| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00689/И |
| Дугаар | 103/ШШ2024/00636 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00636
| 2024 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 10*******/ШШ2024/006*******6 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, өөрийн байранд байрлах, *******ын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах Нийслэлийн ******* дүүргийн 1*******9 дүгээр цэцэрлэгт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алданги 1,586,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******, Ё.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын ******* ******* ТӨХК нь хариуцагч Нийслэлийн ******* дүүргийн 1*******9 дүгээр цэцэрлэгт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,586,877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч *******ын ******* ******* ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь Нийслэлийн ******* дүүргийн 1*******9 дүгээр цэцэрлэгтэй Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх гэрээ байгуулан ажиллаж байна. 1*******9-р цэцэрлэг нь "******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээний дагуу 202******* оны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги болох 1,586,877.0******* төгрөгийг тооцож нэхэмжилж байна. Хариуцагч байгууллага уг мөнгийг төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд 1*******9-р цэцэрлэгээс алданги болох 1,586,877.0******* төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан тодруулсан шаардлагадаа: Манай байгууллага нь 1*******9-р цэцэрлэгтэй "******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээ байгуулан ажилладаг. Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.*******, 2*******2.6 дахь хэсэг, 1*******9-р цэцэрлэгтэй байгуулсан ******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч тал болох 1*******9-р цэцэрлэг нь 2022 оны 1-2 дугаар саруудын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги болох 1,586,877.0******* төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа болно. Иймд 1*******9-р цэцэрлэгээс алданги болох 1,586,877.0******* төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Ё.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага 1*******9 дүгээр цэцэрлэгтэй жил бүр ******* эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулан ажиллаад 40-өөд жил болж байна. 2022 оны 01, 02 дугаар сарын дулааны эрчим хүчний төлбөрийг хугацаандаа биелүүлээгүйн улмаас алданги 1,586,877.0******* төгрөгийн өр үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дахиж тодруулсан байгаа. Алдангийн тухай Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байдаг. Анзын гэрээний зохицуулалтыг Иргэний хуулийн 2************** дугаар зүйлд заасан байдаг. Мөн Эрчим хүчний тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.2 дахь заалтад эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн ******* эрчим хүчээр хангах гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дахь хэсэгт дулааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу 1,586,877.0******* төгрөгийн алданги тооцсон. Манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу дулаанаар тасралтгүй хангах үүргээ биелүүлж байсан. Ингээд гэрээний нөгөө тал болох 1*******9 дүгээр цэцэрлэг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас 1,586,877.0******* төгрөгийн алдангийг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан, нэхэмжлэлээ дэмжиж байна. Мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг ******* дүүргийн 19*******, 2*******5 дугаар цэцэрлэгүүд алдангийг тухайн жилдээ төлөөгүй боловч дараагийн жилдээ алдангийн асуудлыг төсөвт тусгаж, төсвийн тодотгол хийж ямар нэгэн өр авлагагүй болсон байгаа. Гэтэл энэ байгууллага бол төсөвт тусгагдаагүй учраас төлөхгүй гээд явж байна. 2022 оны 01, 02 дугаар сарын алдангийг төлөөгүй тухай баримт дээр нягтлан бодогч гарын үсэг зурсан байдаг. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжинэ гэв.
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2022 оны 01, 02 дугаар сарын дулааны эрчим хүчний төлбөрийг ******* дугаар сард төлсөн, ингээд хугацаандаа төлөөгүйн улмаас 1,586,877.0******* төгрөгийн алданги бичигдсэн баримт байгаа. Миний хувьд аж ахуйн нэгжийн тооцоо хариуцсан байцаагчаар ажилладаг, дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэхийг цаасан хэлбэрээр гаргаад сар бүрийн 25-*******0-ны өдрийн хооронд аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлдэг. Алдангийг 2022 оны ******* дугаар сарын нэхэмжлэл дээр бичиж өгсөн байгаа. 2022 оны 1 сард 669,025 төгрөг, 2 дугаар сард 917,852 төгрөг нийлээд 1,586,877 төгрөг болж байгаа гэв.
*******.Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус цэцэрлэг нь тогтмол зардлын санхүүжилтийг дүүрэг орон нутгийн төсвөөс авч санхүүждэг төсвийн байгууллага юм. 2022 оны эхэнд төсвийн хуулийн шинэчлэлтэй холбоотой 1, 2 дугаар сарын орон нутгийн төсвийн орлогыг Нийслэлийн төсөв рүү төвлөрүүлж тухайн саруудад зөвхөн цалингийн зардал гарч байсан. ******* дугаар сараас тогтмол зардлууд төлөгдсөн. Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвтөө багтаан өр авлагагүй ажиллах ёстой ба *******ын ******* ******* ТӨХК-иас нэхэмжилсэн 1,586,877,0******* төгрөг нь төсвийн сарын хуваариас шалтгаалан үүссэн 2022 оны 1, 2 дугаар сарын халаалтын төлөгдөөгүй төлбөрийн алдангийн дүн юм. Энэ талаар удаа дараа ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст амаар хэлж байсан. Дээрх алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:
1.Тухайн 1,586,877,0******* төгрөг нь манай байгууллагын бодит зардал биш ба зөвхөн 2022 оны 1,2 дугаар саруудад тодорхой төлбөрийг төлөөд үлдсэн төлбөрөөс тооцсон алданги юм.
2.******* дулланы Станц ТӨХК нэхэмжлэл дээрээ 202*******-2024 оны өр гэж бичсэн нь үндэслэлгүй байна. 202*******-2024 онуудад үндсэн төлбөр дээр өр авлага байхгүй.
*******.*******ын ******* ******* ТӨХК нь тооцоо нийлсэн актууд баталгаажуулахад тайлбар бичиж 1,586,877,0******* төгрөгийн алдангийг төлөх боломжгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байсан. Санхүүгийн тайлангаараа өглөг, авлага байхгүй болно гэжээ.
4.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2022 оны эхэнд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, тухайн оны төсвийн санхүүжилт хоцорч орсон байдаг. Ингээд 2022 оны 01, 02 дугаар сарын алдангийг тооцохдоо ******* дугаар сарын дулааны төлбөр дээр нэмж тооцоод манайд нэхэмжлэх өгсөн. Олон харилцаж, хамтран ажиллаж байж өмнө нь ямар нэгэн байдлаар алданги тооцох гэж байна шүү, танайх төлбөрөө төлөөгүй байна гэдэг ч юм уу энэ тухай юу ч ярьж хэлж байгаагүй байж гэнэт алданги тооцсон баримт орж ирсэн. Тэгээд эхний сарыг нь анзаарахгүй зурсан, дараагийн сарыг нь хараад энэ юу болов гээд асуусан чинь алданги тооцсон гэсэн. Тэгэхээр нь яахаараа төр, төрийнхөө байгууллагад алданги тооцдог юм бэ гээд судалсан. Манай байгууллага өөрсдөө үйл ажиллагаа явуулаад түүнээсээ ашиг орлого олдог байгууллага биш, бүх зардал, төлбөр дүүргийн төрийн сантай холбоотой байдаг. Төрийн сан дээр орлого төвлөрч, манайх руу төсөв шилжүүлж байж бид нар гүйлгээ хийдэг. Зарим байгууллагууд алдангийг төлсөн гэж тайлбарлаж байна, тэгвэл тэд нар алданги гэсэн дүнг анзаараагүй дулааны төлбөртэй хамт төлсөн байгаа. Тэгээд би яагаад алданги тооцсон юм бэ гэсэн чинь нэхэмжлэхийн дэлгэрэнгүйг явуулсан, тэгээд би төрийн сангийн хэлтэст хэлээд танилцуулахад алданги төлөх төсөв байхгүй гэдэг. Ер нь тухайн үед манайд ямар ч төсөв, мөнгө байгаагүй, түүнээс биш дансандаа мөнгөтэй байж зорилготойгоор төлөхгүй байсан юм биш. Би бодохдоо төрийн байгууллагуудын төсөв санхүүгийн гүйлгээ хийдэг төрийн сангийн хэлтэс энэ хуралд хамт оролцох байх гэж бодсон юм. Бид алдангийн талаар төрийн санд амаар танилцуулаад асуухаар бид өөрсдөө *******ын ******* *******тай уулзаж, зохицуулалт хийнэ гэсэн хариуг амаар өгдөг. Төсвийн байгууллагууд жилийн эцсээр өр, авлагагүй тайлан гаргах гээд өр төлбөрөө төлөхийг боддог. Алдангийг төсвийн ерөнхийлөн захирагч хүлээж бай, бид нар алданги төлөхгүй гэж хэлсэн. Манай байгууллагын хувьд санаатай мөнгө нь байгаа мөртлөө алданги төлөөгүй үйлдэл гаргаагүй. Бусад байгууллагууд он дамжаад дараа жилийнхээ төсөвт суулгаад төлсөн гэж хэлээд байна. Ингэх боломж байхгүй, хэрвээ болдог байсан бол заавал шүүх дээр ирэхгүй, төлөх байсан. Түүнээс биш би өөрийнхөө хүслээр төлөхгүй байгаад байсан асуудал байхгүй, хэрвээ намайг төл гэсэн бол би төлнө. Гэтэл төрийн сангаас алданги төлөхгүй, төлөх мөнгө байхгүй гээд байхад надад эрх байхгүй. Зарим 1,2 цэцэрлэг алдангиа мэдэхгүй төлсөн байгаа, үүнийгээ надаас асууж л байсан. Би төрд төрийн албанд нягтлан бодогчоор *******0-аад жил ажиллаж байна, төрийн байгууллагын төсөв, санхүүжилттэй холбоотой жилийн эхний 1 дүгээр сард санхүүжилт хоцорч ордог, үүнээс болоод цалин тавих, төлбөр, тооцоо төлөгдөх гүйлгээ хоцрох асуудал жил болгон гардаг. Харин 2022 онд Төсвийн тухай хууль хэлэлцээд, үүнтэй холбоотой 01 дүгээр сар, бас 02 дугаар сарын дулааны төлбөр төлөөгүй, 2 сар болсон юм. Өмнө нь дандаа 01 дүгээр сарын төлбөр хугацаандаа төлөгдөхгүй хоцрох тохиолдол байсан, нэг ч удаа алданги тооцож байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 онд үүссэн алдангийн тооцоолол, ХЗ160759 дугаартай төлбөрийн даалгавар, 2022.02.22-нөөс 202******* оны 12 сар хүртэлх хугацааны нэхэмжлэхүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны *******, 4 дүгээр сарын борлуулалтын мэдээ, авлагын товчоо тайлан зэргийг, хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.0*******.29-ний өдрийн 05/19 дугаартай урсгал зардлын тухай, Засаг даргын Тамгын газрын 202*******.12.04-ний өдрийн 05/59 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч *******ын ******* ******* ТӨХК нь шаардлагын үндэслэлээ: хариуцагч нь 2022 оны 01, 02 сарын дулааны төлбөрийн төлбөрийг хугацаа хэтэрч төлсөн учраас 1*******9 цэцэрлэгтэй байгуулсан ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-д зааснаар 1 сарын алданги 669,025 төгрөг, 2 дугаар сарын алданги 917,852 төгрөг нийлээд 1,586,877 төгрөгийн алдангийг гаргуулна гэж, хариуцагч байгууллага 2022 оны эхэнд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой тухайн оны төсвийн санхүүжилт хоцорч орсон учраас 2022 оны 01, 02 дугаар сарын төлбөрийг 0******* дугаар сард төлсөн, бид санаатай төлбөрийг хоцроогоогүй, төрийн сангаас олгосон төсөвт алданги төлөх мөнгө суугаагүй, төсвийн мөнгө хүрэлцдэггүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
а/.Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 21/71 дугаартай ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулагдаж гэрээгээр хангагч тал хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангахаар, хэрэглэгч тал гэрээний 6 дугаар зүйлийн 6.6, 6.9-д зааснаар хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэхийн дагуу тухайн сарын 15-ны дотор 50 хувийн урьдчилгаа төлж, үлдэгдлийг тухайн сардаа багтаан бүрэн төлөхөөр, хэрэглэгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнг 0,5 хувиар тооцон алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
/хх-ийн 4-6-р дугаар тал/
б/.Хангагч байгууллага нь 2022 оны алдангийн тооцоолол гэсэн хүснэгтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, 2022 оны 1 сард 28 хоног хугацаа хэтэрсэн алдангид 669,025.12 төгрөг, 2022 оны 2 сард 24 хоног хугацаа хэтэрсэн алдангид 917,851.90 төгрөг, нийт 1,586,877 төгрөгийг төлүүлэх шаардлагыг гаргажээ.
/хх-ийн 8 дугаар тал/
в/.Талууд өр төлбөрийн үлдэгдлээ хэрэгт авагдсан баримтаар 2 удаа харилцан баталгаажуулсан ба тус хоёр байгууллагын хооронд 2024.01.01-ний өдрөөс 2024.0*******.*******1-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 1,586,877 төгрөгийн өглөг, авлагатай гарсныг харилцан баталж, өрийн үлдэгдлийг баталгаа хэрэгт авагдсан байна.
/хх-ийн 7 дугаар тал/
г/. Дараа нь талууд дахин тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж тус хоёр байгууллагын хооронд 2024.01.01-ний өдрөөс 2024.06.*******0-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 1,586,877 төгрөгийн өглөг, авлагатай байгааг баталж хариуцагч талаас санхүүжилт байхгүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбар бичжээ.
/хх-42 дугаар хуудас /
*******.Талуудын хооронд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал хариуцагч талд цахилгаан эрчим хүч түгээсэн, хариуцагч тал цахилгаан эрчим хүчийг авч хэрэглэсэн, 2022 оны 01, 02 дугаар сарын төлбөрийг тухайн сар сардаа төлөлгүй 2022 оны 0******* дугаар сард төлсөн гэдэгт талууд маргаагүй болно.
4. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.*******4-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.
5.Хариуцагч ******* дүүргийн 1*******9 дүгээр цэцэрлэг нь дээрх хуулийн заалтаар төрөөс санхүүждэг төсвийн байгууллага бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль болон Төсвийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2022 оноос дүүргийн татварын орлогын төвлөрүүлэлтээс төсөвт байгууллагын урсгал зардлыг бүрэн санхүүждэг болсон шалтгаанаар 2022 оны татварын орлогын төвлөрүүлэлт 01, 02 дугаар саруудад тасарснаар хариуцагч байгууллага халаалтын зардлын хугацаандаа төлж чадаагүй болох нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Засаг даргын тамгын газрын 2022.0*******.29-ний өдрийн 05/19, 202*******.12.04-ний өдрийн 05/55 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.
6.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэхүүд, авлагын товчоо тайлангаар хариуцагч байгууллага нь хэрэглэсэн дулааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу тухайн сар сардаа төлж байсан бөгөөд гагцхүү 2022 оны 01, 02 дугаар сарын төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги 1,586,877 төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн дээрх баримтуудад тусгагдаж ирсэн байна. /хх-ийн 27-41, 49-51/
7.Гэрээний үүргийн зөрчил гэдэг нь гэрээний дагуу үүссэн үүргийг талууд өөрөөс шалтгаалах болон шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйн үр дагавар юм.
Энэ утгаараа нэг тал нь хийх ёстой үйлдлээ хийгээгүй болон хийх боломжгүй байх, зохих ёсоор гүйцэтгээгүй байх зэрэг тохиолдолд нөгөө талаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шаардах эрхээ эдлэх эрхтэй хэдий ч тухайн зөрчил гарах болсон шалтгаан нөхцөл буюу үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх нь зүйтэй юм .
8.Зохигчид 40 гаруй жилийн хугацаанд ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж ирсэн, гэрээнд төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлнө гэж талууд тохиролцсон хэдий ч хариуцагч 1*******9 дүгээр цэцэрлэг нь халаалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй явдалд үүрэг гүйцэтгэгч талаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн байна.
9.Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчил нь үйлдэл эс үйлдэхүй, гэм буруу, хор уршиг, шалтгаант холбоог агуулах бөгөөд хариуцагч талын хувьд төлбөрөө хугацаандаа төлөөгүй эс үйлдэхүй, үүний улмаас гэрээнд заасан алданги төлөх үр дагавар, шалтгаант холбоо байгаа хэдий ч халаалтын зардлаа төлөхгүй байх гэсэн субьектив санаа зорилго байхгүй, халаалтын зардал төсөвт орж ирсэн байхад санаатай зориуд төлөөгүй гэм буруутай үйлдэл байхгүй байна.
Иймд гэрээний үүргийн зөрчлийн 1 шинж үгүйсгэгдсэнээр хариуцагчид хариуцлага тооцох үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,*******40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6, 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ******* дүүргийн 1*******9 дүгээр цэцэрлэгт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2022 оны 01, 02 дугаар сарын халаалтын төлбөр хугацаандаа төлөөгүй алданги 1,586,877 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,*******40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА