Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2024/00093/И |
Дугаар | 144/ШШ2024/00070 |
Огноо | 2024-05-01 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 144/ШШ2024/00070
2024 оны 05 с арын 01 өдөр | Дугаар 144/ШШ2024/00070 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв байранд байрлах, “Хасбанк” ХХК /РД:*********-ийн нэхэмжлэлтэй,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 11А байр, 25 тоотод оршин суух хаягтай, Х овгийн Э.Х /РД:*********/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Хасбанк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нарантуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Э.Хосбаяр нь Хасбанктай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1450009093 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 12,000.000 /арван хоёр сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 05 сарын 18-ны өдөр зээлдэгч Э.Хосбаярын ХасБанк дахь 5003741871 дансанд 12,000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Зээлийг олгосноос хойш зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлээ төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээлийг төлүүлэхээр бүхий л талаар ажилласан боловч зээлдэгчтэй ямар нэг байдлаар холбоо барих боломжгүй, албан ёсны хаягтаа оршин суухгүй байгаа. Өмнөговь аймгийн Ханбогд суманд Э.Хосбаяр нь байнгын оршин сууж амьдардаггүй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1450009093 дугаартай гэрээний дагуу 2024 оны 04 сарын 11-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
Нийт 12,378,649.02 төгрөг болно.
Нэхэмжлэлийн шаардлага:
Хариуцагч Э.Хосбаярын оршин суугаа хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. Зээлдэгч 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай 1,5 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан байгаа. Тухайн үедээ Ханбогд тээвэр Лосижтик гээд тээврийн компанид ажилладаг байсан. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр ээж нь буюу Сэлэнгэ гэдэг хүн байсан. Зээл хэвийн төлөгдөж явж байгаад 2021 оны 09 дүгээр сараас хойш хугацаа хэтрэлттэй болсон байгаа. 2022 оны 02 дугаар сараас ковидын улмаас ажилдаа явахгүй байж байгаад ажлаасаа гарсан. Сүүлд 2022 оны 01 дүгээр сард Орхон аймагт оршин сууж байгаа талаар тодруулсан, бүртгэлтэй дугаараа барьдаггүй, ээжээс тодруулахаар хаана байгааг нь мэдэхгүй байна. Уурхайд л байгаа байх, хамтран зээлдэгчийн хувьд тэтгэврийн насны хүн тул зээл төлөх чадваргүй гэсэн байгаа.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь Э.Хосбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“Хасбанк” ХХК болон Э.Хосбаяр нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1460009093 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэрэглээний зээл/-г байгуулсан ба зээлдэгч Э.Хосбаяр нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй болсон байх тул түүнийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Э.Хосбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 11А байр, 25 тоотод оршин суух хаягтай боловч уг хаяг дээрээ оршин суудаггүй, оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Хосбаяр /РД:РЮ84050218/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Э.Хосбаяр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 11А байр, 25 тоотод оршин суух хаягтай, Х овгийн Э.Х /РД:**********/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Хосбаярыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нарантуяа /утас:96169010/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ