Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар  144/ШШ2024/00057    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024          04            15                                                          144/ШШ2024/00057                                

 

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч***би,

 

Нэхэмжлэгч: ****байрлах, “***” ХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***тоот хаягт оршин суух, ***д холбогдох,

 

2022.04.14-ний өдөр ЗГ/-тоот болон 2022.05.13-ны өдрийн ЗГ/-47895745 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 10.239.082,31 төгрөг болон нотариатын зардалд 55.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *** нь ХААН банкны Өмнөговь салбарын Ханбогд тооцооны төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/ дугаартай барьцааны гэрээ, мөн Төв тооцооны төвөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-47895745 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/47895745 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан цалингийн орлогоо барьцаалуулан 10.000.000 төгрөгийн зээлийг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар авсан.

Зээлийн эрх нээх гэрээний 2.1.7.2-т “...зээлдэгч зээлийн нөхцөл болон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-тай танилцан нууц кодоор баталгаажуулан зөвшөөрлөө илэрхийлж, банк түүнийг хүлээн авснаар талууд тухайн асуудлаар харилцан тохиролцож гэрээ байгуулсанд тооцно” гэж заасанчлан талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.

Зээлийн эрхийн хэмжээнд дараахь зээлүүдийг авсан байна. Үүнд:

-2022.04.14-ний өдөр 4.000.000 төгрөг,

-2022.05.13-ны өдөр 3.842.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 1.500.000 төгрөг,

2022.05.27-ны өдөр 5.342.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 2.000.000 төгрөг,

-2022.06.12-ны өдөр 7.342.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.06.15-ны өдөр 7.442.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 300.000 төгрөг,

-2022.06.16-ны өдөр 7.742.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.06.18-ны өдөр 7.842.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.06.28-ны өдөр 7.942.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 200.000 төгрөг,

-2022.07.01-ний өдөр 8.142.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 200.000 төгрөг,

-2022.07.04-ний өдөр 8.342.610,96 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.07.09-ний өдөр 8.267.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 400.000 төгрөг,

-2022.07.14-ний өдөр 8.667.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.07.15-ны өдөр 8.767.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 300.000 төгрөг,

-2022.07.16-ны өдөр 9.067.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 200.000 төгрөг,

-2022.07.17-ны өдөр 9.267.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.07.23-ны өдөр 9.367.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.07.28-ны өдөр 9.467.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 120.000 төгрөг,

-2022.07.29-ний өдөр 9.587.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 310.000 төгрөг,

-2022.07.30-ны өдөр 9.897.334,36 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.08.09-ний өдөр 9.715.291,10 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 150.000 төгрөг,

-2022.08.12-ны өдөр 9.865.291,10 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 100.000 төгрөг,

-2022.09.09-ний өдөр 9.690.178,84 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 300.000 төгрөг,

-2022.10.10-ны өдөр 9.913.654,79 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 280.000 төгрөг,

-2022.11.10-ны өдөр 9.711.247,33 төгрөгний үлдэгдэл дээр нэмж 285.000 төгрөг,

-2022.12.24-ний өдөр 9.719.292,48 төгрөгий үлдэгдэл дээр нэмж 280.000 төгрөгийн зээлийг тус тус авсан.

Зээлдэгч **** нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3.028.461,50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.199.048,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3.324,89 төгрөг, нийт 4.230.835,11 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 451 хоног зээлийн гэрээний хугацааг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байна.

Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2022.04.14-ний өдөр ЗГ/-тоот болон 2022.05.13-ны өдрийн ЗГ/-47895745 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөрт 8.696.538,50 төгрөг, хүүгийн төлбөрт 1.472.338,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70.204,99 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 55.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч ****холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ-47895745 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 10.239.082,31 төгрөг, нотариатын зардалд 55.100 төгрөг, нийт 10.294.182,31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч ***нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-47895745 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 10.239.082,31 төгрөг, нотариатын зардалд 55.100 төгрөг, нийт 10.294.182,31 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сар бүрийн 15-ны дотор 500.000 төгрөгөөр, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 4.794.182,31 төгрөгөөр тус тус хэсэгчилэн нэхэмжлэгч “***” ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.

Иймд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч ****холбогдуулан 2022.04.14-ний өдөр ЗГ/-тоот болон 2022.05.13-ны өдрийн ЗГ/-47895745 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 10.239.082,31 төгрөг болон нотариатын зардалд 55.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

  

Нэхэмжлэгч ****” ХК нь хариуцагч ***2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/ дугаартай барьцааны гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-47895745 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/47895745 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан цалингийн орлогоо барьцаалуулан 10.000.000 төгрөгийн зээлийг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар тус тус зээлсэн болох нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/ дугаартай барьцааны гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-47895745 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/47895745 дугаартай барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Зохигчийн шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч *** нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 10.239.082,31 төгрөг, нотариатын зардалд 55.100 төгрөг, нийт 10.294.182,31 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сар бүрийн 15-ны дотор 500.000 төгрөгөөр, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 4.794.182,31 төгрөгөөр тус тус хэсэгчилэн нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрчээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179.657 төгрөгийн тавин хувь болох 89.828,5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 89.828,5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжид 89.828,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХК-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ***нь 2022.04.14-ний өдөр ЗГ/-тоот болон 2022.05.13-ны өдрийн ЗГ/-47895745 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 10.239.082,31 төгрөг болон нотариатын зардалд 55.100 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сар бүрийн 15-ны дотор 500.000 төгрөгөөр, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 4.794.182,31 төгрөгөөр тус тус хэсэгчилэн нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179.657 төгрөгийн тавин хувь болох 89.828,5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 89.828,5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***улсын тэмдэгтийн хураамжид 89.828,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                     ***