Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар  144/ШШ2024/00022 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024          02            20                                                          144/ШШ2024/00022                                

 

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч .........би,

 

Нэхэмжлэгч: ...............т байрлах, ................нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...........тоот хаягт оршин суух, ............... холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14.787.728,41 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 14.807.228,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “............ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ...........нь ХААН Банкны ...............тооцооны төвөөс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ201743048247 дугаартай Зээлийн гэрээ, .............дугаартай Барьцааны гэрээ байгуулан 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Мөн доорх нэмэлт зээлүүдийг авсан. Үүнд:

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201743309339 дугаартай Зээлийн гэрээ, БГ201743309339 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 4,692,897.49 төгрөгний үлдэгдэл зээл дээр нэмж 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөг, нийт 6,192,897.49 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүгэй, 24 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар,

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/14941-14 дугаартай Зээлийн гэрээ, БГХ/14941-14 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 4,613,265.52 төгрөгний үлдэгдэл зээл дээр нэмж 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөг, нийт 8,613,265.52 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар,

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-61218 дугаартай Зээлийн гэрээ, БГ-61218 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 7,467,314.57 төгрөгний үлдэгдэл зээл дээр нэмж 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөг, нийт 11,467,314.57 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар,

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ201944385808 дугаартай Зээлийн гэрээ, БГХ201944385808 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 10,246,562.61 төгрөгний үлдэгдэл зээл дээр нэмж 3,000,000 /Гурван сая/ төгрөг, нийт 13,246,562.61 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар,

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/202045530676 дугаартай Зээлийн гэрээ, БГХ202045530676 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 6,486,568.18 төгрөгний үлдэгдэл зээл дээр нэмж 7,000,000 /Долоон сая/ төгрөг, нийт 13,486,568.18 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/202146571417 дугаартай Зээлийн гэрээ, БГХ202146571417 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 9,354,342.86 төгрөгний үлдэгдэл зээл дээр нэмж 9,000,000 /Есөн сая/ төгрөг, нийт 18,354,342.86 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар,

2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/202247417313 дугаартай Зээлийн гэрээ, БГХ202247417313 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 14,624,947.64 төгрөгний үлдэгдэл зээл дээр нэмж 10,000,000 /Арван сая/ төгрөг, нийт 24,624,947.64 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлж авсан.

Зээлдэгч ......... нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 31,876,866.04 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,245,898.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,006.28 төгрөг, нийт 43,128,771.11 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч *** нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараалан зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардан 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус Зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөөгүй 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 409 хоног зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд банк С.Эрдэнэсувдаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 317202247417313 дугаартай Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 317202247417313 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 12,623,133.96 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,055,692.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 108,901.72 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 14.807.228,41 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч С.Эрдэнэсувдад холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/202247417313 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 14.787.728,41 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 14.807.228,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч *** нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/202247417313 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 14.787.728,41 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 14.807.228,41 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал сар бүрийн 08-ны дотор 500.000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үлдэгдэл 9.307.228,41 төгрөгөөр тус тус хэсэгчилэн нэхэмжлэгч “***” ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.

Иймд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч **** холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14.787.728,41 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 14.807.228,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч *** 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 14,624,947.64 төгрөгний үлдэгдэл зээл дээр нэмж 10,000,000 /Арван сая/ төгрөг, нийт 24,624,947.64 төгрөгийн цалингийн зээлийг, жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлсэн болох нь ЗГ/202247417313 дугаартай зээлийн гэрээ, БГХ202247417313 дугаартай барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11-13, 14-15, 18-20, 21-23 дахь тал/

 

Зохигчийн шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч ***д нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/202247417313 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 14.787.728,41 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 14.807.228,41 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал сар бүрийн 08-ны дотор 500.000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үлдэгдэл 9.307.228,41 төгрөгөөр тус тус хэсэгчилэн нэхэмжлэгч “*** ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрчээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231.986 төгрөгийн тавин хувь болох 115.993 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 115.993 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжид 115.993 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***к” ХК-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч *** нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ/202247417313 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 14.787.728,41 төгрөг, нотариатын зардалд 19.500 төгрөг, нийт 14.807.228,41 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал сар бүрийн 08-ны дотор 500.000 төгрөгөөр, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үлдэгдэл 9.307.228,41 төгрөгөөр тус тус хэсэгчилэн нэхэмжлэгч “***” ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн,  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231.986 төгрөгийн тавин хувь болох 115.993 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 115.993 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжид 115.993 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                       ***