Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 144/ШШ2024/00041

 

 

 

           2024              03                    22

                                   144/ШШ2024/00041

                          

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр 4-р баг, цэций хороолол 3-р байр, 2 тоотод оршин суух, С овгийн Г.Ц /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр 4-р баг, цэций хороолол 11-р байр, 3 тоотод оршин суух, Б овгийн Н.Б /РД:**********0/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г овогтой Ц миний бие Н овогтой Б 2011 онд анх танилцаж 2020 онд гэр бүл болж улмаар 2021.05.03-ний гэрлэлтийн ***** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018.05.15-ны өдөр хүү Б.А 2020.09.03-ны өдөр хүү Б.П,  Б.Пү нар төрсөн. Бидний зан харилцааны таарамжгүй байдаг. Буян-Ундрах нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учир цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023.03 сараас хойш бид тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамжийн хувьд Н.Б нь хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул эцгийн асрамжид эцгийн талд нь гаргаж өгнө үү. Бидэнд дундын өмчийн маргаан байхгүй болно.

            Би Н овогтой Б 10 жилийн нэг анги байж байгаад хамтран амьдарсан. Оюутан болоод 2018 онд том хүү Б.А төрсөн. 2020 онд Б.П, Б.П нар төрсөн. 2022 оны 12 сарын 29-нд Н.Б шинэ жил тэмдэглэнэ гэж яваад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций хороололд том хэмжээний осол гаргасан. Давхар нэмээд гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Тэр нь батлагдсан учраас гэр бүлээ цуцлуулъя гэдэг нэхэмжлэл өгсөн юм.

            2023 оны 09 сараас эхлээд би ажилгүй байсан учраас Н.Буян-Ундрахаас хүүхдийн мөнгөн тэтгэмж сар болгон 600.000 төгрөг авдаг байсан. Н.Буян-Ундрах өөрөө том хүү Б.А авна гэж хэлсэн. Миний бодлоор 3 хүүхэд хамтдаа өссөн хүүхдүүдийг хамт аваад амьдарвал зүгээр юм болов уу гэсэн шийдвэртэй байгаа. Миний зүгээс надад өөрийн гэсэн орон сууц, хүүхдээ аваад өсгөе гэсэн боломж байхгүй. Би эгчийндээ амьдардаг. Ээж аавдаа харуулъя гэхээр манай ах төрөлхийн тархины саажилттай, унаж татдаг өвчтэй. Ээж хардаг. Ээж өөрөө нас дээр гарсан, харж хандаж чадахгүй болчхоод байгаа.” гэв.

            Хариуцагч Н.Буян-Ундрах нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нямсүрэн овогтой Буян-Ундрах миний бие Ганбат овогтой Цэнд-Аюуштай 2021 онд гэр бүл болон хамтарч гэр бүл болсноос хойш гэр бүлийн маргаан хардалт зэргээс үүдэлтэйгээр амьдрах боломжгүй болсон. Ганбат овогтой Цэнд-Аюуш нь хэрүүл маргаан гарах бүрд амиа хорлон гэж сүрдүүлдэг гэр орноосоо хөөдөг байдал нь тэвчихэд хүнд байгаа тул гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 3 сараас тусдаа амьдрах хугацаандаа хүүхдийн тэтгэмж /албан бусаар/ сар тутам 600,000 төгрөгийг эгчид нь одоог хүртэл өгч байгаа. Хүүхдийн асрамжийн тухайд том хүү Б.Алтангэрэлийг өөрт асрамжид авах хүсэлтэй байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинтай явж байгаад 3 машин мөргөсөн осол гаргасан. Тухайн үедээ мэдээж хариуцлагаа хүлээгээд хариу арга хэмжээгээ аваад явсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас өөр эмэгтэйтэй харьцсан үйлдэл байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрч байна. Би буцаж хамт амьдрах бодолтой гэрт нь 3 хүүхдээ харах гээд очсон. Тэр үед хэрүүл маргаантай, байнгын хэрүүл маргаан тасрахгүй байгаагаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл болсон. Н.Буян-Ундрах миний бие эхнэрээ зодсон, хүүхдүүдийн хажууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хэргээр 7 хоног Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баривчлагдсан. Би гарч дахиж энэ хүнтэй амьдрахгүй гэдэг байр суурь дээр санал нэгтэй байсан. Миний эхнэрийн хувьд дандаа чи 3 хүүгээ ав гэдэг байдлаар над руу байнга ханддаг. Би өөрийн байр суурь том хүүгээ авъя, 2 дахь хүүгээ эдийн засгийн боломжтой болчихвол би авахад ямар ч асуудалгүй. Одоогийн байдлаар боломж бололцоо байхгүй байгаа учраас том хүүгээ аваад өсгөе гэдэг тайлбарыг өгч байгаа. 2023 оны 09 сараас бол биш. Би 2023 оны 05, 06 сараас эхлээд 3 хүүхдэдээ сар болгон 600.000 төгрөгийг өгдөг байсан. Эхэндээ би эхнэртээ өгдөг байсан. Дараа нь эгчид нь шилжүүлдэг болсон. Хэрвээ шүүхээс зөвшөөрөх юм бол би том хүү болох Б.Алтангэрэлийг өөрийнхөө халамжид аваад эрүүл, саруул бойжуулж чадна. Хэрвээ шүүх зөвшөөрөх юм бол. 2 ихэр хүүгээ том болохоор нь 7 нас хүрэхээр нь ч юм уу, өөрийнх нь саналыг сонсдог болохоор өөрөө тухайн үед эдийн засгийн боломжтой өөрийн гэсэн гэр орон байртай болсон байхад би авахад ямар нэгэн байдлаар татгалзаад байх зүйл байхгүй. Одоогийн нөхцөл байдал, эдийн засгийн болоод ч тэр хүүхэд асран хамгаалах тал дээр хүндрэлтэй байгаа учраас би том хүүгээ авъя гэдэг саналыг хэлж байгаа юм. Шүүх хурал болоод дуусна. Тэрний дараа эхнэрийгээ болон эхнэрийнхээ гэр бүлийн талаас битгий ажилд минь нөлөөлөөрэй. Би цаашаа амьдраад явна шүү. Тийм учраас хадам аав, ээж, эхнэрийгээ битгий ажилд минь нөлөөлөөсэй л гэж хүсэж байна даа.” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Н.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид нь 2011 онд танилцан 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 4643000015 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. /хавтаст хэргийн 9 дэх тал/

           Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар зохигчид нь 2021 онд гэр бүл болж, тэдний дундаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү Бо овгийн Буян-Ундрахын А, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б овгийн Буян-Ундрахын П, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б овгийн Буян-Ундрахын П нар нь төрж, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь зохигчийн гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хүүхдийн төрсний гэрчилгээ, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 365 дугаартай тодорхойлолт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. /хавтаст хэргийн 3-8 дахь тал/,

          Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь шүүх хуралдаанд зохигчийн гаргасан нэхэмжлэл, тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ц.Гантуяагийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ЭТ2024/00032 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан эвлэрүүлэх урьдчилсан арга хэмжээ авах шаардлагагүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв. /хавтаст хэргийн 10 дахь тал/

          Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус зааснаар эцэг Н.Буян-Ундрах нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон гэрлэсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзнэ.

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй. Хүү Б.А, Б.П, Б.Пг нар нь эцэг Н.Буян-Ундрахаар овоглосон байна.

Эх Г.Цэнд-Аюуш, эцэг Н.Буян-Ундрах нар нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх талаар бие даан харилцан тохиролцоогүй, хүүхдүүдийн асрамжийн талаар маргасан болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, хүү Б.Пүрэвхишиг, хүү Б.Пүрэвбат нар нь төрсөн цагаас хойш эх Г.Цэнд-Аюушийн асрамж асаргаанд хамт амьдарч байгаа болон эцэг Н.Буян-Ундрахын саналыг харгалзан үзэж 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн Буян-Ундрахын Пүрэвхишиг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн Буян-Ундрахын Пүрэвбат нарыг эх Сартуул овгийн Ганбатын Цэнд-Аюушийн асрамжид үлдээж, харин том хүү болох 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Боржигон овгийн Буян-Ундрахын Алтангэрэлийг эцэг Боржигон овгийн Нямсүрэнгийн Буян-Ундрахын асрамжид үлдээж тус тус шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Буян-Ундрахаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэнд-Аюушид олгохоор шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Нямсүрэнгийн Буян-Ундрах, Сартуул овгийн Ганбатын Цэнд-Аюуш нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн Буян-Ундрахын А эцэг Боржигон овгийн Нямсүрэнгийн Буян-Ундрахын асрамжид, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн Буян-Ундрахын П, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Боржигон овгийн Буян-Ундрахын П нарыг эх Сартуул овгийн Г.Ц асрамжид тус тус үлдээсүгэй.

         3. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

         4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

         5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Буян-Ундрахаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэнд-Аюушид олгосугай.

         6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Гантулгад даалгасугай.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАТМӨНХ