Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар   144/ШШ2024/00088       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2024             05              30                                                           144/ШШ2024/00088                                

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч ....... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ........... тоот хаягт оршин суух, ...........-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... тоот хаягт байрлах, “.............. холбогдох,

 

Автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ...... /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч......../цахимаар/, хариуцагч “.........” ХХК-ийн Захирал ........ хариуцагчийн өмгөөлөгч......... /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар .......... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх “........” ХХК-ийн захирал ........ нь 7 хоногт 5 удаа богины тээвэр хийлгэнэ гэсэн зарын дагуу нисдэг машин дээр уулзаж ............... улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг тухайн компанийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тээврийн хэрэгсэл шилжүүлснээс хойш нэг ч удаа тээвэрт явуулаагүй, хүлээгээд л байгаад байсан. 2023 оны 6 сар гаргаад машинаа авах талаар хэлсэн боловч өгөөгүй, 7 дугаар сард уулзаад өөрийнхөө эгчээр дамжуулж шилжүүлж өгнө гээд надаас 500.000 төгрөг авсан боловч шилжүүлж өгөөгүй.

Иймээс би тээвэрлүүлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил олгоогүй, тээвэрлэлт хийгдээгүй учраас гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлаж, тээврийн хэрэгслээ шилжүүлж авч амьдарлаа бодмоор байна. Энэ компанитай гэрээ байгуулснаараа бүтэн нэг жил ажилгүй хохироод байна. Иймд автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч “С..........” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч.........шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч ..........нь хариуцагч “...........” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байгаа. Гэрээний дагуу Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт дахь Эрдэнийн босго уурхайгаас Зүүн үзэмчин хошууны зүүн хатавчийн боомтын бүсэд байрлах гаалийн хяналтын талбай хүртэл маршрутаар ачаа тээвэрлэлт хийгдээгүй учир гэрээнээс татгалзсан. Тээвэрлэлт огт хийгдээгүй учир тухайн компанид өгөх өглөг байхгүй гэв.

 

Хариуцагч “.........” ХХК-ийн Захирал............ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ...........тээврийн хэрэгсэл манай компинийн нэр дээр шилжилж ирсэн. Хоёр талаас хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон. Гэрээ гэдэг зүйл нь бидний хувьд хууль байдаг. Манай компани бүх үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулдаг хуулийн этгээд бөгөөд 7 хоногт 5 удаа тээвэрлэлт хийнэ гэж гэрээ байгуулсан. Хятад талын компани нь доороо итгэмжлэгдсэн компанитай байдаг. Тэр компаниар дамжуулж бид гэрээ хийдэг. 7 хоногт 5 удаа тээвэр хийнэ гэдгийг би зохиогоод хэлсэн зүйл биш. Бүх уурхайгаас С зөвшөөрөл гэдэг зүйл гардаг болсон. Хятад талын компанитай гэрээ хийж бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байсан, ганц Энхцэцэгийн машин биш өөр хүмүүсийн машин манай компанийн нэр дээр шилжиж нийт 16 тээврийн хэрэгсэлтэй болсон, хууль ёсны хувьд 20 тээврийн хэрэгсэл байх ёстой. 8 тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан учраас Автотээврийн үндэсний төв дээр өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан, дээрээ удирдлагатай байгууллага учраөс автотээврийн яамнаас зөвшөөрөл авах болсон. Автотээврийн үндэсний төвийн байцаагч ............ суманд ирж манай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр ирсэн. Энэ хугацаанд ......... гарна гэсэн зүйл хэлээгүй байсан. Яамнаас зөвшөөрөл авсан, байцаагч томилогдсон байх үед “намайг компанийн захирал биш, хүний машин ломбардад тавьдаг” гэж гүтгэсэн. Бүх машины жолооч нарыг над руу ярь гэж хэлсэн байсан. Гэрээ байгуулж үйл ажиллагаа эхлэх гэж байхад гарна гэж хэлсэн, тэгэхээр нь би  гарахаар бол гар гэж хэлсэн. Ажил эхлэх гэж байхад .........нь өөр компани руу урваж саад учруулснаас болж бусад жолооч нар яагаад байна гэж надаас асуусан. Томилолтоор ирсэн байцаагч 7 хоносон. Чи гарч болно хамт ирсэн найзыгаа хүртэл аваад гараа ажилд битгий саад бол гэж хэлсэн. Ингээд ........ аав ээж нь намайг цагдаад шалгуулсан. Цагдаа ......... “энэ хүн чамайг яаж хохироосон бэ” гэж асуухад хохироож магадгүй гэж хэлсэн. Ажил эхлэх гээд бүх жолооч нар ирсэн бэлэн байж байхад.......... жолооч худал мэдээлэл тарааж хэлснээс болж манай компани тээвэрлэлт хийж чадахаа больсон. Цагдаад байцаагдаж байх үед өмгөөлөгчтэйгөө ярьж манай өмгөөлөгч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг минь хэлж байж машинуудаа хураалгахгүйгээр цагдаад шалгуулсан. Намайг шалгаад бүх зүйл нь хууль ёсны байна гэдгийг .........аав ээж хоёрт нь хэлсэн. Өөр хүмүүстэй нийлэх гээд байгаа нь сонсогдоод байсан. Машин нь манай компанийн нэр дээр байгаа учраас би зүгээр гэж бодсон. Заавал ажил эхэлбэл хүчин төгөлдөр болдог зүйл биш гэрээ хийсэн бол хүчин төгөлдөр болно.

Хариуцагч нь зөвшөөрөл байхгүй байж уртын тээвэр хийсэн. Миний үйл ажиллагаа тээвэрлэгч талын үйл ажиллагаанаас болж саад учирсан, энэхүү гэрээний дагуу тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч тал нь бизнесийн болон санхүүгийн чадамжаа нэмэгдүүлж харилцан ашигтай ажиллаж, хэн нэгэндээ боломж олгож хамтран ажиллана гэж заасан байтал нэхэмжлэгч нь хулгайгаар уртын тээвэр хийсэн, жолооч нарын ийм үйлдэлийг таслан зогсоох хэрэгтэй, уртын тээвэр хийсэн мөртлөө манай компанитай санхүүгийн тооцоо хийхгүй, харилцан ашигтай ажиллах гэрээгээ зөрчөөд байна. Надаас шалтгаалж тээвэрлэлт зогссон зүйл байхгүй. Тээвэрлэгч тал гэрээгээ зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч..........шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд “..............” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан материал болон нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийг харахаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна. Тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлж авна гэсэн нэхэмжлэл гаргаад 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрээнээсээ татгалзаж байна гээд, дараа нь тухайн автомашиныг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн гурван нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна.

Аль хэсгийг нь шаардаад байгаа юм. Автомашинаа шилжүүлж авах гээд байгаа юм уу, эсвэл хариуцагчид даалгуулах гээд байгаа юм уу, гэрээгээ цуцлах гээд байгаа юм уу, гэрээнээсээ татгалзаад байгаа юм уу тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 1.5.4 болон 4.2 дахь хэсэгт заасан заалтыг онцгойлон шүүх анхаарч үзээсэй гэж хэлмээр байна. Хамтран ажиллах гэрээг цуцлахаар яах вэ, татгалзахаар яах бэ гэсэн гэрээний нарийн, нарийн зохицуулалт байгаа.

Гэтэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Иргэний хуулийг баримтлаад тээвэрлэлтийн гэрээ байгуулсан мөртлөө гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч “...........” ХХК-ийг хохироогоод байна. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ямар нэгэн шийдвэр гарвал манай компани өөр нэхэмжлэлийн шаардлага гаргах болно гэв

 

Нэхэмжлэгч талаас: “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023.11.21-ний өдрийн 28е/5665 дугаартай албан бичиг, Э.Энхцэцэгийн байнгын оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, “Сийлон” ХХК-ийн 2023.07.31-ний өдрийн 23/152 дугаартай тодорхойлолт, .............. нараас гаргасан 2023.07.08-ны өдөр гаргасан тодорхойлолт, 2022.09.28-ны өдрийн Ханги 15 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2023.05.22-ны өдрийн хамтран ажиллах тээврийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хавтас хэргийн 2, 3, 4, 5, 6, 46, 47, 48-49, 50, 51, 52, 53,  54 дэх тал/

 

Хариуцагч талаас: “”...........” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, итгэмжлэл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, .............. ХХК-тай байгуулсан нүүрс тээврийн гэрээ, пүүний баримтууд” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хавтас хэргийн 16, 31, 32, 33, 60, 62, 104-108 дахь тал/

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар “2023.05.23-ны өдөр “Норд бенз” маркийн 20-75 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...........“С..............” ХХК руу шилжүүлэхэд бүрдүүлсэн хувийн хэрэгт авагдсан баримтууд”-ыг нотлох баримтаар гаргуулсан болно.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ..........нь хариуцагч ............” ХХК-д холбогдуулан автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч..........нь хариуцагч “............ ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт дахь Эрдэнийн босго уурхайгаас Зүүн үзэмчин хошууны зүүн хатавчийн боомтын бүсэд байрлах гаалийн хяналтын талбай хүртэл гэсэн маршрутаар ачаа тээвэрлэхээр, тээвэрлэгч нь өөрийн нэр дээрх хөрөнгө болох тээврийн хэрэгслийг тээвэрлүүлэгч талын нэр дээр шилжүүлж, тээврийн үйл ажиллагааг хамтран хийж гүйцэтгэхээр, хугацаагүй гэрээ байгуулжээ.

 

Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 476 дугаар зүйлийн 476.2-т заасан бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан тээврийн үйл ажиллагаа явуулахаар Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч нь “...Тээвэрлүүлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил олгоогүй, тээвэрлэлт хийгдээгүй учраас 2023.07.08-ны өдөр гэрээнээс татгалзаж, 500.000 төгрөгийг 2023.07.10-ны өдөр “Скай иммануел” ХХК-ийн данс руу шилжүүлж, ............. “М.Энхцогт нь машинаа тохиролцсоны үүднээс нэр шилжүүлж Бадамсүрэн зөвшөөрч Энхцогт руу 20-75 УНЛ чиргүүл, 40-26 БЧ машинаа шилжүүлж авахаар шийдсэн үнэн болно” гэх тодорхойлолтыг бичүүлсэн” гэж, хариуцагч нь “...манай компани тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахаар автотээврийн үндэсний төвд автомашинаа үзлэгт оруулахаар бэлдэж байхад “20-75 УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн автомашины жолооч ..........т нь бусадтай нийлж, намайг энэ компанийн захирал биш, тээврийн хэрэгслийг ломбардад тавих гэж байна” гэж худал мэдээлэл тарааж, компанийн нэр хүндэд халдаж, хохирол учруулж, үйл ажиллагааг зогсоосоноос тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдаагүй...500.000 төгрөг бол миний .......... жижиг машиныг Сүхбаатар аймгийн Хөшөөтийн уурхай руу явахдаа хөлсөлсөн мөнгө, “............” ХХК-ийн дансаар 500.000 төгрөгийг хүлээн авсан” гэж тус тус тайлбарлаж, талууд мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь гэрээний дагуу тээвэрлэлт хийгдээгүй тухайд маргаагүй боловч гэрээний дагуу тээвэрлэлт хийгдээгүй шалтгаан нь “...Норд бенз маркийн автомашины жолооч .........нь бусадтай нийлж, намайг энэ компанийн захирал биш, тээврийн хэрэгслийг ломбардад тавих гэж байна гэж худал мэдээлэл тарааж, компанийн нэр хүндэд халдаж, хохирол учруулж, үйл ажиллагааг зогсоосон” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гэрээ хэрэгжээгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.3-т тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Мөн хариуцагч нь Хамтран ажиллах тээврийн гэрээний 1.5-т “энэхүү гэрээний дагуу тээвэрлүүлэгч болон тээвэрлэгч нь бизнес болон санхүүгийн чадамжаа нэмэгдүүлж харилцан ашигтай ажиллахын тулд талууд нэг нэгэндээ боломж олгож хамтран ажиллана”, 1.5.4-т “тээвэрлэгч тал нь санхүүгийн албатай тооцоо нийлж тээвэрлүүлэгч талд тооцоогүй болсны дараагаар тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлэгч талд шилжүүлэх бөгөөд тээврийн хэрэгслийг шилжүүлэхэд гарах зардлыг тээвэрлэгч өөрөө бүрэн хариуцна”, 4.2-т “тооцоо нийлэхдээ ачаа тээвэрлэлт тутамд талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн түүнийг 2 тал баталгаажуулан, тээвэрлэгч талын дагуу нэхэмжлэхийн дагуу шилжүүлнэ” гэж заасныг тээвэрлэгч буюу нэхэмжлэгч тал зөрчсөн, компанийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслээр дотоодын тээвэр хийж, ашиг олсон, олсон ашгийнхаа талаар санхүүгийн тооцоо нийлэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхгүй гэж тайлбарлаж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч өөрийн хөрөнгө болох ..............улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт дахь Эрдэнийн босго уурхайгаас Зүүн үзэмчин хошууны зүүн хатавчийн боомтын бүсэд байрлах гаалийн хяналтын талбай хүртэл маршрутаар олон улсын тээвэр хийхээр хамтран ажиллах тээврийн гэрээг хийж, гэрээний 1.5.1-т заасны дагуу тээврийн хэрэгслийн нэрийг хариуцагч “.........” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч гэрээний дагуу нэг ч тээвэрлэлт хийгдээгүй, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь өөрийн өмч болох тээврийн хэрэгслээ ашиглан дотоодын тээвэрлэлт хийснийг буруутгаж, олсон ашиг орлогоос нь санхүүгийн тооцоо нийлж, тооцоогүй болсныг дараагаар тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлнэ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Тээвэрлүүлэгч буюу хариуцагч тал нь гэрээний дагуу тээвэрлэлт хийгдсэн эсвэл компанийн зөвшөөрлийн бичиг баримтыг ашиглан БНХАУ болон МУ-ын хооронд олон улсын тээвэр хийсэн тохиолдолд гэрээний 4.1-т “Эрдэнийн босго уурхайгаас зүүн үзэмчин хошууны зүүн хатавчийн боомтын бүсэд гаалийн хяналтын талбай хүртэл тээвэрлэлт хийх ба тооцоог тухайн өдрийн ханшаар тооцно” гэж заасны дагуу тээвэрлэгчийг санхүүгийн тооцоо хийхийг шаардах эрхтэй болохоос гэрээгээр зохицуулагдаагүй зүйлээр санхүүгийн тооцоо нийлэх, харилцан ашигтай ажиллахыг шаардах, хугацаагүй байгуулсан гэрээнээс хэдийд ч гарч болох эрхийг хязгаарлах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч буюу тээвэрлэгч нь хамтран ажиллах тээврийн гэрээнээс татгалзаж буйгаа 2023.07.08-ны өдөр ..........гарын үсэг зуруулж авсан тодорхойлолт, өөрийн жолооч.........данснаас “.......” ХХК-ийн данс руу 2023.07.10-ны өдөр 500.000 төгрөгийг “2072Unl.nord benz ner shiljuulj avh mungu” гэх утгаар шилжүүлсэн үйлдлээр илэрхийлсэн гэж үзэхээр байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь ........улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь ........2023.07.08-ны өдрийн тодорхойлолт, тодорхойлолтод байгаа “Г.Бадамсүрэн” гэх гарын үсгийн тухайд маргаагүй.

 

Нэхэмжлэгч ...... нь .........улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болох нь Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. Мөн хамтран ажиллах тээврийн гэрээ байгуулж, гэрээний 1.5.1-т заасны дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг хариуцагч.........” ХХК руу шилжүүлсэн этгээд бол нэхэмжлэгч ......... юм.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах” тухай гэж бичсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт зохигч 4..........улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа тухайд маргаагүй, харин тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг хариуцагч шилжүүлж өгөхгүй байгаад маргасан.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах тээврийн гэрээнээс тээвэрлэгч тал болох ......... нь татгалзсан байна гэж дүгнэж, талууд гэрээний зүйлийг харилцан буцааж өгөх, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч ........ нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар 40-26 БЧ чиргүүлтэй, .......... Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч .......... нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч ............даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.......... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....... олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Хариуцагч талаас гаргаж өгсөн “.........” ХХК-тай байгуулсан нүүрс тээврийн гэрээ, пүүний баримтууд нь хэрэгт хамааралгүй, бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримтууд, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2024.05.10-ны өдрийн 46 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар тус тус үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар ...........улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийн нэрийг нэхэмжлэгч .......... нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч “.........” ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч............ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “......” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...........олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  ...............