| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00729/И |
| Дугаар | 103/ШШ2024/00645 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2024/00645
| 20******* оны ************** сарын 06 өдөр | Дугаар *******03/ШШ20*******/00645 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны *******0 тоотод оршин суух, Жастабан овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,297,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны *******0 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь С.******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,297,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Насанд хүрээгүй иргэн Б.******* нь 2023 оны *******2 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүрэг 2 дугаар хороо, Замын цагдаагийн постын хойд уулнаас чаргаар гулгаж байгаад уулын бэлд зогсож байсан хохирогч Г.******* хоёр хөлийг хавсарч мөргөн газарт унагаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун гарын атгаалын доод булууны үе дайрсан ил хугарал гэмтэл бүхий хүнд хохирлыг болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Дээрх үйл явдал болох үед өсвөр насны яллагдагч Б.******* нь "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан" гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдэх үедээ *******2 нас ******* сар 8 хоногтой байсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй байсан тул 20******* оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирч Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж үзүүлэн 3,297,250 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 28/62 дугаартай "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичигтээ "...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсгийн *******2.*******.******* дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр хуульчилсан тул Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Багануур дүүргийн Прокурорын газарт хянагдаж шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн улмаас хохирсон дээрх 3 иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.... хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө тул дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсныг нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсантай адилтган авч үзнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсгийн *******2.*******.******* дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.******* дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.******* дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж хуульчилсан.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан тул үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн ******* газар нь төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжпэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******-т "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.*******-т "7- *******4 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана" гэж заасны дагуу насанд хүрээгүй иргэн Б.******* нь Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-т зааснаар эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан хохирлыг түүний эцэг хариуцах үндэслэлтэй юм. Иймд түүний эцэг С.ээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 3,297,250 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсгийн *******2.*******.2, ******* тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.*******гийн эцэг С.ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 3,297,250 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *******00900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С. миний бие нь иргэн Г.******* эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэх 3,297,250 төгрөгийг төлж барагдулна. Энэ төлбөрийг төлөхөд нэг дор төлж чадахгүй учир өөрийн боломжоор хуваагаад төлөх хүсэлттэй байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир:Хариуцагч нь 3,297,250 төгрөгийг төлж барагдулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Багануур дүүргийн ******* газар нэхэмжлэлтэй, Жастабан овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,297,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3, 4*******.*******.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжид 67,706 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 67,706 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 33,853 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА