| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2024/00156/И |
| Дугаар | 144/ШШ2024/00130 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 144/ШШ2024/00130
2024 08 21 144/ШШ2024/00130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Налих 3 дугаар баг, Их хачиг 1-2 тоотод оршин суух, Б овгийн Р.Б /РД:********/-ийн хүсэлттэй,
Рэнцэнханд овгоор олгогдсон ***** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Рэнчинханд овогтой Буманцэцэг миний бие нь 1969 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын долоон шар заг гэх газар эх А.Рэнцэнхандын 3-р охин болж төрсөн. Манай ээжийг Рэнцэнханд гэдэг ба надад төрсний гэрчилгээ олгохдоо эх Рэнцэнхандыг Рэнчинханд нэрээр иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд овоглогддог. Төрсний гэрчилгээн дээр миний эхийг Рэнцэнханд гэсэн мөртлөө миний овгийг Рэнчинханд гэж зөрүүтэй бичсэн байдаг.
1976 онд Номгон сумын еранхий боловсролын дунд сургуульд элсэн орж 1977 оноос Өмнөговь аймгийн 1-р арван жилийн дунд сургуульд суралцаж, 1986 онд 10-р ангиа төгссөн. 10-р ангиа төгсөөд Санхүү эдийн засгийн техникомд элсэн орж, 1988 нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Санхүү эдийн засгийн техникомыг төгсөөд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон. 1986 онд Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлээс надад олгосон хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Рэнцэнханд гэж бичсэн байдаг. Үүнээс болж миний бие тэтгэвэрт гарах боломжгүй болж хохироход хүрч байна. Тиймээс Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлээс олгосон 277105 дугаартай Рэнцэнханд овгоор олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү.
2. Миний бие нь 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. 1989 оны 06 сарын 15-ны өдрөөс тус нэгдэлийн туслах нягтлан бодогчоор тухайн нэгдлийг татан буугдах хүртэл буюу 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан. Говийн хөгжил нэгдэл нь 1991 оны 12 дугаар сард татан буугдаж “Говийн хөгжил” ХК болоход үргэлжлүүлэн туслах нягтлан бодогчоор 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан. 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант хоршоонд нягтлан бодогчоор ажилласан ба 1995 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл ажилласан.
Намайг тухайн Говийн хөгжил нэгдэл болон компани, Жаргалант хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Рэнцэнханд гэж буруу бичсэн, мөн ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалууд архивын газраас гарахгүй байна. Тиймээс намайг 1988 оны 07 дугаар сарын 05-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд тооцооны болон туслах нягтлан бодогчоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант хоршоонд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Намайг дээрх байгууллагад тооцооны болон туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг гэрчлэх Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт баг, Их Хачигийн 4-13 тоот хаягт оршин суух Санзайн Адъяа /РД:КБ59081505/, утас: 89201440, Жадамбын Чимэд /РД:КБ57052500/, утас: 86521115/ нарыг гэрчээр асууж өгнө үү.
Миний иргэний үнэмлэх Ренчинханд гэдэг нэрээр явдаг, тэтгэвэрт гарах болоод бичиг баримт бүрдүүлэх болсон чинь хөдөлмөрийн дэвтэр дээр Ренцинхандаар овоглосон. 1-рт энэ овгийнхоо зөрүүг гаргах гэж, эзэмшигч нь мөн гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, 2-рт төгсөж ирээд 1988 онд “Говийн хөгжил нэгдэл”-д нягтлан бодогчоор ажиллаад, 1991 онд “Говийн хөгжил” нэгдэл татан буугдаад, үргэлжлүүлээд “Говийн хөгжил” компани болоод, дараагаар нь 1 жилийн хугацаатай ажиллаад, 1992 оны 12 сарын 31-нд компани татан буугдаад “Жаргалант хоршоо” болсон, энд үргэлжлүүлээд нягтлан бодогчоор ажилласан. Тухайн үед ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаалууд хэрэгтэй гээд зөвхөн хөдөлмөрийн дэвтэр дээр тамгатай бичигдсэн байдаг. Архиваас лавлагаа авах гэхээр хөдөө аж ахуйн нэгдлийн тухайн үеийн ажиллаж байсан компанийн архивд санхүүгийн баримтууд байхгүй байна гэсэн лавлагаа гаргаж өгсөн. Ажилласан жилийнхээ гэрч хоёр хүнийг авчирч ажилласан жилээ тогтоолгож, 1988 оноос 1995 оныг дуустал ажилласан жилийнхээ говийн хөгжил нэгдэл болоод говийн хөгжил компани, говийн хөгжил жаргалант хоршоо гэсэн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байсан ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
1988 оны 07 сарын 05-нд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор анх орсон, 1989 оны 06 сарын 15-нд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад туслах нягтлан бодогчоор дэвшиж ажилласан. 1991оны 01 сарын 1-ээс 1991 оны 12 сарын 30-нд нэгдэл тараад, 1991 оны 12 сарын 31-нд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн туслах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөөд, 1992 оны 01 сарын 01-нд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” ХХК-ийн туслах нягтлан бодогчоор ажилласан. 1992 оны 12 дугаар сарын 31-нд Говийн хөгжил ХХК-ний нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөөд,1993 оны 01 сарын 01-ээс Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант хоршооны нягтлан бодогчоор ажиллуулсан. 1995 оны 12 сарын 31-нд Өмнөговь аймгийн Жаргалант хоршооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Р.Буманцэцэг нь тус шүүхэд Рэнцэнханд овгоор олгогдсон 277105 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хүсэлт гаргагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг.
Рэнцэнхандын Буманцэцэгт олгогдсон 277105 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржгон овгийн Рэнчинхандын Буманцэцэг /РД:КБ69092300/ мөн болох нь,
1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” ХК-д туслах нягтлан бодогчоор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант хоршоонд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдал нь дараах нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Үүнд: Хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрөгсдийн гэрчилгээ, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 277105 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт, гэрч С.Адъяа, Ж.Чимэд нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн, хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу С.Адъяа, Ж.Чимэд нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авахад гэрчүүд Р.Буманцэцэгийг Говийн хөгжил нэгдэл, Говийн хөгжил ХК, Жаргалант хоршоонд нягтлангаар ажиллаж байсан гэж нэгэн адил мэдүүлж байхаас гадна гэрч нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд, Рэнцэнхандын Буманцэцэгт олгогдсон 277105 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржгон овгийн Рэнчинхандын Буманцэцэг /РД:КБ69092300/ мөн болох нь,
1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” ХК-д туслах нягтлан бодогчоор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант хоршоонд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан нь үндэслэлтэй байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржгон овгийн Рэнчинхандын Буманцэцэг /РД:КБ69092300/-г Рэнцэнхандын Буманцэцэгт олгогдсон 277105 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож,
1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор, 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлд туслах нягтлан бодогчоор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” ХК-д туслах нягтлан бодогчоор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг Өмнөговь аймаг, Ханбогд сум, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ