| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00724/И |
| Дугаар | 103/ШШ2024/00625 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2024/00625
| 202 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 10*******/ШШ202/00625 | Улаанбаатар хот |
202 10 25 10*******/ШШ202/00625
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* дүүргийн ******* Газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 10,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* Газар нь Б.******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 10,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* Газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.******* нь 202******* оны 12 дугаар сарын 2*******-ны шөнийн 1 цагийн орчимд ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дүгээр гудамжны тоотод оршин суух, ******* гэрт хохирогч А. хамт архи ууж байх явцдаа түүний толгойн орой хэсэгт галын хайчаар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 дүгээр сарын 26-ны өдрийн 202/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Хохирогч А. нь ******* дүүргийн эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж үзүүлэн 10,000 төгрөгийн үйлчилгээ авсан. Иймд Б.*******оос эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 10,000 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* Газараас нэхэмжилсэн 10,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.******* нь 10,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 7 дүгээр зүйлийн 7.1, 7.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* Газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 10,000 төгрөг /нэг зуун,наян мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5-д зааснаар хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлөх 6,050 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******,025 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ