Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2024/00077/И |
Дугаар | 144/ШШ2024/00069 |
Огноо | 2024-05-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 144/ШШ2024/00069
2024 оны 05 сары н 01 өдөр | Дугаар 144/ШШ2024/00069 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р багт байрлах, “ХААН банк” ХК /РД:*****/-ийн Өмнөговь аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 4-р баг, Баясгалант хийд 2 гудамж 1 тоотод оршин суух хаягтай, Б овгийн Д.Б /РД:**********/,
Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 4-р баг, Баясгалант хийд 2 гудамж 1 тоотод оршин суух хаягтай, Б овгийн Н.О /РД:*********/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“ХААН банк” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нараас зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг харьяаллын дагуу Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарсан боловч ‘’хариуцагч Д.Батцэнгэл нь тус нэхэмжлэлд дурьдсан Сүхбаатар аймаг дахь хаяг дээр бүртгэлгүй, тус хаягт амьдардаггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон захирамж гарсан. Иймд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Зээлдэгч Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нар нь ХААН Банкны Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201843712433 тоот Зээлийн гэрээ, БГХ201843712433 тоот Барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая төгрөг/-ийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хашаа байшин завсарлах зориулалтаар өөрийн хэрэгцээнд зориулан сар бүр зээлийн хүүгийн төлбөрт 560,600 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлийг авсан.
Зээлдэгч Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нар нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,001,943.50 төгрөг, зээлийн хүү 3,407,320.28 төгрөг нэмэгдүүлсэн хүү 10,295.26 төгрөг нийт 8,419,559.04 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн /Н.Отгонцэцэг нь Сүхбаатар аймгийн Төрийн банканд ажилладаг мэдэгдэл хүлээн авсан/ боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 1,601 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгч Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нар нь ХААН Банкнаас зээл авах үед оршин сууж байсан Сүхбаатар аймаг Мөнххаан 4-р баг Баясгалант хийд 2 гудамж 1 тоот хаягтаа амьдрахгүй байгаа гэдэг нь Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 147/ШЗ2024/00254 дугаар захирамжаар тогтоогдож байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү.
Харилцагч Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нар нь Хаан банкнаас 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/201843712433 тоот зээлийн гэрээ байгуулан 15 сая төгрөгийн зээл авсан боловч одоогоор график төлөлтдөө ороогүй, 2024 оны 03 дугаар сарын байдлаар 1600 гаруй хоносон байна. Энэ зээл төлөх мэдэгдлийг үндсэн зээлдэгчийн бүртгэлтэй хаяг болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүртгэлтэй хаягаар явуулсан, хаяг дээрээ амьдардаггүй гэсэн шалтгаанаар Д.Батцэнгэлд хүргүүлсэн зээл төлөх мэдэгдэл буцаж ирсэн байгаа. Тухайн зээлийг авч байх үед амьдарч байсан Сүхбаатар аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 147/ШЗ2024/00254 дугаартай шүүгчийн захирамжаар тухайн иргэн хаяг дээрээ амьдардаггүй тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж болно гэсэн байна. Тэгээд захирамжийн хүрээнд нэхэмжлэлийг гаргасан байна.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар нь Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“ХААН банк” ХХК болон Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201843712433 дугаартай зээлийн гэрээ /хэрэглээний зээл, малчны зээл/-г байгуулсан бөгөөд зээлдэгч Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нар нь зээлийн гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хаана оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул тэднийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд байх ба Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 4-р баг, Баясгалант хийд 2 гудамж 1 тоотод оршин суух хаягтай байх боловч уг хаяг дээрээ оршин суудаггүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 147/ШЗ2024/00254 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.Батцэнгэл /РД:ЛД78073118/, Н.Отгонцэцэг /РД:ЛД77090505/ нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд байх тул хуульд заасан журмын дагуу тэднийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 4-р баг, Баясгалант хийд 2 гудамж 1 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Дашдаваагийн Батцэнгэл /РД:ЛД78073118/, Боржигон овгийн Навааны Отгонцэцэг /РД:ЛД77090505/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Батцэнгэл, Н.Отгонцэцэг нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин байгаа газрыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэгт /утас:99038356/-т мэдэгдэхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ