| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01029/И |
| Дугаар | 151/ШШ2024/00927 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2024/00927
| 2024 11 20 | 151/ШШ2024/00927 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ц, Д.Л нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 42,352,041 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д.Ц, Д.Л нар нь “Т” ХХК-тай ... дугаар "Зээлийн гэрээ", "Баталгаат ипотекийн гэрээ", "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 18,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр ... үл хөдлөх хөрөнгө, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр ... гэр бүлийн зориулалттай зуслангийн газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, 1,281 хоног хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдөр дууссан. Иймд хариуцагч Д.Ц, Д.Л нараас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,715,800 төгрөг, хүү 20,513,535 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,102,707 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 20,000 төгрөг буюу нийт 42,352,041 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ц, Д.Л нар нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т” ХХК-тай ... дугаартай зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 18,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 42,352,041 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 30 хувааж, 40,600,000 төгрөгийг /сард 1,400,000 төгрөгөөр тооцож/ 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 1,752,041 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Мөн нэхэмжлэгч байгууллагын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Маргах зүйгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь Д.Ц, Д.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 42,352,041 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 42,352,041 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 30 хувааж, 40,600,000 төгрөгийг /сард 1,400,000 төгрөгөөр тооцож/ 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 1,752,041 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Мөн нэхэмжлэгч байгууллагын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 42,352,041 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ц, Д.Л нар нь 30 хувааж, 40,600,000 төгрөгийг /сард 1,400,000 төгрөгөөр тооцож/ 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2027 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 1,752,041 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Ц, Д.Л нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох ... үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 219,960 төгрөгийг, хариуцагч Д.Ц, Д.Л нараас 219,960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН