Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2024/00002/И |
Дугаар | 144/ШШ2024/00004 |
Огноо | 2024-01-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 144/ШШ2024/00004
2024 01 10 144/ШШ2024/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: 1964 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Өмнөговь аймаг, Ханбогд сум, Баян баг, Гоёотын 1-7 тоотод оршин суух, Д овгийн Ц.Б /РД:*******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд Цэвэгмэдийн хүү болон төрсөн. 1980 онд Боловсролын яамны харьяа тээврийн техник мэргэжлийн сургуулийн дарханы ангид элсэн суралцаж 1982 онд тус сургуулийг төгссөн. 1982 онд мэргэжлийн дагуу автобус засварын хэсэгт гагнуурчнаар ажилд орсон. 1983 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сард Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж Барилгын цэргийн ерөнхий газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаар тушаалаар халагдсан.
1986 онд цэрэгт явж ирээд Барилгын материалын үйлдвэрийн харьяа Өмнөговь аймаг дахь барилгын техникийн бригадад гагнуурчнаар, жолоочоор тус тус ажиллаж 1991 онд ажлаас чөлөөлөгдөж 1992 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын говь хувьцаат компанид мужаан слесариар ажиллаж байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байна.
Одоо тэтгэвэр гарах гэтэл овгийн зөрчил гарч 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 013098 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Цэгмидийн Батсуурь гэж буруу бичигдсэн, 1964 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02-т бүртгэсэн төрсний бүртгэлийн гэрчилгээнд Цэгмэд, Цэвэгмид гэж 2 янзаар буруу бичигдсэн, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 594 дугаартай лавлагаанд О.Батсуурь гэж ааваар овоглон буруу бичигдсэн, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тушаалд О.Батсуурь гэж буруу бичигдсэн, 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 508990 дугаартай цэргийн батлах Цэвэгмэдийн Батсуурь гэж зөв бичигдсэн боловч Батлан хамгаалах яамны төв архивын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2359 дугаартай лавлагаа Цэвэгмид, Очирбат гэж тус тус буруу бичигдсэн, Иймд намайг 1983 оноос 1990 оныг хүртэл Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт гагнуурчин, мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн дээрх бичиг баримтуудад буруу бичигдсэнийг залруулж Цэвэгмэдийн Батсуурь мөн болохыг тогтоож өгнө үү. Хамт ажиллаж байсан болон намайг Цэвэгмэдийн Батсуурь гэдгийг мэдэх 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү. Будын Пүрэв-Очир Өмнөговь аймаг Ханбогд сум Хөөврийн 6-604 тоот утас:89899935, Ганжуурын Оджаргал Өмнөговь аймаг Ханбогд сум Баян хөөврийн 10-1101 тоот утас:89641030.
1980 онд техникийн мэргэжлийн сургуульд явсан. 1982 онд төгссөн. 1982 онд гагнуурчнаар ажилд орсон. 1983 оны 06 сард Өмнөговь аймгийн барилгын цэргийн ангид татагдаж, 1986 оны 08 сард халагдаж ирээд барилгын техникийн бригадад гагнуурчнаар ажиллаж, 1991 онд ажлаас чөлөөлөгдөж, 1992 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын говь хувьцаат компанид мужаан, слесариар ажиллаж байсан.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Батсуурь нь тус шүүхэд ажиллаж байсан байдлыг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хүсэлт гаргагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь заалтад зааснаар хүний ажиллаж байсан байдлыг болон эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг.
Хүсэлт гаргагч Ц.Б /РД:********/-ийг Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Хүсэлт гаргагчийн тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай тодорхойлолт, 013098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 594 дугаартай архивын лавлагаа, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1983 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай тушаал, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 203 дугаартай тушаал, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаартай тушаал, гэрч Б.Пүрэв-Очир, Г.Оджаргал нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн Ц.Батсуурь нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 013098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 013098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 594 дугаартай архивын лавлагаа, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1983 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай тушаал, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 203 дугаартай тушаал, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаартай тушаал, гэрч Б.Пүрэв-Очир, Г.Оджаргал нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ц.Батсуурь нь БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Өмнөговь аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1986.08.08-ны өдрийн 282 дугаар тушаалаар 1986.08.17-ны өдөр 508990 дугаарын цэргийн батлахтай халагдсан болох нь Цэвэгмэдийн Батсуурийн 508990 дугаартай цэргийн батлахаар тогтоогдож байх тул түүний Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Б.Пүрэв-Очир, Г.Оджаргал нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авахад гэрчүүд Ц.Б Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар ажиллаж байсан гэж нэгэн адил мэдүүлж байхаас гадна гэрч нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд, хүсэлт гаргагч Ц.Б Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 013098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дорж овгийн Ц.Б /РД:**********/-ийг мөн болохыг тус тус тогтоох нь үндэслэлтэй байх тул түүний хүсэлтийг хангаж, харин түүний Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дэх заалтад зааснаар Д овгийн Ц.Б /РД:*******/-ийг Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 013098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дорж овгийн Цэвэгмэдийн Батсуурь /РД:КЮ64010134/-г мөн болохыг тус тус тогтоож, түүний Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторт гагнуурчнаар 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ