Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 125/ШШ2024/0033

 

 

 

 

 

 

 

 

 

2024       07         18                                         125/ШШ2024/0033

 

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр би “*******” ХХК-нийн Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер *******, аудитор ******* нарт холбогдуулан гаргасан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал *******, хариуцагч *******, ******* нар эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор *******, аудитын менежер ******* нарт холбогдох Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал *******, хариуцагч *******, ******* бид дараах нөхцөлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгч нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор *******ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А-2170429 дугаартай актыг хүлээн зөвшөөрч нийт 2,091,800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
  2. Хариуцагч нар нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр актаар тогтоосон 2,322,585 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга таван зуун наян таван/ төгрөг болон 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А-2170429 дугаартай актын 2,091,800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөгийн төлбөрийн зөрүү болох 230,785 /хоёр зуун гучин мянга долоон зуун наян таван/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-иас гаргуулахаар төрийн байгууллагад хандаж, шүүхээр нэхэмжлэхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

            Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

                Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал *******, хариуцагч  Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер *******, аудитор ******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер *******, аудитор ******* нарт холбогдох “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                              М.МЯНГАНБАЯР