| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01154/И |
| Дугаар | 151/ШШ2024/00932 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2024/00932
| 2024 11 21 | 151/ШШ2024/00932 | |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.М, Ч.А нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 44,159,138.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч А.М, Ч.А нар нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр .... тоот зээлийн гэрээг байгуулан Х ХК-иас 36,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ... тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: ... нарын өмчлөлийн ... хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... өмчлөлийн ... гэр бүлийн хэрэгцээний газар, ... өмчлөлийн ... гэр бүлийн хэрэгцээний газар, мөн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ... тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан капатал, төмс зэрэг хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4-дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 200,400.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,340,910.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,313.38 төгрөг, нийт 1,545,623.50 төгрөг төлбөрийг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 165 хоног өнгөрсөн, Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа шаардаж, 2024 оны 08 дугаар сарын 30 -ны өдөр, 2024 оны 10 дүгээр сарын 18-ны өдөр, зээл төлөх мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд А.М, Ч.А нараас 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 35,799,600 төrpөг, зээлийн хүүгийн төлбөр 7,843,384.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 497,153.46 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 19,000 төгрөг, нийт зээлийн төлбөр 44,140,138.41 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.М, Ч.А нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
А.М, Ч.А нар нь “Х” ХК-иас газар тариалангийн зориулалтаар 36,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 44,140,138.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 27,659,138.41 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Маргах зүйгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК нь А.М, Ч.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 44,159,138.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч А.М, Ч.А нар нь “... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 44,140,138.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 27,659,138.41 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 44,159,138.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.М, Ч.А нар нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 27,659,138.41 төгрөгийг тус тус төлж барагдуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.М, Ч.А нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох ... зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448,945.69 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 224,472.8 төгрөгийг, хариуцагч А.М, Ч.А нараас 224,472.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН