Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2024/00644

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/00644

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.,

Хариуцагч: М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч М. холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д. нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, ******* дүүргийн 1-р хороо, Сургалтын задгайн ******* дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах *******50м квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын 110м квадрат талбайг түрээслэхээр, 0526 бүртгэлийн дугаартай түрээсийн гэрээг тай 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн төлбөр 1 сарын *******,000,000 төгрөг, барьцаа *******,000,000 нийт 6,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр барьцаа болох *******,000,000 төгрөгийг 5*******506054*******2 тоот дансанд шилжүүлсэн, учир нь эднийх засвар хийх өөрсдөө мөнгө байхгүй гээд урьдчилгааг түрүүлж нэхэж авсан болно. Мөн 5 дугаар сарын 1-нд 1 сарын түрээсийн мөнгөө нэхэж бид ороогүй байсан учир тал төлбөр болох 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн,

Ингээд нийт 4,500,000 төгрөгийг өгсөн болно. Бидэнд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр засвараа хийж дуусгаад хүлээлгэн өгнө гэсэн боловч засвар дуусаагүй гээд хүлээлгэж өгөөгүй 5 дугаар сарын 5-ны өдөр дөнгөж обойгоо нааж байсан. Бид ч бас зээл хийж ажил эхлүүлж байгаа учир хурдан нээх хэрэгтэй байхад хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. Мөн гэрээний 4.1 түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй гэж заасан боловч засвараа дуусгаж бүрэн гүйцэд хүлээлгэж өгөөгүй, мөн энэ байршилд интернэт татагдаагүй, татагдах боломжгүй татвал маш их мөнгө орно гэж Мобинет хэлсэн учир бидний үйл ажиллагаа явуулах чиглэлд өндөр хурдны хүчин чадалтай интернэт хэрэгтэй байгаа учир үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон.

Иймд бид цаашид үйл ажиллагаа явуулж чадахааргүй болсон учир энэ байранд орох боломжгүй болсон бөгөөд энэ нь манайхаас шалтгаалсан асуудал байгаагүй. Би түрээсийн гэрээ л хийсэн болохоос үйл ажиллагаа явуулсан юм бол байхгүй. Мөн бид удаа дараа мөнгөө нэхэж залгасан боловч мөнгө байхгүй, дараагийн түрээслэгч орохоор өгнө аль эсвэл 50 хувийг нь нь өгнө гэсэн. Бидний гэрээнд ийм заалт байхгүй. Бид банкнаас мөнгө зээлж ажил эхлүүлсэн, хүү төлж байгаа өр зээл ихтэй учир хурдан мөнгөө авах хүсэлтэй байна. Би 1 сарын барьцаа *******,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн тал болох 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг гаргуулах маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ хүн болохоор манайхыг хэвийн үйл ажиллагаа явуулж байхад чи орж ирээд хана нураагаад хохироосон гэж яриад байна. Яг үнэндээ би ажлын байр хайж явсан нь үнэн, энэ хүн дээр очсон, намайг очиход бүгдээрээ засварт орсон байсан. Караокены байгаа, тэрийг дундуур нь ******* хуваасан байсан, тэгээд энэ ******* ханыг нураагаад оффис болгоод түрээслэх гэж байгаа гэж хэлсэн. Хариу тайлбартаа хаалга хийсэн гэж бичсэн байсан, намайг очиход хаалга гаргах гэж байгаа гэж байсан. Түүнээс биш би тэр хаалгыг мэдэхгүй шүү дээ, хамт талбайг нь хэмжиж үзэхэд миний хайж байгаа талбайтай таарч байсан. Тэгээд гэртээ байж байхад манай дүү утасдаад надад нөгөө хүн чинь уулзъя гээд залгаад байна гэхээр нь би очиж уулзсан. Намайг очиход эхнэртэйгээ хамт байсан, би бас эхнэртэйгээ хамт очсон, тэгээд түрээсийн төлбөрөө *******,000,000 төгрөг гэж тохирсон. Бид нарыг түрээслэх гэж байгаа байрны цаана дахиад 2 өрөө буудал байсан, тэр 2 өрөөг давхар түрээсэлье гэж ярьсан. Тэр өрөөнүүдэд засварын хүмүүс оччихсон засвар хийж байсан хүмүүс байхаар нь асуусан чинь манай засварыг хийж байгаа хүмүүс гэж хэлж байсан. Та нар энэ өрөөг түрээсэлнэ гэвэл энд ажиллаж байгаа хүмүүсийг 2 давхрын буудал руу оруулна гэж тохирсон. Бид нар завсар хийж байгаа хүмүүсийг эдний засварыг хийж байна гэж ойлгоод байсан чинь үгүй юм байна, ах худлаа хэлсэн байсан. Цаана нь бас дахиад дундаа 00 өрөөтэй ******* өрөө байгаа, тэгээд бид нар үйл ажиллагаа боломжийн байвал энэ өрөөнүүдийг авч болох юм байна гэж ярьж байсан. Би гэрээ хийе гэж хэлээгүй, гэрээгээ хийгээч гээд дуудсан, өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан гэрээ хийсэн. Гэрээгээ хийхдээ надад ах, эгч хоёр нь зээл авах гэж байгаа, тэгсэн чинь түрээслэгч байх ёстой юм байна, одоо гэрээгээ хийе гэж байсан. Бид нар анх ярихдаа гэрээгээ ******* жилээр байгуулъя гэж тохирсон байсан. Тэгээд яг гэрээ хийх болсон чинь энэ хүний эхнэр нь цаашдаа түрээсийн төлбөрийг нэмнэ гэсэн заалт оруулна гэсэн. Тэгэхээр нь би үйл ажиллагаа эхлээгүй байхад та төлбөрөө нэмнэ гээд байх юм, тэгвэл гэрээний хугацааг 1 жилээр байгуулъя гэж хэлээд салсан. Гэрээ хийхэд нотариатч энэ хүнд та өмнөх түрээслэгчтэй байгуулсан гэрээгээ дуусгавар болгоогүй байж, давхар гэрээ хийх гээд байна, ингэж болохгүй гэж хэлж байсан. Тэгээд ч энэ үйлдэл нь хуульд хориотой юм байна лээ гэв.

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* нэхэмжлэлтэй М. надад холбогдох "түрээсийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай" хэрэгт нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Түрээсийн гэрээ байгуулсан тал болох Д. нь үл хөдлөх хөрөнгийг ПС тоглоомын газар ажиллуулна хэмээн хөрөнгийг өрөө тусгаарласан ханануудыг нураалгаж, хананы өнгийг 2 дахин эмульсдүүлсэн. Өөр ч засан сайжруулалт засвар хийсэн. Хөрөнгийг гэрээнд 4 дүгээр сарын 25-нд хүлээлгэн өгнө гэсэн боловч засвараа дуусгаж амжилгүй байсаар 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээлгэн өгсөн. Дансанд шилжүүлсэн *******,000,000 төгрөг бол гэрээний үүрэг хангуулах баталгаа барьцаа болгож шилжүүлсэн мөнгө. Мөн 1 сарын түрээсийн тал төлбөр болох 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээ байгуулах үедээ интернэтийн асуудал яриагүй. Түрээслэгч талын өөрсдийн эрхлэх үйл ажиллагаа учир интернэтийн асуудлаа өөрсдөө судлах ёстой байсан. Өөрсдийн хайхрамжгүй зангаас болж биднээр зөндөө засвар хийлгэж зардал гаргуулчхаад интернэтийн асуудлаас болж гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн ПС тоглоомонд зориулж засвар хийлгэсэн тул хөрөнгөө бусдад түрээслэх боломжгүй болж бид хохирч байна. Засварт *******,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан. Мөн хөрөнгөө бусдад түрээсэлсэн бол 15,000,000 төгрөгийн ашиг орлого олох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 4,500,000 төгрөгийг төлөхгүй гэжээ

Хариуцагч М. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би энэ хүнийг танихгүй, харин дүүг нь мэднэ, дүү нь нэг удаа ирээд түрээслэх байр хайгаад явж байна гэж хэлсэн. Ер нь PC тоглоомын газар ямар байдгийг би огт мэдэхгүй, сонсож л байсан. Бүх юмыг нь дүү нь мэддэг юм байна лээ, энэ хүн төлбөр мөнгө ярихад ирж байсан. Намайг өрөө оффис болгоно гэж хэлсэн гээд байх юм, манай өрөөнүүд өмнө нь караокены зориулалттай өрөөнүүд байгаа, оффис болгох боломжгүй. Дүү нь их сэргэлэн залуу, ирээд засна, тааз хийнэ, хана нураана гээд л гарсан. Хана нураах гэдгийг намайг хэлсэн гээд байх юм, ханыг би нураалгасан, гэрээ хийхдээ зээл авах гээд гэрээгээ хийе гэж гуйсаар байгаад гэрээ хийсэн гэж эвлэрүүлэн зуучлал дээр ярьж байсан. Тэгвэл анх шүүхэд нэхэмжлэл өгөхдөө энэ бүгдийг бичихгүй яасан юм бэ, үүнийг сүүлд нь бодож олсон байгаа юм. Хана нураах их хэцүү ажил байсан, тэгээд сүүлдээ 1 ханыг нураахгүй үлдээсэн. Яагаад гэвэл би хотоос нэг дүүгээ засвар хийлгэхээр 10 хоногийн хугацаатай хөлсөлж авчирсан байсан, тэр дүү маань надад та энэ хүмүүсийн хэлснээр энэ ханыг хурааж яах юм бэ, энэ түрээслэгч нар чинь түрээсэлж байгаад яваад өгнө гэхээр ханаа нураахаа больсон. Тэгээд дүү нь ирэхээр нь 1 хана нураагаагүй үлдээсэн гэж хэлсэн чинь за яах вэ гээд тоохгүй байсан. Энэ залуу бид нартай нэг их харьцаж байгаагүй, ирж, очоод л явж байсан, дүү нь харьцаж байсан. 4 дүгээр сарын 02-нд дүү нь *******,000,000 төгрөг өгсөн байсан учраас дүү нь эгчээ гэрээгээ хийе гээд шаардаад байсан. Яг тэр үеэр бид нар Голомт банканд зээл судлуулж байсан нь үнэн, банк сүүлийн 6 сарын орлогыг тооцдог болсон юм байна лээ, тэгээд манай орлого хүрэхгүй гэхээр нь зээл авахаа больсон байсан, хугацаа нь тухайн үед гэрээний үеэр таарсан юм. Эднийхийг орно гээд *******,000,000 төгрөгийн засвар хийсэн. Өмнөх хүнтэй байгуулсан түрээсийн гэрээгээ дуусгавар болгоогүй байж дахиад энэ хүнтэй түрээсийн гэрээ байгуулж болох юм уу гэж нотариат хэлсэн гэж нэхэмжлэгч хэлж байна. Ер нь бол үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ үл хөдлөх бүртгэлийн газраар орох ёстой юм байна лээ, өмнөх гэрээ ороогүй. Энэ гэрээ ч мөн ороогүй гэрээ. Нэхэмжлэгч тал зөндөө засвар хийлгэчхээд ийм асуудал ярьж болохгүй байх гэв.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, дансны хуулга зэргийг нотлох баримтаар, хариуцагчаас хариу тайлбар, зарлагын падаанууд, Адъяа овогтой Уранцэцэгийн 540059*******888 дугаартай дансны хуулга, гэрэл зураг зэргийг тус тус ирүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Д. нь хариуцагч М. холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2.Нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Бид түрээсийн гэрээ байгуулсан боловч энэ байршилд интернэт татагдаагүй, татагдах боломжгүй гэсэн учраас PC тоглоомын газар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж гэрээгээ цуцалсан, нэг ч өдөр ажиллаагүй тул өгсөн мөнгөө буцааж авахаар шүүхэд хандсан гэж тодорхойлсон.

*******.Хариуцагч М. Гэрээ байгуулах үедээ интернэтийн асуудал яриагүй. Түрээслэгч талын өөрсдийн эрхлэх үйл ажиллагаа учир интернэтийн асуудлаа өөрсдөө судлах ёстой байсан. Өөрсдийн хайхрамжгүй зангаас болж биднээр зөндөө засвар хийлгэж *******,000,000 гаруй төгрөгийн зардал гаргуулчхаад гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4.Нэхэмжлэгч Д. хариуцагч М. нар 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002*******4 дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, задгай ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байршилтай, *******50 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөхийн 1-р давхрын 110 м.кв талбай бүхий хэсгийг ПС тоглоомын газар ажиллуулахаар зорилгоор 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл түрээслүүлэх, түрээслэгч нь сарын *******,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр, мөн 1 сарын барьцаа *******,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.(хх-ийн 4-5-р тал)

 

5.Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний барьцаа *******,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн гэрээний тал хувь 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

/хх-ийн ******* дугаар хуудас/

 6.Зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

*******.Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, *******18.*******-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, *******18.4-т энэ хуулийн *******18.*******-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

8.Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.*******-т заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байна.

9.Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, ******* дугаар зүйлийн *******.5 дахь хэсэгт энэ хуулийн *******.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

10.Хүчин төгөлдөр бус хэлцэл нь анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд энэ хэлцлийг байгуулсан талууд хэлцлийн улмаас шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх үүрэгтэй болохоос гэрээнээс татгалзах гэсэн ойлголт үүсэхгүй юм.

11.Нэхэмжлэгч Д. нь уг түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25ы өдрийг хүртэл ПС тоглоомын газар ажиллуулахаар түрээсэлж, харин хариуцагч М. нь дээрх үйлчилгээний зориулалттай орон сууцанд түрээслэгчийн үйл ажиллагаанд тохируулан засвар үйлчилгээг хийж 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч засварын үйл ажиллагаа дуусгаагүй 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

*******.Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.******* дахь хэсэг болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг талын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус зааснаас үзэхэд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нэхэмжлэгч, хариуцагчид аль алинд нь байгаа хэдий ч хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой юм байна лээ, миний өмнө байгуулсан гэрээ болон энэ гэрээ аль аль нь үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэсэн тайлбараас дүгнэхэд гэрээг хуульд заасны дагуу бүртгүүлэх ёстойг хариуцагч мэдэж байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

1*******.Хариуцагч нотариатч улсын бүртгэлд гэрээгээ бүртгүүл гэж бидэнд хэлээгүй гэрээг баталж өгсөн, бүртгүүлэхгүй бол болохгүй гэж бидэнд тайлбарлаагүй гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн хэдий ч талуудад нотариатч энэ талаар зөвлөх үүрэггүй, нөгөөтээгүүр хариуцагч түрээсийн гэрээг үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстойг мэдэж байсан хэдий ч өөрөө бүртгүүлээгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

14.Мөн хариуцагч *******,000,000 төгрөгийн засвар хийсэн гэж тайлбарлан засвар хийхдээ ашиглагдсан барилгын материалын падааныг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй учраас эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй юм.

15.Иймд нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний барьцаа болон төлбөрт шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

16.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн *******18 дугаар зүйлийн *******18.*******, *******18.4, ******* дугаар зүйлийн *******.1.1, *******.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт аас 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт ******* т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 86.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА