| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00735/И |
| Дугаар | 103/ШШ2024/00628 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2024/00628
| 2024 оны *******0 сарын 28 өдөр | Дугаар *******03/ШШ2024/00628
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******969 оны 9 дүгээр сарын *******0-ны ******* аймгийн Батшрээт суманд төрсөн, 55 настай, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны *******0 тоотод оршин суух, Халбин овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны *******0 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* *******9******* оны 7 дугаар сарын *******4-ний өдрөөс *******990 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие *******9******* оны 7 дугаар сарын*******4-ний өдрөөс ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн зүсмэл цехийн раманд туслах ажилчнаар ажилд орсон. Модны үйлдвэрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан жил хасагдахад хүрээд байна. Иймд намайг *******9******* оны 7 дугаар сарын *******4-ний өдрөөс *******990 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би *******9******* оны 06 дугаар сард *******0 дугаар ангиа ******* аймгийн Биндэр суманд төгсөөд конкурс өгөөд сургуульд орж чадаагүй болохоор илгээлтээр *******9******* оны 7 сард ******* аймгийн модны үйлдвэрт туслах ажилтнаар ажилд орсон. Би *******9******* оны 7 дугаар сараас *******990 оныг хүртэл тасралтгүй ажилласан, хүүхэд төрүүлээгүй. *******990 онд багшийн сургуульд орох гээд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас чөлөөлсөн бичилтүүд хийгдсэн, гэхдээ тамга тэмдэг нь бүдэг байна гэхээр нь шүүхэд хандсан. ******* аймгийн Модны үйлдвэр шатсан болохоор тушаалууд маань эх хувиараа олдохгүй байгаа гэв.
Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв Архивын лавлагаа, ******* аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, баярын бичгүүд, ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт ажиллаж байх үеийн гэрэл зураг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-ийн 4-*******2-р дугаар тал/
Шүүхээс гэрч Б.*******, Д. нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
*******.Д.******* нь *******969 оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр төрсөн бөгөөд 55 настай, тэтгэвэрт гарахад ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй, *******9******* онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт тушаалууд бичигдсэн боловч тамга, тэмдэг бүдэг гэх шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.4-д заасантай нийцэж байна.
3.Хүсэлт гаргагч Д.******* нь ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт туслах ажилтнаар ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн талаар бичилтүүд хийгдсэн хэдий ч тамга, тэмдэг бүдэг мөн ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд олдохгүй байгаа болох нь Үндэсний төв архивын 2024.*******0.0*******-ний өдрийн *******5*******4 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
4.Хүсэлт гаргагч Д.******* нь *******9******* оны 7 дугаар сарын *******4-ний өдрөөс *******990 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
-*******9*******.07.*******5-ны өдөр нээлгэсэн *******406*******5 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт: *******9*******.07.*******4-ний өдөр Модны үйлдвэрийн зүсмэл цехийн раманд туслах ажилчнаар ажиллуулав, *******990.08.04-ний өдрийн тушаалаар, өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, ******* аймгийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэжээ,
-*******9*******.08.*******0-ны өдрийн Зүсмэлийн нэгдсэн цехийн захигаа, ҮЭ-ийн бүлэг, ХЗЭ-ийн үүр баярын бичиг, уг баярын бичигт Хүндэт нөхөр ******* танд. Одон бөмбөгийн тэмцээнд 2-р байр эзэлсэн тул баярын бичиг, үнэ бүхий зүйл дурсгав, гэсэн байв.
-*******988.03.06-ны өдрийн Батширээтийн аймаг дундын Модны үйлдвэрийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн баярын бичиг, уг баярын бичигт Хүндэт Д.******* танд Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ныг угтсан уралдаанд өндөр амжилт гарган төлөвлөгөө *******37-р биелүүлсэн явдалд баяр хүргэж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав, гэсэн байв.
-*******987 оноос *******989 оны хооронд авахуулсан гэх гэрэл зургууд,
-Гэрч Б.*******ийн шүүхэд өгсөн: Би ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн Засварын группэд хөрөө ирлэгчээр *******978 оноос *******993 оныг хүртэл ажиллаж байсан. Д.******* нь ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт *******9******* онд *******0-р ангиа төгсөөд илгээлтээр ирж байсан. Тэгээд тус үйлдвэрийн Зүсмэлийн цехэд Залуучуудын гавшгайч бригадын гишүүн, зүсмэл цехийн нормчноор *******9******* оноос *******990 оныг хүртэл ажиллаж байсан. Манай үйлдвэр намайг ажиллаж байхад *******980 хэдэн онд шатсан, гэхдээ би бас шатсан оноо сайн санадаггүй. Олон жилийн өмнөх үйл баримтыг мартсан байна. Үйлдвэр шатсанаас болж зөндөө хүний баримт бичгүүд устаж тэтгэвэртээ гарахад хэцүү болоод байгаа юм даа. Энэ хугацаанд ******* тасралтгүй ажиллаж байсан. Гавшгайч бригадын хүүхдүүд маш их өрсөлдөөнтэй, эрчтэй, хүчтэй ажилладаг байсан учраас тус бригадын хүүхдүүд дандаа манлайлж их шагнал урамшуулал авдаг байсан. ******* бас авч байсан л байх, яг ямар шагнал авч байсныг бол мэдэхгүй л байна. Би өөр бригадад байсан боловч үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийн хөрөө, хутга ирлэдэг байсан гэх мэдүүлэг.
Гэрч Д.ын шүүхэд өгсөн: Би *******979 онд ******* аймгийн Биндэр сумын *******0-н жилийн сургуулийг төгсөөд ******* аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт *******979 оны *******2 дугаар сарын 0*******-ний өдөр ажилд орж байсан. Тус үйлдвэрийн Зүсмэлийн цехэд нормчноор *******990 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад, ******* дүүрэг рүү шилжин ирсэн. ******* *******9******* онд *******0-р ангиа төгсөөд ******* аймгийн Батширээт сумын модны үйлдвэрт илгээлтээр ирж байсан. Манай Зүсмэлийн цехэд *******, гээд 2 охин орсон. Түүнээс хойш би *******990 оны 4-р сард хүүхэд асрах чөлөө аваад ******* руу шилжихэд ******* тус цехдээ ажиллаад үлдсэн. Яг хэдэн онд гарсныг мэдэхгүй байна. Дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Надтай ажиллаж байх хугацаандаа хүүхэд ч төрүүлж байгаагүй. Манай Зүсмэлийн цехийн 5-р араам гавшгайч бригад байсан учир ажил мэргэжлээрээ дандаа тэргүүлдэг тэргүүний бригад байсан. Манай цехэд нормчин *******, , ,, , араамчин нар ажиллаж байсан бөгөөд бригадын даргаар би өөрөө ажиллаж байсан. Ийм бүрэлдэхүүнтэйгээр *******тай хамт 4 жил ажилласан. Тухайн үед сайшаалын үнэмлэх, жуух зэрэг зүйлээр шагнадаг байсан. ******* авч байсан даа, яг шагнуулж байсан оныг нь сайн санахгүй л байна гэх мэдүүлэг зэрэг болно.
5.Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.******* *******9******* оны 7 дугаар сарын *******4-ний өдрөөс *******990 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоон шийдвэрлэсэн болно.
6.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******34 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь хэсэгт зааснаар Халбин овогт ******* *******г *******9******* оны 7 дугаар сарын *******4-ний өдрөөс *******990 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА