Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 144/ШШ2024/00076   

 

 

 

 

 

 

 

                                                

 

2024          05             07                                                       144/ШШ2024/00076                                 

 

 

                       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч*** би,

 

Нэхэмжлэгч: **** байранд байрлах, ***** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****оршин суух, **** холбогдох,

 

1.356.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “****” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*** нь 2022.08.30-ны өдөр манай компанитай БҮГ-0302/22+02 тоот “Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ” байгуулан Samsung А53 загварын гар утсыг 98011042 дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцлөөр авсан.

Гэвч *** нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 904.200 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно.

Иймд үлдэх төлбөр 904.200 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 452.100 төгрөг, нийт 1.356.300 төгрөгийг *** гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ж***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“Жимобайл” ХХК нь *** овогтой *** холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.356.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Тус иргэний хэргийн хариуцагч *** нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулсан байна.

Иймд тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*** ХХК нь хариуцагч *** холбогдуулан 1.356.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

  

Хариуцагч *** нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  “***” ХХК-тай БҮГ-0302/22+02 дугаартай “Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ” байгуулан Samsung А53 загварын гар утсыг 98011042 дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцлөөр авсан болох нь БҮГ-0302/22+02 дугаартай Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ, төлөлтийн хүснэгт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 6-10, 11-12 дахь тал/

 

Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *** нь сайн дураар биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.651 төгрөгийн тавин хувь болох 18.325,5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 18.325,5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “*** ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй *** холбогдох 1.356.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.651 төгрөгийн тавин хувь болох 18.325,5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 18.325,5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “***” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                  ***