Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 144/ШШ2024/00012    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2024             01                   24                                                          144/ШШ2024/00012                               

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч.............. би,

 

Нэхэмжлэгч: У...................тоот хаягт оршин суух, ...........н овогт .............-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, .......... овогт .............-д холбогдох,

 

19.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

........нь эхнэр Ариунцэцэгийн хамт 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр надаас (.........)-ээс 13.000.000 (арван гурван сая төгрөг)-ийг БЗД-ийн Жуков худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн данс болох (........... тоот дансанд шилжүүлж, хийлгүүлж авсан. С.Батгэрэл нь мөнгө зээлж авахдаа 1 сарын хугацаатай 10 хувийн хүү тооцоод 2021 оны 06 сард багтаан өгнө гэж аман гэрээ хийсэн боловч, одоог хүртэл элдэв шалтаг тоочин, утсаа авалгүй, хүүг нь тооцож өгнө, хохиролгүй болгож өгнө гэсээр өдийг хүртэл зугтаагаад яваад байгаа болно.

........ зээлсэн мөнгийг миний бие давхар Хадам эгч ........ хүүг нь бодоод өгнө гэж давхар зээлж авч өгсөн ба мөнгө зээлэхэд манай эхнэр ......... хамт байсан болно. ........ 2 жилийн хугацаанд маш олон удаа утсаар залган холбогдсон боловч ерөөсөө утсаа авдаггүй, заримдаа авахаараа одоо удахгүй бүтээж өгнө гэдэг, бүр сүүлдээ 2-3 утас сольж, утсаа авахаа больсон, уулзъя гэхээр уулздаггүй, зугтаагаад худлаа яриад яваад байна. Үүнээс болж манай гэр бүлийн амьдралд маш их хохирол үүссэн болно.

Иймд ....... зээлсэн 13.000.000 (арван гурван сая) төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс тооцон 2 жилийн хугацааны хүүг зах зээлийн ханш (банк бус санхүүгийн байгууллага)-ийн дагуу тооцож 19.000.000 (арван есөн сая төгрөг)-ийг нэхэмжилж байгаа тул хохирлыг барагдуулж, хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

.... миний бие ........ холбогдуулан 19.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд гаргасан. ...... нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 13.000.000 төгрөгийг надаас зээлсэн бөгөөд 4 удаагийн гүйлгээгээр 6.200.000 төгрөгийг надад төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 6.800.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Миний бие нь зээлийн хүүд тооцон нэхэмжилсэн 6.000.000 төгрөгийг хасаж тооцон нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ......нь хариуцагч .......холбогдуулан 19.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Нэхэмжлэгч ......нь нэхэмжлэлийн шаардлагаа хүүний 6.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч ...... 13.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, үүнээс 6.200.000 төгрөгийг хариуцагч нь төлсөн, үлдэх 6.800.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрчээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252.950 төгрөгийн тавин хувь болох 126.475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 126.475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ...... улсын тэмдэгтийн хураамжид 126.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....... тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч....... нь нэхэмжлэлийн шаардлагаа хүүний 6.000.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч .........13.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, үүнээс 6.200.000 төгрөгийг хариуцагч нь төлсөн, үлдэх 6.800.000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252.950 төгрөгийн тавин хувь болох 126.475  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 126.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч ...... улсын тэмдэгтийн хураамжид 126.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .......тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                     ..............