Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М ХХК /РД:/

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.С

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Б.Э, хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага: “202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн тоот шийтгэлийн хуудас, 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1.“М” ХХК, иргэн Д.О нар нь  Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хотхоны ******* дүгээр блокын ******* давхрын 3 өрөө, нийт талбай ******* м.кв орон сууцыг 187,209,000 төгрөгөөр захиалан бариулахаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулжээ.

1.2.Д.Оээс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулан түлхүүрээ авахаар хандахад М ХХК-иас захиалсан байрны талбайн хэмжээ 2.6******* м.кв илүү байгаа тул 9.500.000 төгрөгийн төлбөрийг төлж түлхүүрээ авах шаардлагыг тавьсныг иргэн Д.О эс зөвшөөрч 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байна.

1.3.Дээрх гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.С 202******* оны 02 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн 2*******02000082 дугаартай хэрэг нээж, холбогдогчоор “М” ХХК-г татан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг 20.0000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдөр зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлжээ.

1.*******.Гомдол гаргагч “М” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.Сын 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн тоот шийтгэлийн хуудас, 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг  хүчингүй болгуулахаар тус шүүхэд 202******* оны 0******* дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан.   

 

Хоёр.Гомдлын үндэслэл:

2.1.Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: “...Иргэн Д.О болон М ХХК нарын хооронд 2021 оны 06 сарын 23-ны өдөр ******* тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээг байгуулагдах явцад гэрээний 1.2 дахь заалтанд бичигдэх м.кв хэмжээнд механик алдаа гарч ашигтай талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 6*******.02 м.кв гэж бичих байсныг 61.38 м.кв гэж алдаатай бичсэн байдаг. Бид уг үүссэн асуудлын талаар захиалагчид ******* тоот албан бичгээр мэдэгдсэн. Захиалагч нь 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гар өргөдлөөр А ХХК-иар хэмжилт хийлгэж гэрээнд 61.38 м.кв гэж зааснаас их буюу 63.07 м.кв хэмжээтэй болох дүгнэлтийг гаргуулсан бөгөөд ямарваа нэгэн төлбөр тооцоо нэмж төлөхгүйгээр орон сууцыг хүлээн авах хүсэлт гаргасан. Уг өргөдлийн хариуд М ХХК нь ******* тоот албан бичгээр магадлалаар орсон зураг төслийн дагуу 6*******.02 м.кв талбайн хэмжээгээр төлбөр тооцоог авахгүйгээр захиалагчийн өөрийн гаргасан 63.07 м.кв-ийн дагуу зөрүү төлбөр тооцоог бодож 5,15*******,500 төгрөгөөр төлбөрийг төлж орон сууцаа хүлээн авах тухай хариуг хүргүүлсэн.

Гэтэл захиалагч нь өнөөдрийг хүртэл орон сууцны зөрүү төлбөр тооцоог төлөөгүй ба 63.07 м.кв - 61.38 м.кв= 1.69 м.кв үнэ төлбөргүйгээр авах гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан.

Иргэн Д.Оийн гомдлоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгаа газрын улсын байцаагч Б.С нь “М” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад зааснаар 2*******02000082 дугаартай зөрчлийн хэрэг нээж Зөрчлийн тухай хуулийн 10.2 зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, мөн 202******* оны 03 сарын 1*******-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч "Иргэн Д.Оэй 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан орон сууцны захиалгын гэрээний 3.2 дахь хэсгийн биелэлтийг бүрэн хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах бичиг баримт хүлээлгэн өгөхийг “М” ХХК-д даалгасан шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1.1-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-т заасны дагуу хууран мэхлэх, төөрөгдүүлэх хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байж болзошгүй гэжээ. Манай байгууллагад анхнаасаа хэрэглэгчийн хууран мэхлэх, төөрөгдүүлэх сэдэл санаа зорилго байгаагүй болно. Захиалагч Д.Оэй байгуулсан гэрээний 1.2 дахь заалтанд бичигдэх м.кв хэмжээнд механик алдаа гарч ашигтай талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 6*******.02 м.кв гэж бичих байсныг 61.38 м.кв гэж алдаатай бичсэн байдаг.

Хэрэв бид хэрэглэгчийг хууран мэхлэх санаа сэдэл зорилго анхнаасаа байсан бол м.кв хэмжээг бодит талбайн хэмжээнээс илүү бичиж илүү мөнгө хэрэглэгчээс авах эсхүл хэрэглэх ёстой бараа материалын чанар стандартыг бууруулан хэмнэлт гаргаж ашиг орлого олсон бол биднийг хэрэглэгчийн хууран мэхэллээ гэж үзэж болох байхаа.

Гэвч бодит нөхцөл байдал дээр бодит талбайн хэмжээ гэрээнд зааснаас илүү байгаа манай захиалагч болох Д.О нь мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэж илүү болох нь тогтоогдчихсон, хэрэглэгч нь гэрээнд зааснаас илүү байгаа м.кв үнэ төлбөргүйгээр авахаар гомдол гаргаад байгаа юм.

Гэтэл улсын байцаагч нь биднийг хэрэглэгчийг хууран мэхэлж гэрээ байгуулсан, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэж буруутгаж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, зөрчлийн шинж байхгүй байхад шийтгэл оногдуулаад байна.

2.Талуудын хооронд Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Захиалагч нь өөрийн захиалсан орон сууцанд доголдол гарсан бол доголдлыг засахыг шаардах эсхүл гэрээг цуцалж өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх бүрэн эрхтэй. Захиалагч нь одоогийн байдлаар гэм хорыг арилгах буюу өөрт учирсан хохирлоо нөхөн төлөхийг шаардсан гомдлын шаардлага гаргаагүй байна. Иргэний хуулийн 3************** дүгээр зүйлийн дагуу гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй юм. Бодит нөхцөл байдал дээр талууд хэмжилт хийж гэрээнд заасан м.кв илүү байгааг аль аль нь нотолсон мэдэж байгаа, манай компани тухайн бүтээгдэхүүнийг бий болгоход нэгж м.кв тутамд зардал гаргасан. Гэтэл улсын байцаагч нь илүү байгаа м.кв үнийг төлөөгүй байхад орон сууцыг хүлээлгэн өгөх даалгавар өгч манай компанийг хохироож байгаад туйлын гомдолтой байна. Гүйцэтгэгч байгууллага гэрээнд заасан м.кв хэмжээг алдаатай бичсэн нь захиалагч үндэслэлгүйгээр хөрөнгөжих эрхийг олгохгүй юм.

3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.*******.1-т "Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно" гэж заасан.

Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгаа газрын улсын байцаагч нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлж илүү м.кв үнийг төлөгдөөгүй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Ватер гарден төслийн ******* блокийн батлагдсан ажлын зургийн дагуу 3 өрөө орон сууц нь 6*******.02 м.кв-аар улсын бүртгэлийн мэдээллийн санд орсон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 6*******.02 м.кв-ийн дагуу хуулийн дагуу гарах ёстой. Иймд бид уг м.кв зөрүүтэй алдааг гэрчилгээ гаргахын тулд залруулах ёстой юм. Бид энэ тухай улсын байцаагчид хэрэг бүртгэлийн шатанд мэдэгдсээр атал хэрэгжих боломжгүй, хууль зөрчихийг шаардсан шийдвэр гаргаж байгааг биелүүлэх боломжгүй байна.

 

Иймд хавсралтаар хүргүүлж буй бичиг баримтуудыг хянан үзэж 202******* оны 03 сарын 1*******- ний өдрийн тоот шийтгэлийн хуудас, 202******* оны 03 сарын 1*******-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах төслийг хэрэгжүүлж байна. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр захиалагч, иргэн Д.Оэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн орон сууц захилгын гэрээний 1.2 дугаар зүйлд орон сууцны ашигтай талбайн м.кв-ын хэмжээг 61.38 м.кв гэж заасан байх бөгөөд 187,209,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тус орон сууц нь Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээгээр байгуулагдсан. Орон сууц ашиглалтад орох үед бид улсын бүртгэлийн гэрчилгээг захиалагчийн нэр дээрх гаргах жагсаалт бэлдээд үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн санд гэрээ хийсэн ашигтай талбайн хэмжээгээр бүртгүүлдэг. Улмаар тулган баталгаажуулалт хийх явцад нэхэмжлэгчийн орон сууцны м.кв дээр зөрүү үүссэн байсан. Батлагдсан зураг төсвөөрөө бид 6*******.02 м.кв гэж бүртгэлд бүртгүүлээд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах байсан хэдий ч захиалагчтай байгуулсан гэрээнд 61.38 м.кв гэж тусгасан учир гэрчилгээ гарах боломжгүй болсон. Уг асуудлын талаар бид захиалагчид ******* тоот албан бичгээр мэдэгдэхэд нэхэмжлэгч 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гараар бичсэн өргөдөл бичиж өгсөн. Тухайн өргөдөлд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэхэд 63.07 м.кв буюу гэрээнд заагдсан м.кв-аас их хэмжээтэй болох дүгнэлтийг захиалагч тал гаргасан. Зөрүү үүссэн м.кв-ын тухайд манай компани вирандыг 0,5-р тооцдог. Харин захиалагчийн хэмжилт хийлгэсэн компани тагт гэж андуураад 0,3-р тооцсон байсан. Захиалагч бичсэн өргөдөлдөө гэрээнд заагдсан м.кв-аас илүү байгаа ч би нэмж төлбөр төлөхгүй орон сууцаа авах хүсэлттэй байна гэж бичсэн байсан. Уг хүсэлтийн хариуг М ХХК ******* тоот албан бичгээр өгсөн бөгөөд уг албан бичигтээ зураг төслийн дагуу 6*******.02 м.кв байгаа бөгөөд таны хэмжилт хийлгэсэн байгууллага буруу тооцсон боловч та зөрүү болох 5,15*******,500 төгрөгийг төлөөд 6*******.02 м.кв орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг авч болно гэсэн хариуг өгсөн. Гэтэл захиалагч би үнэ төлбөргүй зөрүү м.кв-ыг авмаар байна. Хэрэв өгөхгүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Татварын газар, Стандарт хэмжил зүйн газар, Барилга хот байгуулалтын яам зэрэг газруудад өгч шалгуулна гэж хэлсэн. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар газарт гомдол өгч улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.2.3 дахь хэсэгт зааснаар манай байгууллагыг 20,000,000 төгрөгөөр торгож, 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдөр Д.О гэр иргэнтэй байгуулсан олон сууц захиалгын гэрээний 3.2 дахь хэсгийг бүрэн хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгөхийг М ХХК-д даалгасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Улсын байцаагч нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасан /бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно/ гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд үг, үсэг, тоо зэргийн механик алдаа гарах боломжтой бөгөөд үүнийг талууд харилцан тохиролцож залруулах боломжтой юм. Хэрэв бид захиалагчийг хууран мэхэлж, хохироосон гэрээ байгуулах хүсэлтэй байсан бол орон сууцны м.кв-ыг дутуу бичихгүй. Хэрэв илүү м.кв бичээд илүү мөнгө аваад захиалагчид дутуу м.кв-ын орон сууцыг хүлээлгэн өгсөн бол хууран мэхлэгдэж, хохирсон гэж үзэж болно. Гэтэл бодит байдал дээр захиалагч илүү м.кв байгаа гэдгийг хэмжүүлчхээд тухайн м.кв-ыг үнэгүй авах гэсэн нөхцөл байдал үүссэн байна. Хэрэв талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлд доголдол гарвал захиалагч нь засуулах, эсхүл гэрээг цуцалж өөрт учирсан хохирлыг барагдуулах бүрэн эрхтэй. Гэтэл захиалагч учирсан гэм хорыг арилгуулж, хохирлоо барагдуулах гомдол гаргаагүй байна. Мөн Иргэний хуулийн 3************** дүгээр зүйлд гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй талаар заасан байдаг. Барилгын салбар бол бусдаас онцгой салбар буюу 1 м.кв бүр нь өртөгтэй буюу ажилчдын хөлс, бараа материал, туслан гүйцэтгэгч компаниудын хөлс гэх мэт маш их хэмжээний зардлаар үүссэн байдаг. Гэтэл бид байгуулсан гэрээндээ орон сууцны м.кв-ыг дутуу бичсэнийхээ төлөө захиалагчаас зөрүү төлбөр нэхсэн нь үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн үйлдэл биш юм. Захиалагч нь тухайн орон сууцыг гэрээнд бичигдсэн м.кв-аас илүү м.кв байгааг мэдмэгцээ бидэнтэй сар бүр хувааж төлөх нөхцөлтэй хэлцэл хийж болох байсан ч төлбөр төлөлгүй авна гэж байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих юм. Мөн Улсын байцаагч нь орон сууц захиалах гэрээний дагуу м.кв-ыг хүлээлгэж өг гэсэн даалгавар өгсөн. Зураг төслийн дагуу 6*******.02 м.кв орон сууцыг 61.38 м.кв гэсэн гэрээний дагуу бичилт хийх хүсэлтийг улсын бүртгэлд өгөхөд тухайн иргэний зөрчил арилахгүй учир эрх бүхий албан тушаалтны даалгаврыг биелүүлэх боломжгүй байна. Мөн Улсын байцаагч нь өөрийнхөө ямар эрхийн дагуу шийтгэл албан даалгавар өгсөн гэдгээ бичээгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.*******.1 дүгээр хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно гэж заасны дагуу ажилласан гэж бид ойлгож байгаа. Хариу тайлбарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.*******.1 дүгээр зүйлийн 2.*******.1.11 дэх хэсэгт заасан зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх гэсэн эрхийг хэрэгжүүлсэн гэж дурдсан байсан.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний 2.1 дүгээр зүйлд захиалагч орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахыг гүйцэтгэгч шаардах эрхтэй гэж заасан байна. Мөн гэрээний 1.8 дугаар зүйлд гэрээний төлбөр тооцоог бүрэн төлж дуусах хүртэл эцсийн өмчлөгч нь гүйцэтгэх байх талаар заасан байна. Тухайн орон сууцанд илүү байгаа м.кв-ыг хэрэглэгч өөрөө мэдсэн учир зөрүү мөнгийг төлчихвөл манай зүгээс ямар нэгэн асуудал байхгүй бөгөөд 6.1 дүгээр зүйлээр гэрээний 2 тал тохирчихсон иргэний харилцаа байна. Гэтэл хөндлөнгөөс хариуцагч этгээд орж ирээд хууран мэхэлж, төөрөгдүүлсэн, ашиглалтад орсон учир хэнд ч зарж болно гэж бодож байгаа гэх зэргээр субьектив хандаж байна. Мөн хариуцагч талаас хэрэглэгчийн эрхийг хэрхэн хохироосон гэдгийг бодитой тайлбарлаж чадсангүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

2.3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "М" ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.Сын 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудас, 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагавар арилгах албан даалгаврыг тус тус хүчингүй болгох гомдлын шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөн, хэрэглэгчийн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага юм. Тус газрын улсын байцаагч нь Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, зөрчлийн шинжтэй тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд явуулдаг. Тус газрын эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын зөрчлийн хяналтын прокурорын хяналтад хийж гүйцэтгэдэг.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл:

1.Хэрэглэгчийг хууран мэхэлж гэрээ байгуулсан, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэж буруутгаж, бодит нөхцөл байдалд нийцээгүй, зөрчлийн шинж байхгүй гэх тухайд:

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй" гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт "Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно" гэж тус тус заасан.

Гэтэл "М" ХХК нь барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаар эцэслэн батлагдаагүй байхад буюу 2021 оны 02 дугаар сард гүйцэтгэх захирал Г.Ба баталсан "Орон сууцны талбай төлөвлөлт баталгаажуулалт" гэх урьдчилан тооцсон зураг төслөөр өөрсдийн цахим хуудас болох "******* /*******" гэх фэйсбүүк хаягнаас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зар сурталчилгаа явуулж тухайн талбай тооцсон зураг төслөөр иргэдээс захиалга авсан нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдсон.

2."М" ХХК-ийн иргэнтэй байгуулсан гэрээг Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ гэжээ:

Иргэний хуулийн 3*******5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй." гэж заасан гэтэл талууд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр "Орон сууц захиалын гэрээ" байгуулсан. "М" ХХК-нь 2022 оны 01 дүгээр сарын 2******* өдөр Барилгын хөгжлийн төвөөр зураг төслийг эцэслэн батлуулсан байдаг.

Барилгын зураг төслийг батлуулснаас 11 сарын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 25-нд иргэн Д.О мэдэгдэж төлбөрт өөрчлөлт орсон талаар мэдэгдсэн байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно." гэж заасан, мөн иргэнтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээ /урьдчилан төлбөр авах нөхцөлтэй/ №*******-ны 6.2-т "Гэрээнд талуудын бичгээр үйлдсэн харилцан тохиролцоогоор нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийх талаар нөгөө талдаа 7-оос доошгүй оногийн өмнө мэдэгдэнэ." гэж заасныг тус тус зөрчсөн.

3.Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгаврыг биелүүлэх боломжгүй гэх тухайд:

Эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.******* дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд 1.11-д "зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх" бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг.

Тиймээс "М" ХХК нь иргэн Д.Оэй Орон сууц захиалгын №******* дугаартай гэрээ байгуулж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасан хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхийг зөрчиж хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан нь тогтоогдсон тул тус газрын эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас болон иргэн Д.Оэй 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.2 дахь хэсгийн биелэлтийг бүрэн хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах бичиг баримтыг хүлээлгэн өгөх арга хэмжээг авах тухай эрх бүхий албан тушаалтны 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар нь тус тус үндэслэлтэй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1******* дэх хэсэгт заасны дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2.*******.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын хяналтын доор явагддаг. М ХХК нь захиалагчтай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд төлбөрөө 2 хувааж төлөх нөхцөлтэйгөөр байсан. Гэтэл нэхэмжлэгч тал Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж яриад байна. Тухайн гэрээ байгуулагдсаны дагуу захиалагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. М ХХК нь Барилгын тухай хуулийн 37.1.5 дугаар зүйлд газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно гэж заасан заалтыг зөрчиж 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр албан ёсны фейсбүүк цахим хаягтаа гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан 61.38 м.кв орон сууцны зураг төслийг байршуулж иргэдээс захиалга авсан. Гэтэл тухайн зураг төслийг М ХХК эрх бүхий төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулахдаа м.кв-ын зөрүү гарч болзошгүй гэдгийг мэдэж байсан гэж бид ойлгосон. Барилга хөгжлийн төвд 2022 оны 01 дүгээр сарын 0*******-ний өдөр магадлалаар орж тухайн зураг төсөл батлагдсан байсан. Өөрөөр хэлбэл захиалагчтай гэрээ байгуулсны дараа зураг төслөө баталгаажуулж хууль зөрчсөн байна. Энэхүү захиалагчтай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 12.8 дахь хэсэгт үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно, 12.9 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж тус тус заасан байдаг. Захиалагч нь гэрээний төлбөрөө бүгдийг нь төлж барагдуулж, үүргээ биелүүлсэн байтал өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргаж өгөөгүй байна. Гэтэл М ХХК-ийн барьсан хотхон 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад орж, оршин суугчид амьдраад эхэлчихсэн байх учир захиалагч Д.Оийн өмчлөх эрх, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байна. М ХХК нь албан ёсоор батлагдаагүй, зөвшөөрөл олгогдоогүй зураг төслөөр захиалагчтай гэрээ байгуулж хуурсан байх бөгөөд захиалагч гэрээний үүргээ биелүүлчхээд байхад эд хөрөнгөө өмчлөлдөө шилжүүлж аваагүй нь хэрэглэгчийн эрхийг хохироож байгаа юм. Тухайн орон сууцны батлагдаагүй зургаар захиалагчтай гэрээ байгуулчхаад захиалагч тал өөрөө албан ёсны байгууллагаар хэмжилтээ хийлгэхэд зөрүү м.кв гарсан учир захиалагч хохироогүй гэж хэлж байна. Гэтэл захиалагч зөвхөн дутуу м.кв орон сууц авснаараа хохирно гэж байхгүй. Худал мэдээлэл, зар сурталчилгаа түгээгээд захиалгын гэрээ хийснээрээ захиалагч төөрөгдөлд орж, хохирч байгаа юм. Орон сууц захиалгын гэрээнд гэрээний зүйлд зөрүүтэй зүйл гарвал гэрээний аль нэг тал нэн даруй эсхүл 7 хоногийн дотор нөгөө талдаа мэдэгдэж өөрчлөлт оруулахаар заасан байсан. Гэтэл М ХХК нь захиалагч Д.О 2023 оны 12 дугаар сар, 202******* оны 01 дүгээр сард гэрээндээ өөрчлөлт оруулахаар албан бичиг өгсөн байсан. Иргэний насан туршдаа амьдрах, олон жил зээл төлөх орон сууцны асуудалд М ХХК нь хайхрамжгүй хандсан байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан М ХХК-ийг жишиг гэрээг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинэчилсэн.

Хэрэглэгчийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар гэрээ байгуулж хэрэглэгчийг хохироосон гэж үзэж хуулийн заалтуудыг тайлбарласан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу зөвхөн торгууль ногдуулаад орхилгүй прокурорын зүгээс үүссэн үр дагаврыг арилгуулах шаардлага тавьдаг. Аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа хүрээнд ямар нэгэн иргэнийг хохироохгүй байх үүрэгтэй” гэв.

 

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх гомдол, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэг талаас “М” ХХК /гүйцэтгэгч/, нөгөө талаас Д.О /захиалагч/ нар харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт хотхоны ******* дүгээр блокын ******* давхрын 3 өрөө, нийт талбай ******* м.кв, ашигтай талбай 61.38 м.кв орон сууцыг 187,209,000 төгрөгөөр захиалан бариулахаар 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулжээ.

 

Д.Оээс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр түлхүүрээ авахаар гүйцэтгэгчид хандахад захиалсан байрны талбайн хэмжээ 2.6******* м.кв илүү байгаа тул 9.500.000 төгрөгийн төлбөрийг төлж түлхүүрээ авах шаардлагыг тавьсныг иргэн Д.О эс зөвшөөрч 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байна.

 

Уг гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.С 202******* оны 02 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн 2*******02000082 дугаартай хэрэг нээж, холбогдогчоор “М” ХХК-г татан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэглэгчийг хууран мэхэлж гэрээ байгуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг 20.0000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдөр зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлжээ.

 

Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлээ “бодит байдал дээр Д.О нь орон сууц захиалгын гэрээнд зааснаас 1.69 м.кв талбайг эзэмшиж байгаа болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь гэрээнд заасан хүлцэх алдаанаас хэтэрсэн тул илүү талбайд ногдох 5.15*******.500 төгрөгийг төлөх шаардлагыг тавьсан нь хууль зөрчөөгүй байхад шийтгэлийн хуудас ногдуулсан хууль бус” гэж, хариуцагчаас “ гомдол гаргагч “М” ХХК нь барилгын зураг төслийг эрх бүхий байгууллагаар эцэслэн батлуулаагүй байхдаа гүйцэтгэх захирлын баталсан “Орон сууцны талбай төлөвлөлт баталгаажуулалт” гэх урьдчилан тооцсон зураг төслөөр өөрсдийн цахим хуудсаар зар сурталчилгаа явуулж иргэдээс захиалга авсан, барилгын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулснаас хойш 11 сарын дараа төлбөрт өөрчлөлт орсон талаар Д.О мэдэгдсэн нь Орон сууц захиалгын гэрээ болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн” гэж тайлбарлан маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдрийн 0068/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр “” хотхоны 3 дугаар ээлж /******* блок/-ийн барилгын зураг төслийг[1] эрх бүхий байгууллагаас батлахаас өмнө “М” ХХК нь иргэн Д.Оэй 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулан орон сууцны захиалга авсан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн “А” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэмжилтээр хотхоны ******* дүгээр блокын ******* давхрын 3 өрөө Д.Оийн захиалсан орон сууцны нийлбэр талбай нь 63.07 м.кв болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.“Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж, 12 дугаар зүйлийн 12.8.“Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно”, 12.9.“Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.

 

Хариуцагчаас “М” ХХК-ийг эрх бүхий байгууллагаас батлаагүй барилгын зургаар хэрэглэгчийг хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан, хэрэглэгчид худал мэдээлэл өгсөн нь хэрэглэгчийн эрхийг хохироосон, хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 20.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан байна.

 Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч “М” ХХК нь хууль болон гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга барьсны улмаас иргэн Д.Оийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иргэн Д.О болон “М” ХХК-ийн харилцан тохиролцож байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай гэрээний 1.2-т “...******* дүгээр блок ******* давхрын ******* загварын 3 өрөө орон сууцны нийт талбай ******* м.кв, ашигтай талбай 61.38 м.кв байна”, 6.1-д “Батлагдсан орон сууцны ажлын зургийн дагуу анхны зохион байгуулалтын зурагт заасан хэмжээг үндэслэн орон сууцны талбайн хэмжээг тодорхойлно. Талбайн хэмжээ нь бодит байдал дээр гэрээний 1.2-т заасан хэмжээнээс 1.8 хувиар их эсвэл бага байж болохыг, мөн түүнчлэн энэхүү хүлцэх алдаанаас хэтрээгүй тохиолдолд талуудын аль аль нь гомдлын шаардлага гаргах эрхгүй болно” гэж зааснаас үзвэл гэрээний талууд захиалсан байрны талбайн хэмжээ гэрээгээр тохиролцсоноос 1.8 хувиар их, эсхүл бага байхыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнээс их эсхүл, бага байгаа тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулж, тухайн илүү гарсан талбайн үнийг төлөх эсхүл, бага байгаа талбайн хэмжээнд ногдох төлбөрийг хасуулах шаардлага гаргах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байгаа бөгөөд энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр талбайн хэмжээний өөрчлөлттэй холбоотой нөхцөлийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож байгуулсан байх тул гомдол гаргагч “М” ХХК-ийг хэрэглэгчийг хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан, худал мэдээлэл өгсөн гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр  Д.О нь Орон сууц захиалах гэрээний 6.1 дэх заалтын дагуу “М” ХХК-иас тавьсан 1.69 м.кв илүү талбайн төлбөрийг төлөх үндэслэлгүй, гэрээний заалтыг зөрчиж байна гэж үзвэл энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна.

Түүнчлэн иргэн Д.Оийн эрхэд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад “М” ХХК-д шийтгэл ногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.Сын 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй байна.

Хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд Барилгын тухай хууль зөрчсөн зөрчилд шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой заасан, “М” ХХК уг зөрчлийг гаргасан эсэхийг харьяалах албан тушаалтан шалган тогтоогоогүй байхад эрх бүхий байгууллагаас батлаагүй барилгын зургаар хэрэглэгчийг хууран мэхэлсэн гэж гомдол гаргагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.Сын 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан “М” ХХК-иас гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.Сын 202******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.Саас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.ГАНЗОРИГ