримталж хөрөнгийн үнэлгээний тооцооллыг гаргасан нь үндэслэлтэй гэв.

 

Нэхэмжлэгч “...........” ХК-иас: “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/782 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 144/ШШ2022/00091 дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, “ХААН банк” ХК-ийн Ханбогд салбар тооцооны төвийн ирсэн бичиг бүртгэх дэвтрийн хуулбар, камерын бичлэгийн зураг, бичиг баримтыг хүлээн авч буйг харуулсан бичлэг /1 ширхэг сиди/ зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 3, 4-7, 8, 9, 10-14,....../,

                                                                                       

Хариуцагч ...............: “итгэмжлэл, хариу тайлбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/782 дугаартай, 01/783 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 234-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ..............2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн...............дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоол, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл” зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 17, 41, 42, 43, 44, 45 дахь тал/,

 

Гуравдагч этгээд “............” ХХК-иас “улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн  гэрчилгээ, хавсралтын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ................ дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан” зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 49, 50-51, 52-75 дахь тал/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ...............к” ХК нь хариуцагч ................. холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .......... дугаартай захирамжаар нэхэмжлэгч “...............” ХХК-ийн гаргасан хариуцагч “.............” ХХК,...........нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 253.081.203,93 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 24.000 төгрөг,

үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосон байна. /хавтас хэргийн 10-14 дэх тал/

 

Тодруулбал, нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч “...........” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа, мөн хөдлөх хөрөнгө болох............ нарын өмчлөлийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын зардалд 24.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 27.801.835,42 төгрөгөөр багасгаж, хариуцагч ........... нараас 250.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

 

Нэхэмжлэгч .....................хөрөнгийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн ханшийг “284.156.868” төгрөгөөр “хэт өндөрөөр” үнэлсэн маргаж буй тохиолдолд тухайн маргааныг үүсгэсэн үеэс эхлэн өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгчид энэхүү шаардлага, үндэслэлээ тодорхой баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн” гэж зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах үйл ажиллагааг албадан гүйцэтгэж байгаа ашиг сонирхолгүй хөндлөнгийн эрх бүхий байгууллагын хувьд төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хүлээн зөвшөөрөөгүй буюу барьцааны зүйлийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний компанийн тайланг үндэслэлтэй эсэхийг тогтоох үүрэг хүлээхгүй.

 

Харин тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч гэнэ” гэж, мөн 32.3-т “Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж тус тус зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын эрх, ашиг сонирхол шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндөгддөг тул тэдгээр оролцогч нь юуны түрүүнд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар маргаж байгаа бол тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хүлээнэ.

 

Зүй нь, нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг “284.156.868” төгрөгөөр үнэлсэн нь хэт өндрөөр үнэлэгдсэн гэж маргаж байгаа бол уг тайлбараа нотолсон эргэлзээ төрүүлэхүйц хэмжээний баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч нэхэмжлэгч нь тийм тайлбар бүхий нотлох баримтыг өгсөнгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 144/ШЗ2024/00092 дугаартай захирамжаар авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “.........” ХК-ийн гаргасан хариуцагч Ө......... холбогдох Ө..........тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн.......дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв газар, тухайн газар дээр баригдсан, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, ажлын байрны зориулалттай, 288 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн... дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 750 м.кв талбайтай газрыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн .........дугаартай захирамжаар авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн арга хэмжээ нь тус хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               ..................