Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2024/00646

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/00646

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,1*******4,41*******.*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,1*******4,41*******.*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.******* нь 202******* оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* банктай ЗГ46051*******294******* тоот цалингийн зээлийн гэрээгээр 16,000,000 төгрөг төгрөгийн зээлийг жилийн 1*******,2% хүүтэй *******0 сарын хугацаатай, 202******* оны ******* дугаар сарын 11-ний өдөр ЗГ46051*******294*******-1 тоот зээлийн гэрээгээр 2,500,000 төгрөгийн зээлийг 15% хүүтэй, *******0 сарын хугацаатай авсан болно. Мөн Г.******* нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ЗГ-R460002*******60 тоот дижитал цалингийн зээлийг тус тус авсан. Зээлийн гэрээний *******.1 дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар зээлдэгч буюу иргэн Г.******* нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс зээлийн төлөлтөө хоцроож өнөөдрийн байдлаар цалингийн зээл 1*******6 хоногийн хугацаа хэтрэлттэй, дижитал цалингийн зээл 145 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй удаа дараа холбогдон зээлээ төлөхийг сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа заан хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатай зайлсхийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Г.******* холбогдуулж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.Цалингийн зээл: үндсэн зээл 10,9**************,66*******.*******7 төгрөг, үндсэн хүү 64*******,409.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1*******,5*******7 төгрөг нийт 11,650,609.*******7 төгрөг,

2.Дижитал цалингийн зээл: үндсэн зээл 1*******,502,*********************.16 төгрөг, үндсэн хүү 965,79*******.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,117.72 төгрөг, нийт зээлийн төлбөр 14,4**************,*******04.49 төгрөг бөгөөд 2 зээлийн нийт төлбөр 26,1*******4,41*******.*******6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь ******* банкнаас цалингийн зээл болон дижитал цалингийн зээлийг авсан бөгөөд төлж байгаад 2024 оны 6 дугаар сараас ар гэр эмнэлгээр явж мөнгөний хэрэг гарсан учраас зээлээ төлж чадахгүй хоног хэтэрүүлэн зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд ******* банкны гаргасан нэхэмжлэлтэй маргах зүйл байхгүй. ЗГ46051*******294******* дугаартай цалингийн зээл 11,650,609.*******7 төгрөг, ЗГ-R 460002*******60 дижитал зээл 14,4**************,*******04.49 төгрөг нийт 26,1*******4,41*******.*******6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,1*******4,41*******.*******6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,719 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 121,*******59 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121,*******59 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА