Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2024/00839

 

 

 

 

 

2024 10 23

151/ШШ2024/00839

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ж-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 4,103,266.98 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай "Д" ХХК нь иргэн Г.Ж-тэй 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... тоот Зээлийн гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 1029 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар хариуцагч Г.Ж-гээс Зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл нийт 4,103,266.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г.Ж нь Д ХХК-иас 2,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 4,103,266.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь Г.Ж-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 4,103,266.98 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г.Ж нь ... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 4,103,266.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 4,103,266.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 683,877.8 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 40,305 төгрөгийг, хариуцагч Г.Ж-гээс 40,305 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН