| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00772/И |
| Дугаар | 103/ШШ2024/00648 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2024/00648
| 2024 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 10*******/ШШ2024/00648 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 45/1 гудамжинд байрлах, *******-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******1 тоотод оршин суух, Бумлай овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 774,*******8 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 782,058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-Ус ААТҮГ нь хариуцагч Х.******* холбогдуулан худалдан авах гэрээний үүргийн биелэлт 774,*******8 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 782,058 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *******-Ус ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******1 тоотод оршин суух, хэрэглэгч Х.******* нь халуун ус, цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 725,004.6******* төгрөг, алданги 49,**************.16 төгрөг, нотариатын үнэ 7,500 төгрөг нийт 782,057.79 төгрөгийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг удаа дараа зөрчиж байгаа тул тус иргэнээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.******* нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******1 тоотод тоотод оршин суудаг, *******-Ус ААТҮГ-ын нэхэмжилсэн 782,057 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Бумлай овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 774,*******8 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 782,058 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 2*******,*******19 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 2*******,*******19 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,660 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА