Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2024/00052/И |
Дугаар | 144/ШШ2024/00082 |
Огноо | 2024-05-15 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 144/ШШ2024/00082
2024 05 15 | 144/ШШ2024/00082 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
аранбатын Г, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Бадарч овгийн Наранбатын Г нар нь төрж, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь зохигчийн гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь шүүх хуралдаанд зохигчийн гаргасан нэхэмжлэл, тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ц.Гантуяагийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 144/ЭТ2024/00031 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан эвлэрүүлэх урьдчилсан арга хэмжээ авах шаардлагагүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ. /хавтаст хэргийн 10 дахь тал/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус зааснаар эцэг Э.Наранбат нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй.
Охин Н.Г, Н.Г нар нь эцэг Э.Наранбатаар овоглосон болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.
Эх Б.Сарангуа, эцэг Э.Наранбат нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй болно. Мөн зохигчид нь эд хөрөнгийн болон бусад асуудлын талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо болон охин Н.Г, Н.Го нар нь төрсөн цагаас хойш эх Б.Сарангуагийн халамж асаргаанд хамт амьдарч байгаа зэргийг харгалзан охин Н.Гоохүслэн, Н.Гоодарь нарыг эх Б.Сарангуагийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сарангуагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Наранбатаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сарангуад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Насан овгийн Б.С /РД:***********/, Бадарч овгийн Э.Н /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Бадарч овгийн Наранбатын Гоохүслэн, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Бадарч овгийн Наранбатын Гоодарь нарыг эх Насан овгийн Бат-Өлзийгийн Сарангуагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад зааснаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Бадарч овгийн Н.Гн, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Бадарч овгийн Н.Г нарыг 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Наранбатаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Сарангуагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Наранбатаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Сарангуад олгосугай.
6. Зохигчид нь эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч Э.Наранбат нь сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Гантулгад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ