Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2024/00632

 

 

 

 

 

*******0*******4 оны 10 сарын *******8 өдөр

Дугаар 103/ШШ*******0*******4/0063*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Уурхайчин гудамжны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг *******0*******4 оны 9 дүгээр сарын *******7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Э.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Д.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.******* миний бие 1991 оны ******* дугаар сарын 17-нд Цэндийн *******ын ******* дахь хүү болон мэндэлсэн. Миний аав Ц.******* нь намайг 3 сартай байхад гэх айлд өргүүлсэн. Удалгүй 3 настай байхад өргөмөл аав минь өөд болж, ээж нь намайг гудамжинд орхин хаясан. Тэгээд нутгийн хүмүүс олж авч харж хандан Дэлгэрхаан суманд байдаг төрүүлсэн аав ээжид минь хэл дуулгаж аав, ээж минь намайг авч гэртээ өсгөсөн болно. Иймд төрсөн аав *******аар овоглуулж ам бүлдээ бүртгүүлмээр байгаа учраас намайг од үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.*******, Д.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний хүү ******* нь 1991 оны ******* дугаар сарын 17-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд манай ******* дахь хүү болон төрсөн. Манай нөхрийн найз түүний эхнэр нар нь хүүхэд гардаггүй гэсэн шалтгаанаар хүүгээ 3 сартай байхад нь тэднийд өргүүлсэн . Тухайн хүмүүс хүүг минь аваад ******* дүүрэг рүү шилжсэн. Хүүг минь 3 настай байхад аав нь нас барсан гэж сонссон. Ээж нь ажилтай гэх шалтгаанаар хүүг айлд орхисон гэж талийгаач аавынх хамаатан бидэнд хэл дуулгасан. Тэгээд 1994 оны 9 дүгээр сард бид ******* хүүгээ очиж авсан. Хүү маань үүнээс хойш бидэнтэй хамт амьдарч байгаа. Өргөж авсан аав, ээжтэй нь дахиж холбоо бариагүй, уулзаагүй. нас барсан гэж сонссон, харин нь одоо Солонгост байгаа гэж сонссон. Өөр сураг ажиг байхгүй. Энэ үрчлэлтийг хүчингүй болгосноор хүүгээ өөрийн нэрээр овоглох гэсэн юм. Иймд хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Э.******* нь 1991 оны ******* дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд эцэг, эх Ч., Л. нарт үрчлүүлсэн 1991 оны 7 дугаар сарын **************-ны өдрийн ******* дугаарт бүртгэсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

*******.Э.******* нь 1991 оны ******* дугаар сарын 17-ны өдөр Д.*******, Ц.******* нарын ******* дахь хүүхэд болон төрсөн бөгөөд түүнийг 3 сартай байхад Ч. болон Л. нарт үрчлүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, CVL*******41101000100*******359 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, CVL*******41101000100*******359 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох Д.*******, Ц.******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Манай нөхрийн найз түүний эхнэр нар нь хүүхэд гардаггүй гэсэн шалтгаанаар хүүг минь 3 сартай байхад нь өргөж авсан. Тухайн хүмүүс хүүг минь аваад ******* дүүрэг рүү шилжсэн. Хүүг минь 3 настай байхад аав нь нас барсан гэж сонссон. Ээж нь ажилтай гэх шалтгаанаар хүүг айлд орхисон гэж талийгаач аавынх хамаатан бидэнд хэл дуулгасан. Тэгээд 1994 оны 9 дүгээр сард бид ******* хүүгээ очиж авсан. Түүнээс хойш одоог хүртэл бидэнтэй хамт байгаа бөгөөд үрчлэлтийг хүчингүй болгосноор хүүгээ өөрсдийн нэрээр овоглох гэсэн юм гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд үрчлэн авагч Ч., Л. нар нь хүүхэд өргөж авсан атлаа өөрсдөө өсгөж хүмүүжүүлээгүй, хүүхдийг 3 настай байхад нь айлд орхиж төрсөн эцэг эх нь өнөөдрийг хүртэл өсгөж хүмүүжүүлж хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

4.Үрчлэн авагч Ч. нас барсан, Л. нь гадаад улсад амьдардаг, хаана байгааг мэдэхгүй гэсэн тайлбарыг хүсэлт гаргагч шүүх хуралдаанд өгсөн бөгөөд үрчлэн авагч нь 1994 оноос хойш үрчилсэн хүүхэд болон түүний эцэг эхтэй холбоо холбоо харилцаагүй, үрчлэгдсэн хүүхэд одоо насанд хүрсэн зэрэг байдлыг харгалзан үрчлэн авагч талыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

6.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар 1991 оны ******* дугаар сарын 17-нд төрсөн хүү Боржигон овогт ******* *******ыг , Лүндэгийн нарт 1991 оны 7 дугаар сарын **************-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,*******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА