| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01047/И |
| Дугаар | 151/ШШ2024/00936 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00936
| 2024 11 22 151/ШШ2024/00936 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.О-д холбогдох
Гэрээний үүрэгт 927,727 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.О нь "М-тай 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ___ дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Г.О нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 520,000 төгрөгийг сарын 3,0%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд Г.О-оос 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 520,000 төгрөг, 685 хоногийн зээлийн хүү 341,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,708 төгрөг, нийт 927,727 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч Г.О нь нас барсан болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь Г.О-д холбогдуулан гэрээний үүрэгт 927,727 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь “Хариуцагч Г.О нь нас барсан болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
... хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай албан бичгээр “... нас барсан” гэх нас барсны бүртгэлийн лавлагааг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Од холбогдох гэрээний үүрэгт 927,727 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,815 төгрөгийн тавин хувь болох 13,407.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,407.5 төгрөгийг Төрийн сангийн ... тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН