| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/00219/И |
| Дугаар | 144/ШШ2024/00181 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 144/ШШ2024/00181
| 2024 он ы 11 06 өдөр | Дугаар 144/ШШ2024/00181 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, чингисийн өргөн чөлөө, -6, Стадион Оргил-1 тоотод байрлах, “ХААН банк” ХК /РД:***1/-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Д.С нэхэмжлэлтэй,
Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, үндсэн тосгон 58-р брак гудамж 1 тоотод оршин суух хаягтай, Б овгийн Н.А /РД:*****/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“ХААН банк” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Д.Сүрэнхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зээлдэгч Н. нь ХААН Банкны Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс 2027 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ201743279352 тоот зээлийн гэрээ, БГХ201743279352 тоот Барьцааны гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эмээгийн эмчилгээний төлбөр төлөх зориулалтаар зээлийг авсан юм.
Дээрхи зээлийн үлдэгдэл дээр дараахь нэмэлт зээлийг авсан. Үүнд: 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/201843377272 тоот Зээлийн гэрээ, БГХ201843377272 тоот Барьцааны гэрээ байгуулан дээрхи цалингийн зээлийн үлдэгдэл 2,647,435.25 төгрөг дээр нэмэлтээр 1,800,000 төгрөг нийт 4,447,435.25 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хувийн хэрэглээнд зориулан,
2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201843452892 тоот Зээлийн гэрэээ, БГХ201843452892 тоот Барьцааны гэрээ байгуулан дээрхи цалингийн зээлийн үлдэгдэл 4,111,652.54 төгрөг дээр нэмэлтээр 2,000,000 төгрөг нийт 6,111,652.54 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэглээнд зориулан,
2018 оны 05 дугаар сарын 31-ны ЗГ/201843639022 тоот Зээлийн гэрээ, БГХ201843639022 тоот Барьцааны гэрээ байгуулан дээрхи цалингийн зээлийн үлдэгдэл 5,863,636.22 төгрөг дээр нэмэлтээр 2,000,000 төгрөг нийт 7,863,636.22 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хуувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэглээнд зориулан,
Хамгийн сүүлд буюу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201843720924 тоот Зээлийн гэрээ, БГХ201843720924 тоот Барьцааны гэрээ байгуулан дээрхи цалингийн зээлийн үлдэгдэл 7,501,741.65 төгрөг дээр нэмэлтээр 2,000,000 төгрөг нийт 9,501,741.65 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэглээнд зориулан тус тус зээлийг авсан.
Зээлдэгч Н.Ангараг нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,727,696.93 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,052,723.72 нийт 5,780,420.65 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Н.Ангараг нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг 2020.09.03-ны өдөр болон 2023.05.26-ны өдрүүдэд зээлдэгчийн хаягаар Монгол шуудан компаниар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ний 2,185 хоног хугацаа хэтрүүлсэн.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 6,072,303.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,442,318.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,011,593.94 төгрөг, зээлийн төлбөрт 17,526,215.90 төгрөг гаргуулах, Нотариатын үйлчилгээний төлбөр 4,500 төгрөг нийт зээлийн болон нотариатын үйлчилгээний төлбөр 17,530,715.90 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг.’’ гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Д.Сүрэнхүү нь Н.Ангарагийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“ХААН банк” ХК болон Н.Ангараг нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/201843720924 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба зээлдэгч Н.Ангараг нь зээлийн гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хаана оршин суугаа болох нь тодорхойгүй тул түүнийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Н.Ангараг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, үндсэн тосгон 58-р брак гудамж 1 тоотод оршин суух хаягтай боловч уг хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ангараг /РД:ТА91041615/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Н.Ангараг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэлээ.
Хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 6-р баг, үндсэн тосгон, 58 брак гудамж, 1 тоотод оршин суух хаягтай, Боржигин овгийн Нармандахын Ангараг /РД:ТА91041615/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Ангарагийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэгт /утас:99038356/ мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ