| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2024/00159/И |
| Дугаар | 144/ШШ2024/00159 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 144/ШШ2024/00159
2024 10 03 144/ШШ2024/00159
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч *** би,
Нэхэмжлэгч: ***тоот хаягт байрлах, ****нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө*** хаягт оршин суух, ***/-д холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 4,175,859.68 төгрөг, хүүнд 628,654.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 101,366.35 төгрөг, нийт 4,905,880.84 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
**** ХХК нь зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.
***нь 2023 оны 05 сарын 20-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож 3Г/22/0101130101000895 тоот “Зээлийн гэрээ” байгуулж 5,400,000.00 төгрөгийг зээлж, 1 ширхэг “IРНОNЕ 14 РRОМАХ” загварын гар утас”-ийг “Ант онлайн молл” ХХК-аас авсан байдаг.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийн хүртэл зээлэндээ нийт 2,585,994.00 төгрөг төлсөн ба 2024.03 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 261 хоног алдалттай болсон байна.
Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдлийг “Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь”-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 “зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө”, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.” тус тус заасныг ноцтой зөрчиж байна.
Улмаар зээлдэгч нь өнөөдрийн байдлаар /2024.08.12/ үндсэн зээлийн үлдэгдэл 4,175,859.68 төгрөг, үндсэн хүүний өр 628,654.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 101,366.35 төгрөг, нийт 4,905,880.84 төгрөгийг төлөх үүрэгтэй болсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч ***нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.
Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,175,859.68 төгрөг, үндсэн хүүний өр 628,654.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 101,366.35 төгрөг, нийт 4,905,880.84 төгрөгийг болон зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, *** холбогдох 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3Г/22/0101130101000895 тоот “Зээлийн гэрээ”-г цуцалж, зээлийн төлбөрт 4,175,859.68 төгрөг, хүүнд 628,654.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 101,366.35 төгрөг, нийт 4,905,880.84 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор 1.905.880,84 төгрөгийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 4,175,859.68 төгрөг, хүүнд 628,654.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 101,366.35 төгрөг, нийт 4,905,880.84 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зохигчийн шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч **** нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3Г/22/0101130101000895 тоот “Зээлийн гэрээ”-г цуцалж, зээлийн төлбөрт 4,175,859.68 төгрөг, хүүнд 628,654.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 101,366.35 төгрөг, нийт 4,905,880.84 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгөөр, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгөөр, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор 1.905.880,84 төгрөгөөр нэхэмжлэгч “Зөгий санхүүгийн групп ББСБ” ХХК-д тус тус хэсэгчилэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрчээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Э.Баасанцэрэн нь 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3Г/22/0101130101000895 тоот “Зээлийн гэрээ”-г цуцалж, зээлийн төлбөрт 4,175,859.68 төгрөг, хүүнд 628,654.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 101,366.35 төгрөг, нийт 4,905,880.84 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгөөр, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгөөр, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор 1.905.880,84 төгрөгөөр нэхэмжлэгч “Зөгий ***” ХХК-д тус тус хэсэгчилэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93.444,09 төгрөгийн тавин хувь болох 46.722,045 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 46.722,045 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч*** улсын тэмдэгтийн хураамжид 46.722,045 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***” ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ ***