Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 144/ШШ2024/00105

 

 

 

 

 

 

 

 

                                                

2024            06             14                                                         144/ШШ2024/00105                                

 

 

                       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч ***би,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, ***ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, ****-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 695.552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****нь “****Б”-ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022 оны 01 сарын 12-ны өдөр 127735 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна.

Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50.000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрснөөр олголт хийгддэг зарчимтай.

Зээлдэгч ***нь 2022 оны 02 сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 99604873 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний мэдээлэлд тусгасан яаралтай үед холбоо барих дугаарын утсуудаар холбоо тогтоож чадаагүй ба харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүйд хүрсэн.

С.Бямбасүрэн нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулаагүй ба 2024 оны 01 сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 200.000 төгрөг, зээлийн хүү 415.860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79.692 төгрөг, нийт 695.552 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.

*** ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *** цахим зээлийн гэрээний үүрэгт 695.552 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“***” ХХК нь хариуцагч С****-ээс зээлийн гэрээний үүрэгт 695.552 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 695.552 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “***” ХХК-ийн Хаан банк дахь ***тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

****/ нь “Гэрэл Финанс ББСБ” ХХК-иас 2022.01.11-ний өдөр 127735 тоот гэрээ байгуулж, 150.000 төгрөгийн шугаман зээлийн эрх нээлгэсэн ба 2024.06.05-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэлгүй мөн гэрээ цуцалсан болохыг тодорхойлж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г***” ХХК нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 695.552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

  

Хариуцагч С***нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Г***” ХХК-тай №127735 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, цахимаар гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг, сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй авсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №127735 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ”, зээлийн график зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Бямбасүрэн нь сайн дураар биелүүлж, зээлийн гэрээний үүрэгт 695.552 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.244 төгрөгийн тавин хувь болох 10.622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 10.622 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Гэрэл Финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй ***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 695.552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн”-ээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.244 төгрөгийн тавин хувь болох 10.622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 10.622 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “****” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***