Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2024/00032/И |
Дугаар | 144/ШШ2024/00019 |
Огноо | 0000-00-00 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 144/ШШ2024/00019
2024 02 20 144/ШШ2024/00019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: 1963 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Цагаан товог, 5-10 тоотод оршин суух, Х овгийн Б.О /РД:*********/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Улаанбаатар хотын автотээврийн 22-р баазад 1984 оноос 1992 оныг дуустал нийт 8-н жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл энэ хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн тул тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон ба тухайн байгууллагад ажилд орсон тушаал ажлаас халагдсан тушаал зэрэг архивын баримтыг үндэслэн тогтож өгнө үү. Тус байгууллагад хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү. Цэрэндаш жолоочоор ажиллаж байсан утас:*******, Жанчивсамбуу жолоочоор ажиллаж байсан утас:*****.
Би 1981 онд Улаанбаатар хотод 10 жилийн сургуулийг төгсөөд 1981 онд цэрэгт явсан. 1984 онд цэргээс халагдаад Авто тээврийн 02 дугаар авто баазад ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй 1992 он хүртэл ажиллаад зах зээлд ороод ажлаас халагдсан. Миний ажилд орсон тухайн бааз байгууллагын даргын тушаал, ажлаас халагдсан тушаал хавсаргасан байгаа. Тэр хугацаандаа хөдөлмөрийн дэвтэр яасан нь мэдэгдэхгүй хаяж үрэгдээд алга болсон. Дунд 8 жил байхгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох гэсэн юм.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.О нь тус шүүхэд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хүсэлт гаргагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг.
Хүсэлт гаргагч Б.О /РД:******/-г /Б.Н.М.А.У-ын тээврийн яамны харьяа алтан гадас одонт авто тээврийн 22-р бааз/ Алтан гадас одонт авто тээврийн 22-р баазад 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдал нь дараах баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Хүсэлт гаргагчийн тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н.М.А.У-ын тээврийн яамны харьяа алтан гадас одонт авто тээврийн 22-р баазын даргын 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 118 дугаартай тушаалын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, Алтан гадас одонт авто тээврийн 22-р баазын даргын 1992 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаар тушаалын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, гэрч Н.Цэрэндаш, Д.Жанчивсамба нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “... бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу гэрч Н.Цэрэндаш, Д.Жанчивсамба нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авахад гэрчүүд Б.Очирпүрэвийг авто тээврийн 22-р баазад жолоочоор ажиллаж байсан гэж нэгэн адил мэдүүлж байхаас гадна гэрч нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд, хүсэлт гаргагч Б.Очирпүрэвийг /Б.Н.М.А.У-ын тээврийн яамны харъяа алтан гадас одонт авто тээврийн 22-р бааз/ Алтан гадас одонт авто тээврийн 22-р баазад 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан нь үндэслэлтэй байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар Хойд овгийн Баатарын Очирпүрэв /РД:ЧЛ63041172/-ийг /Б.Н.М.А.У-ын тээврийн яамны харъяа алтан гадас одонт авто тээврийн 22-р бааз/ Алтан гадас одонт авто тээврийн 22-р баазад 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ